НИЙГЭМНийгэм мэдээ
Циркийн гүнж олон улсын наадмын гран-при шагналыг Монгол охид хүртлээ

Циркийн гүнж олон улсын наадам Оросын Саратов хотод болсон билээ. Тодруулбал, аравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд ес дэх удаагийн наадмыг зохион байгуулжээ.
Тэгвэл тус наадмын гран-при шагналыг Монголын охидын хамтлаг хүртсэн байна. Тэд каучук үзүүлбэрээр эл шагналыг хүртсэн талаар ТАСС агентлаг мэдээлжээ.
Каучук гэдэг нь биеийн уян налархай байдлыг харуулсан циркийн акробат үзүүлбэр аж.

Уг шагналыг гардуулах ёслол, гала тоглолтыг ах дүү Никитиний нэрэмжит Саратовын улсын циркт болсон байна. Тус наадамд Франц, Герман, Этиоп, Бразил тэргүүтэй 13 орны охид оролцжээ. Циркийн гүнж олон улсын наадам нь эмэгтэй циркчид эрэгтэй циркчидийн үзүүлбэрийг үзүүлдэг тэмцээн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Heden hyamdhan yan hanuud l bn