УЛС ТӨР

ТЭДНИЙ ДАЙН: У.Хүрэлсүх төмөр замын төслүүдийг цагдаа,тагнуулаар шалгуулж, Х.Баттулгын НУУЦЫГ ДЭЛГЭНЭ

-У.ХҮРЭЛСҮХ ОГЦРОХООСОО САРЫН ӨМНӨ ЦАГДАА, ТАГНУУЛД ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙГ ШАЛГАХ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ-

Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх ТЕГ, ЦЕГ-ын удирдлагуудыг дуудаж, “Эрдэнэс Тавантолгой” компаниас санхүүжиж буй төмөр замын төслүүдийг Сангийн яам, Үндэсний аудитын газар оролцуулан шалгах чиглэл өгсөн байдаг. Энэ бол У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээс буухаасаа сар хүрэхгүй хугацааны өмнө өгсөн лүндэн нь юм. Тэрбээр Ерөнхийлөгчтэй “андлалцаж” явахдаа төмөр замын төслүүдийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн мөнгөөр барихыг зөвшөөрч улмаар засагт хамаарах бүх эрхээ Ерөнхийлөгчийн хүмүүст шилжүүлж өгсөн хүн нь  У.Хүрэлсүх өөрөө билээ. Гэвч сүүлийн саруудад ҮАБЗ дээрх төрийн гурван өндөрлөгийн эв түнжин таагүй уур амьсгал руу шилжиж, У.Хүрэлсүх гэдийсээр эцэст нь танхимаа өгч гарч одов.

Тэгвэл тэсэрч бас тэнэглэж чаддаг У.Хүрэлсүхийн хаврын улс төрийн тоглолт юу байх вэ. Эдгээрийн хамгийн эхэнд төмөр замын төслүүд тойрсон “но”-той асуудлууд сөхөгдөх нигуртай. Учир нь, Ерөнхийлөгчийн үлэмж их нөлөөлөлтэйгөөр ҮАБЗ-ийн дэргэд төмөр хариуцсан ажлын нэгж байгуулж, тендерийн сонгон шалгаруулалтгүй ихэнх ажлуудыг явуулсан гэгддэг. Тэдний ямар ч хяналтгүй төмөр зам руу урсгасан мөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргасан. Нэгэн үес Ерөнхийлөгчийн хүмүүс “Эрдэнэс Тавантолгой”-н Б.Ганхуягийн учрыг олж чадахгүй мунгинасан удаа ч бий. Гэвч эцэстээ Гавьяатаар энгэрийг нь цоолох замаар амыг нь барьсан зэрэг маш олон хардлага дагуулах кэйсүүд энд нэрлэгдэнэ.

Б.ГАНХУЯГ: ЭТТ САНХҮҮЖИЛТИЙН 95.8 ХУВИЙГ ГАРГАСАН, МӨНГӨ ҮРСЭН ХҮМҮҮСИЙГ НЬ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

“Эрдэнэс Тавантолгой”-н захирал Б.Ганхуягийн хувьд ч тэр Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхэд “2019, 2020, 2021 оны санхүүжилтийн 95.8 хувийг манай компани гаргасан. Тэгэхээр бидний өгсөн мөнгийг үрж байгаа нөхдийг шалгах ёстой” гэх агуулгыг хэлсэн байдаг. Хөшигний ард төмөр замын ажил гүйцэтгэж, шийдвэр гаргаж, гарын үсэг зурж буй МТЗ-ын захирал Р.Батсүх, “Тавантолгой төмөр зам” компанийн захирал Н.Удаанжаргал, “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлага Б.Ганхуяг, Ерөнхийлөгчийн нэрээр мөнгөний зарцуулалтад өндөр нөлөөтэй оролцсон хэн бүхнийг ирээдүйд заавал шалгагдана. Шоронд орох ч тодорхой” гэж яригдах болсоор нэлээд удсан нь нууц биш.

Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх  төмөр зам дээр хувийн шунал гаргаагүй, шахаа хийх зэргээр чичрээгүй гэгддэг. Тэр ч утгаар “Төслийн нэрээр төрөөс хулгай хулгай хийгсэд байж болохгүй. Маш сайн шалга” гэж Тагнуул, цагдаад бардам үүрэгдсэн гэх. Түүнчлэн өнгөрөгч намар Засгийн газраас төмөр замын төслүүд дээрх Ерөнхийлөгчийн нөлөөг  багасгахын тулд зарцуулалтыг нь хянаж, олголт хийдэг тусгай сан байгуулах хувилбар хүртэл яригдаад өнгөрсөн билээ.

ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ОВОГЛОГДОЖ, ЗАСГААС МӨНГӨ НЬ ГАРСАН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛҮҮД

Хачирхалтай нь, Засгийн газарт шууд харьяалагддаг “Эрдэнэс Тавантолгой” компаниас төмөр замын мөнгө гараад байгаа мөртлөө Ерөнхийлөгчөөр төслүүд нь овоглогдсоор ирэв. УИХ-ын харьяаны бус, дээрээс нь чиг үүргээс нь өөр аж ахуйн асуудалд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, төмөр замын төслүүдтэй танилцсан удаатай. У.Хүрэлсүх бол газрын  тос боловсруулах үйлдвэр дээрээ л очиж, хэдэн сүржин үг хэлчихээд ирснээс цаашлаагүй. Харин Ерөнхийлөгч байсхийгээд л амралтын өдрүүдээр төмөр замаа эргэж явсан.Бүр орон нутгийн сонгуулиар АН-ын гишүүдийг улсын өнцөг бүрээс авчирч, ЕТГ-ын  зардлаар төмөр зам үзүүлсэн түүхтэй.

Ерөнхийлөгч ингэж үлэмж хүч гаргах замаар Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414.6 км төмөр замын ажилд “Эрдэнэс Тавантолгой”-гоос 750 тэрбумыг өгөх шийдвэр гарч байв. Мөнхүү 800 тэрбумаар босох өртөгийн тооцололтой  Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км  төмөр замыг бариулах ажилд  ч үлэмж мөнгө гаргасан. Улмаар Тавантолгой дээр IPO босгох ажил гацсан тул төмөр замын төслүүдийг “Эрдэнэс Тавантолгой”г түшиглэж явуулахаас өөр аргагүй болж, 2020 онд дахиад л мэрэв. Гэвч ҮАБЗ-өөс чиглэл гаргаж, Засгийн газар, УИХ-аар асуудлуудаа шийдүүлсэн цаг нь У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын найрамдалт харилцааны алтан үе дуусч байна.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: У.Хүрэлсүх ер гэнэт огцормоор санагдаад, тугаа өргөчихсөн юм биш. Кабенитаараа огцорч, Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэх суурь тавих план нь бүр эрт зурагдсан байснаа хугацааг нь наашлуулсан гэх хувилбар нэлээд үнэмшилтэй. Угаас түүний улстөрд өгсөж ирсэн арга барил нь том эрх ашигтай хамаарлаас түдгэлзэж байгаад “үздэг” агуулгыг хадгалж ирсэн. Тэгэхээр У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаасаа буухын өмнөхөн Цагдаа, Тагнуулд чиглэлд өгч, Б.Ганхуягийг “Зарцуулсан мөнгөний учраа олоорой чи, шоронд оров” гэж загнасан нь санамсаргүй хэрэг биш юм. Тэр үүнээс цааш жаахан “шатахад” л ҮАБЗ дээр яригддаг байсан төмөр замын нууц гэгддэг агуулгуудыг ил гаргаад шидчихнэ.

Нөгөө талд төмөр замын төслүүдийг хэт хүчилж, худалдан авах ажиллагааны хууль дүрмүүд төдийлөн мөрдөлгүй, өөрийгөө хүрээлсэн юу ч хийж мэдэх хэдэн “эвгүй” улсад хариуцуулж, Б.Ганхуяг, Н.Удаанжаргал, Р.Батсүх тэргүүтэй МАН-ын цүнх баригчдыг ТӨХК дээр нь шууд “базсан” зэрэг Ерөнхийлөгчийн үйлдлүүд ч хэрээс хэтэрсэн. Яг зориод, хуулийнхан шалгах л юм бол хүрээний бузраас ч их зүйл төмөр замын төслүүдээс гарах нь тодорхой юм. Ирээдүйд ч энэ төслүүдийн зарцуулалт өнөөгийн Ерөнхийлөгчийг ихээхэн хэмлэх биз ээ. Сонгуулийн зэвсэг болгон ашиглах гаргалгаагаа ч У.Хүрэлсүхийн багийнхан хэдийнэ бодчихсон л байгаа.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

