СПОРТ

Г.Мандахнаран гавьяат гурван жилийн дараа хуучин жиндээ хүч үзнэ

Динмухамед Кунаевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн арваннэгдүгээр сарын 14-17-нд Казахстаны Тарас хотод болно. Долоо дахь удаагийн тэмцээнд манай улсаас 57 кг-ын жинд ОУХМ Т.Түвшинтулга, спортын мастер Б.Далайбаяр, 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Н.Лхамгармаа, ОУХМ Б.Батмагнай, спортын мастер Б.Өсөхбаяр, 70 кг-д спортын мастер Ч.Сүрэнжав, 74 кг-д ОУХМ Б.Бямбадорж, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, ОУХМ Г.Ганхуяг, 125 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга гэсэн 11 тамирчин хүч үзнэ.

Тэмцээнийг олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Л.Болормаа дэнслэх юм. Сонирхуулахад, “Будапешт-2013”, “Ташкент-2014” ДАШТ-ий хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, Азийн АШТ-ий гурван мөнгө, нэг хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран Тараст 65 кг-ын жинд зодоглоно. Тэрбээр 2016 оны Риогийн олимпийн наадмаас хойш гурван жилийн дараа хуучин жиндээ хүч үзэхээр болжээ.

Сонирхуулахад, Казахстаны тэмцээний аварга 4000, мөнгө 2000, хүрэл медальтан 500 ам.долларын шагнал хүртэнэ.

ЭХ СУРВАЛЖ: Монголын чөлөөт бөхийн холбоо

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

3
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
3 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
StevSlarie
StevSlarie

Prix Levitra Pfizer Pharmacie Chaque Cachet Jaune Contient Soit 10mg Methylprednisolone Over The Counter [url=http://cialibuy.com]Buy Ciali

LesOrdiff
LesOrdiff

Lasix Order Online http://cialisjh.com – Cialis Where To Buy Unisom 2 п»їcialis Healthy Men Viagra Offer

StevSlarie
StevSlarie

Quel Est Le Prix Du Viagra En Pharmacie http://buycialisuss.com – Cialis Buy Viagra Online In The Us Cialis Viagra Mercado Libre

Back to top button