Намрын сэдвүүдТойм, анализ

Н.Удаанжаргалыг "зугтаалгагсад" ба Х.Баттулга, Д.Баясгалан, У.Хүрэлсүх нарын "нөхөрлөл"

Тайлбар: 2023.09.25-нд нийтлэгдсэн материалыг "Нүүрсний сонсгол"-ын цаг үед нийцүүлэн сэргээн нийтлэв.

Огноо юу өгүүлэв: Н.Удаанжаргал ба Х.Баттулга, Д.Баясгалан, У.Хүрэлсүх

"Тавантолгой төмөр зам" ТӨХК-ийн захирал Н.Удаанжаргал 2022.09.20-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан бөгөөд эдүгээ олон улсад эрэн сурвалжлагдаж, Малайз, Аргинтен зэрэг улсууд дамжин бүгсэн байдалтай буйг албаныхан мэдээлдэг. Түүнийг хилээр гарсны дараа сараас Засгийн газраас "Нүүрсний хулгай" акцийг эхлүүлсэн юм.

Н.Удаанжаргалыг оргон зугтахаас 11 хоногийн өмнө буюу 2022.09.09-нд "Тавантолгой-Гашуун сухайт" чиглэлийн төмөр замын нээлт болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хамтран, галт тэргийг хөдөлгөх ёслолыг нээж байжээ. Гүйцэтгэгч талаас Голомтын Д.Баясгалан уг нээлтэд оролцон, үг хэлж байв.

Зурагт Н.Удаанжаргал нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Голомтын Д.Баясгалан нарын хамт

Тэгэхээр Н.Удаанжаргалын хувьд "хэрэг бишиднэ" гэдгийг эртнээс тооцоолж, төмөр замаа нээнгүүтээ яваад өгсөн гэх логик эндээс харагддаг.

Н.Удаанжаргал нь 2021.06.05-нд Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас "Хөдөлмөрийн баатар" цол тэмдэг авсан бөгөөд ЭТТ-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг 2020.09.09-нд "Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан"-аар шагнагдаж байв. Тэдний Гавьяат болсон хугацаа нь 9 сарын зайтай бөгөөд Н.Удаанжаргал "Женко надад төрийн шагнал өгнө" гэж согтуудаа ярьдаг байсан гэгддэг.

Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс улс төрчдийн үгэнд орохгүй байсан Б.Ганхуягтай төмөр замын асуудлаар учраа ололцохоор Гавьяат өгсөн гэгддэг бол Н.Удаанжаргалд шагналаа эхэлж амласан нь түүнийг Голомтын Д.Баясгалантай уясан сэжим гэж харагддаг.

"Тавантолгой төмөр зам" ТӨХК нь 2021.08.04-нд Богдхан төмөр замыг барих тусгай зөвшөөрлийг авсан бөгөөд гүйцэтгэгчээр нь Д.Баясгалангийн удирддаг "Бодь Интерншнл" дахин орж ирсэн нь анхаарал татдаг. Нэг ёсондоо "Тавантолгой төмөр зам" ТӨХК нэр төдий "жийргэвч" байж, төмөр замын бүх мөнгө Д.Баясгалан руу урсан, гол санхүүжилтийг нь Б.Ганхуягийн удирдаж байсан ЭТТ өгч байв.

ХЗДХ-ийн сайд 2020.10.28-ны өдөр УИХ-ын байнгын хорооны хуралдааны үеэр "Голомтын Д.Баясгалан гэдэг хүн шуналаа тат. Өөрийнхөө албан хаагчдаас УИХ-д нэр дэвшүүлж, “Таван толгой төмөр зам”-ын тендерийг тендергүйгээр авч байна" гэж онцолж байв. Х.Нямбаатар сайд үүнийхээ дараа чуулганы танхимаас "Арилжааны банк төмөр зам бариад байгаа нь буруу" гэх байр суурийг мөн илэрхийлсэн нь бий.

Тэгэхээр хуулийнхны хүрээнд төмөр замаар Д.Баясгаланг шалгах сэжүүр бүр 2020 оноос ч өмнө яригдаж эхэлсэн гэсэн үг юм.

