Жагсаалт: ТБХ 95 төсөл, арга хэмжээ хууль зөрчин нэмж, 240 тэрбумаар төсөв тэлжээ

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд-ийн гурав дахь хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо өчигдөр /2023.11.09/ хийчихсэн. Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар батлах төлөвтэй байна.
Ирэх 2024 оны улсын төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо /2023.11.07/ 18.00-00.00 цаг хүртэл хэлэлцсэн билээ. Хоёр дахь хэлэлцүүлгээр оруулж ирсэн зарим өөрчлөлтүүд чамгүй шүүмжлэл дагуулав.
-ТБХ 240 тэрбумаар хэрэгжүүлэх 212 төсөл арга хэмжээ шинээр нэмж, УИХТГ 228 тэрбумаар санхүүжих 86 төсөл арга хэмжээг хууль зөрсөн гэж дүгнэжээ-
Нэгдүгээрт, 800,889,400,000 төгрөгийн төсөвт өртөгтэй, ирэх ондоо 240 тэрбумаар санхүүжих дүнтэй 212 төсөл арга хэмжээ шинээр нэмсэн гэх шүүмжлэлийг УИХ-ын гишүүн Г.Ганболд чуулганы танхимд хэлсэн нь анхаарал татдсан.
Тэгвэл Төсвийн байнгын хороон дээр зарчмын зөрүүтэй саналын дагуу 212 төсөл арга хэмжээ нэмсэн байна.
Харин УИХТГ-ын Хяналт шалгалт, үнэлгээний газрын төсвийн хяналт шинжилгээний хэлтэс нийт 1,5 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй, 227.5 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 86 төсөл, арга хэмжээг хууль зөрчсөн гэж дүгнэжээ.
"Төсвийн тухай хуулийн 29.3.5-т заасан шинээр эхлэх барилга, байгууламж, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хуваарилсан хэмжээнээс багагүй байхаар тооцоолох гэсэн зарчимд нийцээгүй" гэжээ.
Эдгээр 86 төсөл арга хэмжээ:

-Зураг төсөлгүй 174 барилга байгууламж орж ирснийг ҮАГ сануулж байжээ-
Хоёрдугаарт, 2024 оны төсвийн төсөлд шинээр хэрэгжүүлэхээр тусгасан барилга байгууламжийн 21-ийнх нь зураг, төсөл магадлалаар баталгаажаагүй, 153-ынх нь зураг төсөлгүй зөрчилтэй.
Энэ нь Төсвийн тухай хуулийн 291.2.2-т “Барилга байгууламжийн хувьд Барилгын тухай хуулийн 4.1.30-д заасан зураг төсөл болон сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн магадлалаар баталгаажсан төсөвтэй байх” гэсэн заалтыг зөрчсөн тухай Үндэсний аудитын газрын дүгнэлт гарчээ.
-Зураг төсөл нь эцэслэн батлагдаагүй 9 төслийг ТБХ зарчмын зөрүүтэй саналаар оруулж иржээ-
Гуравдугаарт: Төсвийн байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналын дагуу ирэх 2024 онд 12.9 тэрбум төгрөгийн санхүүжих 9 төсөл, арга хэмжээний зураг төсөв нь эцэслэн батлагдаагүй зөрчилтэй байна.
Энэ нь Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заалтыг зөрчсөн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эцэг шигээ бас хулгайч уу
чадваргүй орк хулгай хийж л чадна
Хүүк хориг тавих боломжтой. Бас ҮХ-ийн цэцэд төсвийн тухай хууль ҮХ зөрчсөн гэж гомдол гаргах хэрэгтэй.
Хулхи хориг тавихгүй хулгайч юм чинь
Хулгай тэлжээ гээч