Улс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

Г.Ёндонгоор дамжуулж хуульд өөрчлөлт оруулсан "Роснефть"-ийн салбарыг Монголд яавч НЭЭЖ БОЛОХГҮЙ

Шатахуунд дугаарлаж, үнэ өссөн өдрүүдэд цахим сүлжээнд "Роснефть" компанийн салбарыг нээчихвэл бид шатахууны хомсдолд өртөхгүй гэх яриаг мэр сэр гаргах болов.

Монгол Улс жилдээ 105 мянга 985 тонн АИ-92 буюу 1.1 тэрбум ам.доллар,  А-80 жилд 5472 тонн, АИ-95 3 сая тонн багадаа 525 сая ам.доллароор ОХУ-аас 98-100 хувь импортолдог. 

Түүнчлэн манай агаарын хөлгийн түлш нийлүүлэлтийг "Роснефть" дангаараа мэддэг гэхэд хилсдэхгүй. Иймдээ ч энэ давуу байдлаа ашиглан Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын түлш цэнэглэх байгууламжийн дэд бүтцийг Оросын тал удирдаж, хэлэлцээрийн хүрээнд 20 жил түлш нийлүүлж, аливаа асуудал үүсвэл хоёр сарын дотор шийдвэрлээгүй тохиолдолд ОХУ-ын арбитрын шүүхээр шийдүүлэх хатуу заалттай хэлэлцээг манайд тулгаж байв. Энэ хэлэлцээ өдгөө заалтууд нь харьцангуй зөөлөрсөн ч УИХ-ын чуулганаар Г.Дамдинням сайд дэмжээд батлуулчихсан.

"Роснефть"-ийн энэ сонирхлыг гадарласан манайхан өмнөөс нь хөл алдан, хөөцөлдөж гүйсэн сэн. 2019 онд "Роснефть" өөрийн охин компани "РН-Аэро" гэх компаниараа шинэ онгоцны буудлын шатахуун хангамж болоод байгууламжийн дэд бүтцийг шийдээд ороод ирье гэдэг санал тавьж байв. Ингээд энэ санал 2020, 2021 он дамжин удаа дараа энэ хүсэлтээ уламжилж, улмаар С.Амарсайханыг Шадар сайд байх үед Засгийн газар руу албан хэлэлцээ болгохоор оруулж ирсэн удаатай. Тухайн үед одоо "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын дарга Г.Ёндон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байхдаа Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан юм.

Хуулийн 7.2 дахь "Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харьяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан агаарын хөлгийн түлшнээс бусад бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно" гэсэн заалтыг өөрчилсөн гэсэн үг.

Ингэснээр "Чингис хаан" олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн түлшний байгууламжийн үйл ажиллагааг гадны нийлүүлэгч, хөрөнгө оруулагч хэрэгжүүлэх боломжгүй байсныг "Роснефть" дангаараа авах боломж бүрдээд зогсохгүй, дан ганц онгоцны түлшээр үл хязгаарлагдах дотоодын борлуулалтын эрхийг ч өөрсдөдөө нээсэн. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөө батлуулсны дараа 2022 онд нь Г.Ёндон Орос руу "Роснефть" коспанийн захирал Игорь Сечинтэй уулзаж, харилцан ойлголцлын санамж бичгийг батлуулсан юм.

Өөрөөр хэлбэл, "Роснефть" компани үе үеийн Засгийн газрын сайд нарыг "лоббидож" ирсэн. 2023 онд нь Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын даргын хувиар мөн л Сечинтэй уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт болоод үнийн тогтвортой байдлыг ярилцана гэх нэрийн дор очиж гарыг нь атгангаа "Хуулиа өөрчилсөн учраас манай нисэх онгоцны буудлын түлш цэнэглэх шинэ байгууламжид түлш нийлүүлэх боломж бүрдсэн" гэдэг үгийг хэлж зогссон байдаг.

Хариуд нь Сечин 2022 оны 12-р сард хууль тогтоомжийн нэмэлт өөрчлөлтийг батлахад оруулсан Г.Занданшатарын хувь нэмрийг шагшин магтаад зогсохгүй "Бид Монголын газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг найдвартай байлгах болно гэдгийг баталж байна" хэмээсэн нь өдгөө биеллээ олоогүй явна.

