Прогноз: Орон нутагт 10 орчим, хотод таван сонгуулийн тойрог үүсгэх хувилбар

Хөшигний ард тойрог хуваалтыг хэрхэн хийх талаарх яриа идэвхтэй өрнөж эхэллээ. Учир нь, өнгөрөгч даваа гаригт МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бүлгийн хуралдаанд сонгуулийн тойргийг бүсчлэн хуваах асуудлыг танилцуулж, олонхийн саналаар дэмжүүлсэн юм.
Тиймээс ч тойргууд хэрхэн, хэд хуваагдах талаарх яриа идэвхжиж, янз бүрийн олон хувилбарууд яригдаж байна. Тойрог хуваалтын эхний хувилбарууд ба төрийн өндөрлөгүүд үүн дээр хэрхэн санал нэгдсэн эсэх талаарх нюансыг хүргэж байна.
Нэг. Улс төрчид томсгосон тойргийг хэрхэн хүлээж авч байгаа вэ
-Тойрог томсгох агуулгад У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар санал нэгджээ-
Тойрог томсгох агуулга дээр сүүлийн үед түнжин муутайхан буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар харьцангуй санал нэгдсэн гэж харагдаж байгаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн УИХ-ын сонгуульд өөрийн зөвлөх, төрсөн дүү тэргүүтэй залуус сойхоор бэлтгэсэн. Тойрог томсгосон тохиолдолд түүний дэмжлэг үзүүлэх залууст нэлээд эрсдэлтэй тусах юм.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд өөрийн автор бүхий "Алсын хараа-2050" бодлогын бичиг баримтдаа аймгуудыг бүсчлэн хөгжүүлэх асуудлыг чухалчилж тусгасан. Тэгэхээр тойрог томсгох нь түүний бүр холын планд туссан гэсэн үг.
Ерөөс аймгуудыг бүсчлэн хөгжүүлье гэвэл, тойрог томсгох, татварын бодлогын өөрчлөлт хийх зэрэг өөрчлөлтүүдийг хөдөлгөхөөс өөр аргагүй. Нөгөө талд тодорхой тойргуудыг суллах замаар залууст зам гаргахаар бэлдсэн түүний улс төрий сценартай эл агуулга хэр уялдаж байгаа вэ гэдэг асуулт давхар үүсч байна.
-Гишүүд дунд ямар яриа өрнөв-
УИХ-ын гишүүдийн хувьд эдүгээ том тойргийн хуваарлилтыг чухам хэрхэн хийх агуулгад нөлөөлөх, нэгдэж лобби хийх боломж нь арай өндөр байна. Төрийн гурван өндөрлөгийн хүрээнд нэгэнт тохирсон бол гишүүд шууд нөлөөлж чадахгүй ч ядаж л аймгийг хаанахтай нэгтгэхэд саналаа хэлж болно.
УИХ-д олон сонгогдсон, сайдаар ажилласан, ерөнхий эрэмбэ нь өндөр цөөхөн гишүүдэд л томсгосон тойрог ашигтай.
Харин аймгийн засаг даргаар ажиллаж байсан гишүүд томсгосон тойрогт ихээхэн дургүй буйгаа илэрхийлжээ. Парламент дотор Д.Тогтохсүрэн, Т.Энхтүвшин тэргүүтэй аймгийн засаг даргаар ажиллаж байгаад, аймгаасаа сонгогдсон гишүүд шинэ маягийн фракц үүсгэсэн. Тэд өөр аймагт дамнаж дэвшихийг мэдээж хүсэхгүй юм.
Улмаар ковидын үеэр тойрогт ажиллах боломжоо хумиулсан залуу УИХ-ын гишүүдэд томсгосон тойрог нэлээд хүнд даваа болж байв. Гэвч тэд шууд гудамнаас ядаж л парламентын дотор сууж байгаад өрсөлдөх нь давуу тал болж байна.
Хоёр. Тойрог хуваалтыг хэрхэн хийхээр ярилцаж байгаа вэ
ХОТ: Таван тойрог болгох эсвэл нэг том тойргоор мандатынх нь тоог тохирох хувилбар
Хот өнгөрөгч сонгуулиар 7 тойрог, 24 мандатын цуглуулбартай байв. Улмаар УИХ-ын мандатаар сонгогдох гишүүдийн тоог 78 болгож өөрчлөхдөө Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд тус бүр нэг мандат нэмэхээр тухайн үед тооцсон байдаг. Эл тооцоогоор бол хот 26 мандатыг 7 тойрогт хуваах байв.
Тэгвэл эдүгээ томсгосон тойрогт шилжүүлбэл,
- Сонгинохайрхан
- Баянзүрх
- Баянгол
- Чингэлтэй, Сүхбаатар
- Хан-Уул, Налайх, Багануур гэсэн таван тойрог үүсгэх.
Эсвэл Улаанбаатар хотыг нэгдсэн нэг том тойрог болгож, мандатын тоог тохирох гэсэн хоёр үндсэн хувилбар яригдаж байна.
