Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос #2 | Л.Гантөмөр, Р.Амаржаргал, Д.Эрдэнэбат, С.Ламбаа нарын 7 хүний гэр бүл нийлээд нүүрсний гэрээ хийжээ

Нүүрсний хулгайн сонголын эхний хэсгийн хоёр дахь өдрийн /2023.12.05/ сонсгол 10.00 цагаас эхэллээ. Өнөөдрийн ярих гол сэдэв нь 38 аж ахуйн нэгжид 457.3 га газар эзэмших эрх олгосон асуудал.


ҮДЭЭС ХОЙШИХ СОНСГОЛ:

Шууд дамжуулалт:


НЭМЭЛТ:

-Л.Гантөмөрийн, Р.Амаржаргалын охин, АН-ын 7 гишүүний гэр бүл нүүрсний гэрээ байгуулжээ-

"Тавантолгой" ХК-тай нүүрсний гэрээ байгуулсан "Акмиконсалтинг" ХХК-ийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан долоон гишүүний эхнэр, охин болон хамаарал бүхий этгээдүүд хамтран үүсгэн байгуулжээ. Тодруулбал,

  • АН-ын дарга Л.Гантөмөрийн эхнэр А.Туул,
  • УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалын охин Р.Азбаяр,
  • УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайханы охин Б.Нарангоо,
  • УИХ-ын гишүүн С.Ламбаагийн охин Л.Шинэцэцэг,
  • УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин Б.Жаргалан,
  • УИХ-ын гишүүн асан Д.Зоригт
  • УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат нар хамтран "Акмиконсалтинг" компанийг байгуулсан байна. 

Тус компани нь "Тавантолгой" ХК-тай 50 мянган тонн нүүрсний гэрээг сонгуулийн өмнө байгуулсан гэдгийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр сонсголын үеэр тодотголоо. Олны мэддэгээр МҮДН фракц хамтран компани байгуулжээ гэв.


НЭМЭЛТ: 15.00 цаг

-Д.Бат-Эрдэнийн "Тавантолгой Транс" ХХК 10 сая тонн нүүрсний 1 их наядын гэрээ хийжээ-

Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж, Д.Хуушаан нарын эзэмшлийн "Тавантолгой Транс" ХХК 10 сая тонн нүүрсний 300 сая ам.долларын гэрээ хийсэн. 300 сая ам.доллар нь нэг их наяд гаруй төгрөг.

Нүүрсээ ачиж авч явчхаад өр төлбөрөө барагдуулдаггүй бөгөөднэг жилд 40-50 тэрбум төгрөгийн өр үүсгэдэг байна. Улмаар нүүрс авчхаад оронд нь бараа бүтээгдэхүүн шахах тохиолдод байдаг аж. Тухайлбал, тус компанийн зүгээс байшин, газар өгье гэдэг саналууд иржээ. Хөрөнгүүдийн үнэлшгээ хийгдэж байгаа гэдгийг шинжээч хэллээ.


НЭМЭЛТ: 14.30 цаг

-Г.Ганболд: Хоёр төрлийн том хулгай байна. Пүү, АМНАТ хоёрын зөрүүгээр 2 сая тонн нүүрс эх үүсвэргүй гараад явчихсан-

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

УИХ-ын гишүүн Г.Ганболд: Хоёр төрлийн том хулгай байна. Нэгт нь, ангиллын. Манайх эрчим хүчний, хагас кокос, коксжих гэсэн гэхчлэн дөрөв ангилж байна. БНХАУ найм ангилаад байх шиг байгаа юм. "Тавантолгой" ХК-ийн борлуулсан нүүрсний хэдэн хувь нь эрчим хүчний нүүрс юм бэ. "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай нийлээд 7 сая тонн гэж байна лээ. 15 орчим ам.доллароор зараад байгаа юм л даа. Эрчим хүчний нүүрс, коксжих нүүрсний үнэ асар ялгаатай байна. Үүнийг шалгасан зүйл бий юу. Яг ямар лаборатороор тогтоолгодог вэ. Өдөр өдөрт нь юм уу, мөргөцөг болгоноор нь уу. Би хяналт шалгалт хийж байхдаа танайхаас нүүрс авч ирээд энд шинжлүүлэхэд огт өөр хариу гарч байсан.

