УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос #3 | “Хишиг арвин индустриал" ХХК хөрс хуулалт, нүүрс олборлолтод 8 удаа шалгарч, 1.4 их наядаар гэрээлжээ

"Нүүрсний хулгай"-н гэх хэргийг Хянан шалгах түр хорооны эхний хэсгийн сонсголын ГУРАВ дахь өдрийн /2023.12.06/ мэдээллийг нэг дороос хүргэж байна. Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголоор "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа, ерөнхий болон санхүүгийн мэдээллийг сонсож эхэллээ. 


ҮДЭЭС ХОЙШИХ СОНСГОЛ:

Шууд дамжуулалт:


НЭМЭЛТ: 15.00 цаг

-“Хишиг арвин индустриал“ ХХК нь хөрс хуулалт, нүүрс олборлолтод НАЙМАН удаа шалгарч, 1.4 их наядаар гэрээлжээ-

"Тавантолгой ордын Цанхын баруун уурхайд уулын ажлын гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэх багц 1. Уулын ажил өрөмдлөгийн тэсэлгээ" гэсэн тендер сонгон шалгаруулалттай холбоотой шинжээчийн дүгнэлтийг танилцууллаа.

Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Энэ компани Эрдэнэс таван толгой ХК-д цаг хугацаа болон мөнгөн дүнгийн хувьд ч хамгийн том ажил гүйцэтгэсэн. Нийт найман ажлын тендерт шалгарч 1 их наяд 440 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж ажиллажээ" гэдгийг тодотгов.

-Сонсгол даргалагч Б.Энхбаяр: Та яллагдагчаар татагдчихаад байгаа юм уу. Эсвэл таны хүү татагдсан юм уу?

-"Хишиг арвин индустриал" ХХК-ийн ерөнхий захирал Б.Хишигдорж: Би ч, манай хүү ч яллагдагчаар татагдсан.

Б.Энхбаяр: Таны яллагдагчаар татагдсан хэрэг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагуудад хахууль өгсөнтэй холбоотой асуудал мөн үү?

-Б.Хишигдорж: Тэр энэ гэсэн зүйл байхгүй. Тэгж ойлгож болно. Гэхдээ хахууль өгөөгүй. Нэг удаа байцаагаад л "Та янз бүрийн юм ярьж болохгүй шүү" гээд гарын үсэг зуруулсан. Одоо хүртэл дуудаагүй.


НЭМЭЛТ: 14.30 цаг

-ЭТТ ХК "Чимо" ХХК-ийг тендергүйгээр шалгаруулж, оффисыг нь 7.1 тэрбумаар түрээсэлжээ-

Оффисын байр түрээслүүлэгчийг шалгаруулах тухай асуудлаар "Чимо" ХХК-ийн тухай шинжээчийн мэдээлэл сонсов.

ЭТТ ХК нь 2011 оноос хойш "Чимо" ХХК-ийн өмчлөлийн байрыг ашиглаж байгаа аж. Энэ хугацаанд оффисыг түрээсийн сонгон шалгаруулалтыг нийт зургаан удаа байгуулжээ.

Шинжээчийн мэдээлэлд: “Чимо” ХХК нь 2008 онд байгуулагдсан. Түрээс, барилга, гадаад худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. Тус компани “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн оффисын түрээсийн тендер шалгаруулалтад нийт ЗУРГААН удаа шалгарч, гэрээ байгуулжээ. Ингэхдээ шууд гэрээ 4 удаа, нэмэлт гэрээ 8 удаа хийж 7,173,763.11 төгрөгийн гэрээ байгуулсан байна.  


НЭМЭЛТ: 14.00 цаг

-Шинжээч: “Эрдэнэдрийлинг“ ХХК-ийг шаардлагад нийцсэн оролцогч гээд 11.1 тэрбумаар гэрээлжээ-

Нүүрсний сонсголын эхний шат /2023.12.06/ гурав дахь өдрөө болж байна. Үдээс хойших сонсгол шинжээчийн танилцуулгаар эхэллээ.

