Ч.Сайханбилэг, Д.Сүндий нарын 17 жилийн "нөхөрлөл" ба банк бусуудын тэлэлт, ₮1 тэрбумын мөр, ₮196 саяын гольфын баримт

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2019 оноос АНУ-д амьдрах зардлаа хэрхэн босгож буй вэ? Нөгөө талд түүнийг Монголд мөнгө угааж буй гэх сэжмийн эх үүсвэр юу вэ. Ер нь Ч.Сайханбилэгийг тойрсон мөнгөний урсгал сүүлийн жилүүдэд хэнээр дамжин, хэрхэн эргэв гэдэг асуудал анхаарал татсаар байна.
Хамгийн сүүлд, одоогоос нэг жилийн өмнө НИТХ-ын төлөөлөгч асан Г.Төмөрбаатар түүн рүү 2.8 сая ам.доллар буюу 9 орчим тэрбум төгрөг шилжүүлсэн нь ил болж, энэ асуудал шалгагдаж байна. Битүү хүрээндээ,
Нэг. Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээг үзэглэх үед одоо “Уорли инженеринг” болж нэрээ өөрчилсөн “Jacobs Engineering” компанид давуу байдал олгосон, эдүгээ тус компаниас санхүүжиж байгаа гэдэг мэдээлэл явдаг. Ерөнхийдөө “Рио Тинто” болон далд уурхайн бүтээн байгуулалтад холбогдох барууны компаниудын эх үүсвэр бүхий мөнгийг Монгол руу дамжуулан угаадаг уу гэх хардлага бий.
Хоёр. Ч.Сайханбилэг рүү 2.8 сая ам.доллар шилжүүлсэн Г.Төмөрбаатарын охин нь "сахал" Д.Эрдэнэбилэгийн ойрын хүн байсан А.Шоовдор агсны хүүтэй гэрлэсэн. "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр"-ийн өв залгамжлагчаар нэрлэгдсэн А.Шоовдор агсны хүүгээр дамжих сэжим Г.Төмөрбаатарыг Ч.Сайханбилэг рүү шилжүүлэг хийлгэсэн гэх сэжүүрээр шалгагдаж байна.
Утгачилбал, хөрөнгийн эх үүсвэрүүд нэг хэрэг, харин дамжиж буй схем өөрөө бас нэгэн сэжүүр юм. Дамжиж буй схем дээр нь Д.Сүндий холбогдож буй.
2020 оны сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Ч.Сайханбилэг мөнгөө ББСБ-аар дамжуулан угаадаг гэж яригддаг. Би үнэний ортой гэж бодож байна. Гуравхан жилийн өмнө надаас мөнгө зээлье гээд ирж байсан энэ ББСБ-ын дүрмийн сан одоо 60 тэрбум төгрөг болсон. Яагаад ингэж огцом өссөн бэ. Мөнгө угааж буй хэрэг биш үү?” гэж хэлсэн нь Ч.Сайханбилэгийн Монгол дахь мөнгө угаалтыг Д.Сүндий хийдэг үү гэх хардлагыг нийтэд төрүүлсэн удаатай. Үүн дээр тухайн үед Д.Сүндий ч эсэргүүцлээ илэрхийлж байв.
Д.Сүндийгийн хувьд өөрөө Ч.Сайханбилэгтэй 2008 оноос хойш нэг ч уулзаагүй, хожим хоолны газар тааралдсан ч таниагүй гэж хэлсэн байдаг. Бусдаар Д.Сүндийг Ч.Сайханбилэгтэй холбож харах өнцөг, яг таг баримт төдийлөн мэдээлэгдэж байсангүй, өмнө нь.
Гэвчиг Д.Сүндийгийн 2019 онд “Нэткапитал”-ын салбараа АНУ-д байгуулсан түүх хийгээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан “Ч.Сайханбилэг хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулан санхүүжиж байгаа, энэ схемийг дэлгэх хэрэгтэй” хэмээсэн зэрэг логикууд холбогдох боломжтой нь анхаарал татсан өнцөг юм.
Яг эл сэжмийг хуулийн байгууллага атгаж, Ч.Сайханбилэг мөнгөө Д.Сүндийгийн ББСБ-аар дамжуулан угаадаг гэх мэдээлэл авагдсанаар шалгаж эхэлсэн гэгдэж буй.
Тэгвэл тэд яг хамааралтай юу, харилцааны үүх түүх бий юу. Үүнийг тэдний ажилласан намтар, карьер ба бизнесийн өсөлт зэрэг дата материал, бусад эх сурвалжуудын түвшин дэх мэдээллүүдийг нэгтгэж, доорх агуулгуудыг хүргэж байна.
