Нийгмийн

Нэг дороос 2.2#| "Б.Серикжаны тооцооллоор бүх юм явсан байхад "Би мэдэхгүй, би оролцдоггүй" л гээд байна"

Мэдээ мэдээллийн Eguur.mn агентлаг нүүрсний сонсголын нэгдүгээр шатны хэсгийг өнгөрөгч долоо хоногт өдөр бүрээр нь багцалж, НЭГ ДОРООС агуулгаар хүргэсэн. Үргэлжлүүлэн энэ долоо хоногт өрнөж буй сонсголыг НЭГ ДОРООС агуулгаар багцлан хүргэж байна.

Огноо: 2023.12.19


Үдээс хойших шууд дамжуулалт-2


Нэмэлт 18.00 цаг

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Маркетингийн газрын ахлах мэргэжилтэн асан Б.Серикжаныг том дэлгэцээр харуулж байна.
"Б.Серикжаны тооцооллоор бүх юм явсан байхад "Би мэдэхгүй, би оролцдоггүй" л гээд байна"

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Серикжан мэргэжилтний хийсэн тооцооллоор танилцуулагдсан байна. Бүх гэрээнд таны гарын үсэг зурагджээ. Гэтэл та би мэдэхгүй, би оролцдоггүй гээд байна. Үнийг тогтоохдоо компаниудад харилцан адилгүй хөнгөлөлт үзүүлсэн. 76 сая долларын алдагдал хүлээсэн. Зөвхөн үнийн хөнгөлөлтөөс 12.69 долларын хөнгөлөлт үзүүлсэн гэж гараад байна. Энэ хөнгөлөлт л нүүрсний хулгайн хардлагыг төрүүлж байна. 2021 оны 11 сар, 2022 оны зургадугаар сард байгуулсан гэрээ гэх зэргээр гэрээнүүд байна. Энэ төлбөрөө хийгээд дууссан гэсэн үг үү? Зөвхөн хөрс хуулах ажилд л ийм их хөнгөлөлт, алдагдал хүлээж байхад бусад зүйлд бол бүр их гэх хардлага төрүүлж байна. Өнөөдрийн байдлаар хэн энэ хөнгөлөлт болон гэрээний эх бэлтгэлийг хийдэг вэ?

№9: Гүйцэтгэгчтэйгээ тохиролцсоны үндсэн дээр тухайн үеийн ханшаар бүтээгдэхүүнээр төлж болно гэж заасан. Онцгой дэглэмтэй холбогдуулаад нүүрсээр хийж байгаа бүх гэрээг зогсоолгосон. Төлөгдөөгүй байсан төлбөрийг бүгдийг мөнгөөр төлүүлсэн. Үнийн хөнгөлөлт бол ТУЗ-ийн шийдвэрээр 4-12 хувь олгохыг зөвшөөрчихсөн байдаг.

М.Оюунчимэг гишүүн: Б.Серикжан та хариулт өгөөч. Энэ бол инээдэм биш. Та тогтоодоггүй боловсруулдаг гэсэн. Та боловсруулахдаа урьдчилгаа төлбөрийн хэмжээнээс хамаарч 6-12 хувийн хөнгөлөлт үзүүлж болох юм байна гэдэг тооцоолол оруулж өгч байсан уу, эсвэл таны оруулж өгсөн тооцооллоос тухайн удирдлагууд урьдчилгаа төлбөрийн хэмжээнэс шалтгаалж ийм хөнгөлөлт үзүүлэн шийддэг байсан юм уу? Та үүнд яг тодорхой хариулаад өг. Та ийм хөнгөлөлт үзүүлэх боломж байгаа гэдгийг боловсруулж байсан уу?

