УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нүүрсний сонсгол: Д.Бат-Эрдэнэ, Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав тэргүүтэй 62 хүн өнөөдөр гэрчээр ирнэ

Өнөөдөр /2023.12.04/ хоёр үе шатаар зохион байгуулагдах нүүрсний сонсголын эхний хэсэг эхэлнэ. Энэ хэсэг арванхоёрдугаар сарын 4-8-ны хооронд дөрөв хоног үргэлжлэх бөгөөд орон нутгийн Тавантолгойн асуудлаар мэдээлэл сонсоно. Гэрчээр 175 хүнийг дуудахаар нэрийг нь /линк/ зарласан.

175 хүнийг ерөнхийд нь “Ажнай” Б.Бат-Эрдэнэ ба бусад гэж хувааж болохоор. Жижиг Тавантолгой гэхээр "ажнай" Д.Бат-Эрдэнэ хамгийн түрүүнд яригддаг.

Эхний өдөр /2023.12.04/ гэрчээр оролцох 62 хүнийг “Ажнай” Д.Бат-Эрдэнэ ба Өмнөговийнхон, улстөрийн томчуул гэх байдлаар ангилан хүргэж байна.


Нэг. “Ажнай” Б.Бат-Эрдэнэ: Нүүрсний хулгайн бүлэгт холбогдох үндэслэл олдоогүй

  1. УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ, 

Нэгт, нүүрсний хулгайн хэрэгт түүний нэр холбогддог хамгийн том сэжим нь мөргөцгийн хулгай.

Хоёрт, өнгөрөгч 2022 оны арванхоёрдугаар сард болсон жагсаалыг санхүүжүүлсэн гэдэг асуудал.

Гэтэл яг нүүрсний хулгайн гэх бүлэг хэрэгт холбох бодит үндэслэл олдохгүй байгаа аж. Тэр дундаа, жагсаал санхүүжүүлсэн гэх агуулга огт шалгагдаагүй гэдэг мэдээлэл бий.

Анх 2022 оны арванхоёрдугаар сард нүүрсний хулгайн дуулиан дэгдэхэд түүнийг АТГ-аас шалгаж эхэлсэн. Улмаар АТГ-аас хальж ЭЦА шалгаж байв. Өдгөө харин АТГ хэргийг шалгаж дуусаад өөрт нь танилцуулах процесс дээрээ ирчихсэн.


Хоёр. Томчууд: Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав, Ш.Адьшаа нар нүүрсний хэргийн холбоо хамаарлаа тайлбарлана

Улстөрд хамаарал бүхий хүмүүсээс эхний ээлжинд

  1. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, 
  2. УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал
  3. Эрдэнэцэцэг УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайханы гэр бүлийн хүн
  4. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж,
  5. УЕП асан Д.Дорлигжав,
  6. УЕП асан М.Энх-амгалан нар

Ш.Адьшаагийн хувьд өөрийн нэр дээр “Алтанговь транс” ХХК-ийг үүсгэн байгуулсан удаатай. “Алтанговь транс”-аар Цагаанхадад газар авч, “Эрдэнэс тавантолгой”-той гэрээлсэн. Харин дараа нь тус компанийг Д.Бат-Эрдэнийн баруун, зүүн гар гэгддэг Ч.Жаргалсайхан, Ч.Буянжаргал хэмээх ах дүү хоёрт худалдсан гэдэг. 2009 оноос эхлэн нүүрсний бизнест холбогдоход нь Д.Бат-Эрдэнийн нөлөө, холбоо хамаарал байсан гэж яригддаг. 

Ц.Элбэгдоржийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Хамаарал бүхий хүн нь Тавантолгой ХК-тай гэрээлсэн тул” гэж тайлбарласан. Харин Ц.Элбэгдорж нөгөө л Д.Бат-Эрдэнэтэй хамт нэр нь дурдагдаж явсан. Тухайлбал, орон нутгийн Тавантолгойн 1 сая гаруй хувьцааг эзэмшиж байсан ОХУ-ын иргэн К.Романовский Ерөнхийлөгч асан Х.Баттулгад захидал бичиж байв. 

Үүндээ, Д.Бат-Эрдэнэ нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед 20 сая ам.доллар өгсөн. Улмаар шүүхийн бүхий л процессуудад Ц.Элбэгдорж нөлөөлөх замаар, Тавантолгой дахь өөрийнх нь эзэмшлийн хувьцааг авсан. Ийм замаар Д.Бат-Эрдэнэ Тавантолгой ХК-ийн 49 хувийг эзэмшигч болж чадсан гэдэг агуулгыг бичсэн байдаг.

Тухайн үед хэрэг үүссэн, эсвэл үүсгэх асуудлыг эрх бүхий байгууллагууд тавьсан ч шалгаагүй, эсвэл хэрэгсэхгүй болгосон гэдэг хүрээнд тайлбар авахын тулд, УЕП асан Д.Дорлигжав, М.Энх-Амгалан нарыг дуудсан гэж харагдана.


