СПОРТ

Эмэгтэйчүүдийн Дэлхийн цомд зодоглох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын аварга шалгаруулэх тэмцээн энэ сарын 16-17-нд Японы Нарита хотод болно. 18 дахь удаагийн тэмцээнд Монгол, Япон, АНУ, ОХУ, БНХАУ, Украин гэсэн зургаан улсын баг өрсөлдөнө. А хэсэгт Япон, БНХАУ, Украин, В хэсэгт Монгол, АНУ, ОХУ-ын шигшээ баг багтжээ.

Дэлхийн цомд Монголын багийн бүрэлдэхүүн:

Дасгалжуулагч: үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, ОУХМ Ө.Ууганбаяр

Шүүгч: олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэр

Тамирчид:

50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг, Буяндалайн Чимгээ
53 кг: Нандинцэцэгийн Анударь
55 кг: Бат-Очирын Болортуяа
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг
59 кг: Баатаржавын Шоовдор
62 кг: Энхбатын Гантуяа
65 кг: Өлзийсайханы Пүрэвсүрэн
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа
72 кг: Энх-Амарын Даваанасан
76 кг: Ганбатын Ариунжаргал

Тэднээс Б.Шоовдор, А.Батцэцэг, Э.Гантуяа, Ц.Намуунцэцэг, Б.Чимгээ нараас бусад нь Дэлхийн цомд анх удаа барилдана. Монголын тамирчдыг ДАШТ-ий хошой хүрэл медальт Б.Шоовдор ахална.

Сонирхуулахад, Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомд 2009 оноос хойш тасралтгүй оролцсон бөгөөд 2013 онд мөнгө, 2015, 2017, 2018 онд хүрэл медаль хүртсэн юм.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-08 21:40

Монголын баг тамирчиддаа амжилт хүсэе

Unen
Unen
2020-07-18 17:47

ehnertei ertei zuuraldahaasaa icheerei baatarjaviin shoovdor ardaa uchnuun huuhedtei hun shuu naad tsogbayr chin

Холбоотой мэдээ

Back to top button