УЛС ТӨР

Г.Занданшатар: Цэцийн дарга ийм үйлдэл гаргасан бол хариуцлага хүлээлгэнэ

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2019.11.01/ сэтгүүлчдийн асуултад хариулт өгч, мэдээлэл хийлээ.

Тэрбээр ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр БНСУ-д саатуулагдсан асуудлаар тайлбар өгөхдөө Үндсэн хуулийн Цэцийн даргын талаар хэвлэл мэдээлэл, сошиал орчинд шуугиан гарч байна. Үндсэн хуулийн Цэц тодруулж асуусан. Үндсэн хуулийн Цэцийн дарга хэрвээ ёс зүйгүй авир гаргасан бол Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 5-3 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцно. Цэцээс бидэнд өгсөн мэдээллээр Цэцийн дарга өөрөө ийм асуудалд ороогүй. Ард нь сууж явсан иргэн үйлчлэгчтэй зүй бусаар харьцсаны улмаас, суудал андуурагдсан гэсэн мэдээлэл өгсөн. Энэ асуудалд үл ойлголцол үүссэн гэж ойлгосон.  Гэхдээ хэргийг шалгаж байна.  Тухайн хүн ирээд албан ёсны мэдээлэл хийх байх.  Хэрэв Үндсэн хуулийн цэцийн дарга ийм үйлдэл гаргасан бол хариуцлага хүлээлгэнэ” гэв.

Мөн тэрээр сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өгөв.

-Үндсэн хуулийн цэцийн  их суудлын хуралдаанаас /2019.10.30/ АМНАТ-ийг  тэр чигт хүчингүй болгох шийдвэр гаргасан. Энэ тал дээр УИХ-ын даргын хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцийн тогтоол гарсан. ҮХЦ-ийн тогтоол эцсийн шийдвэр байдаг. Иймд УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. УИХ-ын нэгдсэн чуулганы дэгийн тухай хууль болон УИХ-ын тухай хуулиар ҮХЦ-ийн тогтоол гарсан тохиолдолд холбогдох хууль тогтоомж, УИХ-ын бусад шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг 15 хоногийн дотор шийдвэрлэнэ гэсэн байдаг. 1,3 их наяд буюу төсвийн орлогыг тасалдуулахгүйгээр Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд орсон 47.1 дэх хэсэгт заасан буюу давхардуулсан гэх асуудал гараад байгаа хуулийн төслийг цэгцлэхээр ажлын хэсэг ажиллаж байна. Ойрын хугацаанд УИХ-ын хурлаар хэлэлцэж цэгцэлнэ. Ашигт малтмалын нөөц авах төлбөрийг талаар давхардуулан авахгүй байх тухай, журмуудыг Захиргааны актын дагуу бүртгүүлээгүй байгаа гэсэн. Хуулийн гарцыг олж ажиллаж байна. Төсвийн орлого тасрах, татвар завших нөхцөл үүсэхгүй.

-Сангийн сайд У.Хүрэлбаатарын хэлснээр улсын төсөв 1,3 их наяд төгрөгөөр тасалдахад хүрээд байгаа юм уу?

-Зарчимын зөрүүтэй санал бодлын зөрөлдөөн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ төсвийн орлогыг 1.3 ихн наядаар тасалдуулахгүйгээр хуудийн өөрчлөлт хийж, гарц гаргалгааг нь хийх ажлын хэсэг ажиллаж байна. Ирэх долоо хоногт шийд гарна.

-ЕТГ-ын дарга энэ хуулийг хятад импортлогчдын ашиг сонирхлоор хууль баталсан гэх тайлбар хийсэн. Ийм ашиг сонирхлын зөрчил байх магадлалтай юу?

-Хүн бүр хуулийг өөр өөрийнхөө тайлбарлах эрх нь нээлттэй. Гэхдээ хуулийг нэг л ухагдахуунаар ойлгоно. Ашигт малтмалын нөөц ашигласан л бол төлбөрөө төлнө.  

БНХАУ-ын 800 орчим иргэн манай улсад цахим луйвар хийсэн байж болзошгүй байсныг хуулийн байгууллагууд илрүүллээ. Ийм нөхцөл байдал бий болоход нөлөөлсөн албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцох вэ. Саарал жагсаалтад орсон нь үүнтэй холбоотой юу?

-“Саарал жагсаалт”-д орсон шалтгаан бодит байдал дээр эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой үүссэн. 35 их наяд төгрөг далд байсан нь Ил тодын хуулиар илэрч гарч ирсэн. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 35 их наяд төгрөгийн далд хөрөнгөө ил болголоо гэж зарласан. Энэ нь манай ДНБ-ээс бараг хоёр дахин их. Мөн батлагдаж, нотлогдоогүй хууль бус наймаатай холбоотой мэдээлэл тархсан нь манай улсын талаар гадаад ертөнцөд сөрөг ойлголт өгсөн. Нэг талдаа бидэнд хууль шүүх, банк санхүүтэй холбоотой засч залруулах маш олон зйүл бий. Нөгөө талдаа хийсвэр зүйлүүд ч байна.

Харин 800 хятадын иргэнтэй холбоотой асуудал мөнгө угаахтай холбоотой гэж үзэж байгаа. Манай тусгай албад сайн ажилласан. Онлайн мөнгөн гүйлгээ ашиглаж хийгддэг байж болзошгүй эрсдлийг тасран зогсоох зорилгоор бид зөвлөлийн түвшинд анхаарч үзсэн нь үүнийг илрүүлэхэд түлхэц өгсөн. Энэ хэрэг дээр манай тусгай албад хариуцлагатай ажилласан.

-ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох уу?

-УИХ-ын түвшинд олон ажил хэрэгжиж байгаа. Энэ асуудал өнгөрсөн 27 жил бугшиж ирсэн идээ бээр байсан. Сахилга хариуцлагагүй, дэг журамгүй явж ирснийг УИХ цэгцлэх гэж байна. Хууль тогтоогчид ЖДҮСХ-гийн зэрэг хуульд өөрчлөлт оруулна. Мөн бусад тусгай сангууд болон тендерийн хуулийг цэгцэлж хариуцлагатай болгоно.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Jich
Jich
2019-11-02 11:50

Mongol tor ch gej dee ter Hoh hotodoh Batzandangiin yuch gelee viznii naimaachin mahnii naimaachnaa ynzlaachee Gadaad hariltsaanii yamnii ovt shaar said ariin haalagnii har tamihnii naimaachidaa ynzlaachee ylzarsan tor zasgiin udirdagchidaa .ta bugded Mongoliin ard tumen dun tavih odor ereh boltuigai.

LesOrdiff
LesOrdiff
2020-01-24 00:36

Greenline Pharmacy [url=http://cialibuy.com]Cialis[/url] Australia Cialis Buy Levitra?Wholesale

StevSlarie
StevSlarie
2020-01-26 17:25

Isotretinoin Order Now Free Consultation [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] India Meds Direct cialis Cheapest Viagra Prices Licensed Pharmacies

LesOrdiff
LesOrdiff
2020-02-05 17:58

Supreme Supplies In India http://cialibuy.com/# - Cialis Priligy Dapoxetine Nhs generic cialis canada Prix Levitra Pharmacie Belgique

Холбоотой мэдээ

Back to top button