Шинжээчийн танилцуулгад, ЭТТ ХК 2011-2023 оны хооронд "Эрдэнэдрийлинг" ХХК-тай 11.1 тэрбум төгрөгийн зургаан удаагийн гэрээ байгуулсан талаарх баримтыг дурдлаа. Ингэхдээ зарим гэрээнүүдэд илэрсэн зөрчлийг мэдээлсэн юм. Тухайлбал, шинжээч "Нэг тэрбум 300 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендерт “Эрдэнэдрийлэнг“ ХХК-ийг шалгаруулсан. Ижил төстэй ажлын туршлагыг 3 тэрбум байхаар үнэлгээний хороо шийдсэн. Гэвч гэрээний үнийн дүн байхгүй гэрээ ирүүлсэн байхад яаж гурван тэрбумд хүргэсэн юм бүү мэд үнэлээд, шаардлагад нийцсэн оролцогч гээд шалгаруулаад явчихсан байна" гэсэн юм.

Мөн "2013 онд ЭТТ ХК-тай гэрээ байгуулаагүй хэрнээ 2.8 тэрбумыг "Эрдэнэдрийлинг" ХХК авсан байна. "Ти Ти Жи Ви Ко" ХХК ажлаа гүйцэтгэж байхдаа өрөмдлөгийнхөө ажлыг "Эрдэнэдрийлинг" ХХК-иар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Ингэхдээ төлбөр болох 2.8 тэрбумыг нь ЭТТ ХК-иас шилжүүлсэн. Уг нь ЭТТ ХК "Ти Ти Жи Ви Ко" ХХК юм уу, Австралийн “Макмохан лимитэд” ХХК руу шилжүүлэх ёстой байсан" гэлээ.


ҮДЭЭС ӨМНӨХ СОНСГОЛ:

Шууд дамжуулалт:


НЭМЭЛТ: 13.00 цаг

-Э.Оюутцэцэн: Манай компанийг 2 их наядыг авчихсан гэж яригдлаа. Үүнд чинь ашиг гэдэг зүйл байхгүй. 20 хувь л байдаг юм-

Гадаадын хөрөнгө оруулалттай "Ти Ти Жи Ви Си Өү" ХХК 2012-2023 оны хугацаанд "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай нийт 3.7 их наяд төгрөгийн гурван удаагийн гэрээ байгуулсан. Тус компанийн гүйцэтгэх захирал Э.Оюутцэцэн дараах байр суурийг хэллээ.

Тэрбээр: "Манай компанийг 2 их наяд төгрөг авчихсан гэж яригдлаа. Үүнд чинь ашиг гэдэг зүйл бараг байхгүй. 20 хувь л байдаг юм. Аливаа үйлдвэрлэлийн ашиг 20-30 хувиас хэтэрдэггүй. Гэтэл "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ашиг, зардлыг түрүүн харлаа. Ашиг 50 хувь, зардал 50 хувь гэж байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК баяр хүргэх хэмжээний мундаг ажилласан байна. Хувьдаа тэгж дүгнэж байна. Тоног төхөөрөмж шилжсэн гэх асуудлыг би мэдэхгүй. Надаас өмнөх асуудал. Би 2015 онд гэрээ байгуулагдахад орж ажилласан. Гэрээний хэрэгжилтийг хангаж ажилласан" гэв.


НЭМЭЛТ: 12.30 цаг

-Я.Батсуурь: ЭТТ ХК-ийн захирал асан Я.Батсуурь Ц.Элбэгдоржийг нэрлэв-

Нүүрсний хулгайн асуудлаарх өнөөдрийн /2023.12.06/ үдээс өмнөх сонсголоор ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь анхаарал татах асуудал ярив.

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Ти Ти Жи Ви Сү Өү” ГХОХХК-ийн асуудлаар 13 хүнийг гэрчээр дуудсанаас, ирсэн найман хүний нэг нь Я.Батсуурь юм.

Тэрбээр, "ЭТТ" ХК-д эзэн сууж авах гэсэн санаархал манай томоохон бүлэглэлээс гарч ирсэн. "Нүүрс удахгүй үнс болно, төрийн компани нүүрс ухдаггүй юм. Компанийн захирлууд нь шоронд ордог юм аа" гэх PR-ыг маш хүчтэй явуулж байсан. 2014 оны арванхоёрдугаар сард Монгол Хятадын нэг компанийг 99 жилийн хугацаатай оператороор оруулах гэрээ хэлэлцээрийн ажил эхэлсэн. Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар би ажиллаж байсан юм. Миний бие энэ үйл ажиллагааг нь эсэргүүцтэл долоо хоногийн дараа ажлын хэсгээс гаргаж, сарын дараа хорьсон. Тухайн үед Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж ажиллаж байсан. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.


