Гадаадын хэвлэлд: Монголд 10 яам усны төсөл хэрэгжүүлж буй нь эсрэгээрээ “тус биш ус”

“The Diplomat” агентлаг Улаанбаатар хотын усны аюулгүй байдлын талаар нийтлэл бичсэнийг орчуулж хүргэе.
Цэнгэг усгүй дэлхий ямар харагдах вэ? Уур амьсгалын өөрчлөлт, хотжилт болон усны бохирдлоос болж ундны усны аюулгүй байдлын асуудал эрдэм шинжилгээ, улс төрийн хүрээнд өдөр тутам яригдах сэдэв боллоо. Далайд гарцгүй, хуурай уур амьсгалтай Монголын хувьд энэ хамгийн чухал.
Бид Улаанбаатар хотод усны аюулгүй байдлын талаарх судалгааг газар дээр нь өргөн хүрээтэй хийлээ. Мөн хэд хэдэн байгууллагуудтай усны аюулгүй байдлыг хангах бодлогод тулгарч буй сорилт, боломжуудын талаар ярилцсан.
Судалгааны үр дүнд байгууллагуудын нэгдмэл биш байдал, баримт мэдээллийн хомстол, бодлогын хэрэгжилт хангалтгүй байгаа нь Улаанбаатарын усны аюулгүй байдлыг алдагдуулж байгааг бид олж мэдсэн юм.
Энэ нийтлэлд Улаанбаатар хотын усны аюулгүй байдлыг сайжруулахын тулд эдгээр сорилтуудыг давах, шийдвэрлэх арга замын талаар авч үзнэ.
Хотжилт болон усны аюулгүй байдал
Улаанбаатар нь Монголын хойд бүсэд оршдог нийслэл хот юм. Хүн амын тал орчим хувь нь Улаанбаатарт амьдардаг, Монголын хамгийн их хүн амтай хот. 2023 оны тооцоогоор тус хотод 1.67 сая хүн оршин сууж байгаа аж.
1990 оноос хойш Улаанбаатарын хүн ам гурав дахин нэмэгдэж, ойрын 10 жилд Улаанбаатарын зах руу хөдөө орон нутгаас нүүн ирж буй урсгалын улмаас хүн амын тоо нь өсөх хандлагатай байна.
Энэ хот нь Туул голоор нөхөн төлждөг гүний усыг ундны усандаа ашигладаг. Туул гол нь Улаанбаатарын амин сүнс юм. Нийслэлчүүдийн хувьд ус үргэлж үнэт баялаг байсаар ирсэн. Харин одоо хотжилтын улмаас ундны усны хэрэгцээ ихэссэн тул усны аюулгүй байдлын тогтвор алдагдах аюул заналхийлж буй.
Мөн зүй бус хэрэглээ, уур амьсгалын өөрчлөлт нь Улаанбаатар хотын усны хангамжийг улам эрсдэлд оруулаад байна.
Байгууллагуудын хуваагдал
Усны бодлогын хэлэлцүүлэг дээр байнга яригддаг зүйл бол усны менежментийг хариуцдаг байгууллагуудын зохион байгуулалтын нарийн төвөгтэй байдал юм. Ус бол салбар, институци, орон зайг хамарсан өргөн хүрээтэй асуудал. Энэ нь Улаанбаатар болон Монгол улсын хувьд үнэн юм.
Байгууллагуудын хуваагдмал байдал нь агентлаг хоорондын уялдаа холбоо, харицааны дутмаг байдалд хүргэдэг.
Ер нь бол онолын хувьд усны аюулгүй байдал нь Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хариуцах үүрэг юм. Гэхдээ практикт 10 хүртэлх яам устай холбоо бүхий төслүүд дээр оролцдог байна.
Үүний жишээ болгож саяхан санаачилсан шинэ цэвэрлэх байгууламж барих төслийг авч үзье. Төслийн төлөвлөгөө, хэрэгжилтийг УСУГ голчон хариуцах зүйл ч өөр олон яам, агентлагууд оролцжээ.
Янз бүрийн байгууллагууд оролцож, тэд өөр өөр ашиг сонирхол, зорилго, төсөвтэй байдаг учир бодлого нь заримдаа цаг алдсан, хамтын ажиллагаагүй болоход хүргэдэг.
Байгууллагуудын өөр өөр хөтөлбөрүүдийг уялдуулах нь томоохон сорилт. Монголын эрх баригчид улсын хэмжээнд “Алсын хараа 2050” нэртэй урт хугацааны төсөл төлөвлөсөн байгаа.
Энэ төсөл нь уул уурхайн салбарыг дэмжих замаар эдийн засгийн өсөлтийг сайжруулах дээр голлон анхаарсан. “Алсын хараа 2050” төслийн хүрээнд богино хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөж буй хэд хэдэн хөтөлбөрүүд байгаа юм.
Тухайлбал Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгаль
орчны хуулийг чангатган хүрээлэн буй орчинд учруулсан хохирлын төлбөрийг нэмэгдүүлэх
чиглэлээр ажиллаж байгаа. Энэ нь урт хугацаандаа тавьсан үндэсний бүтээн
байгуулалтын төсөлтэй зөрчилдөж болзошгүй. Энэ мэт нарийн төвөгтэй байдал нь
байгууллагуудын хуваагдмал байдлыг дордуулж буй.