Дараагийнх нь хоосон машины асуудал. Энэ бол татварын хулгай. Эх үүсвэргүй гарсан хулгай бол яг нүүрсний хулгай. Энэ нь яг пүүн дээр гараад байна л даа. АМНАТ-ыг маркшейдрээр тоочихно. Пүү, АМНАТ хоёрын зөрүү асар өндөр байна гэдэг гаалийнхны шалгалтаар 2 сая тонн нүүрс эх үүсвэргүй гараад явчихсан. Гэрээтэйгээр буусан нүүрснээсээ 1 сая тонноор дутчихсан. Энэ нь 2016 оны пүүний зөрүүнээс харагдаад байна. " хэмээлээ...


НЭМЭЛТ: 14.00 цаг

-"Тавантолгой" ХК-ийн 16 хувийг эзэмшигч С.Мөнхжаргалын эгч 4.0 сая тонн нүүрсний гэрээ хийжээ-

"Тавантолгой" ХК-ийн 16 хувийг эзэмшигч Сэмбээжавын Мөнхжаргалын нэгдмэл ашиг сонирхолтой хоёр компани:

“Burling West Co” ХХК 2013-2019 онд 4.0 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулаад 1.6 тонныг нийлүүлжээ. Их Британи улсад үүсгэн байгуулсан компани бөгөөд үүсгэн байгуулагч нь Сэмбээжавын Бямбажаргал. Сэмбээжавын Мөнхжаргалын төрсөн эгч аж.

“Arirang Mulsan Corp co” ХХК 2020-2022 онд 2.7 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулаад 1.5 сая тонныг нийлүүлжээ. Тус компани БНСУ-д байгуулагдсан бөгөөд Park Jong Sun 50%, Kim Dae-Woo 30%, Lee Sang-hee 20% эзэмшдэг.

“Arirang Mulsan Corp co” ХХК-ийг Монгол Улсад төлөөлөх компаниар "Тэргүүн-Оюун" ХХК-ийг бүртгүүлжээ. "Тэргүүн Оюун" ХХК нь "Сэлэнгэмаяк" гэх компанийн хувьцааг эзэмшдэг. "Сэлэнгэмаяк" ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Мөнхжаргалын хүү Баяр бүртгэлтэй байна.


ҮДЭЭС ӨМНӨХ СОНСГОЛ:

Шууд дамжлуулалт:


НЭМЭЛТ: 12.30 цаг

-О.Цогтгэрэл: Б.Энхбаяр сайд намайг "Д.Дорлигжавын дээрэмдсэн газарт барилга барьсан" гэсэн-

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: "Олборлолт, ашиглалтаас илүү борлуулалттай холбоотой нүүрсэн дээр гарч буй асуудал сенсаац дэгдээсэн. Хамгийн гол шийдэл Биржийн тухай хууль. Цаашдын гарц шийдлийн тухай Д.Бат-Эрдэнэ тодорхой байр сууриа илэрхийлээч. Надтай холбоотойгоор Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав гуай дуудагдаж ирсэн. Нэг зүйл асууя. Б.Энхбаяр сайд өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулган дээр мэдээлэл хийсэн. Тэр үеэрээ "Д.Дорлигжавын дээрэмдэж авсан газар дээр намайг барилга байшин барьсан" гэж хэлсэн. Микропонгүйгээр "Энхбат Содон гэдэг хүн" гэж хэлсэн. Энхбат Содон гэдэг хүнийг та ямар нэгэн байдлаар дарамталж надад газар авч өгсөн үү" гэв.

УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ: "Сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголын үр дүнд дахин хулгай гарахгүй байх эрхзүйн орчныг бүрдүүлэхэд Хянан шалгах түр хорооныхон ажиллаж байгаа байх. Өмнөхөө сайн нягтлах хэрэгтэй. БНХАУ-тай хиллэдэг учраас монголын нүүрсний үнэ нэмэгдэж эхэлсэн. Энэ нь 2010, 2011 оны үес" хэмээн хариулав.

УЕП асан Д.Дорлигжав: Та хоёр өнгөрсөн пүрэв гарагийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр толхилцож байгааг би сонссон. Харсан. Би 2010-2015 онд УЕП-оор ажиллаж байсан. О.Цогтгэрэл гишүүний ярьж байгаагаар 2017 онд болсон юм шиг байна. Тэр үед би Хууль зүйн сайдын алба хашиж байсан. Мэдэхгүй юм байна лээ. Энхболд гэдэг хүн хаанахын ч, хэний ч хүн юм. Мэдэхгүй юм байна. Өнгөрсөн сонгуулиар ийм шуугиан сошиалд гараад өнгөрсөн. УИХ-ын чуулганы хуралдаанд ХЗДХ-ийн сайд хэлнэ лээ. Энэ худал шүү. Сайн нягталж байж яриарай. Хүний нэр төрд халдаж болохгүй. Тиймээс энэ үгээ буцааж авах, уучлал гуйх хэрэгтэй" гэлээ.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Юун гуя. Сонсголоо ярь. "Женерал тех" компанид Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нар нэгдмэл ашиг сонирхолтой гэсэн байна. Гэрээ, хамаарал холбогдох баримт байна уу. Ц.Элбэгдорж тухайн үед Ерөнхийлөгч байсан. Хэрэг хэрэгсэхгүй болгосон цаг хугацаатай давхцаж 11-р сард нүүрс нийлүүлэх гэрээ хийгдсэн" гэлээ.


