Нийгэм мэдээ
Цахилгааны шөнийн хөнгөлөлт 11-р сарын 1-нээс эхэлнэ

Эрчим хүчний өвлийн хэрэглээнд зориулж шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлдэг. 2023-2024 оны шөнийн тарифын хөнгөлөлтөд улсын төсөвт 33 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайдын багцад суулгасан байна.
Сануулахад, Нийслэлийн болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын хоёр тарифт тоолууртай өрхийн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 100%-аар хөнгөлдөг.
Ингэхдээ нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220В хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВт/цаг, 380В хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1,500 кВт/цаг байхаар тогтоосон байдаг.
Үүнээс илүү гарсан хэрэглээний үнийг иргэд өөрөө төлөх журамтай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо хүртэл шөнийн тог хөнгөлөлт лзүүлээгүй байна