"Айлын хотонд байгаа аргалийн ороо нь орсон байх магадлалтай"

Хэнтий аймгийн Биндэр, Батширээт, Баян-Адарга, Өмнөдэлгэр сумын нутгийг хамарсан Хурх Хүйтэний байгалийн нөөц газрын нутгаар өнгөрсөн зун цөөн тооны аргаль үзэгдсэн хэмээн нутгийн иргэд мэдээллэж байжээ.
Тэгвэл өчигдөр буюу аравдугаар сарын 31-ний өдөр тус нутгийн айлын хотонд аргаль орж ирсэн тохиолдол гарсан байна.
Нутгийн иргэдийн мэдээлж буйгаар аргалийг идэр залуу, эрүүл чийрэг мал хэмээн мэдээлжээ.
Тэгвэл энэ үйл явдлын талаар Хурх Хүйтэний байгалийн нөөцийн газрын Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн хамгаалал хариуцсан захирал М.Мөнхжаргалаас тодрууллаа. Тэдний зүгээс "Хүнээс үргэж зугтахгүй, хоттой хоньтой хамт идээшиж, байгаа. Ороо нь орсон, үржлийн үе дээрээ байхыг үгүйсгэхгүй. Бидний зүгээс аргаль байгаа айлын хот руу ирэх долоо хоногт очно" гэх мэдээллийг өгсөн юм.
Өмнө нь 2016 онд Баян-Өлгий аймгийн нутагт айлын хот руу аргаль орж ирж байсан удаатай ажээ.
Т. НАНДИН-ЭРДЭНЭ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Honi, yamaanii hajuud surleg tom saihan amitan yum bnaa.
Ха ха ямар сүрхий хэрэгтэй мэдээ вэ гэх юмуу
Байгаль дэлхий ан амьтнаа мэддэг нутаг орны хүмүүс бол чухал хэрэгтэй мэдээлэлдээ
Их хүйтэн болох байхаа зудтай жилд л тураг малд ойртоод байдагдаа
ХОНЬ ХҮЧИНДЭХЭЭР ИРЖЭЭ ХҮЧИНДҮҮЛЧИХЭЭ ГОЁ ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ХУРГАНУУД ТӨРНӨӨ
Том том ууцтай болж дээ
Харамсалтай нь аргаль хонь шиг өөхөн сүүлгүй байдаг юм.
mallahad ih hetsuu tol gardag aash awir aimshigtai
barag galzuu gemeer
Аргаль айлын хоттой хонь руу орвол мал нь сайн өсдөг гэдэг дээ
Хөөрхий муу хуучин хуц хэмх нүдүүлээд хэдэн эм хонио гусуулхандээ, хусаад өг сда
өөрсдийнхөө хэдийг сонирхохгүй шинэ шөл уухаар ирж дээ
Хонь нь томроод сайн бишүү