УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЭТТ ХК-ийн анхны дарга Б.Энэбиш сонсголд ирж, 10 жилийн дараа ам нээлээ

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Ти Ти Жи Ви Си Өү" компанитай холбоотойгоор өнөөдрийн сонсголд найман хүн ирсэн тухай мэдээлсэн. Тэдний нэг нь ЭТТ ХК-ийн анхны Гүйцэтгэх захирал Б.Энэбиш. Түүнийг "Ти Ти Жи Ви Си Өү" компанид давуу байдал бий болгосон гэж шинжээчийн мэдээлэлд дурдагдсан.

-Сонсгол даргалагч Б.Энхбаяр: Б.Энэбиш дарга монголд ирчихсэн юм уу, наашаа суу. Сайхан өвөлжиж байна уу?

-ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш: Сайхан өвөлжиж байна уу?

-Б.Энхбаяр: Шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор танд хэлэх үг байна уу?

-Б.Энэбиш: Би ЭТТ ХК-ийн анхны захирал. Энэ олон жилийн дараа дэлгэрэнгүй ярих завшаан тохиолоо. "Эрдэнэс Монгол" компанийн захирлаар гурван жил буюу 2012 он хүртэл ажилласан. БНХАУ-ын төрийн өмчит "Чалко" компанитай нүүрсний борлуулалтын том гэрээнүүдийн нэгийг байгуулсан байдаг. Эхний ээлжинд 250 сая ам.долларыг жилийн 3 хувийн хүүтэйгээр урьдчилгаа төлбөр болгон авсан. 2012 оны гуравдугаар сард нэмээд 100 сая ам.долларыг 5-7 хувийн хүүтэйгээр авсан. Нийт 350 сая ам.долларыг нүүрсний борлуулалт хэлбэрээр урьдчилан авсан.

Баруун цанхид олборлолт явуулах асуудал Засгийн газрын түвшинд стратегийн хөрөнгө оруулагчдийг оруулж ирэхээр яригдаж байсан. Тиймээс баруун цанхид шууд өөрсдөө мэдээд эхлэх эрх мэдэл бидэнд байгаагүй. Улмаар Автрали болон Герман охин компаниа "Ти Ти Жи Ви Ко" гэж байгуулсан.

Шинжээчийн дүгнэлтэд зөрчил гэж дурдагдлаа. Манай нүүрс олборлолт гацаж, тоног төхөөрөмж сул зогсолт хийж яагаад ч болохгүй. Тиймээс тухайн үед авсан арга хэмжээ. Намайг ажлаа өгсний дараа ч "Ти Ти Жи Ви Ко" ажилласаар л байсан.

-Б.Энхбаяр: Чалко хоёр дахь хэлэлцүүлэг дээр нарийн яригдана. Та чинь хэдэн жил гадаадад амьдрав. Ямар хэрэгт буруутгасан юм бэ. Одоо шалгаж байгаа юм уу. Хэзээ эх орондоо ирсэн бэ. Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар ирсэн юм уу?

-Б.Энэбиш: Хувийн шинжтэй асуулт асуулаа. Хариулъя. Оюутолгой, Тавантолгой төслийг удирдаж байсан хамт олонтойгоо эхлүүлсэн хүн мөн, би. Оюутолгойн хэлэлцээр бол Засгийн газрын түвшнийх. Хар ажлыг нь би хийсэн. Тавантолгойн хувьд мөрөн дээрээ хариуцаж байсан. Тиймээс энэ тухай ярих субьект мөнөөс мөн.

Намайг ажлаа өгсний дараа өмнөхөө харлуулж эхэлсэн. Нэг нам гараад нөгөөгөө үгүйсгэдэг монголын улстөрийн дэг жаягийн дагуу. Шулуухан хэлье. УИХ, ЗГ-ын түвшинд тогтоол шийдвэр гарч, энэ хоёр ордын ажил эхэлсэн. Тогтоол шийдвэрээс өрссөн нэг ч зүйл байхгүй. Манай хамт олон маш амжилттай биелүүлсэн.

Хүний хөгжлийн санд 400 орчим тэрбум төгрөгийг 2011, 2012 онд оруулсан. Энэ компанийн хувьд үүргээ биелүүлсэн. Ингэж "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг амжилттай ажиллуулах үүд хаалгыг нээсэн.