Гурав. Өмнөговийнхон: Д.Бат-Эрдэнийн үүсгэсэн сүлжээ

Өмнөговь аймгийн ИТХ-д ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа гэсэн тодотголтой 53 хүн. АТГ-аас хамгийн анх зарласан 17 нэр дотор Өмнөговийн хэд хэдэн дарга багтаж байв. Тэдгээрийн нэр ч эл жагсаалтад багтжээ.

  1. Б.Бадраа 
  2. Б.Батаа
  3. Б.Мятав
  4. Б.Дэндэвсамба
  5. Б.Цэвээн
  6. Ж.Отгонбаяр
  7. Ж.Сандаг
  8. Л.Цэцэг-Өлзий
  9. Н.Хүрлээ
  10. Н.Амарзаяа
  11. Н.Амгалан
  12. Н.Энхбат
  13. Р.Бадрах
  14. Т.Золжаргал 
  15. Х.Батболд
  16. Х.Түмэндэлгэр
  17. Ц.Доржсүрэн
  18. Ц.Баттулга
  19. Ц.Бяцхансүх
  20. Ч.Жаргалсайхан
  21. А.Идэрцог
  22. Б.Түвшинбаяр 
  23. Б.Эрдэнэ-Очир 
  24. В.Мөнхбат
  25. Д.Мядагсүрэн
  26. Л.Батчулуун 
  27. С.Сумьяа
  28. С.Мөнхбаяр
  29. Х.Түмэнбаяр
  30. Ш.Баянбат
  31. Р.Сэддорж
  32. Б.Нарантуяа
  33. Б.Мөнхбаатар 
  34. Н.Ганчимэг
  35. Д.Ганболд
  36. Д.Дагвадорж
  37. Д.Эрдэнэбаяр
  38. Ц.Даваацэрэн
  39. Ц.Мөнхдэлгэр
  40. С.Мөнхжаргал
  41. Б.Содномцэрэн
  42. Г.Шүрэнхишиг
  43. И.Амарсанаа
  44. Цэцэг-Өлзий
  45. Ж.Доржсүрэн
  46. Н.Лхагвадорж инженер
  47. П.Мөнхтуул 
  48. Р.Зоригтбаатар  
  49. Ц.Батсайхан
  50. н.Нэхийт Ханбогд сумын засаг дарга 
  51. М.Оюун-Эрдэнэ Ханбогд сумын газрын даамал 
  52. н.Золжаргал Өмнөговь аймгийн газрын харилцаа БХБ-ын газрын дарга
  53. Г.Алтансүх

“Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр. Д.Бат-Эрдэнийн хамаарал бүхий “Жуулчин говь” ХК-ийн захирлаар ажилладаг, аймгийн ИТХ-л сонгогдож байсан. Д.Бат-Эрдэнийн итгэлт хүн гэгддэг. 

“Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Ж.Доржсүрэн. Аймгийн оюутны холбоогоор дамжсан намтартай.

Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат бол Д.Бат-Эрдэнийн ойрын хүн гэгддэг бөгөөд Н.Энхбат нь Ж.Доржсүрэнгийн томилгоонд нөлөөлсөн гэдэг яриа бий. 

Өнөөгийн Засаг дарга Р.Сэддорж: 2002 онд их сургуулиа төгсмөгцөө "Ажнай корпораци”-д маркетингийн албаны даргаар ажилд оржээ. 2004 онд Д.Бат-Эрдэнийг УИХ-ын гишүүн болоход туслах нь болжээ. 2012 оны сонгуулиар дахин сонгогдоход мөн л туслах, зөвлөх болсон байна.

Г.Шүрэнхишиг: Тавантолгой” ХК-ийн захирал Р.Сэддорж, ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишиг нар “Номин даатгал” ХХК-аас урамшуулал нэрээр их хэмжээний мөнгө авсан  гэх хэрэг. 2019.03.04-ний өдөр прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4-2.1, 18.6-1, 22.4-1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Уг хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын шүүхээс 2020.03.04-ний өдөр прокурорт буцаасан байна. Ингэснээр нэмэлт мөрдөн байцаалтад шилжиж замхарсан.


Нэрс: Нүүрсний сонсголын эхний хэсэгт гэрчээр дуудагдах 175 хүн нийтлэлийг ЭНД дарж уншина уу.


Эхний сонсголын гэрчүүд: Ц.Элбэгдоржоос Өмнөговийн ИТХ хүртэл Д.Бат-Эрдэнийн хамаарал нийтлэлийг ЭНД дарж уншина уу.


Эхний сонсголын гол дүр Д.Бат-Эрдэнэ шалгагдаж байгаа ч мөргөцгийн "хулгай" болон том асуудлуудыг тойрох уу нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 4, 2023 09:43

Жинхэнэ хүнд гаруудын зураг харагдаж байна даа.

Холбоотой мэдээ

Back to top button