НЭМЭЛТ: 12.00 цаг

-Б.Энэбиш: Шударга бусын хонгил руу чирэх гээд байсан тул гадаад гарсан / Б.Энхбаяр: Хөөн хэлэлцэх хугацаа дуусаад ирсэн юм уу-

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Ти Ти Жи Ви Си Өү" компанитай холбоотойгоор өнөөдрийн сонсголд найман хүн ирсэн тухай мэдээлсэн. Тэдний нэг нь ЭТТ ХК-ийн анхны Гүйцэтгэх захирал Б.Энэбиш. Түүнийг "Ти Ти Жи Ви Си Өү" компанид давуу байдал бий болгосон гэж шинжээчийн мэдээлэлд дурдагдсан.

-Сонсгол даргалагч Б.Энхбаяр: Б.Энэбиш дарга монголд ирчихсэн юм уу, наашаа суу. Сайхан өвөлжиж байна уу?

-ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш: Сайхан өвөлжиж байна уу?

-Б.Энхбаяр: Шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор танд хэлэх үг байна уу?

-Б.Энэбиш: Би ЭТТ ХК-ийн анхны захирал. Энэ олон жилийн дараа дэлгэрэнгүй ярих завшаан тохиолоо. "Эрдэнэс Монгол" компанийн захирлаар гурван жил буюу 2012 он хүртэл ажилласан. БНХАУ-ын төрийн өмчит "Чалко" компанитай нүүрсний борлуулалтын том гэрээнүүдийн нэгийг байгуулсан байдаг. Эхний ээлжинд 250 сая ам.долларыг жилийн 3 хувийн хүүтэйгээр урьдчилгаа төлбөр болгон авсан. 2012 оны гуравдугаар сард нэмээд 100 сая ам.долларыг 5-7 хувийн хүүтэйгээр авсан. Нийт 350 сая ам.долларыг нүүрсний борлуулалт хэлбэрээр урьдчилан авсан.

Баруун цанхид олборлолт явуулах асуудал Засгийн газрын түвшинд стратегийн хөрөнгө оруулагчдийг оруулж ирэхээр яригдаж байсан. Тиймээс баруун цанхид шууд өөрсдөө мэдээд эхлэх эрх мэдэл бидэнд байгаагүй. Улмаар Автрали болон Герман охин компаниа "Ти Ти Жи Ви Ко" гэж байгуулсан.

Шинжээчийн дүгнэлтэд зөрчил гэж дурдагдлаа. Манай нүүрс олборлолт гацаж, тоног төхөөрөмж сул зогсолт хийж яагаад ч болохгүй. Тиймээс тухайн үед авсан арга хэмжээ. Намайг ажлаа өгсний дараа ч "Ти Ти Жи Ви Ко" ажилласаар л байсан.

-Б.Энхбаяр: Чалко хоёр дахь хэлэлцүүлэг дээр нарийн яригдана. Та чинь хэдэн жил гадаадад амьдрав. Ямар хэрэгт буруутгасан юм бэ. Одоо шалгаж байгаа юм уу. Хэзээ эх орондоо ирсэн бэ. Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар ирсэн юм уу?

-Б.Энэбиш: Хувийн шинжтэй асуулт асуулаа. Хариулъя. Оюутолгой, Тавантолгой төслийг удирдаж байсан хамт олонтойгоо эхлүүлсэн хүн мөн, би. Оюутолгойн хэлэлцээр бол Засгийн газрын түвшнийх. Хар ажлыг нь би хийсэн. Тавантолгойн хувьд мөрөн дээрээ хариуцаж байсан. Тиймээс энэ тухай ярих субьект мөнөөс мөн.