2006 оноос: Ч.Сайханбилэг, Д.Сүндий нар хамтран ажиллаж, ZTE-ийн тендерт холбогдсон түүх
Д.Сүндий, Ч.Сайханбилэг нарын ойр харилцаа угтаа 2006 оноос эхэлсэн байна. Тэд бүр нэг агентлагт хамтран ажилласан намтартай.
Тодруулах юм бол, Ч.Сайханбилэг 2004-2008 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын даргаар ажилласан. Харин Д.Сүндий 2006 оноос тус газарт Бизнес хөгжил хариуцсан мэргэжилтнээр оржээ. Тэр Ч.Сайханбилэгийн дор ингэж хоёр жил ажилласан. Харин 2008 онд Ч.Сайханбилэг УИХ-ын гишүүн болсны дараа “Нэткапитал”-аа үүсгэн байгуулсан байна.
Харин хоёр жил ийн хамтран ажиллахдаа, БНХАУ-ын санхүүжилттэй томоохон тендерт ZTE компанийг сонгон шалгаруулалтгүй сонгосон асуудалд нэр холбогдсон. Ч.Сайханбилэг 2007, 2009 онуудад БНХАУ-д очиж, ZTE компанитай уулзсан, улмаар том дүнтэй тендер шалгаруулалтад хамгаалж үлдсэн гэж яригддагийг өдгөө хэвлэл сануулах үүрэгтэй. Ер ZTE компанийг тойрсон асуудлын цаана авлигын шинжтэй асуудлууд өндөр аван мэдээлэгдсэн байдаг.
Гэтэл МХХТГ-т мэргэжилтнээр орохоосоо өмнө Д.Сүндий өөрөө 2005-2006 “ZTE” компанид төслийн менежерээр ажилласан намтартай.
2004 онд Монголд төлөөлөгчийн газраа нээсэн ZTE компани лав гурван ч тендерт шалгарсан. Тэр бүрийд Ч.Сайханбилэг МХХТГ-ын даргаар ажиллаж байх үес ZTE-ийн эрх ашгийг хамгаалсан, мөнгө авсан гэгддэг. Мөн энэ огноонд ZTE 15 сая ам.долларын орлогоо нуун дарагдуулсан нь ил болж байв. БНХАУ-ын төрийн 51 хувийн өмчит энэ компани бусад улсуудад авлигын шинжтэй үйлдлээр ажил үйлчилгээ авдаг гэсэн хардлага, сэрдлэг бүхий мэдээ мэдээллүүд барууны хэвлэлээр олон. Монголд ч цөөнгүй удаа бичигдэж байсан.
Үүнээс харахад, эхлээд ZTE-д ажиллаж байсан Д.Сүндий МХХТГ-т Ч.Сайханбилэгийн дор шилжин ажиллахдаа энэ асуудалд анхлан холбогдоцгоосон байх магадлалтай.
Нэгтгэн харвал, 2008 онд Ч.Сайханбилэг УИХ-ын гишүүн болсон жил Д.Сүндий өөрийн “Нэт капитал” ББСБ-аа байгуулж, ZTE компани монголд “Зэт Ти И” ХХК-иа бүртгүүлжээ.

Баримт: “Нэткапитал”-аас шилжүүлсэн мөнгөөр Ч.Сайханбилэг АНУ-д гольф тогложээ
Дээрх timeline-д харуулсанчлан, Ч.Сайханбилэгийн Ерөнхий сайд болох хүртэлх хугацаанд “Нэт капитал” олон салбар нэгж байгуулж, дүрмийн сангаа өсгөж, нийт 20 орчим охин компани болон өргөжжээ.
Мөн түүнчлэн нэг анхаарал татах мэдээлэл буй нь, Ч.Сайханбилэг АНУ руу гарсан 2019 оны тэр жил “Нэт капитал” ББСБ АНУ дахь салбараа нээжээ.
Хуулийн байгууллагад авагдсан мэдээллээр бол, Ч.Сайханбилэг одоо хүчинтэй байгаа хоёр ширхэг American Express картаар дамжуулж, энэ 2023 онд л гэхэд, Д.Сүндийгийн “Нэт капитал” ББСБ-аас 205 мянган ам.долларыг хүлээн авчээ. Энэ нь өнөөгийн ханшаар 717.5 сая төгрөг юм.