70 Сэтгэгдэл

  1. Яг л өрнөсөн процесс байна. Хүрэлсүх тэнэгтээ огцроогүй. Баттулга төмөр зам тавихдаа түүнийг гэнэдүүлсэн. Мэхиыг мэхээр хариулах гэж Хүрэлсүх огцорсон

  2. Т#### т####аас нь гарг####гаатай бичжээ. Хүк төмарзам дээр манлайл#### үзүүлэхгүй сайн дураараа яах гэж өгсөн бэ. Ерөнхийлөгчийн засагл####тай улс шиг болох ####хмыг нь мангарууд өөрсдөө тавьж өгчихөөд уйлцгаах юм.

  3. ХҮҮК тун овилгогүй хүн гэнэт муйхар шийдвэр гаргадаг тэрийгээ дараа нь эвтэйхэн тайлбарладаг намынхан нь ч ойлгодоггүй юун ерөнхийлөгч болох

  4. ЯАГААВ. НӨГӨӨ. БАДАРЧИН. ЯВСАН. ГАЗАР. БАЛАГТАЙ. БАТГАНА. СУУСАН. ГАЗАР. ӨТТЭЙ. ГЭЖ. Х.БАТТУЛГА. ЮМ. ШИВ. ДЭЭ. ХҮНИЙ. ГАРААР. МОГОЙ. БАРИУЛЖ. ӨӨРӨӨ. ГАМГҮЙ. ҮЛДДЭР. БАЙХ. НЬ. ТӨМӨРЗАМЫГ. МАШ. САЙХ. ШАЛГАХ. ХЭРЭГТЭЙ. МОНГОЛ. ИРГЭДИЙГ. ТАТВАРЫН. МӨНГӨ. ШҮҮДЭЭ.

  5. Эгүүр зэвүүн ш тээ. Бүр нэг дургүй хүртэл бичжээ. ТЭГЖ ЯРЬВАЛ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙГААГҮЙ БОЛ МАНГАРУУД ЭНЭ ТОМ ТСЛҮҮДЭЭ ЭХЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН. МАНЛАЙЛАЛГҮЙ НАМ

  6. Ингэх цаг нь нэгэнт болсон. Ер нь ч тэгээд ХАРИЛЦАН ХЯНАЛТ гэх онолын сүржин нэр, даржин агуулга дор засагл#### нэг нь нөгөөгөө хянах бус харин ч эсрэгээрээ улс төрийн шантааж хийж улмаар түүн дээрээ “буулт” хийн ойлголцдог гажиг жишгийг х####ах цаг нэгэнт болсон. Болдог бол Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс бус парламентаас сонгодог болмоор. Гэхдээ өдгөө 2021 оны 6 сарын 9-нд Монголчууд бидэнд нэг т####даа гарч үүргийг оногдуулсан шиг ноогдуулж, хариуцлагыг нэхсэн шиг нэхэх боломж бүрдэж байна. Эсвээс 6 жилийн дараа дахиад л өнөө “би уг нь хийх гэсэн чинь засгийн эрх барьж байгаа нам, уих намайг юу ч хийлгэсэнгүй” гэх мянгуужингийн үлгэр, ард түмний бухимд#### л болно шүү. Ээ дээ ухаантай байж зөв сонголт хийчих юмсан…

  7. Хүрэлсүх шиг Худлаа Сүржин, Урвагч Офицер ховор байх, бас л Хуншгүй өөдгүй Эрийн шинж гаргаж байна шүү, Хүрэлсүхийг ч гэсэн Өөрийн ш####гах хэрэгтэй л бол уу, ийм Чоно нь санаатай, Нохой зантай Хүнд Ерөнхийлөгчийн сууд#### зохихгүй ээ,

  8. Элбэгдорж төмөр замын 280 сая долларыг идсэн хэргийн араар ороод мөрдөн ш####г####т хийлгээд байсан нь юу болсон юм болоо? Хэсэг авилгачдыг барих гэж оролдсон гэж дуулдсан тэгээд таг чиг. Ард түмэндээ үнэхээр хайртай юм бол Элбэгдорж мэдэгдэл хийх хэрэгтэй.

