Top StoriesУЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Нэрс: Олон улсын интерполоор эрэн сурвалжлагдаж буй 41 иргэн

Цагдаагийн байгууллага “Шувуу” ажиллагааны хүрээнд олон улсын хэмжээнд 92 этгээд эрэн сурвалжилж байгаагаас 2023.09.18-ны байдлаар Интерполын “Улаан булант” зар мэдээгээр 4, “Хөх булант” зар мэдээгээр 46, нийт 50 этгээдийг олж тогтоон, эрэн сурвалжлалтыг зогсоосон байдаг.

Интерполын шугамаар үлдсэн 42 этгээдийг эрэн сурвалжилж байгаа тухай мэдээлэл хөвөрч байв. Тэгвэл олон улсын интерполоор сурвалжлагдаж байгаа 41 этгээдийг Eguur.mn мэдээллийн агентлаг зарлаж байна.


-Онцлох хүмүүс: Н.Удаанжаргал, Д.Буянтогтох, М.Марат, Г.Ган-Очир-

Н.Удаанжаргалын хувьд: Үндэслэлгүй хөрөнгөжих заалтаар яллагдагчаар татагдсан.

Тэрбээр, 2022.09.20-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан бөгөөд эдүгээ олон улсад эрэн сурвалжлагдаж, Малайз, Аргинтен зэрэг улсууд дамжин бүгсэн байдалтай буйг албаныхан мэдээлдэг. Түүнийг хилээр гарсны дараа сараас Засгийн газраас "Нүүрсний хулгай" акцийг эхлүүлсэн. Н.Удаанжаргалыг оргон зугтахаас 11 хоногийн өмнө буюу 2022.09.09-нд "Тавантолгой-Гашуун сухайт" чиглэлийн төмөр замын нээлт болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хамтран, галт тэргийг хөдөлгөх ёслолыг нээж байв. Түүний хувьд "хэрэг бишиднэ" гэдгийг эртнээс тооцоолж, төмөр замаа нээнгүүтээ яваад өгсөн гэх логик эндээс харагддаг. Хожим Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нэг айлын хүргэчүүл буюу базууд болж таарсан. Улмаар С.Жавхлантбаатарын төрсөн дүү С.Эрдэнэбаатар нь АТГ-т ажилладаг гэдэг мэдээлэл гараад буйг дурдая.

Манай редакцын өмнө нь бэлтгэж байсан Н.Удаанжаргалтай холбогдох өнцөг болох "Н.Удаанжаргалыг "зугтаалгагсад" ба 2024 оны сонгуулиас Х.Баттулгыг аних арга юу вэ" контентыг ЭНД ДАРЖ уншаарай.

Д.Буянтогтохын хувьд: Залилах зүйл заалтаар яллагдагчаар татагдсан.

Тэрбээр УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын хүргэн ах. Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсонтой бизнесийн хүрээнд хамтрахдаа залилсан байдаг. Хэргийг тодруулбал, Макс Жонсон  2016 онд Хонгконгийн “GRF” хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан Дорноговь аймгийн  “Засагчандмань майнз” компанийн уул уурхайн төсөлд 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Гэвч “Засагчандмань майнз”-ын захирал Д.Буянтогтох нэр бүхий иргэдтэй үгсэн хуйвалдах замаар 19 сая ам.долларыг хувьдаа ашигласан гэх үндэслэлээр Макс Жонсон Монголын шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлага үүссэн.

Манай редакцын өмнө нь бэлтгэж байсан Д.Буянтогтохтой холбогдох өнцөг болох "БАРИМТ: Ж.Мөнхбатын ХҮРГЭН АХ Д.Буянтогтохын хөрөнгө оруулагчдыг 70 сая ам.доллараар хохироосон түүх" контентыг ЭНД ДАРЖ уншаарай.

М.Маратын хувьд: Залилах зүйл заалтаар яллагдагчаар татагдсан.

Тэр бол “Жи Тайм” хэмээх сүлжээ луйврыг санаачлагч. Монгол Улсад хамгийн их дуулиан тарьж байсан сүлжээний бизнес бол. “Жи тайм корпорейшн” ХХК нь 12,365 иргэнийг 27,965 хөтөлбөрт элсүүлж, нийт 11,352 иргэнд 25 тэрбум 805 сая төгрөгийн хохирол учруулсан гэх албан бус тоо байдаг. 2017 онд Ж.Маратыг “Буянт Ухаа” Олон улсын нисэх онгоцны буудлаас хил гарах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийнхан баривчилж байсан түүхтэй. Улмаар батлан даалтад гарч, мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан.

