УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нүүрсний сонсгол | Ц.Чулуунзагд: "Админерал" ХХК-тай Д.Амарбаясгалан бид хоёр хамааралгүй

Өнөөдөр /2023.12.22/ нүүрсний хулгайн асуудлаарх хоёр дахь шатны сонсголын тав дахь буюу сүүлийн өдөр. Мэдээллийг нэг дороос хүргэж байна.


-Шинжээч:

Ц.Чулуунзагдын хариултын дараа холбоо хамаарлын тухай шинжээчийн мэдээлэл танилцууллаа.

Мэдээлэлд: "Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолтын гэрээ байгуулсан МТАС түншлэлийн дөрвөн оролцогч компанийн хамаарал бүхий нэгдлийг танилцуулъя.

НЭГ. “МОНГОЛИАН КОНТРАКТ МАЙНИНГ СЕРВИС” ХХК нь: хөрс хуулалт, нүүрс олборлолт 70 хувь, нүүрс борлуулалт 30 хувийг хариуцдаг. Тус компанийн үүсгэн байгуулагч нь "Хишиг арвин индустриал" ХХК. Эцсийн өмчлөгч нь Б.Хишигдорж, Х.Батхишиг нар бүртгэлтэй. "Хишиг арвин индустриал" ХХК-ийн охин компани.

ХОЁР. "СПЕЙШЛМАЙНИНГ СЕРВИС" ХХК нь: өрөмдлөг тэсэлгээг 100 хувь хариуцдаг. Үүсгэн байгуулагч нь Батбаярын Баттулга. Баттулга нь УИХ-ын гишүүн асан Батжаргалын Батбаярын төрсөн хүү.

ГУРАВ. “ТАВАН ХУР" ХХК нь: хөрс хуулалт, нүүрс олборлолтын 30 хувь, нүүрс борлуулалтын 10 хувийг хариуцдаг. Эцсийн өмчлөгч Дагвадоржийн Саруултуяа, Дорждалайн Даяндэмэд. 30 хувийн хувьцааг "Тэргэннүүр" ХХК эзэмшиж байна. "Тэргэннүүр" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Б.Гончигдамба гарди, С.Энхболд, Б.Болд-Эрдэнэ, Б.Баярсайхан, О.Гантулга нар бүртгэлтэй. "Бүргэд транс" ХХК нь: Дагвадоржийн Саруултуяагийн нэгдмэл ашиг сонирхолтой. Үүсгэн байгуулагч нь Павуудайн Самбуу. Эцсийн өмчлөгч нь Дашзэгвийн Дагвадорж. Тэрбээр 80 хувийг нь эзэмшдэг. Д.Дагвадорж нь "Тавантолгой транс" ХХК-ийг эзэмшдэг. Эл компаниараа УИХ-ын гишүүн асан "Ажнай" Д.Бат-Эрдэнэтэй нэгдмэл ашиг сонирхолтой. "Таван хур" ХХК-ийн 40 хувийг "Рейн клауд" ХХК эзэмшдэг. Э.Мөнх-Эрдэнэ, Б.Төмөр, Л.Баярмагнай, Б.Амгалан, Дорждалайн Даяндэмэд нарын таван үүсгэн байгуулагчтай. Эцсийн өмчлөгч нь Болдын Амгалан. Б.Амгалан нь Сангийн сайд Б.Жавхлангийн төрсөн дүү.

ДӨРӨВ. "АДМИНЕРАЛ" ХХК нь: Нүүрс баяжуулалтын 100 хувь, нүүрс борлуулалтын 60 хувийг хариуцдаг. Үүсгэн байгуулагч нь Quzhou Longyuan Trading Co LLd, Хонг Конг Руйшен Глобал Групп ХХК, Моновант ХХК. Эцсийн өмчлөгч Ц.Лхамжав. Гүйцэтгэх удирдлагаар БНХАУын иргэн Хасбаатар бүртгэлтэй банйа. Түүний "Моновант" ХХК-ийн үүсгэн байгуулагч нь БНХАУ-ын иргэн Хасбаатар, Ц.Ламжав нар. Хонг Конг Руйшен Глобал Групп ХХК Хонг Конг улсад бүртгэлтэй. Хувьцаа эзэмшигчид тодорхойгүй. Гүйцэтгэх захирлаар Wang Xuping. 2021.10.04-нд ЭТТ ХК-тай 100 мянган тонн нүүрс борлуулах гэрээ байгуулсан. Quzhou Longyuan Trading Co LLd-ийн хувьцаа эзэмшигч тодорхойгүй. Гүйцэтгэх захирал Zhang Xinzhou. 2021.10.04-нд ЭТТ ХК-тай 100 мянган тонн нүүрс борлуулах гэрээ хийсэн.

