НИЙГЭМНийгэм мэдээ

1000 уран хатгамалч Төрийн ордонд нэгэн зэрэг учиг шаглана

Үндэсний уран хатгамалчдын анхдугаар чуулганыг ирэх сарын 15-17ны өдөр зохион байгуулах ажээ. Уг чуулганы эхний хоёр өдөр буюу 15, 16-ны өдөр “Хатгамаллах урлагийн гайхамшиг-4” үзэсгэлэнг Монголын үндэсний музейд иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх юм байна.

Сүүлийн өдөр буюу 17-ны өдөр 1000 уран хатгамалч Төрийн ордонд цуглаж нэгэн зэрэг учиг шаглах ажээ. Өв соёлыг хадгалах зорилготой энэхүү чуулган 21 аймаг, есөн дүүргийн уран хатгамалч, зээгт наамалч, эсгий ширмэлч, зоос ширээний сүлжмэл болон уран сүлжээчдэд нээлттэй аж.

Тус үзэсгэлэнгээс нийт долоон төрөлд дөрвөн шагналт байр шалгаруулах бөгөөд оролцогчдын тоо хязгаартай юм байна.

Уралдаанд

  1. Үндэсний уламжлалт, уран хатгамал /зүү ороох, загасан нуруу хатгах/
  2. Бусад төрлийн хатгамал
  3. Зээгт наамал
  4. Эсгий ширмэл
  5. Зоос ширээний сүлжмэл болон уламжлалт уран сүлжээ, зангилаа
  6. Мартагдсан соёлын өвийг сэгрээж урласан бүтээл
  7. Соёлын бүтээлч үйлдвэрлэлд зориулсан бүтээгдэхүүнээр оролцох аж.

Уралдааны шагналд,

  • I байр 7, “МУ-ын УРАН ХАТГАМАЛЧ” цол тэмдэг, өргөмжлөл,  1 000 000 төгрөг
  • II байр 7, өргөмжлөл  700 000 төгрөг
  • III байр 7, өргөмжлөл 500 000 төгрөг
  • Тусгай байр 7, өргөмжлөл 250,000 төгрөг
  • МҮУУХХолбооны тэргүүний нэрэмжит “Өвлөн уламжлагч хатгамалч" таван шагнал гардуулна. Бусад оролцогчдод Талархлын бичиг гардуулах ажээ.

Үндэсний уран хатгамалчдын уралдаанд байр эзлэсэн уран бүтээлчдийг цаашид дотоод, Олон улсын урлаг соёлын наадам, үзэсгэлэн уралдаануудад зуучлан оролцуулна хэмээн Монголын үндэсний уран хатгамалчдын холбооноос мэдэгджээ.

Т. НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сайхан үйл ажиллагаанд амжилт хүсье

Зочин
Зочин

Өв соёлоо үргэлжлүүлэн тээж шинэ шинэ санаачлага гаргаж, хойч үедээ өвлүүлэн үлдээж байгаа үнэхээр гайхамшигтай үйл . Монголын олон олон уран хатгам�##�чин үйлчин бүсгүйчүүддээ амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Зөв шүү, өв тээгч дээ дэмжих нь цаг үеэ олсон үйл
Зөв шүү, өв тээгч дээ дэмжих нь цаг үеэ олсон үйл

Ситара

Цэрмаа
Цэрмаа

оролцоно урилга бгаа юу утасны дугаараа өгнө үү

Зочин
Зочин

Гоё юмаа ороолцноо

Ywuuerdene
Ywuuerdene

Uran hatgam#l gedeg aguu shv

зочин
зочин

1000 хатгам�##�чин тэгээд анхдугаар чуулганд оролцохын тулд 210.000 төг төлнө гэсэн үү бас үзэсгэлэнд бүтээлээ тавих бол 108.000 төлнө гэх юм үнэн үү Өв соёл гэдэг н овтой з�##�ьтай нэгний хувийн ашиг сонирхолын золиос болох ёсгүй шүү

Шүр
Шүр

Яаж оролцох юм болоо

Зочин
Зочин

Ийм хэрэггүй юм хийж мөнгө хөрөнгө зарах хэрэггүй. Юун уран муран хатгам�##� вэ. Шоудах юм аа олж ядах юмаа. Их л завтай мөнгөтэй юм байна даа.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Мунхаг байна даа чи. Толгой тархиа цэнэглэ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

юу ч яриад байгаан м�##� юм бишүү өөрөө

Уран хатгамалч
Уран хатгамалч
Reply to  Зочин

Юу яриад байнаа энэ хүн чинь монголын үндэсний өв соёл хизээч мартагдах ёсгүй өвөө хадг�##�ж яваа уран бүсгүйчүүдээ хүндлэж чаддгүй юмаа гэхэд үгээ зөв хэлээрэй дээ бид өв соёлоо дээдоэгч монгол бүсгүйчүүд бид удам угсаагаа дээдлэгч монгол ээжүүд эх хүмүүс.бид эр хүний хиймор сүлдийг өргөж явдаг эмэгтэйчүүд

Холбоотой мэдээ

Back to top button