Үүнийгээ 70, 45, 26, 120 мянгаар тус тус хувааж авсан гэх.
Энэ мөнгөөрөө найм, ес, арваннэгдүгээр саруудад Денвер хотын ойролцоо 57 мянган ам.доллараар нь гольф тоглосон баримт олдсон байна. Энэ нь өнөөгийн ханшаар 196 сая төгрөг юм.
Тодруулбал, Денвер хотын ойролцоох "Pinery Country Club"-д Ч.Сайханбилэг таван удаа такс төлсөн баримтыг доор үзүүлэв.
Төлбөрийн таван ширхэг баримтыг утгачилбал:
- 2023.08.08-нд 11 мянга 525 ам.долларын VIP такс
- 2023.08.29-нд 10 мянга 290 ам.долларын VIP такс
- 2023.09.03-нд 12 мянга 340 ам.долларын VIP такс
- 2023.09.17-нд 11 мянга 534 ам.долларын VIP такс
- 2023.11.05-нд 11 мянга 340 ам.долларын VIP такс тус тус төлж, гольф тогложээ.
Тус клуб нь 6900 N Pinery PkwyParker, CO 80134 гэсэн хаяг дээр үйл ажиллагаа явуулдаг. Дээр дурдсанчлан Денвер хотын ойролцоо юм.
"Pinery Country Club" нь зөвхөн гольф гэлтгүй олон төрлийн спорт клубийн үйлчилгээг хаалттай, гишүүнчлэлийн хүрээнд үзүүлдэг тусгай байгууллага юм байна. Тэд үйл ажиллагааныхаа тухай үндсэн сайтдаа,
"Гольфийн эртний уламжлалыг орчин үеийн тансаг тохь тухтай хослуулсан Pinery Country Club нь гишүүддээ байгалийн үзэсгэлэнт газар гэр бүл, найз нөхөдтэйгээ цагийг сайхан өнгөрүүлэх олон боломжийг санал болгож байна. Бидэнд гэр бүлийн гишүүн бүрийг татан оролцуулах зорилготой, зөвхөн гишүүдэд зориулсан арга хэмжээний нэг жилийн хуваарь бий. Мөн таныг залуужуулах, амраах, бие болон сэтгэл санааны сайн сайхан байдлыг сайжруулахад туслах олон төрлийн таатай үйлчилгааг санал болгоё" хэмээн бичжээ.
"Pinery Country Club"-ийн вэб хуудастай ЭНД ДАРЖ танилцах боломжтой.

Ч.Сайханбилэгийн эхнэр О.Байгалийн компани руу “Нэткапитал” зээл нэрээр санхүүжилт олгодог гэх сэжүүр
Ч.Сайханбилэг нь өөрөө “Монголын эдийн засгийн форум” ТББ, сайд асан М.Зоригт нарын хамт “Бидний цөөхөн монголчууд” ХХК, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ОТ-н ХөОГ-г зуралцаж явсан сайд асан Д.Зоригт нарын хамт “Улаанбаатар дахь Америк ерөнхий боловсролын сургууль” ХХК-иудад хувь эзэмшдэг.
Бусадтай хамтран эзэмшдэг энэ компани, ТББ-уудынхаа орлогоор болон дансаар дамжуулан санхүүжнэ гэвэл бололцоо багатай харагддаг.
Харин эхнэр О.Байгаль нь “Байгаль хаус” хэмээх алт, үнэт эдлэл, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний компанитай. Мөн гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг “Байгаль салон” хэмээх өөр нэгэн компанитай байна. Эхнэрийнхээ компаниуд дээр Ч.Сайханбилэг эзэмшигчийн бүртгэлгүй.
Харин хуулийн байгууллагынхны шалгаж эхэлсэн өөр нэгэн сэжүүр бол, Д.Сүндийгийн эзэмшлийн “Нэткапитал” ББСБ нь О.Байгаль болон түүний хамаарал бүхий компаниудад зээл нэрээр санхүүжилт олгодог гэх. Тухайлбал,
- 2022 онд “Нэткапитал” ББСБ-аас О.Байгалийн эзэмшлийн “Байгал хаус” ХХК руу 220 сая төгрөг шилжүүлсэн гэх мэдээлэл иржээ.
- 2021 онд “Байгал хаус” нь гадаад улс руу нийт 1.2 тэрбум төгрөг шилжүүлсэн гэгдэж байна.