Үүнийг У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээс буухынхаа өмнө төмөр замын төслүүдийг цагдаа,тагнуулаар шалгуулах чиглэл өгч, уг чиглэлээ протоколд тэмдэглүүлснээр баталгаажуулж байна. У.Хүрэлсүх нь 2021.01.21-нд нялх биетэй ээжийг түргэний машинд суулгахдаа хөлд нь углааштай шилжүүлсэн үндэслэлээр, уучлал гуйн, албан тушаалаасаа огцрох популизм хийж байв. Тухайн үед Ерөнхийлөгч асан Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын харилцаа муудаж, "зодолдсон" хэмээн хөшигний ард бодитоор яригдсан билээ.

Энэ талаарх агуулга багтсан ТЭДНИЙ ДАЙН: У.Хүрэлсүх төмөр замын төслүүдийг цагдаа,тагнуулаар шалгуулж, Х.Баттулгын НУУЦЫГ ДЭЛГЭНЭ бичвэрийг 2021.02.05-ны өдрийн огноогоор ЭНД ДАРЖ уншина уу. Тухайн үед ийм үйл явдал өрнөж байв.

Ташрамд, Голомтын Д.Баясгалан нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай төмөр замын төслүүд дээр ойртон нөхөрлөсөн. Харин У.Хүрэлсүхийн эхнэртэй Д.Баясгалан нэг анги бөгөөд өмнөх парламентын үед гишүүдийн мандат авах, Засгийн газрыг далд ивээн тэтгэх мэт тодорхой ажлуудад оролцсоор ирсэн нь харагддаг.

Тоон дүн ба Х.Баттулга, Д.Баясгалан нарын нөхцөл байдал юу харуулав

-1 тэрбум 282 сая ам.долларын өртөг бүхий “Тавантолгой-Гашуунухайт” чиглэл дэх 260 км /дэлгэмэл урт 319/ төмөр зам,

-1 тэрбум 404 сая ам.долларын өртгөөр баригдахаар гэрээ нь зурагдсан “Богдхан” төслийн 130 км төмөр зам барих төслүүд багтаж байв.

Эдгээр төмөр замуудын нийт өртөг нь 2 тэрбум 686 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 9.2 их наяд төгрөгтэй тэнцэх дүн. Алдарт “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Оросоос авахдаа Худалдаа хөгжлийн банк 400 сая ам.доллар босгосноос даруй 6.7 дахин өндөр дүнг ЭТТ-оос авч, "Тавантолгой төмөр зам" ТӨХК-иар дамжуулан, Голомт банк руу цутгах лобби тоон дүнгээрээ ингэж харагддаг. Эдүгээ хэт өндөр өртөгтэй гэх шалтгаанаар Богдхан төмөр замын "Бодь Интернэшнл"-тэй хийсэн гэрээг цуцлаад буй.

Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийн "Нүүрсний хулгай" акци өнгөрсөн намрын өдийд өрнөж, яг нэг жилийнхээ ойн өмнөхөн Б.Ганхуягийг шүүхээр товоо зарлаад байна. Түүнтэй зэрэгцэн шүүгдэхээр яригдаж байсан төмөр замын хэргүүд үндсэндээ нам гацаж, Н.Удаанжаргалын зугтсаны нэг жилийн ой өнгөрч оджээ.

Д.Баясгаланг шүүгдэх ёстой гэдгийг ил тод зарласан Х.Нямбаатар сайд эдүгээ нүүрсний агуулгаарх нээлттэй сонсголыг удирдаж, хууль зүйн салбараа удирдаж байна. Н.Удаанжаргал зугтсан тул Голомтын Д.Баясгаланд хамаарах хэрэг таг гацаж, АТГ-ынхан Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хамаарах өөр хэргийн сэжүүрүүд хайж байгаа юм.

Энэ хооронд Ерөнхийлөгч асан Х.Баттулга монголчуудын туг, тамгаа нандигнан үздэг үндэсний онцлогт үзэлд нийцүүлэн, "Хөх монголын хөх туг" уулзалтыг 21 хоногоор тойрон хийж явна. Тэр Баянхонгор аймагт УИХ-д нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн гэх агаад АН-ын дэд дарга руу өөрийн хэд хэдэн хүнээ оруулж, С.Баярцогттой ч учраа олсон төрх харуулах болов.

