Гадаад мэдээДЭЛХИЙ

Токиогийн амьтны хүрээлэнд шавжийн хорны улмаас 31 хэрэм үхжээ

Токио хотын Амьтны хүрээлэнгийн нийгэмлэг арван хоёрдугаар сарын 11-нд Токиогийн баруун хэсэгт орших Мусанишо дүүргийн Инокашира амьтны хүрээлэнгийн 31 хэрэм шавжийн хорны улмаас үхсэн гэж мэдэгджээ.

Инокашира амьтны хүрээлэнгийн ажилчид мэдээлснээр аравдугаар сарын 4-нд шимэгчийн эсрэг тариа 40 хэрэмд тарьсан байна. Үүний дараа тэдгээр хэрэмнүүдэд шимэгчийн эсрэг үйлчилгээтэй шавжийн хор цацсан аж.

Хэрэмнүүдийг хашаанд нь буцааж хийсний дараа нэг хэрэмд хэвийн бус шинж тэмдэг илэрч, эндсэн байна. Хэсэг хугацааны дараа өөр хэд хэдэн хэрэм таталт өгч үхжээ.

Албан тушаалтнуудын мэдээлснээр эмч нар шимэгч, шавжийн эсрэг үйлчилгээтэй гурван өөр эм хэрэмнүүдэд тарьсан байна. Тэдгээр гурван эмийг бүгдийг нь хэрэмд хийж байсан ч нэгэн зэрэг тарьж байгаагүй аж. Инокаширагийн амьтны хүрээлэн эмийн хордлого болсон эсэхийг шинжлүүлэхээр лаборатори руу дээж явуулсан байна.

Эх сурвалж: Asahi Shimbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button