НИЙГЭМНийгэм мэдээ

Шүүх: "Бэрэн групп" Хөгжлийн банканд 135 тэрбумыг олгоно

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Бэрэн групп” ХХК, “Бэрэн Металл” ХХК, “Бэрэн майнинг” ХХК нарт холбогдох хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу аравдугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцлээ.

Улмаар "Бэрэн групп"-ээс 135 тэрбум төгрөгийг гаргуулж, Хөгжлийн банканд олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг энэ оны зургаадугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний үүрэгт “Бэрэн групп” ХХК-аас 135.8 тэрбум төгрөгийг гаргуулжээ.

“Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.7 их наяд /10,666,496,135/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн хэсэгт зарим өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэжээ.

Хөгжлийн банкнаас “Бэрэн групп”, “Бэрэн Металл”, “Бэрэн майнинг” нарт холбогдуулан зээлийн гэрээний дагуу 146.5 тэрбум төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байдаг.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг энэ оны хоёрдугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцсэн билээ. Ингэхдээ 2014 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт “Бэрэн групп” ХХК-аас 112.5 тэрбум,  2018 оны тавдугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт “Бэрэн групп” ХХК, “Бэрэн Металл” ХХК , “Бэрэн майнинг” ХХК нараас 20.4 тэрбум төгрөг гаргуулж, “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.5 тэрбум төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Мөн эдгээр компаниуд нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийджээ. Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
10 сар 17, 2023 15:19

Олгоно байхдаа яахав дээ энэ сэтгүүлч гэж үнэн мэрэгжлийн бус улсууд болж байнаа. Төлүүлнэ гээч

Зочин
Зочин
10 сар 17, 2023 18:39

10 наядыг хэрэгсэхгүй болгов-Юу гэсэн үг вэ??????!!!!!!

Зочин
Зочин
10 сар 18, 2023 16:55
Reply to  Зочин

Yahavdee m#l setguulchiin aldaa 10 terbum gej zalruulj unsh

Холбоотой мэдээ

Back to top button