НийгмийнНИЙГЭМНийгэм мэдээ

Үндэсний бөхийн дугуйланг үнэ төлбөргүй ажиллуулна

Үндэсний бөхийн дугуйланг үнэ төлбөргүй ажиллуулахаар болсон талаар Монолын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.

Тодруулбал, Бөхийн Өргөөнд энэ улирлаас эхлэн үндэсний бөхийн дугуйланг нээлттэй, үнэ төлбөргүйгээр ажиллуулахаар шийдвэрлэсэн гэж холбооноос албан ёсоор мэдээлсэн юм.

МҮБХ-ноос гаргасан хуваарийн дагуу, холбогдох журмын хүрээнд тухайн хуваарьт өдрүүдэд бэлтгэл сургуулилалт хийх боломжтой ажээ. Одоогоор сургалт явуулахаар дөрвөн хүн санал ирүүлсэн байна. Үүнд,

  • Өмнөговь аймгийн "Говийн хүчтэн" дэвжээ
  • Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв
  • дасгалжуулагч, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй
  • дасгалжуулагч, аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Б.Баттөр нар санал дугуйлан ажиллуулахаар санал ирүүлжээ.

Бэлтгэл сургуулилалт хийх бөхийн дэвжээд албан хүсэлтийг 2023.11.05 дотор ирүүлэхийг МҮБХ-ноос мэдээлсэн байна.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button