  9. Эрдэнэс тавантолгойн тэр ашигөөр хаашаа яваад бгааг ш####гах цаг нь болсон, уул нь Сангийн яамны ш####г####т орсон гсн дээ, дүн нь гарах болж л баймаар юм хө

  10. Erunhii saidiin chiglel daalgawaraar tsagdaa shuuh prokuror tagnuuul ajillaj bj bolohgui hereg huuliin bguullaga daalgawar awch tushaal awch ajilladag bol ajlaa ugtsguuguurei. Unahdaa uher buugaa tawiw gegcheer muudaltsahaar suhnu barina muudaltsshgui bol suhuhgui gedeg bol huuli bus uil ajillagaa huuli bus zuil bol ert hariutslagaa uureed yawah uchirtai.

  11. Ene toriin mongoor barisan toriinh tor ezen suuna iim hudal zuil bichij yahav dee mongol uls zamtai bolno Battulga Hurelsuh hoer eh oronch humuus itgej bn( novshiin uls toriin bicheech….

  12. Ene toriin mongoor barisan toriinh tor ezen suuna iim hudal zuil bichij yahav dee mongol uls zamtai bolno Battulga Hurelsuh hoer eh oronch humuus itgej bn( novshiin uls toriin bicheech….

  13. Харамс####тай юм болохнээ
    .Дахиад үнэн худ#### нь мэдэгдэхгүй хэдэн жил бие биенээ муулна.Нөгөө сүржин эхэлсэн төмөр зам зогсоно.

  14. за даа энэ сүгсэлзүүр онгироо, мэдлэггүй битүү хар цэрэгт ерөнхийөгчийн сууд#### зохихгүйдээ. дэмий. ямар ч буйр суурьгүй, хүн мөс хөлийн шивэр болсон, өөдгүй новш шүүдээ. өөрийнхөө ах дүүгээр өөрийгөө тагнасан болгож худ#### жүжиг тавьж байгаад ерөнхий сайданцааар хэдэн жил суусан. бүтээсэн зүйлгүй. хананд зураг нь үлдэх юм биздээ. Хадг####амж банкны 14 тэрбум төгрөгтэй энэ нөхөр Занданматар 2 шууд холбоотой ба арай гэж з####илан арг####ж мултарсан шүүдээ.

  15. Ерөнхийлөгчийн ####ба төмөр зам тавина гэж юу байхав.ЗГын шууд хариуцаж хийх ажил.Хүрэлсүх өөрийгөө ш####гуулах гэж огцорсон байна.Өөрийгөө тагнаж чагнадаг хүн шүү дээ

  16. ҮАБЗ н дэргэд төмөр замын хэсэг байгуулсан гэнүү , учир утгаа ####дах юм даа , тз ажил нууц гээд байгаа , ард түмний баялагаас олсон мөнгийг том дарга нар хуулиас гадуур нууц зарцуулдаг болж байна

  17. Хуурандаад зөндөө бодол байсан болоод л “сэтгэл нь шимширсэн” ш дээ. Бас Сү ах ханг####ттай шахсан, бас шагнасан байх. Маш тааруу үйл хийгээд “бултсан” даа. Ийм эр хүн байгаад ч яах юм билээ. Ёстой амьд яваад ч яах юм билээ гэдэг шиг …. Хов жив ярьдаг эмэгтэйгээс долоон дор хагаран бутаргах худ#### үнэн юм яриад, хараа харц нь өшөө хорсол илэрхийлээд, зан####хийлсэн өнгө аястай сэтгэгдэл төрүүлээд бууж өглөө, Хүрэлсүх. З####уугийн зэрлэг танхай авир нь “үнэртэж” байнаа лээ дэг. Насаараа хил хязгаар манаж, цэрэг арми команд####ж, дайн тулаанд орж явсан Алдар гавъяатай “жинхэнэ ясны” хурандаа ч биш дээ. Намын нэрээр ах нарын дэмжлэгээр гар нь хөдөлж байсан “утсан хүүхэлдэй л” байлаа даа. Одоо хийх ажил нь Баттулгыг харлуулах юм байна. Ийм ч эр хүн байх гэж дээ, хөөрхийс.