Г.Ган-Очирын хувьд: Хууль сахиулагчийг эсэргүүцэх зүйл заалтаар яллагдагчаар татагдсан.

Г.Ган-Очир нь  гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас хорих ял шийтгэгдсэн тухай мэдээллийг  Францын эрх бүхий байгууллагаас манай улсын Элчин сайдын яаманд мэдэгдсэн болохыг Гадаад харилцааны яамнаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мэдээлж байв. Франц улсын шүүхээс 2.2 жилийн хорих ял оноосон мэдээлэл бий. Түүний хувьд хоригдож байх хугацаандаа цахимаар мэдээллийг нэг биш удаа өгч, байр сууриа илэрхийлсэн.


-Залилах гэмт хэрэгт холбогдсон 18 хүн-

Дээр онцлон дурдсан Д.Буянтогтох, М.Марат нараас гадна залилах гэмт хэрэгт яллагдагчаар татагдан эрэн сурвалжлагдаж байгаа 18 хүн байна.

Тодруулбал, Зууннастын Мөнхзул, Дулмаагийн Лүндадорж, Баттөмөрийн Ганбаатар, Загдсүрэнгийн Цолмон, Базаррагчаагийн Норжмаа, Баасангийн Нямсүрэн, Тэрбишийн Ариунболд, Бат-Эрдэнийн Батболд, Оролзодын Чиндагина, Bohnert АлтанЭрдэнэ, Гончигсумын Шижиртунгалаг, Бэгзсүрэнгийн Жавзансүрэн, Оюунбилэгийн Тэгшжаргал, Түвшинтөгсийн Энхзаяа, Боролзойн Оюунтуяа, Махбариадын Баярмагнай, Нармандахын Түвшинтөр, Фейлчирийн Баярмагнай гэсэн хүмүүс байна.

Өөрөөр хэлбэл 41 хүний 20 нь залилангийн хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байгаа аж.


-Хүн алах, хар тамхи, хүчиндэх гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд-

Design space paper textured background
  • Хүн алах гэмт хэрэгт Ёндонжамцын Баттөгс
  • Хүчиндэх гэмт хэрэгт Цэнджавын Цогтбаяр
  • Хар тамхины гэмт хэрэгт Даваадоржийн Пүрэвдорж
  • Хар тамхины гэмт хэрэгт Зоригт Ануужин

-Бусдын биед гэмтэл учруулсан ТАВАН этгээд-

  • Бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэгт Шагдарын Золбоо
  • Бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэгт Батбаатарын Баатархүү
  • Бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэгт Нямаа Батсоёл
  • Бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэгт Баринзайн Бат-Орших
  • Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт Лэгцэгийн Төмөрцогт

-Дээрэмдэх ДӨРӨВ, завших НЭГ, хулгайлах ГУРАВ, малын хулгай НЭГ, бусдын эд хөрөнгө устгасаг НЭГ-

  • Хулгайлах гэмт хэрэгт Авдилын Бахатбек
  • Хулгайлах гэмт хэрэгт Эрдэнэбилэгийн Азбаяр
  • Хулгайлах гэмт хэрэгт Эрдэнэбилэгийн Манлайхүү
  • Мал хулгайлах гэмт хэрэгт Отгонбаатар Мөнхбат
  • Дээрэмдэх гэмт хэрэгт Гүндэгмаагийн Билгүүн
  • Дээрэмдэх гэмт хэрэгт Нямсүрэн Нямдорж
  • Дээрэмдэх гэмт хэрэгт Гантулгын Эрдэнэсувд
  • Дээрэмдэх гэмт хэрэгт Энхтөрийн Энхбумба
  • Завших гэмт хэрэгт Баянжаргалын Энхмаа
  • Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн Даваасүрэн Базаррагчаа

Задлал тайлбар: Дээрх 41 хүний 17 нь интерполын “Улаан булант”-аар, 23 нь “Хөх булант”-аар эрэн сурвалжлагдаж байна. Харин нэг нь Цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж хилээр гарсан ч, интерполын шугамаар олон улсад зарлагдаагүй БНХАУ-д байгаа нь тогтоогджээ. Тэр нь Фейлчирийн Баярмагнай аж.

