Улс төрийн мэдээ

Г.Занданшатар төрийн сайдын ажил хийж явна

Ерөнхий сайдын үүрэгт ажлаа өгснөөс хойш улс төрийн аливаа албанд очоогүй Г.Занданшатар Балбын Гадаад хэргийн сайд Шишир Ханалтай Сингха Дурбар дахь Гадаад хэргийн яаманд өчигдөр албан ёсны уулзалт хийжээ.

Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, геополитикийн ижил төстэй байдал, худалдаа, түншлэл, буддын шашны нийтлэг өв соёлд тулгуурласан хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцсон аж.

Гадаад хэргийн сайд Шишир Ханал далайд гарцгүй хоёр орны ижил төстэй байдлыг онцолж, Монгол Улсын туршлагаас Балба суралцах боломжтойг тэмдэглэв. Мөн худалдаа, харилцан ашигтай түншлэл, буддын шашны нийтлэг өвтэй холбоотой салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр Балба, Монгол Улс олон улсын тавцанд хөгжиж буй далайд гарцгүй орнуудын эрх ашиг, нийтлэг ашиг сонирхлыг хамтран хамгаалах боломжтойг онцолсон байна.

Өөрөөр хэлбэл Г.Занданшатар Гадаад харилцааны сайдын өмнөөс хамтын ажиллагаа зэргийг ярихын сацуу Балбад шатрын спортыг хөгжүүлье зэргээр өнөөгийн өөрийн статус болох Шатрын холбооны ерөнхийлөгчийн ажлаа ч давхар хийж явна.

Н.Учралын Засгийн газарт түүнийг урьж, ажиллуулна гэх яриа төдөлгүй замхарч, өдгөө тэрбээр аливаа улс төрийн албан тушаалд очоогүй. Атал улс орны гадаад харилцаа ярьж, төрийн сайдын ажлыг өмнөөс нь хийж өгч буй бололтой.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ene ERGUU GAR SONGUULIIN KWOTOO BAS L AWJ CHADAHGUI HEWTEJ

Зочин
Зочин

Duraaraa yu hiilgeed yavuulaad baigaa yum ve. Battsetsegt hariutslaga toots!!! Naad maanagaa bas yavuul

оюутны холбоо
оюутны холбоо

ҮҮрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж сул иргэнээр улс орны чухал асуудлыг хариуцуулсан Батцэцэг огцрох ёстой шүүүүүүүүүүүүүүүүүүүүүү

Холбоотой мэдээ

Back to top button