  18. төмөр замаа барьснаар монгол хожно 10 жилийн дараа бид бахархаж ярьж байх биз дээУлсын тэргүүн хүн анхаарч ач холбогдол огвол том төсөл хэрэгждэг гэдгийг харж байна Бие биенээ барьж идэхнүү Газар шороогоо зараагүй бүтээн байгуул####таа дэмжицгээ з####уус минь

  19. Женко бол наанаа худлаа гэмгүй царайтай яг үнэндээ бол бүх зүйлийн хорыг хутгаж байдаг юм бишүү. Төмөр зам, Майдар хот, Тари####ан эрхлэлтйн сан, Үнэ тогтворжуулах сан гэх мэт маш олон тэрбум Баттулгын оффшор луу орсон байхдаа хөөрхий

  20. Таван толгой Гашуун Сухайтын төмөр замын ажлаа гүйцээсэн бол улс орны эдийн засагт үр өгөөжтэй байх байлаа.

  21. Гэмт хэрэгтэн хэрэг үйлдсэн газраа дахиж эргэж ирдэг гээ биз дээ, түүн шиг нэгэнт ашиг унагаад сурчихсан еөк маань хамгийн их ашигтай гнмт хэргийн газар болсон төмөр замаа санаандгүй ч сонгоогүй байх оо, их бүр ихийг хусах л гэж

  22. МОНГОЛД АМЬДРАХ САЙХАН ЖУУЛЧИД МОНГОЛ ХЭЛ МЭДДЭГ БОЛ 1001 ШӨНИЙН ҮЛГЭР ШИГ МАНАЙ ДАРГА НАРЫН ХУЛГАЙ ЛУЙВАРЫН ҮЛГЭРИЙГ СОНСООЛ ЗУГААТАЙ ШҮҮ.

  23. Хүрэлсүх одоо ерөнхийлөгч болохгүй байхаа . Хүнд хэцүү цагт ард түмнээ хаяад зугтаасан хүн шүү дээ . Их Хурлын сонгуулийн үеэр Цогоо, Хүрлээ хоёр зах дээр наад хурандаа чинь хуурандаа хуурна гээд байсан яг үнэн бна шүү

  24. Эвтэй байж төмөр замтай л болбол монголчууд бид л хожино шүү дээ хоорондоо мууд####цаад байв#### хэн хэн нь хүний хоол л болно доо

  25. ГуЦӨӨ урвагч д####дага ш####чигнуур худлаа сүржин гарын даржин санаа барахгүй. Ийм овилгогүй хүнийг Төрд ойртуулах цээр цаазтай Эзэнт гүрний үргэлжлэл шүү. Юун Еөөк Хүүкээ ч хийж чадаагүй ш####дан тархит.

  26. Хүрэлсүх ээ Эхлээд ял авч байсан МӨНГӨӨ ТОДОРХОЙЛЧИХ ОО, СҮР ДАНЗАН ХУДАЛАА ТОПООРДОЖ Су Батболдынхоо төлөө хийсэн б####агаа төөрөлдүүлэх гэж ингэж жүжиглээд хэрэггүй чамайг угаасаа ЕРӨНХИЙЛӨГЧИД СОНГОХГҮЙ !!! Бас замын дундаас ХАЯАХ ХҮН Ш ДЭЭ,,

  27. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ҮНДСЭН ХУУЛЬД ОРСОН ӨӨРЧЛӨЛТИЙН ДАГУУ 2023 ОНД БОЛНО. ХҮҮК ГЭНЭДСЭН

  28. Энэ женкогийн шун####д хязгаар ####га. Ж нь: сонгуулийн үеэр АН ын гишүүдийг тэр төмөр замаа үзүүлэхээр хэдэн мянгаар нь УБ төмөр замаар үнэгүй зөөсөн, тэр мөнгө хаанаас гарсан бэ. Энэ ч хуссан мөнгөнийх нь дцс#### төдий байхаа

  29. Юундаа санаа зовсон юм бэ ингнэ ингэж байгаад сонгуулийн дараа чимээгүй болдог биз дээ.

