СПОРТ

“Эрдэнэт Майнерс” улирлын 8 дахь хожлоо авсан, пүрэв гарагийн тойм

-Аваргаа хамгаалагч Улаанбаатар Амазонс баг нэг ч хожигдоогүй амжилттай байна-

Пүрэв гарагт МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн талбайд гурван тоглолт явагдлаа. Эхний тоглолт эмэгтэй “M Winx” болон “Улаанбаатар Амазонс” багуудын хооронд болж, 58-79 харьцаатай аваргуудын ялалтаар өндөрлөжээ. Тус тоглолтод “M Winx” багаас Э.Нарангоо 26 оноо авсан ч баг нь хожиход хангалтгүй байв. Харин хожил авсан “Улаанбаатар Амазонс” багаас Б.Ариунцэцэг 24 оноо, 23 самбар авч онцгой тоглолтыг үзүүлжээ. Тэрбээр энэ улиралд нэг тоглолтод 20/20 хийсэн анхны тоглогч болсон юм. 

“M Winx” баг 1-3 амжилттай хүснэгтийн тавдугаар байрт бичигдэж байгаа бол “Улаанбаатар Амазонс” баг 4-0 амжилттай эмэгтэй лигийг тэргүүлсэн хэвээр байна. Энэ улиралд эмэгтэй багуудаас хожигдол амсаагүй байгаа ганцхан баг бий нь “Улаанбаатар Амазонс”. Аваргууд дараагийн тоглолтоо “Ховд Чандмань” багийн эсрэг хийнэ.

-“BCH GARID “ баг улирлын зургаа дахь хожлоо байгууллаа-

Пүрэв гарагийн хоёр дахь тоглолт хүчирхэг “BCH garid болон “Сүмбэр Цамхаг Монголианс” багуудын хооронд болж, 87-96 харьцаатай “BCH Garid” багийн хожлоо өндөрлөсөн байна. Легионер тоглогч Кэйден Арчигаар удирдуулсан “Сүмбэр Цамхаг Монголианс” баг ширүүн өрсөлдөөнийг үзүүлж, 13 минутын турш онооны илүү явжээ. Арчи 29 оноо авсан ч баг нь хожиход хангалтгүй байлаа. “BCH Garid” баг тус тоглолтод багаараа жигд тоглолтыг үзүүлж зургаан тоглогч 10-аас дээш оноо авсан байна.

Девой Жосеф 16 оноо, Д.Дөлгөөнмөрөн 15 оноо, Х.Мөнхтөр 10 оноо, Ц.Отгонжаргал 14 оноо,  Б.Төгөлдөр 13 оноо тус бүр бүртгүүлсэн юм. Тоглолтын дараах хэвлэлийн үеэр Ц.Отгонжаргал “Эхний хагаст өөрсдийн хийх зүйлсээ хийж чадаагүй улмаас оноо дутуу дуусгасан. Эхний хагасын завсарлагаанаар дасгалжуулагчаасаа нэлээн зэмлэл хүртсэн, хожил авсандаа баяртай байна. Манай багийг энэ улиралд өндөр түвшний дасгалжуулагч удирдаж байгаа. Тийм учраас бүх тоглолт системээр явж байгаа.” гэв

“Сүмбэр Цамхаг Монголианс” баг 3-5 амжилттай плэйоффын наймдугаар байрт бичигдэж байгаа бол “BCH Garid” 6-1 амжилттай “IHC Apes” багийн хамтаар дэд байрт бичигдэж байна.

-“Эрдэнэт Майнерс” байг хоёрдугаар тойргоос хойш нэг ч хожигдоогүй-

Энэ өдрийн сүүлийн тоглолт “Эрдэнэт Майнерс” болон “TLG Ондилт” багуудын хооронд болж, 30 онооны зөрүүтэй Аваргуудын ялалтаар өндөрлөлөө. Тоглолт эхнээсээ “Эрдэнэт Майнерс” багийн давамгайлал дор өрнөсөөр 96-66  харьцаатай дууссан. “TLG Ондилт” багаас Антони Харрис 13 оноо, М.Төгөлдөр 8 оноо. Өөр 10-аас дээш оноо авсан тоглогч байсангүй. Харин “Эрдэнэт Майнерс” багбагаараа жигд тоглолтыг үзүүлж 6 тоглогч 10-аас дээш оноо бүртгүүлжээ.

 Пендарвис Уиллиамс 18 оноо, Н.Золжаргал 17 оноо, А.Тэмүүжин 11 оноо, О.Энхбаатар 12 оноо, А.Бямбадорж 13 оноо, Г.Болор-Эрдэнэ 10 оноо. Мөн багаараа 60 хувьтай довтолж, холын зайнаас 50 хувийн гүйцэтгэжлтэй шидэж 29 самбар, 8 бөмбөг таслалт, 26 оновчтой дамжуулалт өгчээ.

“Эрдэнэт Майнерс” баг МСБХ-ны Үндэсний Дээд лигийн энэ улирлыг 8-0 амжилттай хүснэгтийг тэргүүлж байна. Энэ улиралд эрэгтэй багуудаас ганц ч хожигдоогүй байгаа цор ганц баг бол “Эрдэнэт Майнерс”. Сонирхолтой нь аваргууд 2023 оны хоёрдугаар сарын 9-ны өдрөөс хойш ганц ч хожигдоогүй. Хамгийн сүүлд Тэнүүн Өлзий Металл багт 104-96 харьцаатай хожигджээ. Аваргуудын хожлын цувралыг ямар баг зогсоох бол…

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button