НЭМЭЛТ: 12.00 цаг

-"Ажнай" Д.Бат-Эрдэнийн "Тавантолгой транс" компани 9.7 сая тонн нүүрсний гэрээ байгуулжээ-

"Тавантолгой транс" ХХК 2013-2019 онд "Тавантолгой" ХК-тай 9.7 сая тонн нүүрсний гэрээ байгуулжээ. Программд бүртгүүлснээр 550.7 мянган тонн нүүрс нийлүүлсэн нь тогтоогдсон байна.

Тэгвэл "Тавантолгой транс" ХХК-ийн 70 хувийг УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ, 20 хувийг Д.Дагвадорж, 10 хувийг Д.Хуушаан нар эзэмшдэг. Харин "Ажнай" Д.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарын нэгдмэл сонирхолтой, хамаарал бүхий аж ахуйн нэгж гэдгийг шинжээчийн дүгнэлтэд дурдлаа. 

-"УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайханы эхнэрийн компанийн нийлүүлсэн нүүрсний хэмжээ олдоогүй"-

“Говь Эрдэнэс групп” ХХК 2012 онд 50.0 мянган тн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулжээ. Гэвч нийлүүлсэн нүүрсний хэмжээ пүүний програмын датанаас олдоогүй байна.

Энэхүү компанийн нэгдмэл сонирхолтой этгээдээр УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайханы эхнэр П.Эрдэнэцэцэг нэрлэгджээ. Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ТУЗ-ийн гишүүн А.Идэрцог нар байгааг дурдлаа.

-Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нарын хамаарал "Тавантолгой" ХК-д нүүрс нийлүүлжээ-

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нарын нэгдмэл ашиг сонирхол бүхий "Женерал тех" компани 2013 онд 100 мянган тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж, 19.2 мянган тонныг нийлүүлжээ.

Уг, "Женерал тех" компанийн захирал Б.Батболд нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийнх нь хамаарал бүхий этгээдээр нэрлэгдсэн байна. Харин тухайн компанид хувьцаа эзэмшдэг Д.Баатар нь "Глобал аппарел Лимитед" ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын төрсөн дүү гэдгийг шинжээчийн дүгнэлтэд дурдав. 


НЭМЭЛТ: 11.30 цаг

-2013-2022 онд 55.7 сая тонн нүүрс нийлүүлэх 503 гэрээг БНХАУ-ын компаниудтай хийжээ-

"Тавантолгой" ХК-ийн нүүрс борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой шинжээчийн мэдээллийг танилцууллаа.

Танилцуулгын эхэнд, “Хяналт шалгалтын хугацаанд Тавантолгой ХК-иас нүүрс борлуулалтын гэрээ тус бүрээр дүгнэсэн актыг ирүүлээгүй, пүүний програмын дата, нягтлан бодох бүртгэлийн програмаас гаргаж буй мэдээлэл бүрэн бус, шаардлага хангахгүй байсан” гэх дүгнэлтийг хэллээ.

“Тавантолгой” ХК-ийн аудитийн санхүүгийн тайланд тус компани 2013-2022 онд нийт 2 их наяд 508 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна.

2015-2022 онд борлуулсан нийт нүүрсний тоо хэмжээг Ашиглалтын үйл ажиллагааны тайлан болон АМНАТ-ын тайланд тусгасан дүнтэй харьцуулж үзэхэд 362.1 мянган тонн зөрүүтэй тусгажээ.

300 мянган тонн нүүрс олборлох ёстойгоос ердөө 19,000 мян тонн олборлосон байна.

Тавантолгой ХК 2013-2022 онд байгуулсан нийт 74.9 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд 21.6 сая тонн нүүрс борлуулсан байна. Үүнээс:

  • 55.7 сая тонн нүүрс нийлүүлэх 503 гэрээг БНХАУ-ын хуулийн этгээд,
  • 19.2 сая тонн нүүрс нийлүүлэх 107 гэрээг Монгол Улсын хуулийн этгээдтэй байгуулсан.

