“Inside Out” хүүхэлдэйн киноны хоёрдугаар ангийн трэйлер цацагджээ

2015 онд “Pixar” студи “Inside Out” нэртэй хүүхэлдэйн кино гаргасан. Тус хүүхэлдэйн кино Академийн шагнал гардуулах ёслолоос Шилдэг хүүхэлдэйн киноны шагналыг хүртэж, маш том амжилт үзүүлсэн билээ.
Олон нийтийн сэтгэлд хүрсэн “Inside Out” хүүхэлдэйн киноны хоёрдугаар ангийг хийнэ гэдгээ Дисней компани өнгөрсөн жил зохион байгуулсан “D23” экспогийн үеэр зарласан юм.

Тэгвэл “Pixar” студи “Inside Out 2” анимейшны трэйлерийг пүрэв гарагт /2023.11.09/ цацсан байна. Анхны анги дээр 11 настай Райли болон түүний таван сэтгэл хөдлөлийн талаар гардаг. Райлигийн тархинд Баяр баясал, Уйтгар гуниг, Жигшил, Айдас болон Уур гэсэн таван сэтгэл хөдлөл амьдарч түүний өдөр тутмын сэтгэл зүйг удирддаг билээ.
Шинээр цацагдсан трэйлер дээр Райли өсвөр насанд хүрсэн талаар гарах юм. Мөн түүний таван таван сэтгэл хөдлөл дээр Сэтгэл түгших нэртэй шинэ дүр нэмэгджээ. “Inside Out 2” анимейшн ирэх жилийн зургаадугаар сарын 14-ны өдөр нээлтээ хийх юм.
Эх сурвалж: Unilad
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.