Нийгмийн

Цэцийн хариуцлагатайгаар мэдэгдсэн ХАРИУЦЛАГАГҮЙ МЭДЭГДЭЛ

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр “Онгоцны үйлчлэгч бүсгүйн биед хүрсэн эсэхээ санахгүй байна, хохирогч тэгж хэлсэн бол үнэн байх, би согтуу байсан” хэмээн мэдүүлсэн тухай БНСУ-ын хэвлэлүүд мэдээлж буй. Мөн тэрээр хэрэг болох үед орчуулагч хийж байсан Монгол эмэгтэйг үг хэлээр доромжилсон тул айлган сүрдүүлсэн гэх шинэ хэрэг нээсэн. Д.Одбаяр уг хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байснаа баримт болох бичлэгийг үзүүлснээр өөрийн бурууг хүлээсэн байдаг.

Ингэснээр Д.Одбаярын бүх л хэргүүд илчлэгдлээ. Үнэн болж таарлаа.

Д.ОДБАЯР ӨӨРӨӨ САНАХГҮЙ БАЙХАД УИХ-ЫН ДАРГА, ҮХЦ ХОЁР ЯАЖ МЭДЭВ?

Харин одоо Д.Одбаярыг ичгүүр сонжуургүйгээр өмөөрч байсан, өөрөө ч санахгүй байхад нь дэргэд нь лааг нь бариад зогсож байсан мэтээр мэдэмхийрэн мэдээлэл хийсэн төрийн өндөр албан тушаалтнууд болон төрийн “дээр” байдаг шүүх байгууллагын хариуцлагагүй мэдэгдлийн хариуцлагыг хэн хүлээх бол...

Монголд юм хойно ингэс тэгэсгээд мартагдах нь мэдээж. Эргэн сануулбал:

Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар /2019.11.01/:

“...Ард нь сууж явсан иргэн онгоцны үйлчлэгчтэй зүй бусаар харьцсан учраас нисэх онгоцны буудалд саатуулагдсан гэх мэдээллийг ирүүлсэн. Суудлын дугаар андуурсан асуудлаас болж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргыг саатуулж, нислэгээс хоцроох ёсгүй гэж нэр бүхий хүмүүс өмгөөлснөөс үүдэн үл ойлголцол гарч, ташаа мэдээлэл тарсан юм байна. Энэ талаар ҮХЦ албан ёсны мэдээлэл гаргалаа. ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр ч мөн өөрөө мэдээлэл хийнэ гэдгээ мэдэгдсэн” хэмээн мэдээлж байв.

Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү

Харин Үндсэн хуулийн цэц мөн албан ёсны мэдэгдэл гаргав /2019.11.01/:

“....Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Индонези Улсад болох Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралд оролцохоор  БНСУ-аар дамжин зорчиж явсан юм.

Ийнхүү нислэгийн үеэр Үндсэн хуулийн цэцийн даргын арын эгнээнд сууж явсан нэгэн монгол иргэний гаргасан байж болзошгүй үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад хамаатуулах гэж оролдсон байна.

Иймд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр уг асуудлаар холбогдох байгууллагад хандсан болно.

Үндсэн хуулийн цэцийн даргатай холбоотой дээрх мэдээлэл нь  үнэн бодит байдалд огт нийцэхгүй болохыг  хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ.

Мэдэгдлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-08 16:38

Одбаярыг �##�дсан дээр нь дэвслээд яахав дээ. Асууд�##� нь шийдэгдэх биз. Ер нь бол манайхан төр засгийн эрхэнд байгаа хүмүүсээ т�##� т�##�даа хариуцлагатай байлгах цаг нь болсон доо. Энэ Нямдорж сайд гэхэд л Хятадын тагнуул гэдэг нь бүх баримтаар нотлогдсоор байт�##� бүхэл бүтэн 30- н жил УИХ -д сонгож, 22 жил хуулийн с�##�бараа толгойлуулж байна. Эргэн тойрныхоо хүмүүсийг бүгдийг нь булхайгаар нь шантаажлаад хуц ухна, бэрс даам болчихсон. Аргаа олоод амьдраад, �##�бан туша�##�аас с�##�ахгүй өгөршөөд л байна. Юу ч гэхэв дээ.

Холбоотой мэдээ

Back to top button