Харин өнөөдөр, ОХУ дайны нөхцөл байдал болоод дотоодын шатахууны хомсдолын асуудал гэх нэрийн дор Монголд өгдөг нийлүүлэлтийн хэмжээгээ бууруулж, хил үнийг нэмэгдүүлж буй. Г.Дамдинням сайд нь өөрөө гүйж очиж байж 7-р сард дутуу нийлүүлсэн 18 мянган тонн дээрээ 7 мянган тонныг илүү олж ирнэ лээ.

2025 оны хаврын чуулганаар Ц.Тувааныг салбарын сайд байхад нь "Роснефть" дээрх агаарын хөлгийн түлшний байгууламжийн хэлэлцээгээ зүтгүүлээд бараагүй. Байнгын хорооноос буцаж, МАН-ын бүлэг ацан шалаанд орсны дараа АИ-92 бензиний үнэ гэнэтхэн нэмэгдчихсэн бөгөөд Оросын тал хил үнэ нэмэгдсээн гэдэг л хариу өгсөн.

Ингээд Г.Занданшатар Ерөнхий сайд болсны дараа тэдний магнай тэнийж, улмаар суудлаасаа буухтай нь зэрэгцүүлэн Засгийн газрын яаралтайгаар орж ирээд чуулганаар батлуулсан юм.

Харин өдийд, Монголд шатахууны хомсдол үүсэхтэй зэрэгцэн "Роснефть" компанийн салбарыг оруулж ирье гэдэг яриа түгэх нь яавч жирийн нэг санаа төдий биш гэдгийг эрх баригчдад "нөлөөлөх" замаар улсын стратегийн ач холбогдол бүхий тусгай объектод өөрсдийн байгууламжийг барьж, 15-20 жил ганцаар түлш нийлүүлэхээр болсон санаархлаас харж болно.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
43 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

тэнэгүүд Оросын гэсэн бүх зүйлээс татгалзаж заавал Хятадын гарт Ард иргэдээ хүчээр оруулах бодлого гэхээс өөх юу гэхэв,

Зочин
Зочин

Дотоодын компаниуд монополь болоод сав л хийвэл ШТС-уудаа хааж, иргэдийг чирэгдүүлдэг. Роснефтийг оруулж ирэх нь зөв. Өрсөлдөөн үүсч, үнэ буурна. Бусад орны ШТС-ууд орож ирнэ гэвэл бас л оруулах хэрэгтэйш дээ. Гадаадын банкуудыг ч оруулж ирэх ёстой. Бас л өрсөлдөөн үүсч, зээлийн хүү буурна.

ub emegtei
ub emegtei

ugaasaa zah zeel chin shaardaj bn shdee, uuruur arga baihgui l bg bizdee. yhsendee gemt yildel hiisiin , huulid nuluulsun bol aldaagaa zasaach tegeed

Зочин
Зочин

Хуульд өөрчлөлт оруулсан түүх, дараагийн гэрээ хэлэлцээрүүд нь бүгд ил тод байх ёстой. Стратегийн бүтээгдэхүүний асуудлыг хэдхэн хүний тохироогоор шийддэг биш, улсын эрх ашиг талаас нь олон нийтэд тайлбарладаг байх хэрэгтэй

Зочин
Зочин

Хууль өөрчилж, стратегийн салбарт нэг компанийн нөлөөг улам нэмэгдүүлэх замаар шатахууны асуудлыг шийдэх гэж байгаа бол энэ нь шийдэл биш шүү. Нийлүүлэгчээ төрөлжүүлж, Монгол өөрөө бодлогын хувьд хараат бус байх нь хамгийн чухал

Зочин
Зочин

Shatahuunii homsdliig neg company orj ireed shuud shiidne gej bodoh ni heterhii engiin oilgolt. Gol ni niiluulegchee olshuulah, geree nuhtsuluu il tod bolgoh, Mongoliin erh ashgiig hamgaalah heregtei

Зочин
Зочин

Shatahuunii homsdliig neg company orj ireed shuud shiidne gej bodoh ni heterhii engiin oilgolt. Gol ni niiluulegchee olshuulah, geree nuhtsuluu il tod bolgoh, Mongoliin erh ashgiig hamgaalah heregtei

Зочин
Зочин

Нэг талаас шатахууны үнэ, нийлүүлэлт дээр Оросоос өндөр хамааралтай байж болохгүй гэж ярьдаг мөртлөө нөгөө талаас хараат байдлыг улам гүнзгийрүүлэх шийдвэр гаргах гэж байгаа нь бодлогын зөрчил л харагдаж байна

