Улс тунхагласны 99 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүллээ

Улс тунхагласны 99 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүллээ. Бүгд найрамдах улсыг тунхаглаж, Үндсэн Хууль баталсны 99 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болов.
Барилдаанд аварга О.Хангай, гарди Ө.Бат-Орших, Ц.Бямба-Отгон, заан Б.Бат-Өлзий, Ц.Одбаяр, Б.Серик, М.Лхагвагэрэл, харцага Н.Золбоо тэргүүтэй 128 бөх хүч үзсэнээс Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ үзүүрлэв.
Түрүү бөх Б.Бат-Өлзий намрын улирлын барилдааны гурав дахь түрүүгээ хүртэв. Их шөвөгт харцага Б.Цэдэнсодном, цэргийн заан Ө.Батсуурь нар шалгарлаа. Энэ барилдааны нэгийн даваанд улсын цолтнуудаас гарди Ц.Бямба-Отгон, харцага Ш.Пүрэвгарьд, начин Ш.Шинэбаяр, Д.Амарсайхан, Ш.Дарханбат, Б.Мижиддорж нар унасан юм.
Т.НАНДИН-ЭРДЭНЭ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНИЙГ БАЙНАА ИХ ГОЁОР АЛИА ХОШИН ЮМ ОРУУЛААД МЭДЭЭЛЖ БАЙГААЧ ЖИШЭЭЛБЭЛ НЭГИЙН ДАВААНД УЛСЫН ЦОЛТОНГУУД ХОЁР ГӨЛТГӨРӨӨРӨӨ МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨНИЙ ТӨМӨР КАРКАЗЫГ ЗАНАЛТАЙЯА ХЯЛАЙН НУРУУГААРАА ГАЗАР ПИДХИЙН УНАЛАА Ч ГЭДЭГ ЮМ УУ? ЭСВЭЛ НОХОЙ МОРДУУЛЖ ГАХАЙ ТОНГОРУУЛЖ ҮНЭГЭН МУРАЙГААР ХАМРААРАА ГАЗАР ХАТГАН ОЙЧИХДОО ПИЖИГНЭТЭЛ УНГАС АЛДЛАА Ч ГЭДЭГ ЮМ УУ? ЯАДЫН ХӨГЖИЛТЭЙ ШҮҮ ДЭЭ
Тэнэгт м�##�аа.
Бямба Отгон �########� арслан цол аваагүй юмуу
Улсын Заан Бат-Өлзийд амжилт хүсье. Чи уг нь их сайн бөх, даанч наадмаар урам хуг�##�чихаад байх юм. Удахгүй он гарлаа, дүү хүү ирэх жил Улсын Арслан болно шүү.