  30. жэнко мафыг ш####гах цаг нь болсоон бас шудрага ёсны төлөө шүүх засагл####ыг түүний савраас с####гах хэрэгтэй

  31. Төр нь төр шиг засаг нь засаг шиг баыгаагүйн гай. Хэн Женког засгийн ажилтай хутгасан бэ. Зам тээврийн сайдын хийх ажлыг хэн Женкод өгсөн бэ. Яасан дмйлддэггүй шун#### вэ

  32. Төр нь төр шиг засаг нь засаг шиг баыгаагүйн гай. Хэн Женког засгийн ажилтай хутгасан бэ. Зам тээврийн сайдын хийх ажлыг хэн Женкод өгсөн бэ. Яасан дмйлддэггүй шун#### вэ

  33. Хүрэлсүх одоо больж үз жаахан нэр хүндээ бүү унагааж гутаа. Хэрэв тэгвэл чи хэзээ ч дахин Ерөнхий сайд байтугай сайдад ч гарч ирэхгүй бно. Үнэндээ бол анх УИХ д гараад казинодож банзны мөнгөөр тоглоод ял авсан ш дээ. Харин өөрөө мултраад эхнэр өвлөө гээд УИХ гишүүнээсээ болиод хаяад явсан. Одоо сая ЕС даа хаяад нээх чух#### царайлаад буугаад Ерөнхийлөгчрүү гээ дайрлаа АРАЙ БҮДҮҮЛЭГ БИШ ҮҮ!. ХҮРЭЛСҮХ ИЙГ Ерөнхий сайд болоход нэг хэсэг хүн их тодорхой бичсэн байсан даа НААДАХ ЧИНЬ ШАЛ ХУДАЛАА БИ НАЙЗЫН ХУВЬД МЭДЭЖ БНА ЭРГЭЭД БУХДАГ ЗАМЫН ДУНДААС ХАЯДАГ МУУ ХҮН гээд байсан нь ОРГҮЙ БИШ ОРТОЙ ҮГ БИЧИЖ БАЙЖЭЭ ТЭР ХҮН…. Өөрөө баахан хүн цуглуулаад Санзайн цэргийн амр####танд аравт аравтаар бөагнөрүүоэн Зуутын дарга нар гэж янз бүрийн хүнийг шагнаад тоглолт хийгээд ЯМАРЧ сэтгүүлч байхгүй өөрийгөө ёстой тодруулаад байсан нь НЭГДСЭН МОНГОЛ ХӨДӨЛГӨӨН гээд нэрлэчихсэн ХОШИН ШОГИЙН ОНОН ОДОНЧИМЭГ ГЭЭД жүжигчдийг баг болгоод 100 ийн дарга ОНОН гээд с####багнаад байсан ийм л тойрон хүрээлэгчтэй хүн юм Хүнийг гүтгэн харлуулах муухай САНААТАЙ ХҮН байх чинь ХҮНИЙ АДАГ ШҮҮ!! МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЬЁ гэж сайхан яриад байж хамтарч ажилласан хүнрүүгээ ИНЭЭЖ БАЙГААД ХУТГА ДҮРЭХ Ч ХАМГИЙН МУУ УРВАГЧИЙН Л АЖИЛ Үеийн үед ТҮҮХЭНД тийм асууд#### ганц 2 хон эрх мэдэл мөнгөний асуудлаас болж МАШ САЙХАН ЭХ ОРОНЧ ХУВЬСГАЛЧ ХҮМҮҮСИЙН АМЬ НАСЫГ БҮРЭЛГЭЖ БАЙСАН ТҮҮХ ТОДХОН БНА ДАА.. ГУТАВ ЕС д итгэх хүн биш байж.

  34. jenko bol mergejliin hulgaich gej elbegdorj n todorhoilson, unenshdee, hulgaich luivarchdaas mongol hezee salah yum boldoo!!! hudlaa sain hunii dur esgesen hulgaich, luivarching medeh humuus n medeed l helj bgaa shuu dee!!!

