С.Амарсайханы дэлгэсэн баримт, дурдагдсан хүмүүс | цаад нюанс
С.Амарсайхан өөрийнх нь эсрэг "шүгэл үлээсэн" А.Намсаманд, өөрийг нь танхимаасаа хөөсөн Г.Занданшатар, нэг танхимд буй Б.Энхбаяр тэргүүтэй хуулийн томчуудыг цохож, баримтуудыг дэлгэлээ. Түүний баримтад дурдагдсан хүмүүс, болсон өрнөл, цаад учир шалтгааныг багцлан хүргэе.
#1: Б.Булнайтай ял наймаалцсан гэх агуулгыг сошиалд дэлгэсэн буруутнаар ШШГЕГ-ынхныг нэрлэв

С.Амарсайханыг ХЗДХ-ийн сайдаар томилогдсоноос хойш гэр бүлийг нь зүй бус агуулгаар сошиалд "дүүжилж", сүүлд цагдаагийн хурандаа нарыг явуулж иргэнийг дарамталсан, ял наймаалцах оролдлого хийсэн асуудалд холбоод буй. Өөрийнх нь эсрэг эл өрнөлийг тэр ШШГЕГ-ын дэд дарга Э.Бямбажав, ШШГЕГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Цогжаргал, ШШГЕГ-ын Тамгын газрын дарга Б.Нямгомбо, ШШГЕГ-ын дарга А.Намсаманд нартай холбон тайлбарлалаа.
Ингэхдээ "Хууль бус үйл ажиллагаа, авлига, хулгай, дээрэм, хар тамхи, цахим залиланг таслан зогсоох ёстой гэсэн хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Гэтэл төрийн цэргийн мөрдөстнүүд хууль бус үйл ажиллагаа явууллаа. Хулгай дээрэм нь илчлэгдэхээс айж цагдаа, шүүхийн шийдвэрийнхэн бүлэглэж ийм ажил хийсэн" хэмээн тодотгов.
ШШГЕГ-ын дэд дарга Э.Бямбажав ТЕГ-т ажиллаж байхдаа С.Зоригийн хэрэгт ял шийтгүүлж байсан.ШШГЕГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Цогжаргал гадаадын иргэнийг заналхийлж, залилан мэхэлсэн.
ШШГЕГ-ын Тамгын газрын дарга Б.Нямгомбо албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэргээр АТГ-т шалгагдаж байгаа. Тэр дундаа "Олон Овоот"-ын орд, дээрэмдэх, хууль бусаар авах, цаашилбал 123 тэрбумын асуудалд холбогдсон.
ШШГЕГ-ын дарга А.Намсаманд хоригдлуудаар хууль бусаар өөрийн байр, байшингаа бариулсан, төсвийн хөрөнгөөс өөртөө 40 сая төгрөг, нийт 20 гаруй хүнд 408 сая төгрөг олгосон. Албан хаагчийнхаа нэр дээр мөнгө гаргаж аваад завшдаг, өөрөө Зайсанд үнэгүй нэг байр, хямд үнээр нэг байр авсан. Уг асуудлаар ажилчид гомдол гаргасан.
Хамгийн ноцтой нь, хууль бусаар тагнах, чагнах үйл ажиллагаа явуулдаг ШШГЕГ-ын харьяа хууль бус тагнуулын газар бий болсон. Үүнийг би таслан зогсоох албан даалгавар өгсөн. Мөн ШШГЕГ-ын харьяанд их нөөцтэй, өндөр чанарын нүүрсний орд, гантиг чулууны орд байдаг. Энэ ордуудыг Г.Занданшатар Ерөнхий сайд байхдаа ШШГЕГ-ын дарга А.Намсамандтай нийлж ашиглах зорилгоор үүрэг өгсөн. Энэ асуудлаар ШШГЕГ-ын дарга А.Намсаманд өнгөрсөн долдугаар сард миний өрөөнд хоёр ч удаа орж ирж, намайг хамсаатнаар татахыг завдаж, загнуулж, хөөгдөөд гарсан. Ард нь занга тавьж, улс төрийн хамаг будилааныг тарьж байгаа нөхрийн захиалгыг гүйцэтгэх гэж орж ирсэн гэв.