Харин эрх баригчдын хувьд 2024 оны сонгуульд Х.Баттулгыг нэр дэвшүүлэх, түүний оролцоо өндөр Засгийн газрыг хамтран байгуулахгүй байхын тулд юу хийх вэ?

Тэд нүүрсний хулгайн акциар нам доторх хэдэн хүнээ явуулаад, Д.Баясгалангаар дамжуулан, Х.Баттулгын нэр дэвших, хүмүүсээ өргөн хүрээнд УИХ, Засгийн газар луу шахах боломжийг нь хаахад анхаарна гэсэн чиг харагдаж буй. Үүний тулд Н.Удаанжаргалыг гаднаас авчрах зайлшгүй шаардлагатай.

Магад Н.Удаанжаргал өөрөө буйгаараа л ийм том эрх ашиг хөндөх тул түүнийг зориуд, нэр бүхий хүмүүс зугтаалгасан гэгдэж буй. Тэр логикийг уншигч та анзаараад л байгаарай, ирэх өдрүүдийн үйл явцууд дундаас.


Энэ талаарх редакцийн өмнөх агуулгууд:

Д.Баясгалангийн 9.2 их наядын өртөгтэй хоёр төмөр зам Голомт банкаа чирэх вий бичвэрийг ЭНД ДАРЖ уншаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-25 08:12

Удаанжарг�##�ыг Баясг�##�ан зугта�##�гасан

Зочин
Зочин
2023-09-25 08:45

Жонхуу ингээд сул чөлөөтэй яваад байж болж байгаа юм уу. Хууль цааз гэж энэ улсад чинь байна уу.

Зочин
Зочин
2023-12-21 16:56
Reply to  Зочин

Монголын Цагдаа, хууль шүүхийхэнд Женкоруу эгц харж чадах хүн байхгүй,цөмөөрөө түүнээс хахууль авчаад одоо гөлөг болцгоож байна доо !

Уншигч
Уншигч
2023-09-25 08:58
Reply to  Зочин

кк 1 төгрөгний татвар төлөх үйл ажиллагаа явууож үзээгүй, улсаас тэрбумаар нь хулгайлж казиноддог Хүрэлсүг ерөнхийлөгч байж болоод байхад хийгч, бүтээгч Баттулга яагаад байгаан?

Зочин
Зочин
2023-09-25 09:14

ингээд бодохоор хүрэлсүх мэт нь яаах аргагүй хулгайн багийн нэг идэвхтэй гишүүн байсаар ирсэн нь ил тод л байна. баттулга хүрэлсүх нар бол нэг зоосны 2 т�##�ууд юмдаа чааваас

Зочин
Зочин
2023-09-25 09:20

Жонхуу-Данхын фракцаас бага ч болсон с�##�ж байв�##� хонгилын үзүүрт гэрэл асч байгаа нь тэр. Данхаар тоглуулаад байгаа жүжгээ одоо болиочээ. Жонхуу Данх 2 чинь зоосны 2 т�##� гэдгийг хэн ч ойлгохдохоор болсон. Худлаа гэвэл наад хулгараа аваачаад түгжээтэх

Зочин
Зочин
2023-09-25 09:37

Баттулга гэхээсээ одоогийн ерөнхийлөгч ерөнхий сайд хуулийн сайд нэг үгээр одоо байгаа эрх баригчид МАН нам холбогдчих байхаадаа ил гаргаад тавъя гэвэл эрх мэдэлгүй нөлөөгүй Баттулга яаж нөлөөлж зогсоож чадах билээ өөрсөдөө холбогдчих учираас ил гаргахгүй байх сонирхолтой тэгээд бас Баттулгатай холбоод хэвлэл сош�##�оор б�##�баад гэмтэн мэт харагдуулахыг хичээгээд байхыг бодоход ард нь хууль хүчнийхэнд нөлөөтөй одоо эрх мэдэлтэй байгаа хүн бүлэглэл байж таарна

Зочин
Зочин
2023-09-25 10:04

Саяхан л боомтын нээлт мээлт гээд энхийн цагаан тагтаа цаашаа амьтан нисэж явсан одоо ингээд золбин болчих гэж. Өндрөөс унахаар өвддөг нь үнэн шдээ