Гэрээнд тусгасан нүүрсний үнэ, нийлүүлэх хэмжээнд үндэслэн гэрээний үнийг тооцоход 40.2 сая тонн нүүрс нийлүүлэх 559 гэрээ нь хэлцэл хийхээс өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас бага дүнтэй буюу их хэмжээний хэлцэлд хамаарахгүй гэрээ байна.


НЭМЭЛТ: 11.00 цаг

-П.Золжаргал: Газрын даамлаар дандаа сургуулиа төгсөөд ирсэн нутгийн хүүхдүүд ажилладаг-

Өмнөговь аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Золжаргал: 2002-2009 оны хооронд газрын албаны даргаар ажиллаж байсан. Өнгөрсөн 2022 оны дөрөвдүгээр сараас өнөөдрийн албан тушаалд үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. Арванхоёрдугаар сард шалгалт өгөөд жинхэлсэн.

Газрын дуудлага худалдаа бол цахим биржээр явагддаг. Ашиглах хэлбэрт аль болох дуудлага худалдаа зарладаггүй. Дуудлага худалдаанд оруулах газраа эхлээд аймаг болон сумдын ИТХ-ын шийдвэрүүдийг төлөвлөлтийн цахим системд оруулдаг. Улмаар тухайн засаг дарга дуудлага худалдааг зарлаж, ИТХ-ын шийдвэр дээр үндэслэн олгодог. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид өгсөн гэх газруудын мэдээллийг нэг бүрчлэн шинжээч нарт өгч болно.

Энд ажиллаж байгаа залуучууд сум орон нутагтаа хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа. Бүгдээрээ Өмнөговийн иргэд. Сургуулиа төгсөөд л ирээд ажиллаж байгаа хүүхдүүд. Өнөөдрийн байдлаар газрын даамлын нэлээн олон сул орон тоо бий.


НЭМЭЛТ: 10.45 цаг

-Б.Энхбаяр: Газар зарсан мөнгөө МАН-ын албан тушаалтанд өгсөн үү | Х.Нэхийт: Хэн нэгэнд өгдөггүй-

Ханбогд суманд гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад газар эзэмшүүлсэн асуудал яригдав. Нэг га газрыг нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй эзэмшүүлсэн хэмээх шинжээчийн дүгнэлтийг сонсгол даргалагч Б.Энхбаяр танилцуулсан юм.

Нэгдүгээрт, газрын дуудлага худалдааны үнийг төлөөгүйгээр газар олгодог асуудал байна.

Хоёрдугаарт, гаалийн хяналтын талбай, авто тээврийн зогсоол гэдэг нүүрсний үйл ажиллагаатай холбоотой 1-40 га газрыг бусдад хууль бусаар шилжүүлсэн асуудал байгаа. Энэ дотор гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, хуулийн этгээд байдаг.

2020-2022 оны газар олголтоос гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд 457.3 га газар эзэмших эрх болгосон байна. Гадаад хөрөнгө оруулалттай хоёр хуулийн этгээдэд эрчим хүчний зориулалтаар 4100 га газрыг эзэмших эрх болгосон байна.

Газрын асуудалтай холбогдуулан ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтээс дараах асуултыг асуулаа.

-Сонсгол даргалагч Б.Энхбаяр: Таны захирамжаар гадаад эзэнтэй компаниуд болон хувь хүнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Гадаадын иргэнд газар эзэмшүүлдэг юм уу?

-Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт: 70 аж ахуй нэгжид эзэмшүүлсэн гэж хэллээ. Үүнээс 40 ААН дурдлаа. Би гурван жил Засаг даргын албыг хашиж байгаа. Нэг ч гадаадын иргэн, компанид газар олгоогүй. Үе үеийн засаг дарга нар олгоогүй гэж би ойлгож байгаа. БНХАУ-ын иргэд аваад байгаа учраас нэг ч гэсэн монгол хүнд олгоё гэдэг үүднээс дуудлага худалдааны үнэ төлүүлж олгож ирсэн. Би энэ зарчмынх нь дагуу л олгосон. Ашиглалтаар гадаад, эзэмшигчээр монгол хүмүүс авч байгаа. Цаанаа ямар эзэмшилтэй байдаг нь газрын мэдээлэлд харагддаггүй. Мэдээллийн зөрүүтэй зүйлс харагдаж байна.

-Б.Энхбаяр: Гадаадын иргэдэд газрын ямар хугацаатай ашиглуулдаг юм?