Нэмээд: “Моновант” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Ламжавын дүү Ц.Чулуунзагдын нэр дээр хоёр ТББ, нэг компани бүртгэлтэй байна. “Төрөлх Алтай” НҮТББ нь найман үүсгэн байгуулагчтай бөгөөд нэг нь Д.Амарбаясгалан аж.

Мөн “Мкаст” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь, 100 хувь хувьцаа эзэмшигч нь Ц.Чулуунзагд.


-Ц.Чулуунзагд: "Админерал" ХХК-тай Д.Амарбаясгалан бид хоёр хамааралгүй. Тендерт нөлөөлөөгүй-

Сонсгол даргалагч Б.Энхбаяр: "Админерал" ХХК Н.Чулуунзагдтай холбоотой гэдэг мэдээлэл цацагдаж байсан. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд: Төрд өндөр дээд албан тушаал нэг ч өдөр хашиж байгаагүй. Өнөөдрийн албан тушаал ХОМ мэдүүлдэг төрийн албан тушаал биш. Улстөрийн намын байгууллагад ажилладаг. Гэрчээр дуудсан учраас мэдээлэл өгөх зорилгоор ирлээ. "Админерал" ХХК надтай ямар нэгэн байдлаар хамааралгүй. Тендерт ялахад нь дэмжлэг, нөлөөлөл үзүүлсэн зүйл байхгүй.

Б.Энхбаяр: Д.Амарбаясгалан даргыг гэрчээр дуудсан. Шалтгаан нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний компани гэдэг мэдээлэл гарсан. Үүнд та юу хэлэх вэ?

Ц.Чулуунзагд: Төрсөн ах нь учраас энэ компанитай хамаатуулсан мэдээлэл маш ихээр цацагдсан. Тухай бүрт нь тайлбар өгөөд явж байсан. Тендерт ялахад ямар нэгэн дэмжлэг үзүүлсэн зүйл байхгүй. Манай Лхамжав ах намайг хүүхэд байхад л бизнес хийдэг байсан. Одоо ч хийж байгаа. Надтай надгүй хийдэг. Улстөрийн намын байгууллагад ажилладаг учраас улстөржүүлсэн зүйлс явсан. Мэдээж сонгууль дөхчихсөн, нэлээн өрсөлдөөнтэй болж байна. Өрсөлдөгчөө намнах ажлууд хийгдэж байгаагийн нэг нь л гэж харж байна" хэмээлээ.


-Ц.Ламжав: Манай "Админерал" ХХК 6 тэрбумын татвар нэмээд НДШ төлсөн-

"Админерал” компанийн дэд захирал Ц.Лхамжав: "Манай борлуулалтын орлого өнөөдрийг хүртэл 0 байгаа. Бортээгийн нүүрсний уурхайд зориулж үйлдвэрээ ерөөсөө төлөвлөгөөгүй. Манайх ганц нүүрсэн дээр ч биш өндөр технологи дээр ажилладаг компани. Би Германы нүүрсний шинжлэх ухааны доктортой хамтран ажилладаг. Монголын ихэнх нүүрс говьдоо бий. "Говийн нөхцөлд хуурайгаар нүүрс баяжуулах технологи олж өгөөч" гэдэг саналаар 2019 онд эхний уулзалтыг Германд хийсэн. Хамгийн эхлээд германы нэр бүхий компанитай холбож өгсөн. Германд нүүрсний уурхайнууд нь хаагдсан учраас нүүрсний үйлдвэр нь Австралид байсан. Байршил нь холдсон учраас Хятад руу хандсан. Ингээд өмнө нь таньдаг байсан хөрөнгө оруулагч хоёр компанитай дээрх технологийг Монголд нэвтрүүлэхэд хамтарч ажиллах талаар ярьсан. 2021.01.11-нд санамж бичиг зурсан. Хоёр хөрөнгө оруулагчтай хамтран. Хуурай технологиор нүүрс боловсруулж, баяжуулах туршилт хийгдсэн. Туршилтын хариу нааштай гарсан учраас 2021.07.02-нд компани байгуулсан. Тэр болтол би Бортээгийн уурхайн тендер зарлагдаад, цуцлагдаад явж байсныг мэдээгүй л явж байсан. Бид компаниа байгуулаад Цогтцэций сумын ИТХ руу "үйлдвэрээ барья, газар олгож өгөөч ээ" гэж хандсан. Цогтцэций сумын Иргэдийн хурлаар хоёр удаа орсон. 