Намайг ажлаа өгсний дараа өмнөхөө харлуулж эхэлсэн. Нэг нам гараад нөгөөгөө үгүйсгэдэг монголын улстөрийн дэг жаягийн дагуу. Шулуухан хэлье. 2013 оноос эхэлж шалгасан. Манай гэр бүлийнхэн Австралид амьдардаг. Намайг охин дээрээ очихоор тийшээ явсан хойно хэвлэлээр мэдээлэл гарч эхэлсэн байдаг. Над дээр гурван асуудал яригддаг. Хуулийн байгууллагаас надад нэг ч удаа хандаж байгаагүй. Би оргон зайлсан юм байхгүй. Шударга бусын хонгил руу чирэх гээд байсан тул гадаадад амьдарсан. Монголдоо ирээд гурван жил болж байна" гэлээ. 


НЭМЭЛТ: 11.30 цаг

-"Эрдэнэс Тавантолгой"-оос "Ти Ти Жи Ви Си Өү" компани 3.7 их наядын гэрээ байгуулжээ-

"Эрдэнэс таван толгой" ХК нь 2010-2023 онд нийт 10,4 их наяд төгрөгийн дүн бүхий 932 худалдан авалтын гэрээ хийсэн байна.

Гадаадын хөрөнгө оруулалттай "ТИ ТИ ЖИ ВИ СИ ӨҮ" ХХК 2012-2023 оны хугацаанд "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай нийт 3.7 их наяд төгрөгийн гурван удаагийн гэрээ байгуулжээ.

  • 2011 онд, 64,372,149,975
  • 2015 онд, 1,419,511,641,140
  • 2021 онд 943,743,629,107

2010 онд УИХ-ын, 2011 он ЗГ-ын хуралдааны тэмдэглэлийг үндэслэн "Таван толгой" ордын Цанхийн зүүн талбайд орборлолт хийх гэрээг Австралийн “Макмохан лимитэд”, ХБНГУ-ын “ББМ оперта”-тай байгуулахыг зөвшөөрсөн байна. Олборлолтын гэрээг дээрх компаниудтай 5 жилийн хугацаатай байгуулжээ. Гэвч 2012.03.25-нд “Ти Ти Жи Ви Сү Өү” ГХОХХК-тай Эрх шилжүүлэх гэрээ байгуулж, өөрийн эрх, үүргээ шилжүүлсэн байна. Энэ тухайгаа Эрдэнэс таван толгой ХК-нд мэдэгдэж, тус ХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал Б.Энэбиш гэрээг хүлээн зөвшөөрчээ.

Зөрчил:

ЭТТ ХК-ийн ТУЗ-өөс бус Б.Энэбишээс албан бичиг авсан нь ноцтой зөрчил. Улмаар 2015 оны 09 дүгээр сарын 29-ны өдрөөс 38 сарын хугацаатай хэрэгжих 1,4 их наяд төгрөгийн дүн бүхий нэмэлт гэрээг “Ти Ти Жи Ви Сү Өү” ГХОХХК-тай байгуулж байжээ.

Тэгвэл 2019 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс "Эрдэнэс Тавантолгой" ХК-д албан тоот хүргүүлсэн байна.

Уг албан тоотод "Гэрээнд нэг м.куб уулын цулыг олборлох ажлын хөлсийг 4.39 ам.доллараар тохиролцсон нь Цанхийн баруун хэсгийн олборлолтыг үнээс даруй 62.4 хувь өндөр тогтоож, олборлолтын үйл ажиллагаанаас 407.3 сая төгрөгийг хэмнэх боломжийг алдахад хүргэсэн" гэж байжээ. 

Өнөөдрийн сонсголд тус компанитай холбоотойгоо 13 гэрч дуудагдсан ч, найм нь ирсэн гэж танилцуулав.