-Х.Нэхийт: Гадаадын иргэдэд таван жилийн хугацаатай ашиглуулдаг. Монгол иргэдэд газрыг 15 жилээр эзэмшүүлж байгаа.

-Б.Энхбаяр: Гадаадын иргэдэд ямар хугацаатай эзэмшүүлээд байгаа юм.

-Х.Нэхийт: Гадаадын иргэнд эзэмшүүлэх хууль байхгүй. Хориотой.

-Б.Энхбаяр: Таны захирамжууд дандаа гадаадын иргэдэд эзэмшүүлсэн байна шүү дээ?

-Х.Нэхийт: Шинжээчид буруу зөрүүтэй мэдээлэл цуглуулсан байна. Хөрөнгийн мэдүүлгээс авсан мэдээлэл байна. Газрын мэдээлэл ийм зүйл байхгүй.

-Б.Энхбаяр: Нэг га газрын нэг тэрбум орчим төгрөгөөр үнэлж зардаг юм байна гэсэн үг. Газар эзэмших эрхийг худалдан борлуулдаг уу?

-Х.Нэхийт: Тухайн газар эзэмшигч шилжүүлэх эрх нь нээлттэй.

Б.Энхбаяр: Эзэмших эрхийг худалдахыг хориглогдог уу.

-Х.Нэхийт: Болохгүй гэсэн хууль байхгүй.

-Б.Энхбаяр: Та зарж буй газруудынхаа нэг га-г нэг тэрбумаар үнэлдэг гэдгийг илтгэсэн баримтууд байна. Захирамж гаргаж, энэ олон газрыг зарахдаа мөнгө авч байсан уу?

-Х.Нэхийт: Надад мөнгө авсан асуудал байхгүй. Энэ бол харьцангуй буруу ойлголт.

-Б.Энхбаяр: Та улстөрийн томилгоотой хүн мөн үү?

-Х.Нэхийт: Тийм

-Б.Энхбаяр: Аль намаас томилогдсон бэ?

-Х.Нэхийт: МАН-аас

-Б.Энхбаяр: Таныг хэн томилсон бэ

-Х.Нэхийт: Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж

-Б.Энхбаяр: МАН-аас хэн гэдэг хүнтэй холбогдож энэ албан тушаалд очсон бэ?

-Х.Нэхийт: МАН-ын хэн нэгэнтэй холбогдож энэ албан тушаалд очихгүй л дээ. Сумын ИТХ олонхоороо дэмжээд, аймгийн Засаг даргад уламжилж, батламжилдаг.

-Б.Энхбаяр: Газар зарсан мөнгөө МАН-ын хэн гэдэг албан тушаалтанд өгдөг байсан бэ?

-Б.Нэхийт: Хэн нэгэнд өгдөггүй.


НЭМЭЛТ: 10.30 цаг

-Ханбогд суманд газар эзэмшсэн гадаадын компаниуд-

  • Дуудлага худалдааны анхны үнэ төлөгдөөгүй 11 хуулийн этгээд газар эзэмшиж байна: 81,5 га
  • Гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгосон: 457,3 га
  • Гадаадын хөрөнгө оруулалттай 2 хуулийн этгээдэд эрчим хүчний зориулалтаар газар эзэмших эрх олгосон: 4100 га

Газрын дуудлага худалдааны үнэ төлөөгүй 11 аж ахуйн нэгжийн жагсаалт:

  1. Хуахайдалай ХХК: 40 га
  2. Топ транспорт ХХК: 0,1 га
  3. Галба шанхын говь ХХК: 4 га
  4. Өсөх говь ХХК: 1500 м.кв
  5. Ханбогд органик хүнс ХХК: 1 га
  6. Жэй эс би ХХК: 10 га
  7. Загра говь ХХК: 2250
  8. Арвижих ноён транс ХХК: 3 га
  9. Ханбогд инженеринг ХХК:  3 га
  10. Хангихүдэр уул ХХК: 10 га
  11. Калви ХХК: 10 га

Газрын тухай хуулинд гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, гадаадын иргэн зөвхөн газар ашиглагч байж болно гэж заасан байх боловч дараах 38 аж ахуйн нэгжид газар эзэмшүүлсэн байна.