Б.Энхбаярын томилсон ШШГЕГ-ын дэд дарга нарын талаар бидний өмнө нь бэлтгэсэн мэдээллийг ЭНД дарж унших боломжтой
#2: 777 цагдаагийн орон тоо, 13 дахь сарын цалинг хасаж байгаа 7.9 тэрбум төгрөгийг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр ХЗДХ-ийн байхдаа ШШГЕГ-ын дарга А.Намсамандтай хамтарч ШШГЕГ руу шилжүүлсэн

Цагдаагийн алба хаагчдын тоо 770 орчмоор хасагдсан мэдээлэл өнгөрсөн жил дуулиан болж байлаа. Монгол Улсад гэмт хэрэг улам гаарч байна. Атал 777 цагдаагийн орон тоо, 13 дахь сарын цалинг хасаж байгаа 7.9 тэрбум төгрөгийг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр ХЗДХ-ийн байхдаа ШШГЕГ-ын дарга А.Намсамандтай хамтарч ШШГЕГ руу шилжүүлж давуу байдал бий болгосон. Ингэж цагдаа нарыг цалингүй болгосон, ар гэртээ харьж чадахгүй ачаалалтай болгосон. Үүнийг би Засгийн газарт танилцуулж, төсөв дээр орон тоо нэмэх, цалин хөлс шийдвэрлэх асуудал яригдсан. Гэтэл үүнээс үүдээд өнөөдрийн асуудал өрнөж байна.
#3: 500 тэрбум төгрөгийн хууль бус алт олборлолт, 300 тэрбум төгрөгийн татвар төлөөгүй хэрэг, 5 тэрбум төгрөгийг хахуульд өгсөн нь илэрсэн. Үүний цаана Г.Занданшатар, Б.Оюутболд, ШШГЕГ, ЦЕГ-ын албан тушаалтан, удирдлагууд, "Вайнд майнд" гэх компани холбоотой.

Хууль бусаар алт олборлож байгаа асуудлыг таслан зогсоо гэсэн. Ялангуяа цагдаа, хуулийнхантай орооцолдсон албан тушаалтнуудад үүрэг өгсөн ч ямар ч ажил хийгдээгүй.
Намайг ХЗДХ-ийн сайдаар томилогдсон |2026.04.04|-ний шөнийн 23.00 цагт ЦЕГ-ын Экологийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны даргаар Б.Оюутболдыг Г.Занданшатар томилсон. Энэ хүн алтны уурхайтай, асар их сүлжээтэй, мөн төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүстэй ойрхон, улс төрийг нь санхүүжүүлдэг, албаараа дамжуулж алтны хууль бусаар алт олборлодог. Иймд би наймдугаар сарын 26-наас 14 хоногийн хугацаатай үүрэг даалгаврыг Цагдаагийн удирдлагуудад өгсөн. 14 хоногийн хугацаанд 21 гэмт хэрэг, 60 зөрчил илэрсэн.
500 тэрбум төгрөгийн хууль бус алт олборлолт, 300 тэрбум төгрөгийн татвар төлөөгүй хэрэг, 5 тэрбум төгрөгийг хахуульд өгсөн нь илэрсэн. Мөн цагдаагийн алба хаагчдад хахууль өгөхийг оролдсон нь баримт нотолгоогоор илэрсэн.
Үүний цаана Ерөнхий сайд асан Г.Занданшатар, Экологийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга асан Б.Оюутболд, ШШГЕГ, ЦЕГ-ын албан тушаалтан, удирдлагууд холбоотой. Бас "Вайнд майнд" гэх компани холбоотой. Үүн шиг хэдэн арван асуудал шалгагдаж байгаа.
Нэр дурдагдсан "Вайнд майнд" компани, холбогдох хэргийн өрнөлийг бичсэн нийтлэлийг ЭНД дарж унших боломжтой.
