
"Бүс ба Зам" бол Хятадын "Зууны төсөл". Ши Жиньпин дэлхийн удирдагчдыг анх цуглуулж, улмаар дэд бүтцийн хөрөнгө оруулалтын сүлжээгээр Хятадын зөөлөн хүчний бодлогыг тэлэхийн тулд уг "Бүс ба Зам" санаачилгыг бий болгож байв. Тэгвэл 10 дахь жилтэйгээ золгож буй уг уулзалт өнөөдөр буюу аравдугаар сарын 17-ны өдөр эхэлж, 18-ны өдрөөр дуусгавар болох билээ. Нийт 130 улс оролцоно. Манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч Бээжинд газардлаа.
Энэ удаагийн чуулга уулзалтын нэг онцлог нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тус улсад айлчилж байгаа явдал юм. ОХУ-ын Ерөнхийлөгч барууны компаниудын тус улсыг орхин гарсан хоосон орон зайг нөхөх, хөрөнгө оруулалт татах боломжийг эрэлхийлж байгаа. Түүнчлэн эрчим хүчний шинэ хэлэлцээрүүд хийгээд дэд бүтцийн төслүүдийг өргөтгөхөд анхаарах билээ.
Гэсэн хэдий ч Хятадын зүгээс Кремль Украин руу дайрснаас хойш ОХУ-д тун чиг болгоомжтой хандаж байгаа. Үүнийг шинэ томоохон төслүүд дээр хамтрахгүй байгаагаас анзаарч болно. Харин эсрэгээрээ Оросоос эрчим хүчний нөөцийг хөнгөлөлттэй үнээр худалдан авахад голлон анхаарч байгаа талаар Дэлхийн эрчим хүчний бодлогын төвийн судлаач Т.Митрова хэлсэн.
-Хятад болон Орос Төв Азид анхаарч байна-
Оросын хувьд барууны зах зээлд худалдагаа чиглүүлэх нь сүүлийн 1.5 жилийн хугацаанд томоохон саад болж байгаа. Тиймээс ч Азийг чиглэх нь тэдэнд хамгийн ашигтай. Олон улсын шинжээчдийн хувьд Оросын талаас барууныг чиглэсэн зорилтуудаа хаясан нь өнөөдөр томоохон төслүүд нь хэрэгжих боломж бүрдэхэд нөлөөлсөн хэмээн үздэг.
Тухайлбал, Тунжяны төмөр замын гүүр. 2008 онд зөвшөөрлөө авсан ч 2014 он хүртэлх зургаан жилийн хугацаанд барилгын ажил эхлээгүй. Харин өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард гүүрийг барьж дуусгаснаар Мөрөн хотоод Москва чиглэл хүртэлх хугацаа, ложистикийн хүндрэл зэргийг бууруулах нөлөө үзүүлжээ.
"Бүс ба Зам" коридор нь ОХУ-д ашигтай ч Хятадын хувьд асуудал дагуулж буй. Тухайлбал, Москва Зүүн өмнөд Азийг чиглэж, худалдааны урсгалаа өөрчилж байгаа. Харин Хятадын хувьд Оросоор дамжих тээврийн коридорийн үнэ цэн буурсан. Тэр ч утгаараа Хятадын хувьд Төв Азидаа давамгай байдлаа авч үлдэх төлөвтэй байгаа аж. Учир нь барууны орнууд ОХУ-д хориг тавьж, харин Хятадад хөрөнгө оруулахаас татгалзсаар.
-Сибирийн эрчим хүч-2 төсөлд гарын үсэг зурна-
Энэ удаагийн "Бүс ба Зам"-ын гол онцлог нь Сибирийн эрчим хүч-2 төслийг урагшлуулах явдал юм. Байгалийн хийн хоолойн эл төслийг өндөр, дээд түвшний уулзалтуудаар ОХУ-ын тал ахиулахыг удаа дараа оролдож байсан билээ. Гэсэн хэдий ч Хятадын талаас төдийлөн хариу өгч байгаагүй юм.
Гэвчиг олон улсын шинжээчид Хятад, Орос, Монгол гурван улсын төрийн тэргүүнүүд хоорондоо уулзах төлөвлөгөө байхгүй тул уг төсөлд ахицтай байх магадлал бага хэмээгээд байгаа. ОХУ-ын Ерөнхийлөгч Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, төслийн талаар санал солилцоно гэдгийг ТАСС агентлаг мэдээлжээ. Харин Хятадын хэвлэлүүдээр В.Путиныг Ши-тэй уулзана хэмээсэн. Гэсэн хэдий ч олон улсын хэвлэл мэдээлэлд ч гурван улсын төрийн тэргүүн уулзах талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй юм.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол улсд минь гай болох маш аюултай төсөл.. Тусгаар тогтносон улс л юм бол огт хүлээн зөвшөөрч болохгүй төсөл
баас батбаяр -Хуцваа,өмхий хог ,нүхэн жорлонгоо яаж сайжруулахаа бод
үхэр үүдээ утаанаааа лаа с�##�чих
Газар нутгаараа хий дамжуулах хоолой явуулаад хэрэггүй .
Хуцваа,чи муу илжиг мэддэг юм уу
Монголд хий бгаа гэсэн биз дээ, тэрийгээ боловсруулаад ашиглая.
Хаана өайгаан тэнэг хогоо,зөвхөн бэлэн ам л байгаа ,хогоо
Хэзээ ч орос хужаа 2 Монголоор труба тавихгүй
Өмхий новшоо чи мэддэг юм уу , хажуудаа ийм баялагтай хөрш байна гэдэг Монголын Аз Асар Их Сүлд Хийморь
Хэзээ ч манайхаар труба тавихгүй 2 өмхий
харин манайх хийгээ бловсруулаад хоолой тавьб�##� хятад дуугай авах юм бишүү. Ай ийн...
Gai gai
Өмхиы хөмсрсөн тогоо, мэдлэггүй үхдэл ,америк траншейны хог
Manaid mash tom hiin nuuts ilreed ahiglaj ehleh gej bn. Nuguu talaar hiin hooloinoos uudeltei Oros ukraini dain uusseniig martaj bolohgui