Цусны төвөөс Монгол-Японы эмнэлэг рүү дроноор цус тээвэрлэнэ

Япон Монголын хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод дрон ашиглан эмнэлэг хооронд цус тээвэрлэх туршилтын үйл ажиллагаа энэ сарын 13-нд буюу даваа гарагт зохион байгуулах гэж байна.
Тодруулбал, Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг хүртэлх нийт 4,75 км зайд "AirTruck" буюу тусгай ложистикийн дрон ашиглан ачааг тээвэрлэх анхны туршилт хийгдэнэ.
Нийслэл хотын авто замын дэд бүтэц, түгжрэлээс шалтгаалан түргэн тусламжийн машин замын хөдөлгөөний ачаалалтай үед удааширдагтай холбоотой энэхүү төсөл хэрэгжиж байгаа аж.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв болон эмнэлгүүдийн хооронд дроноор тогтмол нислэг үйлдэх маршруттай болвол замын түгжрэлд өртөхгүй түргэн шуурхай, чанартай тээвэрлэх боломжтой болно. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, сувилагч нарын ажиллах орчин, тогтвортой байдал сайжирна.
Т.НАНДИН-ЭРДЭНЭ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амжилт хүсье!