Ч.Сайханбилэгийг УИХ-ын гишүүн болсноос хойш Д.Сүндий 20 орчим ББСБ, компанийн эзэн болжээ
Ч.Сайханбилэгийг 2008 онд УИХ-ын гишүүн болсноос хойш анх байгуулагдсан "Нэткапитал" ББСБ өдгөө олон салбар болж өргөжсөн.
Тэр дундаа Д.Сүндийгийн нэр дээрх ижил үйл ажиллагаа явуулдаг ББСБ бөгөөд охин компаниудын тоо 20 орчимд хүрчээ. Тухайлбал, "Сүндий сан" ТББ, "Бүтээлч малчид хоршоо", "Ардчилал хөгжил академи"-ийг хасвал шууд 12 ББСБ болон "Нэткапитал"-аар овоглосон компани түүний нэр дээр бүртгэлтэй байна.
Харин охин С.Жавзандулам дээр "Нэткапитал"-ын зургаан охин компани бүртгэлтэй.

Яг ББСБ-уудынх нь зарим нь Д.Сүндийгийн ойрын хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр бүртгэлтэй байдаг.
Тухайлбал, ах Д.Бямбадүгэр, Д.Алтангэрэл, Д.Алтангэрэлийн эхнэр Ө.Булганбаяр нар нь “Нэткапитал финанс корпораци”-ыг эзэмшдэг.
Эхнэр Н.Ундрах нь мөн дээрх компанид хувь эзэмшихээс гадна “Нэткапитал холдинг”, “Нэт академи”-д тус тус эзэмшилтэй. Д.Сүндийгийн охин С.Жавзандулам нь мөн “Нэткапитал финанс корпораци”-д хувь эзэмшиж байна.
"Нэткапитал"-аар овоглосон 20 орчим ББСБ, компани байгуулсан нь их мөнгийг "жижиглэн" дамжуулах нэгэн суурь нөхцөл хэмээн харагдах, хардагдах ч боломжтой юм.
Ч.Сайханбилэгийг интерполын жагсаалтаас хасуулах чиглэлээс татгалзаж, Ж.Болд ЦЕГ-ын даргын ажлаа өгчээ
Ч.Сайханбилэгийг өнгөрсөн хугацаанд интерполын хөх буланд эрэн сурвалжилж байсан.
Харин бидний өмнө нь мэдээлсэнчлэн, өдгөө интерполоор сурвалжлагдаж буй 41 хүний дотор Ч.Сайханбилэг багтаагүй байгаа юм.
Тэгвэл Ч.Сайханбилэгийн мэдээллийг интерполын хөх булангаас хасах чиглэл ЦЕГ-ын дарга Ж.Болдод удаа дараа иржээ. Үүнийг гүйцэтгээгүйн улмаас Ж.Болд өнгөрсөн есдүгээр сард /2023.09.01/ ажлаа өөрийн хүсэлтээр өгсөн гэх.
Түүний оронд есдүгээр сарын 6-ны Засгийн газрын хуралдаанаар, Эрүүгийн цагдаагийн албаны дарга асан хурандаа Т.Сүхболдыг томилсон юм.
Дээр дурдсанчлан, интерполоор эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдийн нэр дунд өдгөө Ч.Сайханбилэг байхгүй. Харин яг хэзээ нэр хасагдсан нь тодорхойгүй.
Ч.Сайханбилэгийн хэргийг тусгаарлаж, процессоос хассан байдал
"Шувуу" ажиллагааны хүрээнд Монголд авчрах улс төрийн албан тушаалтнуудын дунд Ч.Сайханбилэг нэн тэргүүнд яригдаж байсан. Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд байхдаа АНУ-ын талтай хэд хэдэн удаа энэ агуулгаар холбоо барьж байсан гэгдэж буй. Мөнхүү Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Д.Эрдэнэбилэг, Ч.Сайханбилэг нарыг Монголоос санхүүжүүлэгчдийг зогсооно" гэж мэдэгдэж байв.
Нөгөө талд Ч.Сайханбилэг АНУ-аас албан ёсны амьдрах зөвшөөрөл буюу орогнол хүссээр буй. Энэ асуудлыг хэлэлцэх хуралдааныг АНУ-ын талаас хэд хэдэн хойшлуулан, царцааж байгаа гэдэг.
Учир нь, сүүлийн үес олон улсын харилцааны хувьд АНУ Монголыг чухаг хөрш орны байр сууринаас авч үзэж эхэлсэн. Энэ хүрээнд, яллагдагчаар татагдан, эрэн сурвалжлагдаж буй бөгөөд улсын Ерөнхий сайдын албыг хашиж байсан нэгний орогнолыг ёсоор болгох нь зохимжгүй гэдэг байдлаар хандаж байгаа гэх.
