СПОРТ

Ш.Алтанбагана мэргэжлийн пауэрлифтингийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Хүчний гурван төрөлт буюу пауэрлифтингийн спортын мэргэжлийн WPC холбооны насанд хүрэгчдийн ДАШТ Финланд улсад энэ сарын 6-10-нд болов. 28 орны 1000 гаруй тамирчин хүч сорьсон тэмцээнд Монголоос эх орноо төлөөлөн оролцсон Дотоод хэргийн их сургуулийн багш, олон улсын хэмжээний мастер, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Алтанбагана мөнгөн медаль хүртэв.

Эрэгтэйчүүдийн -100 кг-д хүч сорьсон тэрбээр RAW штангтай хэвтээ шахалтын төрөлд 212.5 кг өргөн дэлхийн дэд аварга болох болзол хангажээ.

Түүний жинд Португалын тамирчин түрүүлж, Италийн хүчтэн хүрэл медаль хүртэв.

ОУХМ Ш.Алтанбагана 2014 онд AWPC, 2016, 2017 онд WRPF холбооны ДАШТ-д, 2014 онд WPC, 2016 онд AWPC, энэ жил AWPC холбооны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн.

Мөн 2010, 2014 онд IPF, 2016 онд AWPC холбооны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд, өнгөрсөн жил IPL холбооны Европ тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн амжилттай. Үүний сацуу 2015, 2017 онд WPFG холбооны Цагдаагийн ДАШТ-д түрүүлж, дэлхийн хошой аварга болоод байгаа юм.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2019-11-11 21:09

Mundag zaluud bayr hugie

MatFuse
MatFuse
2020-01-17 14:29

Amoxicillin Without Rx Viagra Dapoxetine Avis [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Propecia En Farmacias Cialis Vendre Cialis Hochste

StevSlarie
StevSlarie
2020-01-18 19:35

Cialis Mazatlan Mexico Cialis livraison express [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] discount isotretinoin best buy no prescription ne

StevSlarie
StevSlarie
2020-01-19 05:22

Buy Anafranil Online Viagra Generika Erfahrungsbericht Cialis Erste Einnahme [url=http://cialibuy.com]Cialis[/url] Misoprostol Cytotec Side

LesOrdiff
LesOrdiff
2020-01-31 19:06

Propecia Help Baldness http://cialisir.com - Cialis Colchicina En Canada generic cialis canada For Cats Amoxicillin How To Use

LesOrdiff
LesOrdiff
2020-02-09 20:44

Cialis Para Q Sirve http://abcialisnews.com - Buy Cialis Cialis Canada Order Fastesr Shipment canadian pharmacy cialis 20mg Viagra Sildenafil Side Effects

LesOrdiff
LesOrdiff
2020-02-12 22:36

Faux Viagra Au Quebec http://abuycialisb.com - Cialis Bentyl 20mg Shipped Ups Cialis Sildenafil 100mg Dapoxetine 60mg

Холбоотой мэдээ

Back to top button