Би юмыг яаж мэдэх вэ гээд QR кодтой лавлагаа аваад ирсэн. Манайх улсад 6 тэрбум гаруй төгрөгийн татвар төлсөн. 2021 онд 15.6 сая, 2022 онд 127.9 сая, 2023 онд 279.6 сая төгрөгийн НДШ-д төлсөн. НДШ төлөөгүй гэдэг мэдээллээ залруулаарай. Манай компанийн РД буруу бичигдсэн байна" хэмээн ярилаа. 

Б.Энхбаяр: "Алдаа гарсан бол залруулах ёстой. "Админерал ХХК-нд тендерийн давуу байдал олгосон нь цаанаа ямар учиртай вэ гэдэг асуулт. Тэгэхээр таны төрсөн дүү Ц.Чулуунзагд нь МАН-д нарийн бичгийн даргаар ажилладаг холбоо хамааралтай юм байна гэдэг асуудал гарч ирсэн. Чулуунзагдын хамаарал байна уу" гэлээ.


-О.Бат-Амгалан: "Эхний тендерийг цуцал, материалыг устга" гэдэг үүргийн надад өгсөн-

"Эрдэнэс Тавантолгой" ХК-аас Бортээгийн уурхайн олборлогчийг сонгон шалгаруулахдаа нээлттэй тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр 3 удаа зохион байгуулсан байдаг. Эхний тендерийг Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд тусгаснаар компанийн санхүүгийн боломжгүй болсон, дээд газраас шийдвэрлэсэн гэсэн 2 үндэслэлээр тендерийг цуцалсан.

Энэ асуудалтай холбогдуулан сонсгол даргалагч Б.Энхбаяр тухайн тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны Нарийн бичгийн дарга О.Бат-Амгалангаас асуулт асуулаа.

-Б.Энхбаяр: "Хамгийн эхний худалдан авах ажиллагаа 2021.03.19-ны өдөр зарлагдсан. Үүнийг шалгаруулахаас өмнө шууд цуцалсан. Танд тендер шалгаруулалтыг зогсоо гэсэн үүрэг, чиглэлийг хэн өгсөн бэ

-О.Бат-Амгалан “Гүйцэтгэх захирлаас тушаал гарсан өдөр Бортээгийн уурхайн тендер шалгаруулалтын бичиг баримтыг яаралтай баталж, энэ 7 хоногтоо зарла" гэдэг үүрэг өгсөн. Үүний дагуу Үнэлгээний хороо хуралдаж, гуравдугаар сарын 19-ны өдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болон tender.gov.mn дээр тендерийг зарласан. Тендерийг зарлаад нэг хоноод маргааш нь буюу 21-ний өдөр Худалдан авах ажиллагааны газрын дарга Бат-Эрдэнэ “Гүйцэтгэх захирлаас үүрэг өглөө. Зарласан тендерээ яаралтай буцаа. Тендерээ тат” гэдэг үүрэг өгсөн. "Ямар учраас ингэж байгаа вэ, албан бичиг байна уу" гэхэд “Байхгүй, Гүйцэтгэх захирал өгсөн. Дээрээс буюу холбогдох эрх бүхий байгууллагаас ийм үүрэг өглөө” гээд тендерийг татуулсан. Зогсоож байгаад үргэлжлүүлэх юм болов уу гэсэн чинь бүх тендерийн баримт бичиг дотроос устга, энэ тендерийг цуцаллаа" гэдэг үүрэг өгсөн" гэв.

-Б.Энхбаяр: "Шинжээч түрүүн энэ тендерийг цуцлахаас дахин зарлахаас татгалзах үндэслэлтэй байсан гэж хэлсэн" гэлээ.