2013 оноос эхэлж намайг шалгаж эхэлсэн. Тухайн үед ЭЦА, АТГ шалгасан л банйа лээ. Манай гэр бүлийнхэн Австралид амьдардаг. Намайг охин дээрээ очихоор явсан хойно хэвлэлээр мэдээллээр баахан асуудал гарч эхэлсэн байдаг. Над дээр гурван асуудал яригддаг.

Нэгдүгээрт, Чалкогийн гэрээг буруу хийсэн гэж. Одоо ч, дараа нь ч ярихад бэлэн. Ямар гэрээ хийснийг цаг хугацаа харуулсан. Гуйвуулж мушгисан яриа хэвлэлээр дүүрэн. Улстөрчдөөс ч гаргасан.

Хоёрдугаарт, БНХАУ-ын 60 тоннын машиныг 10 машин авч явуулсан. Тэр нь эвдрээд байдаг, буруу худалдан авалт хийсэн гэж ярьдаг юм билээ.

Гуравдугаарт, Тендерийн хуулийн дагуу уулын ажлын төлөвлөгөөгөөр ид ажил гүйцэтгэж байхдаа хүнд даацын машинаа байнга сольж байх учиртай. Хэдэн тендерээр буруу дугуй авсан гэдэг.

Ийм гурван асуудлаар АТГ-т шалгалт явуулсан байна лээ.

Асуудал үүсгэснийг ч мэдээгүй. Намайг хэлмэгдүүлэх шинж илт ажиглагдсан. Шударга бусын хонгил байгуулагдсан гэж тэр үед илт ярьдаг байсан биз дээ. Тэр хонгил руу эхний ээлжинд орчих гээд байгаа гэдгээ мэдэрсэн учраас хэдэн жил хүүхдүүдийнхээ гэр бүл дээр амьдарсан.

Хуулийн байгууллагаас надад нэг ч удаа хандаж байгаагүй. Энд байгаа эцэг эхээр маань дамжуулсан бол би холбогдоно доо. Хариулт өгөөд явах бүрэн боломж байсан. Оргон зайлсан юм байхгүй. Монголдоо ирээд гурван жил болж байна" гэлээ.

-Б.Энхбаяр: Чалкотой холбоотойгоор дараа шинжээчийн дүгнэлтийг гарахаар дэлгэрэнгүй ярина. Анх "Ти Ти Жи Ви Си Өү" компанид тендергүйгээр 80 тэрбумын үнэ бүхий техник, тоног төхөөрөмж шилжүүлж, босгож ирсэн гэдэг мэдээлэл байгаа?

-Б.Энэбиш: Би түрүүн хэлсэн уурхайн олборлолт нэг ч өдөр саатаж болохгүй гэж. Нэгэнт олон улсад тендер зарласан учраас Автрали, Германийн хамтарсан компани хэрэв тоног төхөөрөмжөө худалдаж аваад олборлолт хийвэ дор хаяж зургаан сар болохоор байсан. Тиймээс "бид тоног төхөөрөмжөө буцааж авахдаа элгэдэл хорогдлыг нь тооцно" гэсэн гэрээ байгуулсан. Тухайн үед төрийн өмчийн хороо руу хүсэлт явуулж байсан. Төрийн өмчийн хорооны дарга манай ТУЗ-ийн дарга байсан. Том уурхайд явагддаг өдөр тутмын л үйл ажиллагаа" хэмээн хариулав.


Өнөөдрийн сонсголын тухай дэлгэрэнгүй мэдээллийг Нэг дороос | Б.Энэбиш: Хонгилоор чирэх гээд байсан тул гадаад гарсан / Б.Энхбаяр: Хөөн хэлэлцэх хугацаа дуусгаад ирсэн үү ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зөв
Зөв
12 сар 7, 2023 06:53

Бодитой зүйлийг байгаагаар нь хэлсэн бна. Хоёр намын Эх орны хишиг, Эрдэнийн хувийн амл�##�туудыг биелүүлэх чиглэл авч түүнийгээ аж ахуйн нэгжийн хувьд хэрхэн амжилттай биелүүлсэн тухайгаа л хэлсэн байна. Тухайн үеийн нөхцөл байдлыг огт мэдэхгүй байж 10 аад жилийн дараа "уул уурхай бол таны хэлээд байгаа шиг тийм хэцүү зүйл биш, ард түмнийг юм мэдэхгүй гэж боддогоо болих хэрэгтэй" гэж их мэдэх Ганболд гишүүн ичих хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button