УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Судалгаа: Эцэг, эхчүүд хоолны зардал хуваалцах сайдын саналыг дэмжиж байна

Хүүхдийн хоолны зардлын тодорхой хувийг эцэг эх хуваалцах ёстой хэмээн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр мэдээлсэн.

Тодруулбал, тэрбээр "Жил бүр цэцэрлэгийин хоолны зардалд 70, 1-5 дугаар ангийнхны Үдийн хоол хөтөлбөрт 80 тэрбум төгрөгийг төсөвлөдөг. Хэрэв цэцэрлэгийн хоолны мөнгийг дахиад 1500-гаар нэмж, 3000, сурагчдын хоолны 2470 төгрөгийг нэмэх юм бол 300-450 тэрбум төгрөг шаардлагатай болох юм. Тэгэхээр цэцэрлэг сургууль барих уу, үдийн хоолонд зарцуулах уу гэх сонголт бий болно. Эцэг эхчүүд хариуцлага хүлээх ёстой. Тиймээс цэцэрлэгийн хоолны зардлыг тэдэнтэй хуваалцахаас өөр аргагүй. Харин хүнсний талон авдаг гэр бүлийн хүүхдийн хоолны мөнгийг төр хариуцах ёстой" гэсэн юм.

Тэгвэл салбарын сайдын хэлсэн энэ асуудлаар бид нээлттэй санал асуулга явууллаа.

May be an image of dim sum, tofu and text

Эл санал асуулгыг зөвхөн тийм эсвэл үгүй гэх хувилбараар авсан бөгөөд нийт 484 хүн хамрагдсан байна.

Санал асуулгад оролцсон иргэдийн 317 нь буюу 65.4 хувь нь уг саналыг дэмжсэн бол 158 буюу 32.6 хувь нь эсэргүүцсэн юм. Харин есөн санал нь өөр хариулт өгөх байдлаар судалгаанд оролцжээ.

Асран хамгаалагчдын зүгээс хүүхдүүдийг чанартай хоолоор хангах, жимс ногоо өгвөл дэмжинэ хэмээсэн байна. Мөн нэгдсэн байдлаар тухайн сургуульд мэргэжийн тогооч, цайны газартай болох шаардлагатай гэх сэтгэгдлийг ч илэрхийлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 26, 2023 12:32

Ха ха МАН ын өлөн хулгайч луйварчидыг сонгосон хойно аргагүй

Зочиншал тэнэг
Зочиншал тэнэг
10 сар 26, 2023 13:14

Хоолны мөнгийг нэмж өгөхөд бүгд санаа нэг байна

Зочин
Зочин
10 сар 26, 2023 14:54

төр хариуцах юмаа өөрсдөө хариуцна шүү

багш
багш
10 сар 26, 2023 15:46

зөвөө зөв

Холбоотой мэдээ

Back to top button