ЭТТ ХК-ийн Маркетингийн газрын ахлах мэргэжилтэн асан Б.Серикжан: Би хэлсэн. 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр батлагдсан. ТУЗ-ийн 21-р тогтоолын хүрээнд тэнд заасан аргачлалын дагуу улирал тутмын үнийн тооцоолол хийдэг байсан. Түүнээс биш надад тэр компанид ийм хөнгөлөлт үзүүлэх боломжтой юм байна гэх зэргээр дураараа хандах эрх мэдэл байгаагүй. Тогтоолд заасан аргачлалын хүрээнд тооцоолол баталгаажуулж, хариуцсан дарга нараараа батлуулдаг байсан. Түүнээс биш би тэгж үнэ баталдаг хүн биш ээ. Та бүхэн зөвөөр ойлгоорой.

М.Оюунчимэг гишүүн: Юм асуухаар гөлөг төөрүүлсөн юм битгий хий. Та 2011 оноос хойш ажилласан байна. Ийм үнийн хөнгөлөлт үзүүлж болно гэдэг шийдвэрийг та санхүүгийн хүн шүү дээ. Засгийн газраас даалгавар өгдөг байсан юм уу, та үүнд өөрийнхөө байр суурийг илэрхийлээч.

ЭТТ ХК-ийн Маркетингийн газрын ахлах мэргэжилтэн асан Б.Серикжан: За байз өө...

Б.Энхбаяр сайд: /За, дэлгэцэнд харуучих/. Серикжан дарга аа ингээд байгаа байхгүй юу, "Нүүрс худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрөөс хамаарсан үнийн хөнгөлөлт дараах байдлаар тогтоно" гэж та гэрээг бичсэн байна. Гэтэл та "Би тогтоодоггүй" гээд байна. Та тогтоочихсон байгаа биз дээ. Тэгснээ "Үүнд, 4, 5, 6, 7, 8, 10, 12 хувь" гээд тогтоочихсон байгаа биз дээ?

ЭТТ ХК-ийн Маркетингийн газрын ахлах мэргэжилтэн асан Б.Серикжан: Заа за, уучлаарай. Энэ оршил хэсэгт компанийн ТУЗ-ийн ... тогтоолыг үндэслэн тухайн улиралын үнийг ингэж тооцоолж гаргалаа гэж бичсэн байгаа. Би зүгээр үнийн тооцоолол хийдэг байсан болохоос биш үнэ тогтоодоггүй байсан. Та бүхэн зөвөөр ойлгох нь зөв. Тэр бол ТУЗ-өөс баталсан аргачлал юм.

Сонсголын энэ хэсэгт ЭТТ ХК-ийн үнэ тогтоолтод зах зээлээс илт багаар тооцоолол гаргасан болон хөнгөлөлт үзүүлдэг байсан асуудлыг хөндлөө. Уг гэрээ боловсруулалтыг хариуцдаг "байсан" ЭТТ ХК-ийн Маркетингийн газрын ахлах мэргэжилтэн асан Б.Серикжанаас асуулт хариултыг илүү лавшруулан асуув.


Нэмэлт: 17.20 цаг

Б.Энхбаяр: Би Б.Серикжан даргаас асууж дийлэхгүй юм байна. Өөр гишүүн асуух уу? 

Б.Энхбаяр сайд: - "Эрдэнэс Тавантолгой" ХК уулын ажлаа нүүрсээр хийдэг. Бартерийн гэрээ маягтай. Энэ гэрээн дээр урьдчилгаа авах тухай байхгүй, шууд нүүрсээр хийдэг. Ямарваа хэмжээний хөнгөлөлт үзүүлэх тухай бас байхгүй. Гэтэл яг гэрээгээ байгуулахдаа хөнгөлөлт үзүүлдэг. Хамгийн ихдээ 12 хувийн хөнгөлөлт үзүүлж байна. Б.Серикжан даргаас асууя. Та "Шилийн сайн эр" гэдэг шиг газар шороо эх орон гээд улс төрийн мэдэгдэл шиг юм хийгээд суугаад байгаа шүү дээ? Та хөнгөлөлт үзүүлдэггүй, үнэ хариуцдаггүй л гээд байсан. Гэтэл гэрээ байгуулахдаа хөнгөлөлт үзүүлээд, хөнгөлөлт үзүүлсэн дүнг нь тооцохоор 76 сая ам.доллар байна. Энэ цаашаа гэмт хэргийн шинжтэй асуудал руу орно шүү. Яагаад гэхээр хөнгөлөлт үзүүлэх талаар хуульд байхгүй, ТУЗ-ийн шийдвэр ч алга. Тэгсэн хэр нь ийм их мөнгөний асуудал яригдаж байна. Тайлбар хэлнэ үү?