Зочин
Зочин

Rosneft-iin salbar neeh esehesee iluu yagaad huuli oorchlov, hen yamar uuregtei baisan, yamar geree hiisen gedgiig il tod bolgoh heregtei. Ard tumen ene asuultand hariu avah erhtei

Зочин
Зочин

Rosneft-iig oruulj ireed une buuna, homsdol arilna gej itgeh het naad zah ni. Neg talaas hamaarlaa buuruulah yostoi gej yaridag, nogoo talaas neg company-d bur ih erh ogoh geed baih yum

Зочин
Зочин

Хуулийн өөрчлөлт яг ямар зорилгоор хийгдсэн, тухайн үед хэн хэн ямар байр суурьтай байсан нь маш тодорхой байх хэрэгтэй. Ийм том асуудлыг хаалттай байдлаар шийдэж болохгүй

Зочин
Зочин

Нэг улсаас шатахуунаа бараг бүхэлд нь авдаг байж дээрээс нь тэр улсын нэг компанид дотоодын зах зээлд улам их боломж өгөх нь зөв бодлого мөн үү. Үүнийг бодох л хэрэгтэй

Зочин
Зочин

Mongol ulsad shatahuunii uildverlel, hadgalalt, importiin bodlogo gej baih yostoi bolohoos neg company-g haraad suudag system baih yosgui. Odoo l niiluuleltiin eh uusveree olshruulah heregtei

Зочин
Зочин

Шатахуун бол зүгээр нэг бараа биш, улсын эдийн засаг, тээвэр, аюулгүй байдалтай шууд холбоотой стратегийн бүтээгдэхүүн. Тиймээс нэг компанийн ашиг сонирхлоос илүү улсын урт хугацааны эрх ашгийг харах ёстой

Зочин
Зочин

Rosneft manai zah zeeld orj ireh ni uneheer niiluuleltiig naidvartai bolgoh uu esvel Mongoliig neg company, neg ulsaas bur ih hamaaraltai bolgoh uu gedgiig sain sudlah heregtei

Зочин
Зочин

Huuuliig oorchilj baigaad gadaad company-d davuu erh olgoh gej baigaa bol tuunii ard yamar sonirhol baigaag irged medeh heregtei. Il tod baidal l hamgiin chuhal

Зочин
Зочин

Neg company-d het ih naidah tusam tuhain company-giin nuuluulul nemegdene. Harin Mongol ulsiin huvid songolt olon baih tusam erh ashgaa hamgaalah bolomj ni nemegdene

Зочин
Зочин

Энэ зөв шийдэл Манай газрын тосны үйлдвэрийн гаргах бүтээгдэхүүний дийлэнх нь дизель түлш юм билээ. Тэгэхээр АИ төрлийн бинзений өөр их үүсвэртэй болох нь зөв Гаднаас гэрээгээ олигтойхон хийгээд дотоодын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа Шатахуун импортлогч нар найдаад хэрэггүй нь зөвхөн энэ удаа ч биш өмнөх онуудад илт харагдаад эхэлсэн. Роснефтийг оруулж ирэхийг дэмжиж байна

Зочин
Зочин

Чадал чинь хүрвэл авахаа больчихооч. Навсгар гуйлгачид бас ихэрхэж томрох дуртай

Зочин
Зочин

Ямарч сонирхолгүй ийм мэдээ яаж бичиж чадаж байнаа энд чинь гарчигны чинь агуулга огтоос алга

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Роснефть орж ирсэн нь л дээр дунд нь заавал дээрэмчид байх ёстой юу ёстой хуцваа

Сүми
Сүми

Чанартай найдвартай хямд шатахуунаас татгалзаад байдаг тэнэгүүд бас байна аа. Тэд зүгээр нэг гэр зуураа тэнэгтээд суухгүй ард олондоо гай болох зүйл хийгээд байна.

Зочин
Зочин

ОХУ манай Баянтүмнээс Баян-Өлгий хүртлэх төв магистралийн дагуу өөрийн 100 колонкийг байрлуульяа гэж санал тавьж хүртэл байсныг мартаа юу ?!
“Ах нар” маань “эрчим хүч-шатахууны” төмөр бахиа байн байн чангалаад л байх санаатай шүү.Ийм санаархалыг дэмждэг ноход бол сүүлийн 100 жилд төлөвшиж буй болсон монгол цустай, монгол нэр устай “орос эх орончид” юм даа !!!

Монгол
Монгол

Оруулж ир нээх хэрэгтэй

Зочин
Зочин

Тэгвэл тэгээд дотоодын хэдэн компанууддаа мадлуулаад үнээ нэмүүлээд татварыг нь 100 хувь хөнгөлөөд л байж бай л даа эргүү малнууд.