Зочин
Зочин
2023-09-25 10:10

Хууль нь хэнд заригдахгүй хулгайч нар нь хуульд захирагдахгүй тэгээд яах юм бэ

Зочин
Зочин
2023-09-25 10:15

Удаанжарг�##�аа чи ингэж удаан жаргахгүй ээ гайгүй ээ

Үл таалагч
Үл таалагч
2023-09-25 10:17

Аан ийм учир жанцантай болоод Голомт банкны хадг�##�амж эзэмшигчдийн хугацаагүй хүүгийн мөнгийг олгохгүй гэдэг нь энэ байх нь. Бас ХХБ-ны сах�##� Эрдэнэбилэг бас л олгохгүй гэсэн. Хадг�##�уулб�##� 1 жил мөн 6 сараас дээш гэдэг болзолтой бсан. Наана нь хэрэг гараад авб�##� хүү өгөхгүй гээд бүр нөгөө уян хатан гээд уянг�##�аад бсан нь худлаа болж таарсан.

Стар
Стар
2023-09-25 10:21

баригдаасай муу хог олон ажилчдын ц�##�ингийн нэмэгдэлийг идсэн муу хог

Зочин
Зочин
2023-09-25 10:59

Худлаа шоу. Эдний багийнхан эхнээсээ Эрдэнэс Монголд шургаад л байж байна. Мафи маягийн сүлжээний гар хөлүүд Хөгжлийн банкны хэргээсээ мултраад төмөр замын төслийг дампууруулаад одоо Эрдэнэс Монгол руу орцгоож байна

Зочин
Зочин
2023-09-25 11:04

Худлаа шоу. Эдний багийнхан эхнээсээ Эрдэнэс Монголд шургаад л байж байна. Мафи маягийн сүлжээний гар хөлүүд Хөгжлийн банкны хэргээсээ мултраад төмөр замын төслийг дампууруулаад одоо Эрдэнэс Монгол руу орцгоож байна

Зочин
Зочин
2023-09-25 11:45

Данхаа чи энэ хулгар бөхийг түгжчихээч. Чацга царайлна биз

Зочин
Зочин
2023-09-25 18:28

Жэнко з�##�уусаар хулгай хийлгээд гадгаш зугта�##�гахгүй. Батзаяа ирсэн үү. Шижир ирээ юу

Зочин
Зочин
2023-09-25 18:32

Баттулга улс эх орнийхоо төлөө ман намын хулгайч нартай нийлж бүтээн байгуул�##�т хийх гэж зүтгэж ажиллаад сүүлд нь ман намын архаг хулгайч нарын бүх бөөстэй дээлийг нөмтөрч хулгайч нар цэвэр үлдэх болждээ

Зочин
Зочин
2023-09-26 09:34

Жонхууд ер нь оролцоогүй гэмт хэрэг гэж �##�гаа. Ерөнхийлөгч байхдаа дахин сонгогдох хууль батлуулах гэж Алтанхуяг мэт АН ын нөхдүүдээр өлсгөлөн /хуушууртай/ жагса�##� зохион байгуулж билээ. Ил колонкийн х�##�двар тархсан үед. Өөрийн эрх мэдэл шун�##�ын төлөө бол эх орон ард түмнээ хаях хүн.

Зочин
Зочин
2023-12-21 16:59

Ганхуяг гэдэг хүнийг олон юм яриулахгүй байлгаж байгаад шоронд нь үхүүлэхээр шийдсэн бна ! Тэхгүй бол Батлага,Хүүк хоёр дашийншог болчих гээд бна !!!

Baba
Baba
2023-12-21 21:31

Хүрэлсүхийг �######�уулахгүйгээр угаасаа энэ муухай байд�##� засрахгүй л дээ. Энэ хүн Монголын улс төрд 30 жил идэвхтэй ажиллаж, бүх муухай зүйлд оролцосон. Бас эерэг зүйл ч байгаа. Гэхдээ одоо �######�ах цаг нь болсон баймаар. Даанч дийлэх хүч �##�га даа, харамс�##�тай.

Зочин
Зочин
2023-12-22 08:39

Battulga ym hiisen erunhiilugch shvv

Холбоотой мэдээ

Back to top button