НИЙГЭМНийгэм мэдээ
CU-гийн ажилтан руу сүх барьж дайрсныг цагдаагийн байгууллагад мэдээлээгүй байжээ

CU сүлжээ дэлгүүрийн ажилтан руу сүх байрч дайрсан бичлэг цахим орчинд түгсэн билээ.
Тэгвэл уг хэрэг уржигдар буюу аравдугаар сарын 11-ний шөнийн 20.00 цагийн үед болсон аж. Худалдагчийн биед ямарваа нэгэн бэртэл гэмтэл учраагүй тул цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөгүй байжээ.
Тухайн үед дуудлага мэдээлэл өгөөгүй ба цахим дээрх бичлэгийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын I хэлтэс шалгаж эл асуудлыг шалгаж байна.
Иймд иргэд та бүхнийг,
- Хамгаалагч байнгын байлгах, аюулгүй байдлаа хангах технологийн дэвшил камер гэх мэтийг авч явах
- Биедээ зэвсгийн чанартай зүйл авч явах нь түүгээр бусдыг заналхийлэх нь гэмт хэрэг, зөрчил учир хууль журмыг биелүүлж, бусдын эрхийг хүндэтгэх
- Шөнө оройн цагаар олон нийтийн газраар соёлтой боловсон үйлчлүүлэх
- Ямарваа нэгэн байдлаар хүч хэрэглэхийг завдсан хэргийг холбогдох байгууллагад мэдээлж, эрсдэлээс сэргийлэх гэх мэт арга хэмжээг авахыг зөвлөж байна.
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.