Мөн ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа Х.Нямбаатар Ч.Сайханбилэгийн хэргийг тусгаарласан талаар мэдээлсэн. Ер Ч.Сайханбилэг Дубайн гэрээг байгуулсан, “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг УИХ-аар оруулалгүй шийдвэрлэсэн зэрэг бүлэг хэрэгт холбогдон шалгагдах ёстой ч тусгаарлагдсанаар тэр шалгагдах шууд процессоос хасагдсан дүр зурагтай.
Харин бүлэг хэрэгт багтан шалгагдсан хүмүүс эхнээсээ ял авч, ялаа эдэлж дуусан суллагдсан байгаа.
Д.Сүндийг тэнсэнгээр суллалаа
Харин Ч.Сайханбилэгийн мөнгө дамжин угаагдаж буй гэж үзэж байгаа “Нэткапитал”-ын эзэн Д.Сүндийг ах Д.Алтангэрэл, охин С.Жавзандулам нар нь хуулийн өмнө төлөөлж байгаа. Гэхдээ өчигдөр Д.Сүндий суллагдлаа.
Түүнийг 11 сар 9 хоногийн хорих ял эдлэх дутуу байхад нь өнөөдөр шүүх хурал болж, хугацаанаас нь өмнө тэнсэнгээр суллах шийдвэр гарсан талаар өмнө нь мэдээлсэн.
Тэмдэглэл:
Д.Сүндийн ББСБ-аар дамжуулж, Ч.Сайханбилэг мөнгө угааж буй гэх хэргийн сэжүүрийг нээлттэй дата мэдээлэл болон бусад эх сурвалжуудын хүрээнд тулгахад ийм. АНУ-аас орогнол хүсэн, дөрвөн жилийн хугацаанд эх орноосоо гадуур амьдрахдаа Ч.Сайханбилэгийн санхүүжиж буй мөнгөний эх үүсвэрийг "Рио Тинто" болон "сахал" Д.Эрдэнэбилэгийн чиглэлтэй гэж үзэж байгаа.
Харин мөнгөө Д.Сүндийн "Нэткапитал" ББСБ-аар дамжуулан угааж буй гэх сэжим ийнхүү хуулийн байгууллагаар ид шалгагдаж байна. Энэ мөрөөр Ч.Сайханбилэгийг авчрах, тусгаарласан хэргийнх нь хүрээнд шалгах процесс ч өрнөхөөр буй.
Дээрх агуулгуудыг базахад,
Нэг. Ч.Сайханбилэг, Д.Сүндий нар өдгөөгөөс 17 жилийн өмнө нэг газар ажиллахдаа, тендерийн мөнгөнд хамтдаа нэр холбогдсон түүхээр нөхөрлөлөө эхлүүлжээ.
Хоёр.Ч.Сайханбилэгийн улс төрийн карьер ахихын хэрээр Д.Сүндийгийн банк бусын бизнес "өндөглөн" үржсэн байна.
Гурав. Ч.Сайханбилэг 2019 онд АНУ-д амьдарч эхлэх үетэй зэрэгцээд, Д.Сүндий тус улсад банк бусынхаа салбарыг нээжээ.
Дөрөв. Д.Сүндий Ч.Сайханбилэг рүү ₮717 саяыг шилжүүлж, эхнэр О.Байгальд нь ₮220 саяыг "зээлсэн" гэх, нийлбэр дүнгээр 1 тэрбумын мөнгөний мөр л одоогоор ил гарахаар байна.
Тав. 2023 онд Д.Сүндий Ч.Сайханбилэг рүү 205 мянган ам.долларыг шилжүүлсэн гэх бөгөөд тэр 2023 онд АНУ-д 57 мянган ам.доллар буюу 196 сая төгрөгөөр гольф тоглосон давхцалыг бид баримтаар үзүүлэв.
Сэтгүүлч Ж.Мядагбадам, М.Тэнгис
Дата судалгааг Б.Мандах
График эвлүүлгийг Б.Эрдэнэбаяр, О.Улсболд, Б.Мягмарбаяр
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн матери�##� байна сайханбилэг Монголд ирэхгүй ирэнгүүт нь хорьчихно гэж айж байгаа
Эх орноо зарж идэгсэд
Usa-d amidrsh urtig ni jiliin 100 mynga dawn bgaaa bh aaa I'm injured under togloj bgaa geheer sanhuugiin berkhsheel alga
Ингэж улсаа хохироочихсон будлианы хөрөнгийг авч ирээд энд ялыг нь эдлүүлвэл таарна
Дэлхийгээс �######�ууул
Маш сайн матери�##� болжээ. Баримт байна уу байна.