  1. Гүйцэтгэх захирал Э.Оюутцэцэн
  2. Тус компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Батбилэг
  3. ТУЗ-ийн дарга Б.Заяабал
  4. Гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш
  5. Салбарын захирал асан Батнасангийн Батсайхан
  6. Ерөнхий инженер Р.Нацагдаш
  7. ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь
  8. Уурхайн төлөвлөлтийн газрын дарга Ч.Батбаяр

Нэмэлтээр мэдээлэхэд:

"ТИ ТИ ЖИ ВИ СИ ӨҮ" ХХК нь 100 хувийн БНХАУ-ын хөрөнгө оруулалтай компани бөгөөд монгол дахь төлөөлөгч нь Энхболдын Оюутцэцэн. Э.Оюутцэцэнгийн аав Ц.Энхболд нь Уул уурхайн хүрээлэнгийн дэд захирал, АМХЭГ-ын Уул уурхайн албаны захирал, ҮХЯ-ны ГУУГ-ын орлогч дарга, “МАК” ХХК-ийн Төлөвлөлт, эдийн засаг, судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.


НЭМЭЛТ: 11.00 цаг

-322,767 иргэнд 322 тэрбум төгрөгийг эх орны хишиг хэлбэрээр тараасан-

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 39 дүгээр тогтоолоор нүүрсний ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах, "Эрдэнэс тавантолгой" компанийг байгуулах, тусгай зөвшөөрөл эзэмших, эзэмшигч компанийн 50 хүртэлх хувийг иргэд, аж ахуй нэгжид эзэмшүүлэх, биржээр арилжаалах талаар үе шаттай тогтоолууд гаргаж иржээ.

Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолоор: 322,767 иргэнд 322 тэрбум төгрөгийг эх орны хишиг хэлбэрээр, хөгжлийн бэрхшээлтэй 1,721 иргэнд 1.7 тэрбум төгрөгийг, 2012 онд оюутны сургалтын төлбөрт 278 мянган иргэнд 137,9 тэрбум төгрөг шилжүүлжээ. Ингээд нийт 2.5 сая иргэнд 826,9 тэрбум төгрөгийг шилжүүлжээ.

-Алдагдал, ашиг, ногдол ашиг тараасан байдал-


НЭМЭЛТ: 10.30 цаг

-Шинжээч: ЭТТ ХК 19.3 их наядын хөрөнгө, 3.1 их наядын өртэй-

“Тавантолгой”-н чулуун нүүрсний бүлэг орд нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд оршдог. Цанхи, Бортээг, Оорцог, Ончхараат, Бортолгой, Ухаахудаг гэсэн зургаан үндсэн хэсгээс бүрдэх 2-30 метр зузаан 16 давхраастай 71,708.6 га ашиглалтын талбайг эзэлсэн эрчим хүчний болон коксжих чулуун нүүрсний орд юм.

  • Геологийн таамаг нөөц: 173.1 тэрбум тонн
  • Батлагдсан нөөц: 31.7 тэрбум тонн

Энэ оны есдүгээр сарын байдлаар "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн нийт хөрөнгө 19.3 их наяд төгрөг байна. Нийт өр төлбөр нь 3.1 их наяд төгрөг, нийт эздийн өмч нь 16.3 их наяд төгрөг байгаа аж. Нийт төвлөрүүлсэн татвар 2.5 их наяд байна. 2016-2017 оны хооронд хөрөнгө огцом өссөн бөгөөд 11.9 их наядаар нэмэгджээ.

Өнөөдрийн байдлаар "Эрдэнэс тавантолгой"-оос 2 сая 512 мянга 768 иргэн хувьцаа эзэмшиж байна. Тэдэнд 197.8 тэрбум төгрөгийн ногдол ашгийг бэлэн мөнгөөр шилжүүлээд байгаа талаар шинжээчийн дүгнэлтэд дурдлаа.


ЭХЛЭЛ: 10.15 цаг

-Б.Хишигдорж, Б.Чулуунбаатар, Э.Оюутцэцэн нарын ЭТТ ХК-ийн талбайгаас олборлосон нүүрс, хуулсан хөрс-

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн олборлолт, хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байдлыг танилцууллаа.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн баруун, зүүн цанхийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолын ажил хийдэг том компаниуд дурдагдав.

Үүнд дотор Б.Хишигдоржийн "Хишиг арвин индустриал" ХХК, Б.Чулуунбаатарын "Моннис майнинг" ХХК, Э.Оюутцэцэний "Ти Ти Жи Ви Си Өү" ХХК нар дараах байдлаар харууллаа.