Байршлын хувьд: Ази тивд 15, Америк, Европ тивд 10 этгээд байгаа нь тогтоогджээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт хүргүүлж, 29 этгээдийн гадаад паспортын бүртгэлийг хүчингүй болгож, холбогдох гадруудад мэдээлэл дамжуулжээ. “Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байгуулсан улс орнуудаас 12 этгээдийг шилжүүлэн авахаар тухайн улсын хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байгаа тухай холбогдох албаныхан мэдээлж байв.


-Сугарагсад: Ч.Сайханбилэг, С.Төмөрбат нар багтаагүй байна-

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Нийслэлийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбат, Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа А.Үржинбадам нарын нэр байхгүй байгаа нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл 50 этгээдийг олж тогтоон, эрэн сурвалжлалтыг зогсоосон гэх бүлэгт багтсан уу гэдэг асуулт үүсэв.

Ч.Сайханбилэг: "Оюутолгой" төсөл, мөн далд уурхайн санхүүжилтийн гэрээтэй холботойгоор Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Авлигатай тэмцэх газар /АТГ/ 2018 оны гуравдугаар сараас шалгаж эхэлсэн бөгөөд сарын дараа сэжигтнээр татан баривчилж байв. Улмаар тавдугаар сард шүүхийн шийдвэрээр сулласны дараа тэрбээр наймдугаар сард биеэ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьж, тэндээсээ АНУ руу явснаас хойш эргэж ирээгүй юм.

Манай редакцын өмнө нь бэлтгэж байсан Ч.Сайханбилэгтэй холбогдох өнцөг болох "Хөшигний ард: Ч.Сайханбилэг өмгөөллийн төлбөрөө "Оюу толгой"-гоор "төлүүлж", өөрөө улс төрийн орогнол хүсэж яваа юу" контентыг ЭНД ДАРЖ уншаарай.

С.Төмөрбат: 2019 онд Салхитын мөнгөний орд газрыг эзэмшигч нартай холбоотой хэргийг шалгах шатанд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбат холбоотой болохыг олж тогтоосон. Тэрбээр энэ авлигын хэрэгт холбогдож, шүүгчийнх нь  бүрэн эрхийг түдгэлзүүлэнгүүт тухайн оныхоо зургадугаар сард гэр бүлийнхээ хамтаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор гарч, ОХУ-аар дамжин, АНУ-д очсоноос хойш эх орондоо эргэж ирээгүй юм. Ийнхүү түүний холбогдсон хэргийг хамсаатангуудаас салган авч, түр түдгэлзүүлсэн байдалтай байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-03 08:43

Зүгээр мөрөөрөө ажлаа хийж байгаа хүн, хүмүүсийг барьж идэцгээдэг та бүхэн энэ хулгайч тонуулчдаа янз бүрээр нь хэлээч Монгол хар массынхаан?????

Зочин
Зочин
2023-11-03 09:04

Яаахаараа Сайханбилэг , Замын үүдийн Цагдаагийн хурандаа Үржинбадам, С�##�хитын мөнгөний ордын асууд�##� др ш�##�гагдаж үнэн мөнөө тогтоолгох ёстой С Төмөрбат нар энэ #шувуу ажиллагаанаас нэрээ хасуулав? Яагаад ?
Бүгд л адилхан ш�##�гагдах ёстой шүү‼️

Зочин
Зочин
2023-11-03 09:10

Манай Сайхнаагийн зураг aлга байна ш дээ. Сайханбилэг АНУ-д бидний мөнгөөр тансаглаж яваа нь үнэн.