-Д.Уужимсанаа: "Админерал" ХХК-нд 404 их наядын давуу байдал олгосон гэлээ. Би биш ТУЗ дээр хүртэл яртгдсан асуудал-

Үнэлгээний хорооны гишүүн /ЭТТ ХК-ийн Геологи төлөвлөлтийн хэлтсийн дарга/ Д.Уужимсанаа "Маш том мөнгөн дүн явж байгаа учир дэлгэрэнгүй тайлбар өгье. Шалгагдаад явсан тул маш их ажил хийсэн гэдгээ мэдсэн. Баруун цанхи, Зүүн цанхиас гадна Бортээгийн нүүрснээс ашиг олъё гэж тухайн үед яригдаж байсан. Баяр-Эрдэнэ дарга ТУЗ-ийн тогтоол гаргасан. "Админерал" ХХК-нд 404 их наядын давуу байдал олгосон гээд гараад ирлээ. ТУЗ чинь яриагүй байхад намайг зөвшөөрөл гаргаж, давуу байдал бий болгосон гэж байна. Гэтэл ТУЗ дээр энэ асуудал маш их яригдсан. Захирлуудын зөвлөл, УУХҮ-ийн яам гэхчлэн маш олон шат дамжлагатайгаар танилцуулагддаг зүйл" гэлээ.

-Б.Энхбаяр: Та өөрийн итгэл үнэмшлээр ийм бичиг өгсөн үү. Эсвэл хэн нэгнээс үүрэг даалгавар авсан уу?

-Д.Уужимсанаа: Ажлын даалгавар дээр ийм зүйл байгаагүй. Хоёр бичиг өгсөн. Би хэн нэгэн хүнээс нууж аваачаад ганцаараа өгчихсөн зүйл байхгүй. Хэлтэс, ТУЗ, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, "Эрдэнэс Монгол" компани дээр ч яригдсан. 404 их наяд гэдэг төгрөг хаанаас гараад ирэв.

-Б.Энхбаяр: Баяжуулах үйлдвэр гэдэг 700 тэрбум төгрөгийн тендерийн халхавчаар 404 их наядын нөөцтэй ордын асуудал яригдаж байна.


-Б.Энхбаяр: "Админериал" ХХК нь 700 тэрбумын тендерийн халхавч дор Бортээгийн ордыг бүхэлд авах операц явагдсан гэж харагдаж байна

Сонсгол даргалагч Б.Энхбаяр: Өнгөн дээрээ ЭТТ ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн 700 тэрбум төгрөгийн тендер мэт харагдаж байна. Гэвч 2012 онд 3.7 их наядын үнэлгээтэй, 2023 онд 404 их наядын үнэлгээтэй нүүрстэй Тавантолгойн хоёр дахь том ордын нүүрсийг баяжуулах, худалдах, олборлох монополь эрхийн тендер болж хувирсан байна. Тиймээс тендер гэж ярих уу, тендер халхавчаар Бортээгийн ордыг бүхэлд авах операц явагдсан уу гэдгийг шинжээчийн дүгнэлтэд тодорхой гарлаа. ЭНэ ажиллагааг зохион байгуулахад Үнэлгээний хорооний гишүүд оролцжээ. Тэр тусмаа Үнэлгээний хорооны гишүүн Д.Уужимсанаа гэдэг хүний нэр олон дурдагдаж байна" хэмээн ярилаа.

Тухайлбал, Худалдан авалтын газарт Д.Уужимсанаа санал хүргүүлэхдээ “Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгон шалгаруулах тендерт шалгарсан компани нь манай компаниас тогтоосон үнийн дагуу олборлосон нүүрсийг бүрэн борлуулах байдлаар үйл ажиллагаа явуулахаар тендерийн бичиг баримтад тусгаж шийдвэрлүүлэх саналтай байна. Энэхүү концепц нь 3 жилийн төсвийг ТУЗ-өөр батлуулахад дэмжигдсэн санал болно. Манай компанид эдийн засгийн хувьд учруулах дарамт бага нэмэлт орлого олох давуу талтай гэж үзэж байна” гэсэн бичиг өгч байжээ.

Үргэлжлүүлэн Б.Энхбаяр "Ганцхан өгүүлбэрээр Бортээгийн уурхайн нүүрсийг бүрэн борлуулах эрх өгсөн байгаа юм. Энэ нь 150 тэрбум ам.доллар буюу 404 их наяд төгрөгийн эрх шүү. ТУЗ зөвшөөрсөн гэж Д.Уужимсанаа та худал хэлсэн" хэмээлээ.


-"Админериал" ХХК нэг ч ажилтангүй тул НДШ огт төлөөгүй"-

“Админерал” ХХК-ийг 2021.07.02-ны өдөр гадаадын хуулийн этгээд

  • “Quzhou Longyuan Trading” /Захирал Zhang Xinzou/
  • “Руйшен глобал групп” /Захирал Wang Xueping/
  • “Моновант” ХХК /Захирал Ц.Ламжав/

нар хамтран байгуулж, Гүйцэтгэх захирлаар Hasbatar-ыг томилжээ.