Зочин
Зочин

UHII HULMASUUD BOL OGT HEREGGUI ZUGEER BUZAR HOGNUUD , TERNII OROND MORIO UNASAN N DEER

Зочин
Зочин

Роснефтийг оруул

Зочин
Зочин

Заа энэ тархи угаалтаа одоо зогсоо. Иргэд яг үнэндээ хэн нь чирэгпэл учруулахгүй байна тэрэнд нь л мөнгөө төлөх хэрэгтэй. Монголын хэдэн хулгайчуудыг тэжээх нь алба гувчуур юм уу. Оросууд чирэгдэлгүй нийлүүлж чадна- Монголын хэрэглээ бага шүү дээ

Зочин
Зочин

Одоогийн Оросууд маш хэцүү болсон, гэхдээ ямар ч байсан Монголын хэдэн шулаачдаас хамаагүй илүү.

Зочин
Зочин

Monopoluud ard irgedee shuljil baiwal uls eh oron ard irged eer hamaagvi tegeed irged tsurunguu bataad shathuunch awch chadahgui deeree tulwal uursduul dampuurna daa hulgaichuud eswel muu monopoluud hytaduudai huuwildaj hytadiig demjij hytad tsahilgaan mashinuudiig oruulj ireh gej demjij bgaa muusai liuwarchid

зочин
зочин

Роснефтийг нээсэн ч яадгийн улс төржөөд ард түмнээ бодохгүй юм даа

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

Дэмжиж байна.Оросоос.хараат болно гэх айдас
байгаа.байх!!!

Бодит байдал
Бодит байдал

Занданшатар муу нохойн гөлөг удахгүй оросын харьяанд орьё гэх юм байна л даа

ШУДАРГА ЁС ХААНА БАЙНА АА!!!
ШУДАРГА ЁС ХААНА БАЙНА АА!!!

Муусайн урвагч нарыг тэнгэр ниргэнэ дээ. Ичих ч үгүй одоо ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гээд байгаа биз дээ, муу зандан нохой. МАН, АН-ын урвагч новшнуудыг тэнгэр ниргээсэй. Өөдгүй урвагч ноход үеийн үед, 9 үгээрээ хаоаалгаж өөрийн нар үзэхгүй байгаа ээ. Монголд оросын ШТС орж ирвэл, юун нефтийн үйлдвэр!!!, хэзээ ч нар үзэхгүй, мөхнө!!!

Зочин
Зочин

Занданшатараа хараагаад, Ёндонгоо мартав аа гэж. Хэ, хэ. Шудрага ёс хаана байна аа!!! Муулвал хоёуланг нь муулцгаа...Ганц Занданг барьж идэх нь.

Энхболд.х
Энхболд.х

Өөрийн гэсэн нефтийн үйлдвэртэй болоо...яаравчилж...дэлхийн гүрнүүд дайтаж байна,шинэ шинэ улсууд татагдан орж байна.Төсвөө дахин хянаж " Зарлагаа"багасгаач

Зочин
Зочин

Оросын бензин колонк монголд оруулбал бид шатахуунтай болно, гэхдээ монгол улс оросынх болно....

Зочин
Зочин

Монгол дахь салбарынх нь захирал охиноо тэрбумаар Зандкагийн засагт эрүүл мэндийн дэд сайд болгож байсан даа

Зочин
Зочин

хахаха. Роснефтийн салбар гэнээ. Юу нь салбар вэ. Бүр охин компани нь Монголд байдгийн шүү дээ. 2009 оноос л үйл ажиллагаа нь явж байгаа. Оффис нь хотын төвд байдгийн. Бичиж байхдаа ийм наад захын мэдээлэл шалгаж байгаач.

Зочин
Зочин

Шатахуун тасрах болгонд нэг нийлүүлэгч рүү улам ихээр найдах нь аюултай. Өнөөдрийн хомсдолыг маргаашийн бүр ч том хараат байдал болгох биш, өөр эх үүсвэртэй болох бодлого хэрэгтэй

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэгээд чамд найдаад л өдөр хоногийг өнгөрөөж явах уу ? Цөөн хүн амтай байж хувийн компани нэртэй хулгайч нараасаа салаагүй цагт Оростоо л найдах нь өлзийтэй.

зочин
зочин

Болохгүй!!!

Холбоотой мэдээ

Back to top button