Ингэхдээ өмнөх сонгуулийн 24 мандатыг хоёроор нэмэх эсэхээ дахин ярилцахаар хүлээгдэж байгаа аж.
Хот нь Монгол Улсын газар нутгийн 0.4 хувьд хүн амынх нь 47 хувь амьдарч буй онцгой бүс.
Тэгэхээр мандат хуваарилалтын газар нутгийн хэмжээг хүн амын тоотой харьцуулах үндсэн зарчим дээр зөрчил үүсдэг учир үүнийг механик аргаар зохицуулсаар ирсэн. Энэ загвар 2024 оны УИХ-ын сонгуулиар ч давтагдахаар байна.
ОРОН НУТАГ: Бүсүүдийг хоёр хуваах замаар 10 орчим тойрог үүсгэх хувилбар
Аймгуудын тойрог хуваалт дунд Баян-Өлгий аймгийг оруулахгүй, тусад нь мандат гаргах хувилбар яригдсан. Үүнийг Х.Баделхан тэргүүтэй гишүүд лоббидож байгаа бол нөгөө тал "Үндэсний ондоошлоор ингэж тусгаарлах нь харин ч ҮАБ-д ирээдүйд хор нөлөөтэй" гэж тайлбарлах хэсэг байгаа юм.
Эдүгээ улс төрийн хүрээнд,
- Баян-Өлгий аймгийг Ховд, Увстай эсвэл тусад нь нэг тойрог
- Завхан, Говь-Алтай, Баянхонгор
- Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт,
- Өмнөговь, Архангай, Дундговь,
- Дорнод, Дорноговь зэргээр хуваах хувилбарууд яригдаж байна.
Ерөнхийчлөн хэлбэл,
- Баруун бүс
- Зүүн бүс
- Хангайн бүс
- Төвийн бүс гэсэн үндсэн бүсүүдээ дотор нь 2 салгах замаар тойрог хуваарилах хувилбар яригдаж байна.
Орон нутгийн эдгээр дөрвөн бүс дээр хот нэмэгдэж, үндсэндээ 10 гаруй тойрог үүсгэн, 78 мандат хуваарилах ажил улс төрийн намууд дээр буух хүлээлт ингэж үүсэв. Хуулиараа үүнийг УИХ эцэслэн батална. Тэгэхээр нөлөөлөх хамгийн хүчин зүйл нь эрх баригч намын бүлэг, тэдний дотрох лобби гэсэн үг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ тэнэг чинь юу бичээд байгаа...тэмээ гэхээр ямаа гэлээ
Баянөлгийг тусд нь тойроглож огт болохгүй шүү, баянөлгийгөөс урианхай х�##�х бусад үндэстнүүдийн төлөөлөл их хур�##�д огт сонгогдож байгаагүй юм бэ,
Баян өлгийг тусад нь гэж болохгүй. Баянөлгий увс ховд гурвыг нэг тойрог, завхан говь�##�тай баянхонгох гурвыг нэг тойрог, хөвсгөл архангай булган гурвыг нэг тойрог, өвөрхангай өмнөговь дундговь гурвыг нэг тойрог, сэлэнгэ орхон дархан гурвыг нэг тойрог, төв дорноговь говьсүмбэр гурвыг нэг тойрог, хэнтий дорнот сүхбаатар гурвыг нэг тойрог болгож ингээд хөдөөд 7 тойрог, нийслэлийн баянгол сонгинохайрхан хоёрыг нэг тойрог, чингэлтэй сүхбаатар хануул гурвыг нэг тойрог, баянзүрх н�##�айх багануур багахангай дөрвийг нэг тойрог болгож ингээд хотод 3 тойрог болгож нийтдээ улсын хэмжээнд 10 тойрогтой байх нь зүйтэй.
Энэ юу бичээд байна. Дундаас нь Өвөрхангайбайхгүй �##�гасаад Архангайг Өмнөговьтой нэг тойрог, Дорноговийг Хэнтий, Сүхбаатарын дээгүүр чулуудаад Дорнодтой нэг тойрог ч гэх ч шиг Хөвсгөл Булган, Төв, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай бүр байхгүй. Сэтгүүлч гэж ч дээ.
баянөлгийг тусад нь тойрог болгож огт болохгүй, бид нэгдмэл улс, тогтохсүрэн эсэргүүгийн гаргасан санаачлага
Газар зүйн ойр ба цаг агаарын бүсчлэл гэх мэтээр хуваахаас биш яс үндэс гэж тойрог ярина гэж жинхэнэ хаглан бутаргах санаа орсон байна .
Ар Х@лхыг засаг захиргааны 7 нэгжид хувааж байсан нь хүн ам, м@л аж ахуй, байг@ль- цаг уурын нөхцөлийг тун сайн тооцон харг@лзсан, амьдр@лч бас шинжлэх ухаанч хуваарь байжээ. 16-17-р зууны тэр хуваарийг 21-р зуунд хэрэглэж болохгүй нь юу байхав дээ !
Асуудлыг бодитой авч үзээд,зүй тогтолыг баримтлах аваас ийм л байх нь дээ, хө !