  1. Лилия гарден ХХК: 10 га, Монголиа яао яан голден транс портейшн ГХО/БНХАУ/
  2. Фүжибит ХХК:  15,6 га,  FJBT logistics /Сингапур улс/
  3. Ийзий транспорт: 14,5 га, Гуо хуй олон улсын тээвэр ГХО
  4. Силвер титан интернэйшнл: 13 га, Качфлов энержи
  5. Качнис ложистикс: 13 га, Качфлов энержи ГХО
  6. Соронзон говь:  Шилмэл газар ГХО
  7. Энгүүн болор: 10 га,  Качфлов энержи ГХО
  8. Энхдэлгэр говь: 10 га,
  9. Ногоолин хэрлэн: 10га,Их борзон говь ГХО 100
  10. Ногоолин хэрлэн: 21 га, Их борзон говь ГХО 100
  11. Гүн хармармагтай: 10 га, Ви ди ар кайшинг ЛТД ГХО 100
  12. Эс эм эс ти: 10 га, Баян нуур аймгийн Шин Фэн нүүрс ГХО 100
  13. Тэнгэр анд тэнгис: 1,5 га, Өвөрмонголын жин чан эрчим хүч ГХО 100
  14. Талын цэнхэг трейд: 3,5 га, Карри стар ГХО 100
  15. Талын цэнхэг трейд: 40 га, Карри стар ГХО 100
  16. Их даваа уул: Тайжсүх ХХК ГХО 100
  17. Синотрак хово транс: 10 га,  Аодэ ГХО 100
  18. Эрхэт түнш: Норт майнинг инвэстмэнтс ГХО
  19. Рояал ассет: 2 га,  Сан жиа тай ГХО 100
  20. Рояал ассет: 10 га,  Сан жиа тай ГХО 100
  21. Өртөөчин тайж: 3 га, Тэнгисохь ГХО 100
  22. Эркэ монголиа: 10 га, Монголиан жи тун интернэйшнл ложистикс ГХО 100
  23. Сарт ухаа: 2 га, Вао Agudamu
  24. Төгс оёдол: 2га, Tiar yu
  25. Их даваа уул: 9 га, Тайж сүх ГХО 100
  26. Камелнис ложистик: 10, Качфлов энержи ГХО 100
  27. Төмөр туурай:  Чень юань ГХО 100
  28. Коалюшн ложистиз энд минералс: 10, Улаан чулуут транс ГХО 100
  29. Трэйд инвестмент групп: 15 га, Хэшун агро ГХО 100
  30. Цагаан овоо баялаг: Качфлов баялаг ГХО 100
  31. Гранд говь суплай: 30 га, Өвөрмонголын руйлянэ импорт  экспортын компани
  32. Жи пи жи ди: 10 га, Шижир гэрээ ГХО 100
  33. Талын ургах наран: 20 га, Хаппи транс ГХО 100
  34. Кайтл райнч: 10 га, Лахс транс ГХО 100
  35. Галба ус: 3га, Уо хуй олон улсын тээвэр ГХО
  36. Цагаан алт эх жин: 9,1 га, Дэвжих хулан ГХО 100
  37. Жэй эс би: 10 га, Файр бонд менежмент ГХО 100
  38. Тив транс: 3.8 га Choa da a
  39. Угтах баян говь: 30 га, Шантон олон улсын тээвэр ГХО 100

Гадаадын хөрөнгө оруулалттай 2 хуулийн этгээдэд  эрчим хүчний зориулалтаар газар эзэмших эрх олгосон: 4100 га

  1. Солар илч ГХО: 100 га, Жи өү эйч клин энержи
  2. Клинтек: 4000 га Дабль пи саунд монголиа ГХО 100

ЭХЛЭЛ: 10.00 цаг

-Гэрч: Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав, М.Энх-амгалан нар, А.Зангад нар дуудагдсан-

Нүүрсний хулгайн сонголын эхний хэсгийн хоёр дахь өдөр /2023.12.05/ дараах хүмүүс гэрчээр дуудагдсан билээ.

  1. Пүрэвдулам "Дөлгөөн хайрхан" аудит компанийн захирал
  2. Тунгалаг "Их Монгол хөлөг" аудит компанийн захирал
  3. Билэгсайхан "Пандер мидланд" аудит компанийн захирал
  4. Энхжаргал "Юни стар" аудит компанийн захирал
  5. Отгонбаяр Өмнөговь аймгийн аудитын газрын Ерөнхий аудитор
  6. Алтанзаяа Өмнговь аймгийн аудитын газрын дарга
  7. Хонгорзул Өмнөговь аймгийн аудитын газрын дарга
  8. Цэрэнбаяр Өмнөговь аймгийн аудитын газрын дарга
  9. Д.Артаг Гүйцэтгэх захирал
  10. Б.Батсүрэн Гэрээ эрхзүй албаны дарга
  11. Э.Болд-Эрдэнэ Уул уурхай төлөвлөлт ашиглалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий инженер.