МТАС түншлэлийн тендерт оролцсон байдал.

ЭТТ ХК нь 2023.12.18-ны өдрийн байдлаар “МТАС” түншлэлд санхүүжилт олгоогүй байна. "Админерал" ХХК нь 2021-2023 онд нэг ч ажилтангүй учир НДШ огт төлөөгүй байдалтай байна гэж танилцуулав.

“Админерал” ХХК үйлдвэр болон бусад барилга байгууламж барих зорилгоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Бортээгт 35га газар ашиглах эрхийн гэрчилгээг 2022.02.23-ны өдөр авчээ.


-ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гэрчээр ирсэнгүй-

Бортээгийн уурхайн гэрээт олборлогч "Админерал" ХХК-ийн асуудалтай холбоотойгоор долоон гэрч дуудсаны нэг нь Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан. Тэрбээр орон нутагт ажиллаж байгаа тул сонсголд оролцох боломжгүйгээ мэдэгджээ.


-Бортээгийн уурхайд "Админерал" зэрэг компаниудад давуу байдал үүсгэж, шалгаруулсан-

Бортээгийн ордын тухай шинжээчийн мэдээлэлд:

“МТАС түншлэл”-ийн нүүрс баяжуулах Бортээг ордын нөөц 2.3 тэрбум тонн 36.5%

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн цанхи хэсгийн ордын нөөц 2.4 тэрбум тонн 39.1%

Бортээгийн ордын нөөцийн таамаг үнэлгээ: Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолын хүрээнд хийгдсэн ЭТТ ХК-ийн хувьцааны үнэлгээгээр Бортээг хэсгийн үнэлгээ 3.7 их наяд төгрөг

2023 оны есдүгээр сарын биржийн тонн тутмын үнээс нэгжийн өртгийг хасч тооцсон дүнгээр 404 их наяд байхаар байна.

“Эм Эм Маркет” ХХК 2019 онд “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын Бортээг /өмнөд/ хэсгийн MV-011956 тоот тусгай зөвшөөрлийн талбай дахь нөөцийг ил уурхайн аргаар ашиглах ТЭЗҮ боловсруулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарч 527,9 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан. Энэхүү гэрээг үндэслэн ЭТТ ХК-ийн 2021 оны “Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө”-нд “Бортээгийн уурхайн олборлогч”-ийг сонгох төсөл, арга хэмжээг 715,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр баталсан.

“Бортээгийн уурхайн олборлогчийг сонгон шалгаруулах” нээлттэй тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр гурван удаа зохион байгуулсан байна.

Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгох тендер шалгаруулалтын талаарх мэдээлэлд:

Үнэлгээний хороо ирүүлсэн тендерийг хянаж үзээд “Монголиан контракт майнинг сейрвис” ХХК,”Таван хур” ХХК, “Админерал” ХХК, “Спейшлмайнинг сервис” ХХК-уудын “МТАС” түншлэлийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзэж, 2021.11.01-ний өдөр гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлж, 2021.11.17-ний өдөр гэрээ байгуулжээ.

Тендер сонгон шалгаруулалтыг үнэлбэл “МТАС” түншлэл шалгарах боломжгүй байсан нь баримтуудаар нотлогдож байгааг шинжээч танилцуулав.

ДҮГНЭЛТЭД:

-Үнэлгээний хороо /ТББТ-т “Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 оны нийт борлуулалтын орлого нь төсөвт өртгийн 15 хувь буюу 107.393.418.915 төгрөгөөс багагүй байна.” гэсэн. Иймд МТАС түншлэлийн “Таван хур” ХХК, “Админерал” ХХК болон “Монголиан контракт майнинг сейрвис” ХХК, “Спейшлмайнинг сервис” шаардлага хангаагүй. Давуу байдал үүсгэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой байсан гэж үзэхээр байна.

-Эхний асуудлаар дуудагдсан 17 гэрчээс 12 нь ирсэнгүй-

Эхний ээлжинд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Таван толгой ордын Бортээгийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах /Эрдэнэс тавантолгой майнинг ХХК/-ийн асуудлыг ярина. Түр хорооноос нийт 17 гэрчийг дууджээ.

