СПОРТ

Боксын залуучуудын Азийн АШТ Монголд өнөөдөр эхэллээ

Сонирхогчдын боксын залуучуудын Азийн АШТ “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнөөдөр эхэллээ. Монголын боксын холбоо Азийн боксын холбоо (ASBC)-той хамтран зохион байгуулж буй тэмцээнд эрэгтэйчүүдийн 49, 52, 56, 60, 64, 69, 75, 81, -91, +91 кг, эмэгтэйчүүдийн 48, 51, 54, 57, 60, 64, 69, 75, 81, +81 кг-д болж байгаа юм.

30-аад орны тамирчин оролцож буй Азийн АШТ-д Монголоос 16 ширэн бээлийтэн өрсөлдөж байна.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:

Дасгалжуулагч: ОУХМ Б.Буянжаргал, ОУХМ О.Батхүү, СМ Н.Ганзориг.

Тамирчин, эрэгтэйчүүд:
49 кг-д Э.Сүхбат, 52 кг-д Б.Алтантулга, 57 кг-д Т.Энхтөр, 60 кг-д О.Тулга, 64 кг-д А.Жандос, 69 кг-д Ц.Луваанжалбуу, 75 кг-д Б.Гантулга.

Эмэгтэйчүүд: 48 кг-д Б.Жанаргүль, 51 кг-д А.Хулан, 54 кг-д Б.Золжаргал, 56 кг-д О.Есүгэн, 60 кг-д Г.Бадмаараг, 69 кг-д Э.Намуун, 75 кг-д Ц.Намуун-Урсгал, 81 кг-д Б.Маргад-Эрдэнэ, +81 кг -д Б.Алтанзаяа.

Монголын ширэн бээлийтнүүд Азийн АШТ-д

Сонирхуулахад, залуучуудын Азийн АШТ-ээс Монгол Улсын анхны алтан медалийг 1995 онд Ю.Дима 48 кг-д хүртсэн. Мөн Г.Баяртогтох  1998 онд Тайваньд болсон залуучуудын Азийн АШТ-ий 63.5 кг-д түрүүлж байв.

2006 онд Энэтхэгт болсон залуучуудын Азийн АШТ-ий 57 кг-д А.Бат-Очир мөнгө, 60 кг-д Л.Шинэтулга, 69 кг-д Н.Шинэбаяр хүрэл, 2013 онд тус тэмцээнээс 64 кг-д О.Батзориг мөнгө, 60 кг-д О.Норовбал, 69 кг-д Д.Давааням хүрэл, 2015 онд тус тэмцээнээс 49 кг-д Д.Мөнх-Эрдэнэ, 52 кг-д Э.Ууганбаяр, 56 кг-д Д.Мишээлт нар хүрэл медаль хүртсэн. Хамгийн сүүлд буюу 2017 оны залуучуудын Азийн АШТ-ээс 52 кг-д Б.Буяндалай хүрэл медаль хүртээд байгаа юм.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button