Г.Хандсүрэн: Монгол тамирчин дотоодын лигтээ тоглох гэтэл легионероор оролц гэсэн

Монголын Волейболын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд үргэжилж байна. Энэ жилийн дээд лигийн тэмцээний эргэн тойронд багагүй асуудлууд өрнөөд буй. Тухайлбал, өнгөрсөн жил "Улааанбаатар Финикс" багаас тоглож лигийн мөнгөн медаль хүртсэн Г.Хандсүрэнг энэ жилийн лигт тоглуулаагүй юм. Спорт сонирхогчдын зүгээс түүнийг яагаад лиг өнжих болсон эсэх асуудлыг хөндөж, холбоо нь тайлбар хийхийг шаардаж байв. Тэгвэл энэ асуудлын хүрээнд Г.Хандсүрэн өөрийн нүүр хуудсаараа дамжуулан мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр, Волейболын холбоо болон клуб хоёрын дунд үл ойлголцол үүссэн. Энэхүү үл ойлголцлоос үүдэж миний бие энэ жилийн лигийг өнжихөөр болсон гэж ойлгож болно. Тодруулбал, ITC гэж зүйл бий. Би үүнийг гурван удаа авсан. ITC гэх энэ зүйлийг гадагшаа явж тоглох бүртээ авдаг. Энэ бол International transfer certificate гэсэн үгсийн товчлол. Үүнийг авснаар олон улсад тоглох боломжтой ямар нэг асуудалгүй, хэрэгт холбогдож байгаагүй тамирчин хүн мөн гэдгийг баталж тухайн тамирчинд дугаар олгодог. Өөрөөр хэлбэл, энэ ITC-г авсан хүнийг легионер тамирчин гэж ойлгож болно. Үүн дээр ойлголцлын зөрүү гарч байгаа юм.
Ховд "Ижил Алтайн Барс" гэдэг клубтэй монгол легионероор тоглох боломжтой гэдэг яриа клуб болоод холбоо хоёрын дунд гарсан. Яагаад холбооноос Монгол легионер гэдэг нэршил гаргах болсныг би ойлгоогүй. Гэхдээ би ITC авсан тамирчин учраас легионер тамирчинтай ижил түвшинд байгаа. Монголд ирж байгаа легионертэй адилхан түвшинд гадагшаа очдог легионер нь би. Тэр сертификат нь байгаа болохоор тэдэнтэй адил тоглож болно гэх ойлголтын зөрүү үүссэн.
Миний хувьд клубт өгч байсан мэдэгдлийн дагуу хоёрдугаар тойргоос өмнө легионер тамирчидтай адилхан нэрээ өгч, гэрээ хэлэлцээрийг хийсэн. Ингэхдээ Ховд "Ижил Алтайн Барс" клубт дуудагдан нэг удаа тоглосон. Тухайн тоглолтын дараа тоглох боломжгүй гэдэг хариуг холбооноос авсан. Энэ нь хувь хүн эсвэл миний харилцааны асуудал биш. Харин холбооноос манай ахлах дасгалжуулагч, менежерт монгол хүн легионер тамирчин гэж нэрлэгдэх боломжгүй гэдгийг хэлсэн. Ингэхээр яалт ч үгүй, монгол легионер гэдэг нэршил дээр ойлголцлын зөрүү гарчихлаа гэж ойлгоод байна" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Күэ мөн хэцүү нөхдүүд байх юм лүд гэж
Волейболын холбоонд эргүү үхэрнүүд их байдаг юм байна шүү . Юмыг сайхан мушгидаг шаарнууд вэ . Шүүхэд өгөөд их хэмжээний хохирол нэхэмжлэх хэрэгтэй . Шүүх чиний т�##�д юм бна шүү
Бөх болж үндэсний бөхийн лигт барилдсан нь дээр. Өвөө нь хэрүүл хийгээд, хэл ам гаргаад зохицуулж чадна.
Хуцаач чи
yasan ih hel amtai yum. enenees busad volleyballchid zugeerl toglood bh yum.
атаархуу монгол гэж чамайг хэлэх үү.
Chamaig togluulah bag baihgvi baisan gee bizde. Ajaad baihad dandaa busad ruu buruu hiij yvdag ni ooroos ni boltoi
1 жил өнжинө гэдэг тамирчин хүнд хэцүү даваа нас биднийг хүлээхгүй сплрт бол насны ш�##�гуур
Egotoi bolson bnlee shuu bagiin toglolt shuu de ene chine Volleyballd durtai bol tgd bolnoshu de . Yaj ch togloson yhv Tenuun Ogoo. Bagiin sport