Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил Газын зурвас дахь эмнэлэгт агаарын цохилт өгч 500 хүн алагджээ

Газын зурвасын эрх баригчид мягмар гарагт /2023.10.17/ мэдэгдэл хийхдээ Израилын арми Аль Ахли эмнэлэгт агаарын цохилт өгсний улмаас 500 гаруй хүн амиа алдсан гэжээ.

Палестины Эрүүл мэндийн сайд Май Алкайла Аль Ахли эмнэлэгт алан хядлага үйлдлээ гэж Израилыг буруутгасан байна. Халдлагын дараа Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас үг хэлэхдээ “Аль Ахли эмнэлэгт гарсан дэлбэрэлт нь аймшигтай дайны алан хядлага. Израил бүх улаан зураасыг давлаа” гэсэн юм.

Ойрх Дорнодын улсууд эмнэлгийг бөмбөгдсөн хэргийг хүчтэй зэмлэжээ. Тухайлбал Египетийн Ерөнхийлөгч Сиси “Израилын бөмбөгдөлтийг хамгийн хатуугаар зэмлэн буруушааж, олон улсын хуулийг илт зөрчсөн явдал” гэсэн байна. Харин Ираны Гадаад хэргийн яам “Дэлбэрэлт бол Израилын агаарын цохилтын үр дүн, зэвсэггүй хамгаалалтгүй хүмүүс амь үрэгдлээ” гэж мэдэгдэл гаргажээ.

Израилын талаас Хамасын пуужин эвдэрч, эмнэлэг дээр унасан гэж мэдэгдсэн байна. Израилын Ерөнхий сайдын зөвлөх Марк Регев “Газад гарсан өмнөх мөргөлдөөнүүдээс харахад Хамасын харвасан пуужингийн 33 хувь нь Газад унадаг” гэсэн байна.

Мөн тэрбээр нэмж хэлэхдээ “Эмнэлэг агаарын цохилтод өртөх үед тэд ч гэсэн пуужин харвасан. Тель-Авивт пуужингийн анхааруулгын дохио ажиллаж би хамгаалах байр луу явсан. Хамас тухайн үед Хайфа руу пуужин харвалаа гэж мэдэгдсэн билээ. Тэгтэл нэг ч пуужин Хайфад ирээгүй. Тэр пуужин хаашаа алга болсон бэ” хэмээсэн юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
10 сар 18, 2023 10:40

Израйл сөнөхтугай

Холбоотой мэдээ

Back to top button