өмөөрч байгаа юм биш гэхдээ баримт нь хаана байна
Паа ямар ичдэггүй хүмүүс вэ. Яааядээ
Бадамжунайгаас илүү шарк юм биш үү Сайханбилэг чинь
Идэж уултаараа нөхөрлөөд хол явахгүйн жишээшдээ. Одоо тэгээд эрэн сурв�##�жлагдаад олдохгүй байдаг бас л овоо гар юм аа
сайн байцгаана уу. Сэтгүүлчийн мэрэгжил гэж юу болохыг үзүүллээдээ л хэмээн санагдав. Баярл�##�аа.
Юунд ч итгэхээ болилоо одоогын төр засаг ч энэ хуйв�##�дааныг зохион байгуулаад байгаа юм бишүү худлаа сүржин зарлаад тэгээд л эвлэрчих нь эд нар ерөөсөө нэг тэрэгний ижил дугуйнууд улсаа зарсан эрлийзүүд. Хув�##�з идэж байгаад хугацаа нь болохоор хуяг нь хагардаг даа бүгд хэзээ нэгэн цагт дүүжлүүрт очно доо
МОНГОЛЧУУД ХУЛГАЙЧДЫГ ШИЛЖ ЕРӨНХИЙ САЙД, ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОДОГ УЛС. ТУХАЙЛБАЛ САНЖИЙН БАЯР, ЧИМЭДИЙН САЙХАНБИЛЭГ, ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТ ГЭХ МЭТЭЭР. ЯАГААД ОЧИРБАТ ГЭЖ? ТЭР ЭТГЭЭД ОТГОНБИЛЭГТ БААТАР ЦОЛ ОЛГОЖ ШАНД НЬ ЭРДЭНЭТЭЭС ХЭДЭН САЯ ДОЛЛАР АВААД ТҮҮГЭЭРЭЭ БОЛГОРЫН ЭЛЧИНГИЙН ЦОГЦОЛБОРЫГ АВСАН ЮМ БИЛЭЭ.
Сайханбилэгийн ББСБ нь Сүндийгийн нэрээр ажилладаг юм бишүү? 3-4 жилд тийм их дүрмийн сантай болно гэж үгүй ямар нэгэн аргаар зовчуулсан мөнгө бн.Сүндий тэнэг нь өөрийн юм шиг хөөрөөд эхнэрээ зодож шоронд ороо биздээ.
Монгол улсыг минь цөлөмсөн этгээдүүд нэг нь ч хариуцлагаа хүлээс ял аваагүй
Сүндийг эргүүлээд хорьж байж хэлүүл
МАН.Ы ББСБ ҮҮНЭЭС 1000 ДАХИН ИХ ШҮҮ !!!!!
АН,МАН адилхан хамтарч иднэ, өрсөлдөж иднэ, харин нэг өөр нь шийтгэл оногдуулах...
Сүндий п�####� Сайханбилэгийн авлига хулгайн мөнгийг бөөцийлж арвижуулж ББС-р мөнгө хүүлж байсан Сайханбилэгийн төмсөгний үс нь байсан байна ш дээ. Эд нар Хятадын эрлийз хурлийзууд гэсэн биз дээ!
Эрэн сурв�##�жилах гэдэг нь энэ байх даа. Бирдүүдийн бузрыг сайн төнхжээ. Энэ булайнууд энэ улсын цусыг сорж сөхрүүлчихлээ. Ирээдүй хойчийн нэрийн өмнөөс �##�ахсан.Үзэн ядаж байна.
interpol iin list s hassan n USA irgenshil olgoh asuudliig hiilgeh gj bn uu,,,
Mongoliin uls tur erh barigcnid mafiin suljeegeer ajildag bolood 30 jil bolson.odoo olon tolgoitoi mangas bolson .buh togoig ni tsavcnij bj hongiliin uzuurt gergel haragdana.Interpold handsan l gene ene snig hudal zuil bhgui snu.Snalgahad amarhan.
Сайханбилэг гэж энэ нэг захчин новшийг шоронд нь хийх хэрэгтэй шүү.
Зочид буудлын өрөөайлынгэр цэвэрлэж явсан схйханбилэг эхнэрбайг�##� баярцогт нар арай л уу!!! Тэд үнэхээр өрөвдмөөр амьдарч байсан учраас ингэж улсын хээл хахуулийн сүлжээнд нэгдээд ч хамаагүй мөнгөтэй л больё гээд шийдчихжээ!