  1. Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар холбогдоогүй
  2. Үнэлгээний хорооны дарга Х.Батсайхан гадаадад суралцаж байгаа тул оролцох боломжгүй талаарх хүсэлтээ ирүүлсэн.
  3. Үнэлгээний хорооны гишүүн Д.Уужимсанаа ирсэн
  4. Үнэлгээний хорооны гишүүн Т.Цолмон ирсэн
  5. Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Цэндсүрэн холбогдоогүй
  6. Үнэлгээний хорооны гишүүн Т.Золжаргал ар гэрийн гачигдлаар хөдөө орон нутагт байгаа тул оролцох боломжгүй
  7. Үнэлгээний хорооны гишүүн Б.Рэнцэндорж ирсэн
  8. Х.Энхбат хөдөө ажиллаж байгаа оролцох эсэхээ илэрхийлээгүй
  9. Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга О.Бат-Амгалан ирсэн
  10. ЭТТ ХК-ийн Уул уурхай, технологи хариуцсан дэд захирал Н.Батбаяр хөдөө ажиллаж байгаа тул оролцох боломжгүй
  11. ЭТТ ХК-ийн Уул уурхай, технологи хариуцсан дэд захирал Б.Мөнхбаатар холбогдоогүй
  12. ЭТТ ХК-ийн ахлах менежер Б.Борги ирсэн
  13. ЭТТ ХК-ийн борлуулалт, худалдан авалт хариуцсан дэд захирал С.Ашидмөнх оролцохоо илэрхийлсэн ч ирээгүй байна
  14. ЭТТ ХК-ийн борлуулалт, тээврийн газрын дарга А.Чинзориг АНУ-д уулзалттай байгаа
  15. ЭТТ ХК-ийн хууль эрхзүйн газрын дарга Н.Баянмөнх оролцох эсэхээ илэрхийлээгүй
  16. ЭТТ ХК Г.Адъяа хүндэтгэх шалтгааны улмаас оролцох боломжгүй
  17. Сангийн сайд Б.Жавхлан туслахад нь мэдэгдсэн ч, оролцох эсэхээ илэрхийлээгүй


-Өнөөдөр гэрчээр оролцож, ярих хүмүүс-

Өнөөдрийн сонсголоор "ЭТТ майнинг", "Монголиан контракт майнинг сервис", "Таван хур", "Админерал", "Эспэйшл майнинг" компаниудын асуудал. ЭТТ-д эрх бүхий байгууллагын хяналт шалгалт, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ. ҮАГ болон хөндлөнгийн аудитын шалгалт, Сангийн яам, АМГТГ-ын хяналт шалгалт зэргийн нотлох баримтыг шинжлэн судлана.

Өнөөдрийн сонсголд:

  1. Б.Ганхуяг, ЭТТ ХК
  2. Х.Батсайхан, Үнэлгээний хороо
  3. Д.Уужимсанаа, Үнэлгээний хороо
  4. Т.Цолмон, Үнэлгээний хороо
  5. Х.Золжаргал,  Үнэлгээний хороо
  6. Б.Рэнцэндорж, Үнэлгээний хороо
  7. Х.Энхбат, Үнэлгээний хороо, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл
  8. О.Бат-Амгалан, Үнэлгээний хороо
  9. Ж.Мягмарсүрэн, “Монголиан контракт майнинг сервис”
  10. Б.Жавхлан, Сангийн сайд
  11. Б.Амгалан, Рэйн Клауд
  12. Хасбаатар, “Админерал”
  13. Ц.Лхамжав, “Админерал”
  14. Ц.Чулуунзагд, МАН
  15. Д.Амарбаясгалан, ЗГХЭГ
  16. Э.Амарсанаа, Спэйшл майнинг сервис
  17. Б.Баттулга, Спэйшл майнинг сервис
  18. Б.Батбилэг, ЭТТ ХК
  19. Ц.Батбаатар, “UB Group”
  20. Б.Эрдэнэжаргал, Глобал гөүлд  транс
  21. Ц.Амгалан, Юниверсал сервис
  22. Д.Сумъяабазар, УУХҮ-ийн сайд асан
  23. Б.Батбилэг, ЭТТ ХК
  24. Б.Бат-Эрдэнэ, БОАЖ
  25. Б.Чойжилсүрэн, сайд
  26. Б.Алтанзул, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо
  27. Г.Адъяа, ЭТТ ХК
  28. Ж.Мөнхбаяр, ЭТТ ХК
  29. Батзориг, албаны дарга
  30. Ц.Даваацэрэн, ТТТ ХХК
  31. Ганзориг, ТТТ ХХК
  32. Мөнхтамга, “Админерал”
  33. Хаш-Эрдэнэ, “Бүрэн минж”
  34. Сод-Эрдэнэ, “Пирамид транс”
  35. Уртнасан, “Арвин хишиг”
  36. Ж.Батбаясгалан, ТТТ ХХК, НИТХ
  37. Ж.Ганбат, Сангийн яам
  38. П.Билгүүн, Татварын маргаан таслах зөвлөл
  39. С.Наранцогт, Татварын маргаан таслах зөвлөл
  40. Д.Сайнзориг, Татварын маргаан таслах зөвлөл
  41. Э.Алтанзул, Татварын маргаан таслах зөвлөл
  42. Д.Цогтжаргал, Татварын маргаан таслах зөвлөл
  43. Г.Энхжаргал, Татварын маргаан таслах зөвлөл
  44. Г.Алтанзаяа, Татварын маргаан таслах зөвлөл
  45. Л.Энх-Амгалан, Татварын маргаан таслах зөвлөл
  46. С.Цогзолмаа, Татварын маргаан таслах зөвлөл
  47. П.Долгормаа, Татварын ерөнхий газар
  48. Гүнжинлхам, Татварын ерөнхий газар
  49. Ч.Сувдаа, Татварын ерөнхий газар
  50. Б.Халиунаа, Татварын ерөнхий газар
  51. У.Бямбасүрэн, ЭТТ ХК, ЗГХЭГ
  52. П.Өлзийнаран, ЭТТ ХК
  53. С.Наранцогт, ЭТТ ХК
  54. Я.Самбууням, ҮАГ
  55. Г.Баямөнх, “Б Д О аудит” гэсэн хүмүүс дуудагдсан.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-22 12:32