#4: Б.Булнай гэх удган С.Амарсайханы эсрэг мэдээлэл хийсний учир | Хар тамхины хамгаалагчид

Монгол Улсын хэмжээнд хар тамхины тест 24-хөн ширхэг байсан. Тиймээс 14 хоногийн дотор хар тамхитай тэмцэх урт, дунд хугацааны төлөвлөгөө гаргах үүрэг өгсөн.
Гэтэл хар тамхитай тэмцэх албаны орон тоог хасаж, алба хаагчдыг чадамжгүй болгосон. Энэ улсыг зохион байгуулалттай сүйрүүлэх асуудлын ард улс төрийн нөлөө бүхий хүмүүс, компанийн директорууд, урлаг соёлын одод, төрийн өмчит компаниудын захирлууд бий. Цагдаагийн байгууллага дотроос хэргийг нь битгий мөрд, зогсоо, хаа гэдэг үүрэг өгч байна. Энэ хууль бус ажиллагаатай тэмцье гэсэн бодлогын эсрэг зохион байгуулалттай ажиллагаа явуулж байна.
2012 онд Х.Тэмүүжин сайдыг ХЗДХ-ийн сайд хийж байхад нэг эмэгтэйг зохион байгуулалттайгаар гаргаж ирж, хуулийнхан сайдаа унагааж байсан түүх бий. Энэ аргаар Б.Булнай гэж эмэгтэй гарч ирж, намайг сайд болж байхад "С.Амарсайхан охиноо хүчирхийлдэг, жирэмсэн болгосон, эхнэр нь галзуугийн эмнэлэгт хэвтсэн" гэх хүний ой тойнд багтамгүй гүтгэлэг хийсэн.
Эхнэр, хүүхдийнхээ арьс махыг шулаад ч хамаагүй албан тушаал руу тэмүүлдэг гаж донтой этгээдүүд ийм зохиомол хэрэг гаргаж байгаа. Үүнд би иргэний хувиар гомдол гаргасан.

Б.Булнай гэдэг хүн Г.Занданшатарын хамаатан. Захиалгаар, зохион байгуулалттай энэ ажлыг хийж байгаа. Энэ эмэгтэй цагдаагийн байгууллагад барилга, засвар үйлчилгээний ажлын тендерүүдийг авдаг. Цагдаа нарыг барьцаалсан, бичлэгийг нь хийдэг, түүгээр нь шантаажилдаг гэх гомдол их ирж байгаа. Өнөөдрийн байдлаар 1.2 тэрбум төгрөгийн тендерийг “Ариун хур” гэдэг компаниар дамжуулан авсан.
Хэн ч харсан илт бичлэгийг хамтарч хийсэн. Цагдаагийн албан хаагч яагаад миний өмнөөс ял наймаалцав, бас өөрсдийн албан байр, камер тоноглолгүйгээр, зохион байгуулалттай шинжтэйгээр ингэж ярилцав. Бүр "сайд, С.Амарсайхан" гэх нэрийг хэд хэдэн удаа давтсан байгаа нь ч зохиол. Дараа нь ШШЕГ-ынхан гарч ирж, миний эсрэг мэдээлэл хийв. Энэ бүгд дээр гомдол гаргасан.
Дээрх бол ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы бүтэн цагийн хугацаанд дэлгэсэн баримт, ярьсан агуулгын хураангуй. Түүний баримтад дурдагдсан хүмүүс, тэдгээрийг өмгөөлж хамгаалсан хүмүүс ч эхнээсээ үгүйсгээд эхэлсэн. Тухайлбал, С.Амарсайханыг эл индэрт тайлбар тавих сэдлийг хамгийн их өдөөсөн хүн болох Б.Булнай гэх удган ХЗДХЯ-ны үүдэнд С.Амарсайханы мэдэгдлийн дараа хэвлэлд ярилцлага өглөө.