Мафийн нэг сүлжээг илрүүжээ. Эрэн сурв�##�жлахаас хасуулчих чад�##�тай мафий нэг нууц гишүүн байна.
А.Шоовдор Сэлэнгэ аймаг сайхан сум Хөтөлийн сумын АН ын ИТХ төлөөлөгч Г.Төмөрбаатар нийслэлийн сүхбаатар дүүргээс сонгогдсон МАНын төлөөлөгч нар худ ураг юм биздээ.
МАНАН төлөөлөл гар хөл болсон хулгайчууд луйварчин юм бишү . Үр хүүхдүүд нь энэ нийгэмд адлагдах байх даа үйлийн үр чинь ирэх бх даа үр хүүхэд , ач зээ нарт нь
Сүндий чинь сайханбилэгийн эхнэр байг�##�ыг шаадаг юм учир нь сайханбилэг гомо болохоор
Хар гомо чинь Монголоос хулгайлсан мөнгөөрөө амeрикт тансаглаад хэвтэж байнаа. Энэ Нэт капит�##� огцом томорсон юм ард нь Сайханаа хулгайн мөнгөөрөө байгуулсан юм байж. Тэр Төмөрбаатар ч яахав Сайханбилэгийн гомо найзуудын нэг. Су.Батболдын үeд хотын захиргаанд гомо нар ихээр шург�##�ж байсан.
Өрөг гээд нэвтрүүлэг хийгээд жан жан гээд явдаг нэг түнтгэр нүүртэй хүүхэн л амeрикт энэ сүндийтэй нэвтрүүлэг хийгээд л дэлжигнаад явсан. Муусайн хулгай луйварчдыг агуу мундаг бизнeсмэнүүд гэж тархи угаадгаа болиосой
Ийм маюжсан бантангаа ш�##�гаж бгаа хүмүүс нь яаж ойлгоод бдаг юм бол
Ххх
Сүндийгийн мөнгөний эх үүсвэрийг л сайн ш�##�гахад гараад ирнэ
Hulgaichudiig yaaltai bilee?
Эрдэнэт 49 тэй холбоотой томчууд яагаад ял эдлэхгүй бнаа. Зарим нь ш�##�гагдаж байхдаа гадаад гараад явах жишээний хамгийн том хулгай луйвар л гээд байсан
205 мянган доллар гэчихээд задаргаа нь зөрөөд туучих юм. Мэдээллээ нягт�##�даггүй юм уу?
Сайханбилэгийг гадаадад зугтаахад тус�##�сан бүх хүнийг цаазаар авах хэрэгтэй
Эх орноосоо урваж харийн оронд орогнол хүсээд эндээс мөнгө татаж бдг хогийн новш юмаа. АНУ гаас авчраачээ. Оюун эрдэнэ худлаа новширч бн даа.
Сайханбилэгийн ов з�##�ь, хуурамч ч�##�чаа зан, Элбэг бузар новш 2-ын схем адил байгаа биз
Baigaliig l eh uusveree tailbarla. Gd horichihooch dee
Сүндий гэдэг чинь адгууснаас дор араншинтай, хүн дүрст эрэгчин адгуус биз дээ. Сайханбилэг нь бас бэлгийн гаж зуршилтай. Сонсохоос сэжиг хүрмээр ийм адгууснууд монголоор тоглож байна шдээ.
Хуулийн байгууллагад авагдсан мэдээллээр бол, Ч.Сайханбилэг одоо хүчинтэй байгаа хоёр ширхэг American Express картаар дамжуулж, энэ 2023 онд л гэхэд, Д.Сүндийгийн “Нэт капит�##�” ББСБ-аас 205 мянган ам.долларыг хүлээн авчээ. Энэ нь өнөөгийн ханшаар 717.5 сая төгрөг юм.
Үүнийгээ 70, 45, 26, 120 мянгаар тус тус хувааж авсан гэх.
Энэ мөнгөөрөө найм, ес, арваннэгдүгээр саруудад Денвер хотын ойролцоо 57 мянган ам.доллараар нь гольф тоглосон баримт олдсон байна. Энэ нь өнөөгийн ханшаар 196 сая төгрөг юм.
