НИЙГЭМНийгэм мэдээ
22 настай гэрээт цэрэг амиа хорлосон байж болзошгүй хэрэг гарчээ

Гэрээт цэрэг амиа хоёр хоногийн өмнө амиа хорлосон байж болзошгүй хэрэг гарчээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ сарын буюу аравдугаар сарын 11-ны өдөр Дорнод аймгийн Хилийн цэргийн заставын харуулын байранд хүн нас барсан байна гэх дуудлага, мэдээллийг бүртгэж авсан аж.
Тус аймгийн цагдаагийн газраас шалгахад Хилийн цэргийн дугаар ангийн гэрээт цэрэг 22 настай эрэгтэй Э нь галт зэвсгээр өөрийгөө буудсан байж болзошгүй байдалтай амь хохирсон байжээ.
Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй бөгөөд ямар шалтгааны улмаас амь хохирсныг эцэслэж тогтоогоогүй байна.
Ташрамд дурдахад, албаны эх сурвалжаас уг мэдээллийг тодруулсан болно. Талийгаачийн ар гэрт эмгэнэл илэрхийлье.
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daramt huchirhiilel baihaa