ЦУОШГ: Өнөө шөнө Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар хүчтэй салхилна

ЦУОШГ-аас "Өнөө шөнө буюу 12 сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар хүчтэй салхилна. Мөн дулааны гаралтай буюу халуун, хүйтэн салхи салхилж, гамшгийн хэмжээнд хүрэх эрсдэлтэй байна. Ховд аймгийн Зэрэг, Чандмань сумдад салхины дундаж хурд 28-38 м/с хүрнэ.
Маргааш буюу 12 сарын 07-ны өдөр Завхан, Архангай, Хөвсгөл, Булган, Дархан, Сэлэнгэ болон Төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгийн сумдаар цас орж, шуурна.
Өмнөд хэсэг буюу говийн аймгуудын нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Дорноговийн нутгаар хүчтэй салхилж, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ. 12 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө уг цасан шуурга төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн гурван аймгаар шуурч, хүчтэй салхитай байна.
12 сарын 08-наас нийт нутгаар эрс хүйтэрнэ" гэж мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.