Төрчдийн хий сүржигнэлиын чимх бодит үнэн: Шувуу ажиллагаа нь төрөөс мөнгө их идэгсдэд хамаардаггүй байна. Харин ч тайван амг�##�ан тансаглуулж, тоглуулж, улныханд энэ бидний амьдр�##� гэж гайхуулах шиг. Шүүр ажиллагаа нь тэтгэвэрт гарсан хэдэн хөгшид гудамж цэвэрлэхээр шүүрдсэн шиг..
Улс орон, ард түмний өмнө ялтай гэдгээ мэддэг болоод эх орондоо ирэх нүүргүй арга нь барагдаад орогнол гуйж байгаа нь үнэнээс үнэн гэдгээ өөрөө батлачихлаа.
Новшийг авчирч улсад учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлж ял асуух цаг нь болсон.
Харин яагаад барьж авчирахгүй хугацаа хожуулж хамга�##�аад байгаа нь бас л гэмт хэрэг биз дээ.
Бөөн луйварчид. Хэн сайн луйвар хийнэ тэр гөлөгнүүд сайхан амьдарна Монголд.
Эх орноо худ�##�дсан гэмт хэрэгтнийг барьж дийлэхгүй АНУ-д тансаглуулж бдаг мөн ч арчаагүй төртэй улс юм даа бид.Нөгөөх нь Монгол улсын ард иргэдийг ядуур�##� руу түлхчихээд хичнээн олон гэр бүлийг тэжээх мөнгөөр гольф тоглоод зугаацаад явж байдаг.Монголд хичнээн хүүхдүүд өлсөж даарч,уйлж бгаа билээ ,хичнээн өрх айл ядуу хүнд амьдарч бгаа билээ ядуур�##� 70 хувьд хүрсэн .Хэн ийм болгов? Шунахай ,урвагч Сайханбилэг,Элбэгдоржтонгууд . Монголын ард түмний боломжийг хулгайлсан Муухайб�##�агийн эхнэр Байг�##�ь тив дамнан үнэт эдлэл худ�##�дан авч зарж үрж зуга�##�ж ,гоёж ганг�##�ж явахаасаа санаа нь зовдоггүй юм уу? Хулгайн мөнгөөр тансаглахаасаа ичдэггүй юмуу? Энэ насандаа Монголын хөрөнгөөр туйлж туйгаж гунхаж,бардаж явах ч тэр олон даарч уйлж хоолгүй хонож буй үрсүүдийн нулимсны төлөөс, үйл лайг үр хүүхдүүд минь төлөх вий гэж эх хүний хувьд боддоггүй хэрэг үү ? Хүний нүд бүлтийлгэж улсаас хулгайлсан мөнгөөр тансаглаж бгаагаа зарлаж явахаар ядахад даруу амьдраасай.АНУ-д ажиллахгүйгээр гольф тоглоод,ганган машин унаад,тансаг хауст амьдраад,хүүхдүүд нь үнэтэй сургуульд сураад,казинодоод,хот хооронд нисч буугаад наран шарлага хэсч явдаг та нарыг бид мэднээ,хулгайч нар ,хулгайч нарын эхнэр хүүхдүүд л бдаг ш дээ.
Өчигдөр шахуу гольф тоглоод чааж явна даа.
Аль 8 жилийн өмнө ажлаа өгчихсөн хүнийг л өдөр шөнөгүй бичнн, Ногоон автобус, Ждү , Нүүрс, 8 тэрбумын хэрэгийг бичээч, Мөнгө авцымуу
Бүхэл бүтэн улсын мөнгө санхүүг атгаж идэж шамшигдуулахыг харж хажууд нь шадарлаж бсан хүмүүс нь юу ч ажиглаж сэжиглээгүй бдын бх да . Хөрөнгий нь хураагаад л улсаа хохиролгүй болгооч дэ . Аргагүй хамга�##��##�т бсан гэдэг шиг л арга бга л байлгүй дэ . Хайрлахаа хайрлаж х�##� үзүүлэхээ үзүүлээч дэ . Эх орноо хайрлаагүй хүнд ямар шийтгэл бгааг мэдүүлж мэдрүүлмээр хүмүүс олон бна да .
Гомобилэг
Гэр бүл , эхнэр Байг�##� зэрэг нь х�##�хаьч төдий зүйл гэж олон жил хүмүүс ярьж бна даа
үнэний ортой байхаа
Луйварчид хулгайч нарт нэр төр ичих нүүр гэж �##�гаа
Энэ Сүндий гэдэг чинь нөгөө гаж донтой гар мөн билүү. Эрүү үүсгэгдэж яваад байсан билүү.
Монголын �##�дартай хулгайч нар жанга идэх цаг нь болоогүй л юм байх даа