Ингэхдээ,
- Би 60, 70, 100, 300, 400 саяын тендер авч байснаас тэрбумын тендер авч байгаагүй. Ороод хараарай. С.Амарсайхан намайг тэрбумын тендер авсныг нотол
- Надад үзүүлэхээр маш олон улстөрчид ирдэг, тэдэнтэй би зургаа авахуулдаг. Г.Занданшатар тэдний л нэг, бид хамаатан биш. Миний фэйсбүүк дээр маш олон хүнтэй авахуулсан зураг байгаа. Тэр болгоныг хамсаатан гэж үзэх юм уу. Би барилгын компанитай нь үнэн.
- н.Дашцэрэн гэж цагдаа нь өрөөндөө дуудаад “махны машин ажиллаад эхэлсэн. Ял авахаа мэдэж байгаа биз дээ. Тохиролцъё” гэсэн. Махны машин гэж юу юм бэ. Иргэнээ ингэж дарамталж болдог юм уу гэлээ.
С.Амарсайханы мэдээлэл, баримтад хамгийн ихээр нэр нь дурдагсан хүн бол Г.Занданшатар. Удаах нь Б.Энхбаяр тэргүүтэй хуулийнхан байв. Тэдний зүгээс одоогийн байдлаар байр сууриа илэрхийлээгүй байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АМАРСАЙХАН БИД ХОЁР ХЭРЭЭ ХЭРЭЭНИЙХЭЭ ХАРЫГ ГАЙХАВ ГЭГЧЭЭР БОЛЖ БАЙНА ! АДИЛХАН НЭГ ИДҮҮРЭЭС АХИУХАН СЭМХЭН ХУССААР ИРСЭН ! БУЛАЙ НЬ ДЭЛГЭГДЭЭД ИРЭХЭЭР ЯАХААС Ч БУЦАХГҮЙ БОЛЧИХДОГ ХӨГИЙН НОВШ ! ЭДНИЙХЭН АХ ДҮҮ ! ГЭРБҮЛЭЭРЭЭ ИЙМ !!!
Нэг хэсэг нь уурхай авлига ярина, нөгөө хэсэг нь бөө удган шүүхийн шийдвэр ярина... ямар ч замбараагүй төр вэ
S.Amarsaikhan odoo yag yu yariad bgaan bee, uuruu Ch Zandanshatartaigaa taha lined bsan bizde
Засаглал гэж юу ч байхгүй, дандаа нэг нэгнийхээ бохир баримтыг дэлгэсэн хүмүүс
7.9 terbumig shiljuulsen gene uu, Enkhbayar odoo tailbar hiih yostoi
Алтны уурхайтай цагдаагийн дарга байдаг гэж бодохоор л систем үнэхээр ялзарчээ
Amarsaikhan uuruu ch bas saintai hun bish, uursdoo tenderuudee huvaaj avchihad
Энэ улсыг бөө удган, авлигач улстөрчид хоёр л сүйрүүлж байна даа
Har tamhinii test chin unendee 24-hon shirheg bsan gej yu gsn ug ve, uneheer aimshigtai
Zandanshatar uuruu bumbug delgej garch ireh vi дээ, ih l юм болох нь дээ
Төрийн цэргийн мөрдөстнүүд нь ял наймаалцаад байж байдаг ямар ч хуульгүй орон
Б.Булнай гэх бөө эмэгтэй яахаараа ХЗДХЯ-ны үүдэнд ярилцлага өгөөд зогсож байдаг юм
nam samand gej nuhur zaisand unehui bair avchihad bga yumuu, shalgaachee
Сайд нар нь сошиалаар бие биенээ гүтгэж байна уу, эсвэл үнэн юм яриад байна уу
Хууль бусаар тагнаж чагнадаг тусгай бүлэг ШШГЕГ дээр байсан бол эздийг нь барих хэрэгтэй
Тэр бичлэг бол жаахан худлаа л санагдсан. Цагдаагийнхан хэзээ ч камeр, сонсох төхөөрөмж байгаа үгүйг шалгахгүйгээр, хүний өрөөнд тэгж ял наймаалцахгүй л дээ. Хийвэл маш нууц л хийнэ