УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Түгжрэлийг бууруулахын тулд машины дугаар олголтыг НИТХ хариуцдаг болно"

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа. Үүнтэй холбоотойгоор Хотын дарга Х.Нямбаатар хуулийн төслийн талаар мэдээлэл хийсэн юм.

ШУУД ДАМЖУУЛАЛТ:

Тэрбээр "Хуулийн төсөл парламентийн веб сайт дээр тавигдсан. АТҮТ-өөс авсан мэдээллээр 730 орчим мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. 47-50 мянган машин жил бүр импортоор орж ирж байна. Дөрвөн жил орчмын дараа нэг сая машинтай болох магадлалтай байна. Нийслэлийн авто замын сүлжээ 30 орчим хувиар нэмэгдсэн. Тээврийн хэрэгслийн тоо авто замыг сунгаж барьснаар нэмэгдэж байна.

Нэгт. Дугаар олголтын хязгаарлалтыг нийслэлийн ИТХ шийднэ.

Хуулийн төслийн эхний зохицуулалт бол нийслэлд олгогдох автомашины дугаарын тооны дээд хязгаарыг тогтооё гэж байгаа юм. 3.8 их наяд төгрөг бол бидний түгжрэлээс үүдэлтэйгээр алдагдсан боломжийн өртөг. Жилд дунджаар 717 цаг буюу 365 хоногийн 31 хоногийг нь автомашинаар түгжрэлд өнгөрөөж байна. Хэрэв түгжрэлийг шийдэхгүй бол энэ алдагдсан боломжийн өртөг илүү нэмэгдэнэ. Тиймээс импортны автомашины тоог дугаараар нь хязгаарлах гэж байгаа юм. Тиймээс дугаар олголтын дээд хязгаарыг нийслэлийн ИТХ шийднэ.

Хоёрт. Нийтийн тээврийг тоог нэмэх.

2007 онд ЖАЙКА-гийн судалгаагаар нийслэлийн иргэдийн 60 орчим хувь нь нийтийн тээврээр зорчдог байсан. Харин өнөөдрийн байдлаар нийтийн тээврээр зорчигчдын тоо 24 хувь болж, буурчээ. Түгжрэлийн гол шалтгааныг Их тойруу дотор буюу 50 га талбай дотор бүх их дээд сургууль, эмнэлэг, соёл урлагийн, төрийн байгууллагууд байдаг нь асуудал хэмээсэн байна. Тиймээс эхний ээлжид нийтийн тээврийн хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлье гэж байгаа юм.

Гуравт. Төлбөртэй бүсийн тарифыг тогтооно.

Дэлхий дээр төвлөрлийг сааруулах олон арга байдгаас төлбөртэй болох нь хамгийн үр дүнтэй арга юм. Тухайлбал, 30 хувиар буурдаг юм билээ. 32-ын тойргийн урд талд 500 автомашины зогсоол гаргаж байгаа. Арваннэгдүгээр сарын 15 гэхэд баригдаж дуусна. Бүсчилсэн хэсэг дотроо скүүтер, унадаг дугайн замыг зэрэгцүүлэн барих, тохижуулах юм. Бид Улаанбаатар хотын түгжрэлийг хамтдаа даван туулна. Захиргааны үе шаттай энэ мэт арга хэмжээг авсан цагт төвлөрөл, түгжрэлийг бууруулах боломжтой.

Дөрөвт. Тариф бүхий бүсэд амьдардаг иргэдийн тарифыг 90 хувь хөнгөлнө.

Тухайн бүс нутагт буюу Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэлх зайд амьдарч байгаа хүмүүсийн тарифыг 90 хувиар багасгана. Тойрсон зогсоолуудыг ажлын цагаар үнэ төлбөргүй байлгана. Зогсоолын багтаамж хүрэлцэхээ боливол ирэх жилээс зогсоолоо дээш нь давхарлана. Зарим айлын газрыг суллаж, чөлөөлөх ажлыг хийж явна.

Тавд. Метроны чиглэлээр арваннэгдүгээр сарын 15-наас Хятадын талтай хэлэлцээр хийнэ.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын гурван том голомт бий. Их тойрогт хамгийн хүнд элемент буюу азотын давхар исэл гэх хортой хий. Дэд төвүүд рүү задлах ажлыг хийнэ. Метро болон тойрог хурдны замын чиглэлээр арваннэгдүгээр сарын 15-наас БНХАУ-ын компаниудтай хэлэлцээрийн ширээний ард сууна. Хэлэлцээртээ бэлдээд метроны шугамыг гурав байхаар тооцоолсон. Хэлэлцээр амжилттай болвол ирэх жилийн бүтээн байгуулалтыг уг том ажлаар эхлүүлнэ.

Зургаад. 12 мянган айлын орон сууцыг 700 га талбайд барина.