Мөн нэмээд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УЕП асан Д.Дорлигжав, М.Энх-амгалан нар, Монгол Улсын Ерөнхий аудитор асан А.Зангад, Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар, Ерөнхий аудитор Д.Занданбат, Ч.Төрмандах Худалдан авалт хангамжийн хэлтсийн захирал нар.

Энэ дээр нэмэгдэх нь энэ долоо хоногийн хугацаанд энэ үеүдэд гарсан хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон гэх прокурорын тогтоол түр хороонд ирсний дараа холбогдох шийдвэр гарсан хуулийн байгууллагынхныг нэмж дуудна.

  1. Түвшинбаяр ТУЗ-ийн дарга,
  2. Шүрэнхишиг ерөнхий нягтлан бодогч,
  3. Ч.Төрмандах "Бадрах-Од" компанийн гүйцэтгэх захирал,
  4. "Болор агро" компанийн гүйцэтгэх захирал,
  5. "Таван хуур" компанийн гүйцэтгэх захирал,
  6. "Говь түрүү" компанийн гүйцэтгэх захирал,

Эхний сонголын эхний өдрийг хүргэсэн Нэг дороос | Ж.Бат-Эрдэнэ: ТУЗ, ИТХ, засаг дарга нар инээлдээд суух юм. Ард түмэн тэнэг биш нийтлэлийн ЭНД дарж уншина уу.

Сэтгүүлч: П.Урнаа

Видео: Б.Эрдэнэбаяр, Д.Мөнхбат

Зургийг: Б.Мягмарбаяр, О.Улсболд

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин зочин
Зочин зочин
2023-12-05 11:54

Нүүрсний сонсгол гэж.

Зочин
Зочин
2023-12-05 11:55

ЭДГЭЭР ХОЛБОГДОГЧ НАРЫГ ХЭР БАЯЖСНААР НЬ ИДСЭН ИДЭЭГҮЙГ НЬ ДҮГНЭЭСЭЙ. СОХОР БАЙХ ЮМ.

Зочин
Зочин
2023-12-05 12:51
Reply to  Зочин

МАН-с ТОМИЛОГДСОН ХУРАЛ ДАРГАЛАГЧ ХУУЛИЙН САЙД НЬ МАН-с ТОМИЛОГДСОН ЗАСАГ ДАРГААСАА ТА ГАЗАР ЗАРЖ ОЛСОН МӨНГӨӨ МАН-д ӨГДӨГ БСН УУ ? ГЭСЭН ЧИНЬ НӨГӨӨДӨХ НЬ ӨГДӨГГҮЙ БСН ГЭНЭЭ ХА ХА ХҮН АМЬД ЯВАА НАСАНДАА ИЙМ . ТЭНЭГ ЖҮЖИГ ҮЗДЭГ Л ЮМ БНА

Зочин
Зочин
2023-12-05 13:22

Боловсролын зээлийн санг тоносон хүн сонсгол хийж болох уу

Зочин
Зочин
2023-12-05 17:33
Reply to  Зочин

Аа, чи муу нохой Энхбаярыг гоочлоод эндээс �######�уул чихв.л амь мэнд гарнаа гэж бодож бна уу ? Гонж за !
Муусайн юмнуудыг бүгдий нь бууд !!!

Зочин
Зочин
2023-12-05 13:59

Мөнгөө хэн нэг �##�бан туша�##�танд өгдөггүй гэжээ. Өөрөө авдаг байх нь

Зочин
Зочин
2023-12-05 14:25

Эбэ ядорлиг 2 хаан байсаан

Зочин
Зочин
2023-12-05 15:46

Боловсролын зээлийн сан яасан бэ нээрээ

Зочин
Зочин
2023-12-05 15:52

бзс энэний хажууд чихрийн цаас, бүү санаатайгаар асуудлаас зугтуул

Зочин
Зочин
2023-12-05 16:07

Дорлигжав гэгч урвагч дүлзэнгийн үед гэмт хэрэг гаарч цагдааа прокурор нь цадигаа �##�дсан. 2009 онд гарсан Хүн амины ноцтой хэргийг ш�##�гуулах гэж энэ нөхрийн ха�##�гыг 2010 - 2015 онд мөн ч олон удаа сахисан огт ш�##�гахгүйгээр Өнөрмаа мэтийн прокуроруудынхаа сан�##�аар л хаачихдаг хогийн новш байсан даа.

