П.Товуудорж: Нэг салбараа өөд нь татахын тулд эрчим хүчний салбарыг унагаах бодлогыг болиулах хэрэгтэй
Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч П.Товуудорж MNB телевизэд тодруулга ярилцлага өгөх үеэрээ эрчим хүчний салбарт тулгамдаж буй хоёр асуудлыг хөнджээ.
Нэгд, хүмүүс үнэгүй юмыг хэмнэе гэж уриалахаар тоодоггүй. 2017 оноос эхэлсэн агаарын бохирдолтой тэмцэхээр жил бүр улсын төсвөөс 30-35 тэрбум төгрөгийг зарцуулж байна. Баянхошуу, Дэнжийн мянга, Долоон буудал, Шархад гэх хамгийн их утаат бүсийн хэрэглэгчид очиж байгаа мөнгө нь 20 мянган төгрөг байлаа гэхэд уулын аманд цахилгааны өндөр хэрэглээтэй, халаалтаа цахилгаанаар шийдэж, тоноглогдсон байшинд 2-3 сая төгрөг очиж байх жишээтэй. Засгийн газрын энэ шийдвэр зөв боловч хэрэгжих шатандаа тодорхой хэмжээнд гажуудал гарсан. Үүнийг таслан зогсоох ёстой.
Хоёрт, хүнсний хувьсгалтай холбоотойгоор өвлийн хүлэмжийг цахилгаан эрчим хүчээр тэглэх шийдвэр бий. Хүнс эрчим хүчнээс илүү чухал. Гэхдээ шийдвэрийг оройн 22 цагаас өглөөний 06 цагийн хооронд тэглэвэл зохимжтой. Бодит байдал дээр оройн 18 цагаас өглөөний 06 цаг хүртэл буюу Монголчуудын цахилгаан хэрэглээний оргил ачаалалд энэ хөнгөлөлтийг хамруулж байна. Энэ нь нэг салбараа дээш нь татахдаа нөгөө салбараа унагаах эрсдэл гаргаад байгаа юм. Үүнийг оронд ХХААЯ цахилгаанаас тэглэж буй мөнгөө ААН-үүддээ шууд өгөх байдлаар шийдэх хэрэгтэй. Эрчим хүчний салбар халамжийн салбар биш гэдэг ойлголтыг нийгэмд өгөх зайлшгүй шаардлага бий.
Сонирхуулахад, Арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Монгол Улсад эрчим хүчний хэрэглээний энэ оны хамгийн их хэрэглээ гарсан. 1537 МбТ хүрсэн. Оргил ачааллын үеэр эрчим хүчний хэмнэлтийг хийж хэрэгтэй байгаа. Дэлхий нийтээр 1 МбТ-ийн эх үүсвэрийг барих, нэг минутын эрчим хүчийг хэмнэх нь харьцангуй үр дүнтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрчим хүчний с�##�бараа мэддэг хүнээр с�##�барын сайд хийлгэх хэрэгтэй шүү дээ Тэрнээс биш мөнгөтэй хүн с�##�хитай яриад утааг арилгахгүй гэдгийг маш сайн мэдэж авлаа шүү
Дарга нар одоо агаарын бохирдол, утаа арилгана гэж олон зуун тэрбум төгрөг зарахаа одоо болио. Энэ нь төсвийн Мөнгө хувааж идэх нэг арга боллоо.
Эрчим хүчний с�##�барт зөвхөн хазгай кэлтэй увс н күн л ажиллах ёстой гэдэг ч явцгүй өчүүхэн сэтгэлгээ шүү
Цаад хотын Шинзо даргадаа хэл 20мянган х�##�аагуур яриад тэнэж бн�##�ээ шүү
Уулсын ам буюу Нүхт Жарг�##�ант мэтийн баячуудын хороолол тогоор х�##�а�##�таа шийдэж, нэг айл гэхэд сарын 2-3 сая төгрөгийг улсаас хөнгөлүүлж байгаа гэж ойлголоо, зөв үү
Эрчим хүчний с�##�бар хамгийн үрэлгэн дураараа улсын мөнгө идэж байдаг ц�##�ин хангамж,унаа тэрэг байр сав нь хэдэн тэрбум байнга шинэчилнэ нэмнэ
Энэ с�##�барт төрийн аудит АТГ ш�##�г�##�т хийх л хэрэгтэй с�##�бардаа...�########