УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Чой хамбын асуудал дээр Соёлын яамнаас байр суурь илэрхийлэхгүй"

Өнөөдрийн чуулганаар зарим гишүүд Соёлын яамны төсвийг бусад яамны төсөвтэй харьцуулж, ярьсан билээ. Нөгөө талаараа ирэх жилийн Кино урлагийг дэмжих санд төсөвлөсөн мөнгийг олон нийт хэт их байна гэх шүүмжийг дагуулаад байгаа. Түүнчлэн Чой хамба суудлаасаа буух хүсэлтийг өгсөн зэрэг асуудалтай холбоотойгоор Соёлын сайд Ч.Номин байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр "Чой хамба суудлаасаа буух талаарх мэдээллийг би бүрэн аваагүй байна. Үндсэн хуулиар шашин, төр тусдаа байдаг. Соёлын яамны зүгээс шашны байгууллагуудын соёлын өвтэй хамааралтай ажилладаг. Сүм хийдийн барилга байгууламж нь соёлын өв байдаг бол бид үүнд чиглэж хамгаалж, ажилладаг. Тухайн шашны байгууллага нь өөрсдөө шийдвэрээ гаргаж явна. Тэгэхээр Соёлын яамны зүгээс эл асуудалд байр сууриа илэрхийлэх боломжгүй" гэх тайлбарыг өгсөн юм.

Үргэлжлүүлэн тэрбээр Кино урлагийг дэмжих сангийн талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр "Манай улсын хувьд соёл урлагийн салбарыг хөгжүүлж явах ёстой. Ард иргэдийн өгсөн төсвийн санхүүжилтээр соёлын хүртээмжийг нэмэгдүүлдэг. Кино урлагийг дэмжих сан хуулийнхаа хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Монгол Улсыг дэлхий дахинд кино урлагийн салбар маш сайн сурталчилж, таниулж байгаа. Кино урлагийг дэмжих сангийн 10 тэрбум төгрөгийн зарцуулалтыг Кино урлагийг дэмжих зөвлөл төслүүддээ шалгаруулж өгдөг.

2022 онд 10 орчим төсөл гаргасан. Дэлхий дахинд кино урлагийг хөгжүүлэхэд их хэмжээний мөнгө зарцуулдаг. Тэр хэрээрээ мөнгөний эргэлт нь цар хүрээ ихтэй. Тиймээс хөгжүүлэх ёстой. Өнөөдрийн байдлаар Венецийн наадмаас шагнал авсан Сэр сэр салхи болон хэд хэдэн хүүхдийн кино бүтээлийг нэрлэж болно" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 19, 2023 14:40

Төр харин энэ асуудлаас дутаарай. Номин гуай

Зочин
Зочин
10 сар 19, 2023 16:49

Оролцоод хэрэггүйээ толгой чинь үл хүрнэ

Зочин
Зочин
10 сар 19, 2023 18:31

Ха ха мэдлэг чадвар нь дутах байлгүй. Эцэг шигээ

Иргэн
Иргэн
10 сар 19, 2023 22:33

"Чой хамба суудлаасаа буух" гэж хэлсэн нь үнэн бол гудамжны яриатай бүдүүлэг хүүхэн байнадаа.

Зочин
Зочин
10 сар 20, 2023 06:25
Reply to  Иргэн

Угаас көдөөний гудамжинд өссөн.

Зочин
Зочин
10 сар 20, 2023 02:00

Төмсчин авгайн тархи үл хүрнэ

Холбоотой мэдээ

Back to top button