Зочин
Зочин
2023-11-03 10:27
Reply to  Зочин

Зураг нь байна бро цаад чинь мөнгө төгрөг өгөөд нуугдаад байх шиг байна

Зочин
Зочин
2023-11-03 10:17

Chawaas Ene gan ochiroor yahuudee lalruudigaa bariach...barag haand terseldsen gdeg zuil Angi ym bishuu hha

Зочин
Зочин
2023-11-03 10:17

тэр мултарсан хэд нь ваая вэ? Ийм б�##�иар байж болохгүйшдээ

Зочин
Зочин
2023-11-03 10:27

Удаанжарг�##�аа одоо болтол барьж чадахгүй байгаамуу

Зочин
Зочин
2023-11-03 10:31

Яаахаараа Сайханбилэг , Замын үүдийн Цагдаагийн хурандаа Үржинбадам, С�##�хитын мөнгөний ордын асууд�##� др ш�##�гагдаж үнэн мөнөө тогтоолгох ёстой С Төмөрбат нар энэ #шувуу ажиллагаанаас нэрээ хасуулав? Яагаад ?
Бүгд л адилхан ш�##�гагдах ёстой шүү‼️

Зочин
Зочин
2023-11-03 10:35

Жи Тайм-ын Маратыг �##�ь дүүргийн хэн гэдэг шүүгч сулласан бэ? Шүүгчийн захирамжаар сулладаг биз дээ? Тэр шүүгчид хариуцлага тооц

дэлгэрсайханы сайт
дэлгэрсайханы сайт
2023-11-03 10:42

дэлгэрсайханы сайт, мядагаа эзнээ дорноговь хаанигээд манай эзжн төмрийг 1 аараа Монголд грюаргадаг гээд бичээч.

1 хүний сайт байх хрг бна уу олон нийт сүлжжэээнд энэ мядаг гээд сэтгүүлчдийн нэр хүнд унагаад

Зочин
Зочин
2023-11-03 10:50

Юун баахан жараахайнууд вэ. Тэгвэл Европоор дүүрэн хулгачид яах болж байна.

Стар
Стар
2023-11-03 10:53

Бүхэл бүтэн дэлхийн хэмжээнд хайгдаж байгаад улсууд болж таарч байна тийм үү. Сайханбилэг яахаараа ийм хайлтад бүртгэгдээгүй байж байдаг билээ

Зочин
Зочин
2023-11-03 10:56

Сайхан билэг АНУ-ын иргэн болсон учраас одоо 2 улс яахаа мэдэхээ байсан байх аа

Дэмбээ мэдэх үү хө.
Дэмбээ мэдэх үү хө.
2023-11-03 15:55

Хичээлээ хий гэж хүүхдэд шаардлага тавьсан ядарсан багшийг барьж сүх үзүүлдэг төр нь хаана байна вэ?. Бас хүнийг янз бүрээр шахаж хавчдаг цагдаа нар нь хаана байна вэ?. Хулгайч нарыг бариач.

Зочин
Зочин
2023-11-03 16:59

Сайн эр Сах�##� Эрдэнэбилэгийг өршөөгөө юу

Zaya
Zaya
2023-11-05 10:05

Ene baliar shijirtungalag gdg awgai uchnuun hvn zalilj uchnuun jil bolloo mongoliin tsagdaa shvvh atg gj bvr buun heeli hahuuliin negdsen svljeenvvd bnaa gants luiwarchin ch barih chadwar bhgv gudamjnii arhichiddaal tomrono oor ymarch chadwar bhgv huglursun olon tsagdaa neg shirhegch luiwarchin barij chadku iim uls oron tsagdaa bgd yahawdee.Hohirson irgediig zver zalhaaj z##luuldag tiim sistemtei yum bleshdee bvr. hudulmuriin yam gj neg buzariin gazar bn bas niilj luiwar hiideg luiwar hiisenni shan amidardag mongold tiim bdiin bleshdee hench baridgvi svljeersen luiwarchid nvgel chn nvdeeree garnaa vr hvvhded chn ochinoo baliar buzriin luiwarchid mn

Uchir medeh hun
Uchir medeh hun
2023-11-07 14:43

Shuuheer gem buruutai gej uzsen tohioldold gem buruutai boldog zarim ni gutgegdsen gem buruugui bolwol hunii ner turd haldsan ingj zurag hurgiig ni tawij bga setguulch ymar hariutslaga huleeh we

Зочин
Зочин
2023-11-23 21:12

Намбарын Энхтуяа билүү? Монголын д�##�айн түрээсийг идсэн гээд интёрполоор хайж бга гсн. Н.Энхбаяр.н дүү билүү.

Zochin
Zochin
2023-12-06 09:27

Saihanbileg ysan

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button