  35. Дуу######ггүй шун####тай хүний ам хамар нүд чихрүү нь хайлсан ####т мөнгө цутгадаг байж билээ

  36. Өмнөх ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төмөр замын хэргийг сөхөж уг хэрэгээс болж Г гэгч ЗТЯ-ны з####ууг Махб#### ####ж 3 хүүхдийг өнчрүүлэн уг ерөнхий сайдыг хууль зөрчин хориод юм юм л болж байна даа. Хүрэлсүхийг хорих байхаа да женко Монгол м####аа хайр####дгүй хүн хүн хайрлахгүй байхаа

  37. Манай төр засгийн удирдлагууд буух буюу өгсөх болохоороо нэг нэгнээ шоронд хий шонд хатаа гэх юм.Хүрэлсүхийг ард банкны 14 тэрбум аар.казинодсон,мөн барилга бариулсан гээд ш####гуулахад их юм гарч ирнэ дээ.Тэгээд цэвэр улс төрч хаана байнаа.Цагаан ####чуураар толгойгоо боогоод т####бай дээр шатсан тугны с####бартай бариад ханх####заж явсан Хүрэлсүх томоожоогүй тэр л хэвээрээ байх юм.Шүдгүй арсланг шүдтэй арслан болгов Одоо Хүрэлсүх юу дутсан юм бээ.Ерөнхийлөгч өрсөлдөнө гээд саасагнаад байв#### гонжинжоо нэг намд бүх эрх мэдлийг өгдөг ард түмэн гэж ҮГҮЙ шүү

  38. Сүүлийн үед МАА-ын Нэр хүндийг Гутаасан Найзлаж нөхөрлөж байсан нэгнээсээ болон Ард иргэдээсээ Урвасан Генер####, Хурандаа нар бий боллоо, Хэрвээ Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сууд####д санаархаж байгаа бол хэрэггүй биз дээ Бодлоо эртхэн хаясан нь дээр, Албан туша####ыг Дураа хүрэхээр авдаг Дургүйгээ хүрэхээр Дундаас нь хаяж явдаг ийм Хүн Ерөнхийлөгчийн сууд#### зохихгүй, Өөдгүй л Эр юм даа бас тэгж байгаа д , Монголчууд их Хэрсүү болцгоосон хэр баргийн юманд Хууртахаа өнгөрсөн

  39. Элбэгдоржийн угаадсаараа тэжээсэн ноход яагаад ерөнхийлөгч рүү яргаж боргоод байна.Сүг.Батболд яагаад ерөнхийлөгчийг занаж хөлснийхнөө хөдөлгөөд байна.Гадаад эзнийхээ хормой доогуур зугатаж очиж шург####сан Сайханбилэг яагаад Баттулгыг харааж хашгичаад байна.Энэ эрээ цээргүй хулгайч луйварчид дуу дуугаа ав####цан Баттулга руу дайрч байгаагийн цаад учир нь эрх ашиг нь хөндөгдсөн учраас тэгж байна.Түрүү түрүүчийн төр засгийн тэргүүнүүд хуйв####даж хулгайлж байснаас биш нэг нэгнээ ингэж боорлож байгаагүй.Хулгайчууд т#### т####аас нь дайраад байгаа учраас би Баттулга ерөнхийлөгч зөв шудрага зам дээр байна гэж итгэж байна.

  40. БАТТУЛГАА АРД ТҮМНЭЭСЭЭ УУЧЛАЛ ГУЙХ ЁСТОЙ ЧИ УЛСДАА МУУ ҮЙЛ ИХ ХИЙЛЭЭ ТӨМӨР ЗАМ ГАЦААГЧ АХМАДУУДЫГ ЯАЛГАВАРЛАСАН УЛСЫН МӨНГИЙГ ШАМШИГДУУЛСАН НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ПОПУЛИЗМД ТУРХИРЖ БН ЧАМАЙГ ДЭМЖИЖ БАЙСАНДАА ИХ ХАРАМСАЖ БАЙНА

  41. MAN BUREN BURELDHUUNEEREE OGTSORCH BAIJ ULS HOGJINOO YAAGAAD GEVEL ENE NAM ONOODOR 100 NAS HURCHEE TA nar tsalhahgui bna uu ene namiin tuuhiig medeh bailgui bododoo 100 jil tor barij bna yu hiisen ym be onoodor ergen toirnii ulsuud hurdnii galt tereg metro aimaar hunii sanaand oromgui buteen baiguulalt hiij baihad m uls torchid heruul t odo bolio zaluu###a zaigaa taviad ####tsgaaaa