Зочин
Зочин
2023-12-05 19:58
Reply to  Зочин

�######�уулдаа Долигжавын үйлдэлүүд хүүхдүүдэд нь шууд, харин өөрт нь ч муугаар туссандаа чааваас. ингэж луйврын хөрөнгөтэй олон жил нас�##�ж хөрөнгө хулгайлж хөеөөлж амьдраад ч яах юм билээдээ Дорлигжаваа. Муу явахаар сайн үх гэдэгдээ

Зочин
Зочин
2023-12-05 16:21

ЭНЭ ДОРЛИГЖАВ ГЭХ УЛААН ШАНТААЖЧИН АВИЛАГЧИН ЭЛБЭГДОРЖИЙН ДАЛБААН ДОР ИХ Ч ООДОРЧ ИХ Ч ХӨЛЖСӨН ДӨӨ БҮР АЙМАГ ДҮҮРГҮҮДИЙН ПРОКУРОРУУДААС АА ХУВЬ АВДДАГ БСН ГЭЭД БОДДОО

Зочин
Зочин
2023-12-05 18:25
Reply to  Зочин

Харахаас өлөн царайтай шун�##�тай п�####�

хүннү
хүннү
2023-12-05 19:39

Өмнөговийхөн газраа гадаадыханд зарж, Баян-Өлгий газар зүйн нэрээ казах болгож Монгол улсын хуулийг үл тоосон. Түрүүчээсээ газар зүйн нэр өөрчилсөн хэрэг нь шүүхэд шилжигдсэн. Одоо Өмнөговийн дарга нарыг шүүхэд шилжүүл. Энэ хоёр хоёуулаа монгол улсын тусгаар тогтнолд зан�##� хийсэн үйлдэл.

Зочин
Зочин
2023-12-05 20:42

Unendee denduu huchtei Hulgaichuud baina

Зочин
Зочин
2023-12-05 21:02

Жүжиг2 хэн нь их идсэн бэ гэхээс өөр ур�##�даан бхгүй бодвол МАН ынхан дутуу идчихсэн гээд уурлаад бгаа нь тэр

Zochin
Zochin
2023-12-06 09:16

та нар хятад д ингэх бснуу нэг л худлаа үгүй гсэн улс

Zochin
Zochin
2023-12-06 09:17

enmusainudig hytadad ughiinsun

Зочин
Зочин
2023-12-06 16:50

Дан Увс, Ховдын хулгайчууд байна. Нөгөө миний яриад байдаг Ойрдууд Ха-лхын буяныг хоослож байна гэдэг чинь энэ шүү дээ. Тэд 12-15 жилд Монголын хамаг баялагаар гараа угааж байна. Дахиад хэлье. Угсаатны цөөнхүүд, Ойрдууд Ха-лхын буянаар гараа угааж байна. Төрд Увс, Ховдынх л бол бор ха-лзан төлөг байсан ч шууд ногоон гэрлээр шурга-лдаг цаг үе байсан шүү. Суда-лгаа хийсэн ч дуртайта-л гарч ирнэ. Тэгээд тэр бор ха-лзан төлгүүдийх нь хийсэн гавъяа нь энэ. Зай гарва-л хулгайлаад, завсар гарва-л цавчаад явсан байгаа биз? Элбэгдорж оо, Нямдорж оо, Дорлигжав аа, А-лтанхуяг аа! Баримтгүй хуцна гэж байхгүй шүү.

Зочин
Зочин
2023-12-06 22:11

АН ыг засаг барьж байхдаа гишүүддээ ямар ч хамаагүй аргаар баяж гэдэг гэж хэлдэг байсан үнэн л юм байна. Тэгэхэд MAH- ийн гишүүн байж баяжиж байтугай ажил ч олдохгүй УЛНЫ УЛ болоод байж байх юм даа ээээ бурхан минь

Зочин
Зочин
2023-12-06 22:38

Нүүрсний сонсголыг зохион байгуулж бгаа хорооны гишүүд, шинжээч нарт амжилт хүсье!

Зочин
Зочин
2023-12-06 22:57

Iim baihad tatvar tuluud l bgaa shuu dee

Зочин
Зочин
2023-12-07 07:48

Сонгсолоос их зүйлийг мэдэж авлаа Арайл юмдаа нүүрс авч борлуулсан бол мөнгөө өгөх хэрэгтэй шдээ арай юу тэр мөнгө улс орны эдийн засаг хөгжилд хэрэгтэй шдээ ямар аймаар шун�##� вэ

Холбоотой мэдээ

Back to top button