Баримт, мэдээллийн хомстол
Улаанбаатар хотын усан хангамжийн талаарх найдвартай мэдээ олж авах хэцүү. Тухайлбал гүний усны тухай мэдээлэл өндөр зэрэглэлийн нууцлалтай байдаг. Усыг стратегийн үнэ цэнтэй нөөц гэж үздэг, үндэсний аюулгүй байдлын асуудал учир гүний усны мэдээлэл олон нийтэд дутмаг байгаа энэтэй холбоотой.
Мэдээллийн хүртээмж дутмаг байгаа нь хэд хэдэн бэрхшээлийг дагуулна.
Нэгдүгээрт судлаачид болон активист бүлгүүд усны нөөцийн талаар мэдлэгийг дээшлүүлэх боломжийг хязгаарлаж байна.
Хоёрдугаарт усны хомстол, ирээдүй дэх гүний усны нөөцийн талаар тодорхой бус байдлыг үүсгэж, ил тод байдлыг бууруулдаг
Гуравдугаарт агентлагуудад ямар мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгах, бусад байгууллагуудтай хуваалцаж болох эсэх дээр төөрөгдөл үүсгэдэг.
Мөн усны талаарх баримт мэдээллийг найдвартай цуглуулахад бэрхшээл үүснэ. Одоогийн байдлаар Улаанбаатарт усны чанарыг хэмжих төхөөрөмж байхгүй. Ийм учраас Туул гол руу хэзээ, хаанаас хог хаягдал цутгасныг хянах боломжгүй юм.
Хянах боломж байхгүйн улмаас эрх баригчид бохирдлын эх үүсвэрийн талаарх баримт мэдээлэл авч чадахгүй. Энэ нь усны чанарыг сайжруулах бодлого боловсруулахад тулгарсан нэг бэрхшээл болж байна.
Бодлогын хэрэгжилтийн хангалтгүй, дутмаг байдал
Улаанбаатар хотын усны бодлого маш өндөр стандарттай. Тэд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD), Европын холбоо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандартыг мөрддөг.
Гэхдээ стандартыг хэрэгжүүлэх агентлагуудын санхүүжилт, боловсон хүчний хомстол нь хэрэгжилтийг хангахад тулгамдсан асуудал болоод байна. Агентлагууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддагүй учраас чухал төслүүдийг хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал байдаг аж.
Улаанбаатар хотын УСУГ-ын төлөөлөгч нар санхүүгийн хувьд хэцүүхэн нөхцөл байдалд үйл ажиллагаагаа явуулдаг гэж байнга мэдэгддэг. Усны хангамж нь зардал их шаарддаг ажил. Ялангуяа хотын захад байрлаж буй ус хангамжийн шугамд холбогдоогүй газруудад.
Үүний зэрэгцээ ус хангамжийн төлбөрөөс төр их хэмжээний татаас авдаг учир орлогоосоо үйл ажиллагаандаа зарцуулах мөнгөн хэмжээ хязгаарлагдмал байдаг.
Цаашдын бодлого
Улаанбаатар хотод усны салбарт томоохон сорилтууд тулгараад байгаа ч эдгээрийг шийдэх боломжууд бий. Судалгааныхаа үеэр оролцогч талуудтай ярилцаж гаргасан зөвлөмжийг тоймлон хүргэе.
Байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахын тулд нэг ашиг сонирхол тавин хамтран ажиллаж буй байгууллагуудад илүү анхаарал хандуулах хэрэгтэй.
Мэдээллийн хүртээмж дээр нээлттэй платформ, хяналтын технологийн хөгжүүлэлтэд өгөх санхүүжилтээ нэмэгдүүлэх нь чухал. Мөн бохир ус зайлуулах байршлуудад усны чанарыг тодорхойлох төхөөрөмж байршуулах.
Ингэснээр баримт, мэдээлэл цуглуулах, боловсруулах зардлыг бууруулаад зогсохгүй, бохир цутгасан төлбөрийн хуваарилалтыг илүү сайн хэрэгжүүлэхэд тус болно.
Баримт, мэдээлэл нийтэлж буй газрууд нь өөр өөр вэбсайттай бөгөөд нээлттэй хандах боломжгүй байдаг. Ийм учраас судалгааны хүрээлэнгүүд болон засгийн газрын мэдээлэл цуглуулах агентлагууд нээлттэй хандаж болох платформ үүсгэх хэрэгтэй.
Төлийн гол цөм нь санхүүжилт байдаг тул алдангитай ажиллаж буй орон нутгийн усны үйлчилгээний зардлыг нөхөхөөр ажиллах нь зохистой. Үүний нэг жишээ нь АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр “Millenium Challenge Corporation”-ийн явуулж буй “Mongolia Water Compact” төсөл юм. Энэ төслийн хүрээнд УСУГ-ын зардлыг бууруулж, орлогыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа.
Усны аюулгүй байдлын асуудал нь зөвхөн Монгол Улсад тулгамдсан зүйл биш. Усны аюулгүй байдалд тулгарсан сорилтуудыг ойлгох нь эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх, цаашид ямар алхам хийх тухай хэлэлцээг урагшлуулахад зайлшгүй шаардлагатай.
Эх сурвалж: The Diplomat
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хөл толгой нь нийлсэн ккк
Unen. Naad zax ni xorlon suitgex ajillagaa yavuulj dund gol dotor barichixsan aqua avilga xoroolliig bugdiig ni xurdan buulgax xeregtei.
Борооны усаа тогтоон барьж усан сан байгуулах,улмаар.говь руу татах...