  42. Тиймээ асар их мөнгө урсаж байгаа зүгээр л ажилгүй байсан цүнх баригчийг мтз захирлаар тавьж тэр нь мөнчиг томорсон доо хэд хоноол байр ланд аваад л ах дүүсээ ажилд оруулаад л ёстой гайх####тай өөрчлөгдсөн сурагтай ####баны а баруун солгойгүй мөнгө үрж байгаа сурагтай яанадаа

  43. Хүрэлсүх одоо яаж донгодлоо ч ард түмэн итгэхгүй.Өөрөа ч идсэн уусан асууд####д холбогдож явсан.Сүг.Батболдын зарц гэдэг нь ил болсон.

  44. За даа ш####гаад нийтэд мэдээлэх нь юу л бол. Бие биенээ дарамтлах ашиглах хэрэгсэл болгоод нууцын зэрэгт “бэлэн” байлгаж томоотой байхгүй бол булхайг чинь дэлгэнэ гэж айлгаад л энтэр.
    Нээх шудрага сайндаа ш####гаад байгаам биш байх өө.

  45. Төмөр замын олон тэр бум төгрөгнөөс гадна идсэн мөнгө их шүү дээ. Баттулга. Хүрэлсүх ч аод түмний амьдр####д хэрэг болсон доо.

  46. ЭНЭ НЭГ ТЭНЭГ ХАР ЮМ АЖИЛХИЙХЭЭСЭЭ ИЛҮҮТЭЙ ХҮНИЙ БӨГС УХАЖ МУУГ ҮЗЭХ ДОН ШҮГЭЛСЭН БАЙХАА. ВИРУСТ БУУЖ СҮҮЛЭЭ ХАВЧИН ЗУГАТААЧИХААД ДУГАЙ ЦАВИНДАА ХОШУУГАА ХИЙГЭЭД ########АА МАЛ ХЗРЭЛ СҮХЭЭ ЧИ УЛС ТӨРД ӨЧҮҮХЭН Ч ХЭРЭГГҮЙ БААС ШҮҮДЭЭ

  47. Хар пиарт гарамгай олон хөлсний бичээч нартаа 2 дархан аврага энэ Eрөнхийлөгчийн сонгуульд үзэж дархаар болж энэ 2 ын бичээч нар өөрсдийг нь шаварт унгаагаад зогсохгүй монголыг шаварт унгаах хүчин чад####тай хүмүүс үзээд бай дахин үз

  48. Энэ хэдэн зуун тэрбум яах вэ?. Ардчилсан намын хулгайчууд төр барьж байхад МБ-ны ерөнхийлөгч нэртэй өлөн ховдог Золжарг#### 3.7 ИХ Наядаар гараа угааж улсын хөрөнгийг хулгайлаа биз дээ. Тэр юу болсон бэ?. Тэр хулгайч Золжарг#### бас 1997, 2998 оны үед хөрөнгийн биржийг цөлмөөд гадаадад гараад сураггүй байж байгаад ирээ биз дээ. Иймэрхүү юмыг ярь л даа.

  49. Төмөр замын мөнгийг Эрдэнэс таван толгойн ноогдол ашгаас өгсөн гэж Ганхуяг захир#### онгироод байсан яг ТОСК-н захир#### Яармаг хороололын орон сууцыг өөрийн юм шиг бэлэглэж байгаад шороонд ордог шиг энэ нөхөр шоронгийн ха####га татах болждээ. З####уу хүн улс төрийн хайчинд өртөждээ??!! Одоо яая гэхэв.

  50. Estoi zuv. Sain shalga gadaadad Orgon ####san 2 orhod liig olj irihgyi yagaad tag bolov. Ed nar uursduu ylger duurial uzuuleed uneheer chin setgeleesee eh oron, irgedinhuu tuluu ajilladaga. Bol bid estoi hundlene daanch naidaj hundmeh hundluug hurgeh hyvigyi nuhur

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button