Ха ха ямарч оролцоо байхгүй гээд хуцаад байдаг хулгайчууд хулгай нь илрэх гээд зугтлаа юу. Сүүлд нь юу гэж хуцах бол

Зочин
Зочин
2023-12-23 06:00
Reply to  Зочин

Уужимсанаа, Чулуунзагд гээд нүүрсний авилгaлчид шинээр төржээ. Өмнөх үеийн Гaaлийн Баатар, Адьшаа гээд авилгaлчид бас л гар хөлөө нүүрсэнд шургуулсан л байна. АН, МАН aль aль нь нүүрсний хулгай хийжээ. Энэ олон авилгaлчдыг яаж зaйлуулнаа, ард түмээн?

Зочинsongogchid
Зочинsongogchid
2023-12-22 13:06

alia gar umaa

Зочин
Зочин
2023-12-22 13:24

Амарбаясг�##�ан эхнэр ах эгч бүгд хулгайч гэдэг нь тодорхой болсон бас Мандахбаяр,Өндрөөс нартай хамтарч байсан нь илэрхий болсон

Зочин
Зочин
2023-12-22 13:24
Reply to  Зочин

Өнөрөө

Зочин
Зочин
2023-12-22 13:25

Yakhaaraa ETT -giin talbaig Amarbayasgalangiin companyd ezemshyyldgiin. Arai arai.

Зочин
Зочин
2023-12-22 14:25

Амарбаясг�##�ан Хүрэлбаатар гэсэн нүүрс намныхан огцороо

Зочин
Зочин
2023-12-22 16:57

Амарбаясг�##�анг дэлхийн хэмжээний баян болсон гэж ярих юм байна лээ

Зочин
Зочин
2023-12-22 16:59

Амарбаясглан дарга хамаатны хүүхнээ Элчин сайдаар мотордож томилуулсан гэх юм билээ

Зочид
Зочид
2023-12-22 17:08

харх нүдэн Амарбаясг�##�ан чи эгч Амарзаяа, ах Лувсандорж, МАН-ын нарийн бичгийн даргын сууд�##� худ�##�даж хахуулдагч Чулуунзагд нартай нийлж Бор тээгийн нүүрсний 440 их наяд төгрөгин нийт нөөц бүхий ордыг тендер нэрээр хуйв�##�даж хууль зөрчин хулгайлж буй ялт үлйдлийнхээ төлөө төрөөс �######�ж ялаа эдлэх ёсиой шүү. Дашзэвэгийн Амарбаясг�##�ан, Дашзэвэгийн Амарзаяа, Дашзэвэгийн Лувсандорж нар цэвэрхэн гарууд мөн үү түмэн олон энэ хулгайчдыг сайн нүдэлж ав. Та бидний өмчийг хулгайлагч МАН-ын том �##�бан туга�##�тан. Оюун-эрдэнэ та наад дэргэдэх хулгайчаасаа даруй с�##�аач ээ.

