"Гол нэрийн 19 хүнсний бүтээгдэхүүний импортын татварыг 2-3 жилд үе шаттайгаар нэмэгдүүлнэ"

Гол нэрийн 19 хүнсний бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг 2-3 жилд үе шаттайгаар нэмэгдүүлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдэгдлээ.
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Тэрбээр хэлэхдээ "Хүнсний хувьсгалыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсны дагуу 36 дугаар тогтоол гарсан. Энэ нь гол нэрийн 19 хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангаж, бэлтгэх зорилттой. Задалбал 40 орчим хүнсний ногоо болж байгаа. Энэ жилийн хувьд Монгол Улс хүнсний ногоогоо 85 хувь хангасан. Ийм байхад гаднаас ногоо аваад яах билээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад элссэн амлалтынхаа дагуу импортын татварыг 20 хувь хүртэл нэмэгдүүлэх асуудлыг үечилнэ. 2026 он хүртэл жил бүр тав, таван хувиар нэмэгдүүлнэ. Өнөөдөр гэнэт үнэд нөлөөлөхөөр 20 хувийн татварыг шууд тавихгүй.
Импортын татварыг тавихдаа тийм хувиас дээш хангамжид хүрсэн үед тавина гэсэн хууль дүрэм байхгүй.
Улс оронд дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах бодлого нь хөнгөлөлттэй зээл мөнгө өгөхөөс илүү зах зээлээ хамгаалж гаднаас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн орж ирэхээс хамгаалах явдал байдаг.
Монгол Улсын хувьд энэ зүйлд дутуу дулимаг ажиллаж ирсэн. Социализмын үед 30 хувийн импортын татварыг 1997 онд тэг болгож, гурван жилийн дотор үндэсний үйлдвэрлэлүүд бүгд элгээрээ хэвтсэн. Дараа нь таван хувь болгосон. Таван хувь нь үйлдвэрлэгч хоёр том орны хажууд манай улсын үндэсний үйлдвэрлэлийн хамгаалалт болж чаддаггүй.
Ирэх оноос мал сүргийг бүртгэл хяналтад оруулна
Мал эмнэлгийн дэглэм бүхий эрүүл бүсийн таван аймгийг бүртгэлжүүлж, цахимжуулна. Улирал тутам мал амьтны эрүүл мэндийн байгууллагат мэдээ судалгаагаа өгч байна. Дунджаар хоёр жилийн хугацаанд эрүүл бүс болдог.
Бусад аймгуудын хувьд жижиг бүсэд хамгаалагдсан аж ахуйг хөгжүүлээр дүрэм журмыг шинэчлэн найруулсан.
Манай улс болон БНХАУ-ын хувьд хоёр улсын тохиролцсон гэрээгээр малын махыг тэр дундаа үхрийн махыг дулааны аргаар буюу чанах байдлаар нэг кг махыг 4-4.5 ам доллараар гаргадаг. Энэ нь лангуун дээр худалдаалагдаж байгаа махны үнээс бага юм. Харин хамгаалагдсан аж ахуй болон эрүүл бүсийн мах 6-10 ам.доллараар худалдаалагддаг. Тиймээс олон улсын чанар стандартад нийцсэн илүү өндөр дүнгээр гадны улсад үхрийн махаа гаргах төлөвлөгөөтэй" байгааг хэлэв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага биш Дэлхийн Худалдааны Байгууллага байлгүй дээ.
Ergyy novsh ve. Zailaachee iim ergyy umnuud.
юу ярьж байгаагаа ч мэдэхгүй амьтанг яаяа даа, юу гэдэг билээ, мал болж алаад идчихсэн гэдэг дээ, ухаангүй хааны урагшгүй албат болж дээ бид
Зүгээр монгол аргаараа боловсруулаад иддэг цагаан идээ ааруул өрө м бяслаг.айраг.тараг.хонь ямаа үхэр адууны махаа оригоор нь ахиухан монгол хүн бүрт хүүхэд бүрт жилийн 4 улиралд хүртээмжтэй байхаар ХАА -г зохион байгуулагч ээ.битгий малчдын сүүг хямдхан авчхаад гадаад бяслагийг хагас дутуу дууриаж хийсэн бяслаг нэртэй тэнгэрт тулсан үнэтэй юмнуудаар дэлгүүрийн лангуу дүүргээд бай.Тэрийг чинь жирийн монгол хүн авч идэхгүй ээ.Бас зүгээр бэлчээрээ бойжиж байсан тугал бярууг хямдхан аваад 1жмл гаруй бордоод л маш үнэтэй зарж бн..энэ чинь ХАА- н хөгжил биш шүү.харин ч устгаж байна .1.малчин үхрээ өдөрт 1 саагаад сүүгээ тушаагаад л болоо.хар цай уугаад л.аяга тараг ч үгүй сууж бн.
2.бүх сүүгээ өгчихсөн хүн ааруул ээзгий өрөм бяслаг ч үгүй сууж бн.
3.гүүгээ барьж сайхан айраг хийдэг айлгүй боллоо.Гадаад дотоодын ПИВО нэртэй ус гүзээлж байхаар айргаа хул хулаар нь ууж байвал ямар сайхан эрүүл бие саруул ухаан хүч чадал оршихыг хэлээд яахав дээ.Гүү адуу нь ууланд..намар бойнд өгдөг.овутны төлбөрт Монгол өв соёл уналга ачлагад огт хэрэглэхээ больсон.
Энэ мэт манай гол үйлдвэрлэл мал аж ахуй хөгжих биш сөнөж байна.экспортын бүтээгдэхүүн хийж болно гэхдээ гол юмаа устгаж биш бодлогоор хийнэ.
Малчдыг тоо биш чанарт анхаарч тааваарлаг мах сүү цагаан идээ хангалттай бэлтгүүлж монгол түмнээ хүүхэд багачуудаа хангах нь яамны бодлого Монголын ирээдүйн дархлаа..монголын өнцөг булан бүрт мал малладаг хүмүүсийг тусгай бодлогоор дорвитой дэмжих нь монгол нутаг эзэнтэй байх тусгаар тогтнолын баталгаа болно гэдгийг ухаарах болсон.