НИЙГЭМНийгэм мэдээ

Дорнод аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн “Цагаан чулуун” гэх газар өчигдөр буюу аравдугаар сарын 23-24-нд шилжих шөнө газар хөдөлсөн байна.

Тодруулбал, тухайн аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 138 км-т 10.23-ны өдрийн 22.07 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ талаарх мэдээллийг мөн өдрийн 22.25 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар холбогдох газарт ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Матад сумын Засаг даргын Тамгын газар, Хилийн цэргийн Бага хүрээгийн 8 дугаар застав, Хилийн цэргийн 0306 дугаар ангиас энэ талаарх мэдээллийг тодруулсан байна.

Улмаар газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button