НИЙГЭМНийгэм мэдээ

Өнөөдөр намрын сүүлийн дулаан өдөр

Энэ намрын сүүлийн дулаан өдөр өнөөдөр тохиож байна. Тодруулбал, Улаанбаатар хотод өдөртөө 12-14 хэмийн дулаан байх юм.

Харин маргаашаас эхэлж, цаг агаар хүйтэрч, өдөртөө гурван хэм рүү орох төлөвтэй байна. Ирэх долоо хоногоос цаг агаар эрс хүйтэрч, уулархаг нутаг, голын сав газруудаар огцом хүйтрэх төлөвтэй байгаа юм.

Тодруулбал,

  • 29-нд Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар,
  • 30, 31-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,
  • Арваннэгдүгээр сарын 1-нд нутгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Мөн нутгийн хойд хэсгээр хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -12...-17 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус дулаан байна. Харин Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус байх юм.

Тэгвэл энэ намар говийн нутгаар өдөртөө 18 хүртэлх хэмийн дулаан байна. Тодруулбал, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +13...+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан байна. 30, 31-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button