СПОРТ

“Увс нуур цом”-д аймгийн арслан Ц.Мөнхбаяр түрүүллээ

Увс аймагт мэндэлсэн улсын аварга цолтнуудын нэрэмжит “Увс нуур цом” барилдаанд 64 бөх тойргоор зодоглосноос аймгийн арслан Ц.Мөнхбаяр 28 даваагаар түрүүлж, аймгийн арслан Д.Хүдэрбулга үзүүрлэв.

Гуравдугаар байрт аймгийн арслан Х.Оргилболд, IV-д аймгийн заан О.Түмэн, V-д аймгийн арслан Н.Хүрэлсүх, VI-д аймгийн начин Д.Батмөнх, VII-д аймгийн начин Д.Урианхай, VIII-д аймгийн заан Х.Мөнхжаргал, IX-д аймгийн начин Г.Цоггэрэл, X-д аймгийн начин Д.Цэнд-Аюуш нар шалгарав.

“Увс нуур цом”-ын уран барилдааны бөхийн шагналыг аймгийн начин Д.Батмөнх, уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Г.Бандибаатар хүртлээ.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button