ЭРҮҮЛ МЭНД

Монгол улс тархины харвалтаар дэлхийд эхний гуравт бичигдэж байна

Тархины харвалтын өнөөгийн байдал, тусламж үйлчилгээг сайжруулахад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар салбарын төлөөллүүд өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийлээ. 

Улсын гуравдугаар төв эмнэлгийн харвалтын тасгийн зөвлөх эмч Ж.Ариунаа "Толгой нь хүчтэй өвдөж, улмаар харвах явдал залуусын дунд их байна.Толгой их өвдөх, ухаан алдах шинж илэрвэл гуравдугаар шатлалын нарийн тусламж хэрэгтэй. Энэ тохиолдолд Улсын I, II, III төв эмнэлэгт нарийвчилсан шинжилгээ хийж, эмчилгээний дараагийн шатны мэс засал болон нарийн эмчилгээний аргуудыг хэрэглэж байна" гэв. 
"Монголын харвалт судлалын нийгэмлэг"-ийн тэргүүн Р.Амарбаясгалан "Дэлхийн харвалтын байгууллагын мэдээгээр сүүлийн жилд 12 сая хүн шинээр харвасан байна. Харвасан хүмүүсийн 50-аас дээш хувь нь нас бардаг. Өнгөрсөн хугацаанд харвалтаас үүдэн дэлхий дээр зургаан сая хүн нас барсан. Түүнчлэн харвалтын улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, тахир дутуу болсон 100 гаруй сая хүн бий.

Монгол улс тархины харвалтаар дэлхийд эхний гуравт бичигдэж байна. Манай улсын хүн амын өвчлөлөөс харахад 10 жилийн өмнө ид хөдөлмөрийн насны залуусын 12.6 хувь нь харвалт өгч байсан бол энэ үзүүлэлт одоо 18.6 болж өссөн. Харвалт улам залуужиж байна. 

Дэлхийн харвалтын байгууллагаас буруу хооллолт, илүүдэл жин, хөдөлгөөний дутагдал, стресс болон цусны даралтаа хянахгүй байх нь харвалт үүсгэх гол хүчин зүйл болдгийг дурдсан" хэмээв.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмнэл зүйн төвийн дарга, зөвлөх эмч Л.Энхсайхан "Харвалт өгснөөр тухайн хүний хөдөлмөрийн чадвар алдагдана. Эхний зургаан сараас нэг жилд бусад хүний туслалцаагүйгээр явахад төвөгтэй. Ариун цэврийн өрөө ороход, өндийж суухад ч хүний туслалцаа шаардагдана. Хувь хүн, гэр бүл, эдийн засагт ч маш их хор хохиролтой" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АРД ИРГЭД ЗАЛУУС МИНЬ ХАРВАЖ БАЙХААР ЭНЭ 76 УИХ,ЗГ ЫНХАН ХАРВААД ЯВЧИХДАГГҮЙ ЮМ БАЙХДАА

Холбоотой мэдээ

Back to top button