Хуулиар зохицуулж буй дараагийн том асуудал бол гэр хороолол юм. 228 мянган өрх айл гэр хороололд амьдарч байна. Баянхошуу дэд төв болон 158 га бүхий Сэлбэ дэд төвд тулгуурлана. Улаанбаатар хотын Их тойруугийн түгжрэлийг бууруулах амбицтай төсөл бол Сэлбэ дэд бүтцэд 2000 айлыг газраа чөлөөлж өгөхийг хүссэн явдал юм. 700 га газрыг нийслэл өөрийн өмчид бүртгэж аваад, 12 мянган айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Зардлыг нь бондоор эргүүлэн төлнө. Энэ бүхнийг авч хэрэгжүүлснээр түгжрэлийг 22 хувь бууруулна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Nyambaatar
Nyambaatar
10 сар 31, 2023 14:55

НИТХ дугаар олгодог болно гэж юу солиороод бна аа

Nyambaatar
Nyambaatar
10 сар 31, 2023 14:57

Тэрний оронд �##�бан газар, үйлчилгээний байгууллагуудын зогсоолыг хол болго Торгуультай машин болон эрхээ хасуулсан жолоочийн нэр дээрх машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй гэх мэт өөр арга бод

Зочин
Зочин
10 сар 31, 2023 14:58

Ха ха мангартах гэж

Irgen
Irgen
10 сар 31, 2023 15:17

10 жилээс дээш насл�##�ттай автомашинуудыг хилээр оруулж ирэхийг хязгаарлаж, га�##�ийн татварыг өндөр болгох хэрэгтэй.

ГУТАМШИГ
ГУТАМШИГ
10 сар 31, 2023 15:19

228 мянган айл өрхөөс 12 мянгыг нь сууцанд оуулахаар түгжрэл 22 хувь буурах юм биздээ. Бүх зүйлийг захиргаадаж иргэдийг санхүү ба эрхээр нь яллаж шийдэх гэвэл баас болнодоо МАН. урд хөлний бүдрэлтийг ойт хөлд тушааж ташуурдах гэдэг энэдээ. Дэбийл Бат үүл мэтийн өмхий луйварчид хүн амын тэн хагасыг нэг ж�##�ганд цуглуулж тарвага лугаа утаж нэгийн амийг нөгөөгөөр нь хөнөөлгөх хорон санаа хэрэгжүүлж хотод суух эрхийг чөлөөтэй болгосноор энэ булай нөхцөл бий болох суурь тавигдсандаа мулгуу үхдэл Батүүл мэт үхээсэй билээ

Зочин
Зочин
10 сар 31, 2023 15:29

Дугаар олголтод хязгаар тогтоож хэрэггүй. Авлиг�##� жинхэнээсээ цэцэглэх пм баына. Автобусныхаа тоог нам. Бүх зорчигчдыг үнэгүй тээвэрлэ. Машинаө тэгш сондгойгоор нь явуул. Баруун зүүн 4 замын гадна хэсэгт 1000-2000 автомашины зогсоол байгуулөх. Мөн энхтайваны гүүрийн хоёр т�##�д 1500 машины зогсоол байгуулах. Гэх мэтээр түгжрэлээ шийдье.

Зочин
Зочин
10 сар 31, 2023 15:44

�######�аарай нянгара

Зочин
Зочин
10 сар 31, 2023 17:15

УИХ нь Оюун Эрдэнийн кармаанд байгаа шиг НИТХ нь Нямбаатарын кармаанд орж, машины номер олгодог болж. НИТХ ын үйл ажиллагааг хүнсний толон бичдэг болооч.

Зочин
Зочин
10 сар 31, 2023 17:32

хэдэн ажилгүй НИТХ -ын хэдийгээ ажлын байраар хангах гэж байгаа юмуу, жинхэнэ хараа хян�##�тгүй дугаар олгодог болгох нь дээ чааваас.

Зочин
Зочин
10 сар 31, 2023 17:54

ХОТЫН ТӨВ РҮҮ ОРСОН МАШИН БОЛГОНООС НЭГ САЯ ТӨГРӨГ АВААД БАЙГААЧ МАЛНУУДАА АРГАА БАРЖ БАЙНАА ТА НАР .ЭНЭ ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛНА ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ? ГОШНОГОНЫ АЦ БОЛНОО ҮҮНИЙ ЦААНА АМБИЦ БАЙНА СОНГУУЛИЙН МӨНГӨӨ БОСГОХООР ШИЙДЛЭЭ МОНГОЛЫН ИРГЭД ИНГЭТЛЭЭ ОЮУНЫ ХООСРОЛД ОРЧИХСОН ХЭРЭГ ҮҮ?

Ганбаа
Ганбаа
10 сар 31, 2023 17:59

Төлбөртэй бүстэй болох нь зөв.Өдрийн 20К. Эрүүл орчинд амьдаръя.

Зочин
Зочин
10 сар 31, 2023 20:33

Алдагдсан боломж гэж битгий гөлөг төрүүлээд бай. Тэр бол тухайн хүний асууд�##�. Хэдэн тоо бичиж, ард түмнийг битгий дарамтлаад бай. Бас НИТХ иргэдийн төлөөллөө хэрэгжүүлж чадахгүй, машины дугаар төдий бичдэг болсон бол яар�##�тай тар. Төсвөөр нь цэцэрлэг барь. Нямбаатар ИТХ аа кармаандаа хийчихээд битгий таар�##�даад бай.

Заа
Заа
11 сар 1, 2023 00:44

Дараагийн ээлж хоолондоо орсон ш дээ... Энэнээс эхлээд нуг�##�аа гаргаж мөнгө идэх нь дээ...

Холбоотой мэдээ

Back to top button