Зочид
Зочид
2023-12-22 18:10
Reply to  Зочид

харх нүдэн Амарбаясг�##�ан чи эгч Дашзэвэгийн Амарзаяа, ах Дашзэвэгийн Лувсандорж, МАН-ын нарийн бичгийн даргын суудлыг худ�##�даж хахуулдагч Чулуунзагд нартай нийлж Бор тээгийн нүүрсний 440 их наяд төгрөгин нийт нөөц бүхий ордыг тендергүйгээр хууль зөрчин давуу эрх эдлэн, төсөл нэрээр хуйв�##�даж хууль зөрчин хулгайлж буй ялт үлйдлийнхээ төлөө төрөөс �######�жж ялаа эдлэх ёсиой шүү. Дашзэвэгийн Амарбаясгаан, эхнэр нь Бямбасүрэн, Дашзэвэгийн Амарзаяа, Дашзэвэгийн Лувсандорж нар гэр бүлээрээ хулгайлж буй ажээ. Эд нар өөрсдөө тзмний тархи угааж худ�##� мэдээлэл тарааж гэмгүй царайлагчид үнэхээр цэвэрхэн гарууд мөн үү түмэн олон энэ хулгайчдыг сайн нүдэлж ав. Та бидний өмчийг хулгайлагч МАН-ын томын том �##�бан туша�##�тан, ах дүүсээрээ хулгайн бүлэг гэж энэ юм байна. . Оюун-эрдэнэ та наад дэргэдэх хулгайч Хэрэг эрхлэх газрын дарга гэгдэх Амарбаясг�##�ангаасаа үтэ түргэн с�##�аач ээ.

Зочин
Зочин
2023-12-22 17:27

Гэмгүй хүний дүрд тоглохоо болицгоо

Зочин
Зочин
2023-12-22 18:27

Амарбаясг�##�ангийн асууд�##� ярихаар Доржханд, Оюунчимэг, Босоо Ганбаа мамбаа бол зугатааж байх шив дээ. Ямар учир начиртай юм бүү мэд. Ккк

Зочин
Зочин
2023-12-23 02:45
Reply to  Зочин

Доржханд найз нь

ЗочинATG
ЗочинATG
2023-12-22 19:40

erh medel alban tushaalaa ashiglaj zvgeer neg kompani baguulj mungu avah arga zali hereglej bsan bna shvv

Зочин
Зочин
2023-12-23 05:59

Уужимсанаа, Чулуунзагд гээд нүүрсний авилгaлчид шинээр төржээ. Өмнөх үеийн Гaaлийн Баатар, Адьшаа гээд авилгaлчид бас л гар хөлөө нүүрсэнд шургуулсан л байна. АН, МАН aль aль нь нүүрсний хулгай хийжээ. Энэ олон авилгaлчдыг яаж зaйлуулнаа, ард түмээн?

Зочин
Зочин
2023-12-23 06:51

Амарбаясг�##�ан гэдэг хүний т�##�аар дүгнэлт хийж болохоор байна

Зочин
Зочин
2023-12-23 07:08

Энэ хүмүүс чинь Говь�##�тайн нутгийнхан юм биш үү

Зочин
Зочин
2023-12-23 09:16

Nuursnii top xulgaichid baina sh dee. Nuursnii xulgaichaar duursen, muu zasaglaltai iim uls xezee ch ard tumniixee tuluu xugjliig chigluulj chadaxgui sh dee. Odoo bolno, ogtsrood setguulch xulgaich avgai baigaa gazar ruu z##lsan deer. Uls bolon ard tumen xuvitsaa ezemshdeg gexeer ta nar luivar xiij bolno gej uzeed baidag yostoi duurchixsen xulgaichuud yumaa. Iim mayagaar xulgaid aldax baisan bol enkhsaikhnii shinhuatai tavan tolgoi stationoo zuvshuurux baisan yum. ETT - g bux talaas ni idej luivardjee.

Зочин
Зочин
2023-12-23 09:43

Сайхан гар юмаа чи �######�уулна та нарыг 2020 онд.

Зочин
Зочин
2023-12-23 10:16

Ene ix bayalagiig ingej xulgaichuudad aldaad baixdaa yadag yum. Amni une gej oilgolt uul uurxain buteegdxuun borluulaxad baidaggui. Zuvxun olon ulsiin zax zeeliin une gej l baigaa shuu xulgaichuudaa.

Холбоотой мэдээ

Back to top button