Нүүрсний сонсголын эхний шат /2023.12.06/ гурав дахь өдрөө болох бөгөөд дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

  1. “Ти ти жи ви си өү” ХХК;
  2. Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөгийн 13000 тууш метр ажлыг хийж гүйцэтгэх /Эрдэнэдрийлинг ХХК/;
  3. Оффисын байр түрээслүүлэгчийг шалгаруулах;
  4. Автогрейдер (CAT14M) дүйцэхүйц худалдан авах /Барловорлд монголиа ХХК/;
  5. Micromine эсхүл түүнтэй дүйцэх программ нийлүүлэх, 2018 оны update хийх;
  6. Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайд уулын ажил гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэх Багц 1 Уулсын ажил, өрөмдлөг тэсэлгээ /Хишигарвин индустрал ХХК, Олборлолт ХХК/;
  7. Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх /Чин хутаг өндөр ХХК шалгарсан/ 2019;
  8. Цанхын баруун уурхайн нүүрс ачилт хийх гүйцэтгэгчийг шалгаруулах /“Мултипак” ХХК/


Арванхоёрдугаар сарын 4-8-ны өдрийг хүртэл үргэлжлэх нүүрсний сонсголын эхний үе шат:

Нүүрсний сонсголын ЭХНИЙ /2023.12.04/ өдрийн: Нэг дороос | Ж.Бат-Эрдэнэ: ТУЗ, ИТХ, засаг дарга нар инээлдээд суух юм. Ард түмэн тэнэг биш нийтлэлийг ЭНД дарж уншина уу.


Нүүрсний сонсголын ХОЁР дахь /2023.12.05/ өдрийн: Нэг дороос | Л.Гантөмөр, Р.Амаржаргал, Д.Эрдэнэбат, С.Ламбаа нарын 7 хүний гэр бүл нийлээд нүүрсний гэрээ хийжээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-06 12:49

Niit xurungund ezlex ur tulburiin xemjee baga baina sh dee. Nogdol ashgaa uguuchee a. Bor teeg ordiig neg uls turch avchixaad baigaa biz dee. Il bolgono shuu

Зочин
Зочин
2023-12-06 15:31

Энэ Элбэгдорж Эрдэнэтийг тэжээлийн цэгийн үнээ болсон гэж байсан нүүрний уурхайг үнс болгож байжээ хязгааргүй эрх мэдэлтэй хаан байжээ авчраачээ

Зочин
Зочин
2023-12-06 16:16

Элбэгдорж Эрдэнэтийг эмчилгээ тэжээлийн цэгийн са�##�ийн үнээ болсон нөөц нь удахгүй дуусна, нүүрс үнс болно гээд Таван толгойг Хятадуудад өгөх санаатай байж одоо ш�##�гаж байгаа хуулийн байгууллага байна уу

Зочин
Зочин
2023-12-06 16:19

2016-2023 оны их хулгайг ер ярихгүй байна

Зочин
Зочин
2023-12-06 17:24

Yostoi yamarch khereggyi sonsgol bolj bna daa khuurkhii. Iim yum khiij yadag bnaa. Tyr khoroonii gishyyd ch ter, shinjeechid n' ch ter. Yamar sul sulbagar ulbugur um be. Khoroonii gishyyd n' yu asuukhaa ch medekhgyi. Kyi neeree khelekh ch yg alga.

Зочин
Зочин
2023-12-06 18:31

Бузар нь дуусахгүйнээ

Зочин
Зочин
2023-12-06 19:05

Эбэ дорлиг 2 яаж нойртой хонодог болоо

Зочин
Зочин
2023-12-06 19:25

Тээндэрт ялуулдаг нөхөд бол гүйцэтгэгч компаниудаас хувь авдаг нь тодорхой доо

Зочин
Зочин
2023-12-07 02:54

Zi enhbold jenko gansuh elbeg naad company ii ezed

Зочин
Зочин
2023-12-07 08:29

Энэ нөхөр яасан их баясг�##�антай бнаа.

Зочин
Зочин
2023-12-07 09:46

Ажлаа сайн хийж байсан ч, чи хэрэггүй өөр муу хийсэн ч хамаагүй гэх үү

Зочин
Зочин
2024-02-18 00:36

Бузар булайнууд

Холбоотой мэдээ

Back to top button