НИЙГЭМНийгэм мэдээ

Хөдөлмөрийн чадвараа түр алдсан 104 мянган хүн тэтгэмж авч байна

Нийгмийн даатгалын сангийн есдүгээр сарын статистик мэдээлэл гарчээ. Нийт тэтгэвэр, тэтгэмж төлбөр авагчдын тоо 678.5 мянга байгаа юм. Тодруулбал, улсын хэмжээнд нийт тэтгэмж, төлбөр авагчдын тоо 186 мянга байна.

Үүнээс,

  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авагч - 104
  • Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж авагч - 46.1
  • Оршуулгын тэтгэмж авагч - 10.6
  • Ажилгүйдлийн тэтгэмж авагч - 23
  • Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээх болон рашаан сувиллын зардал авагч - 2.2 мянган хүн байгаа юм.

Харин тэтгэвэр авагч 492.3 мянган хүн байгаа юм. Үүнээс,

  • Өндөр насны тэтгэмж авагч - 384
  • Тахир дутуугийн тэтгэвэр авагч - 66.6
  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч 20.4
  • Цэргийн тэтгэвэр авагч - 21 мянган хүн байна.
May be an image of text

Энэ оны есдүгээр сарын байдлаар Нийгмийн даатгалын сан 2.97 их наяд төгрөгийн орлоготой байсан бол 2.9 их наяд төгрөгийн зарлагатай байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Улс минь хөгжээсэй
Улс минь хөгжээсэй
10 сар 29, 2023 08:26

Аа хэн нэгэн эрх мэдэлтний хэн нэгэн битий байгаасай улсын төсвийн мөнгө хайран эрүүл саруул байж ажил хийж амьдраасай

Холбоотой мэдээ

Back to top button