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Маркетингийн газрын ахлах мэргэжилтэн асан Б.Серикжан: - Миний хувьд тухайн үед хөнгөлөлт үзүүлж байхад ямар нэг шийдвэр гаргах түвшний хүн биш байсан. Хөнгөлөлт үзүүлэхдээ ТУЗ-ийн тогтоолыг үндэслэсэн байгааг шинжээч хэлсэн. Надад түүнээс илүү мэдээлэл байхгүй. Уучлаарай. (Түр хорооны гишүүд инээлдэв)

Сонсгол даргалагч Б.Энхбаяр: Харин ингээд байгаа юм. Тэгвэл шинжээчээс л асууя. Б.Серикжан даргаас ирэх хариултыг мэддэг болчихлоо. Үнэхээр хэлсэнчлэн хөнгөлөлт үзүүлэх шийдвэртэй байсан юм уу, үүнийг хэн шийдээд байгаа юм бэ. Хэдэн хувиар хөнгөлөхийг хэн шийдээд байгаа юм гэдэг асуудал байна. Жишээлбэл заримд нь 6, заримд нь 4 хувиар хөнгөлөөд заримыг нь бүр 12 хувиар хөнгөлж байна. Энэ хувиудын цаана олон сая ам.долларын асуудал бий. 

Шинжээч: Уулын ажлын төлбөрийг нүүрсээр барагдуулахтай холбоотой нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийг ерөнхийд нь хараад тухайн гэрээг боловсруулсан, санал өгсөн, гарын үсэг зурсан холбогдох гэрчүүдийг дуудсан боловч тэр хүмүүсээс зөвхөн Гэрээ, эрх зүйн асуудал хариуцсан н.Цолмон захирал ирсэн байна. Иймд Цолмон захирлаас тодруулах нь зүйтэй болов уу. Учир нь худалдах, худалдан авах гэрээн дээр ямар үндэслэлээр 4-12 хувийн хөнгөлөлт үзүүлж байгааг дурдаагүй, үнийг тухайн улирлын индекс тэд байгаагаас тэд болгон хөнгөлж байна гэсэн утгаар оруулсан байсан.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гэрээ, эрх зүйн хэлтсийн дарга асан н.Цолмон: Гэрээ, эрх зүйн хэлтсийн даргаар би нэг жил гаруйн хугацаанд ажилласан. "Эрдэнэс Тавантолгой" ХК-д гэрээ байгуулахдаа тухайн асуудлыг хариуцсан газар, нэгж нь боловсруулаад, нөхцөлүүдээ тохирч оруулж ирдэг. Түүнийг нь Гэрээ, эрх зүйн хэлтэс болон холбогдох газар бүгд хянаад явдаг. Үнэ яаж тогтоосныг Гэрээ, эрхзүйн хэлтэс мэдэхгүй. Энэ бол Маркетинг борлуулалтын хэлтэс судалгаагаа хийж, үнээ тогтоогоод нөхцөлөө тохирч оруулж ирсэн асуудал.

Сонсгол даргалагч Б.Энхбаяр: Тэгэхээр л Б.Серикжан дарга руу оччихоод байгаа юм. Гурав болон дөрөвдүгээр давхаргын коксжих нүүрсний хөнгөлөлтүүд байна. 4-12 хувийн хөнгөлөлт үзүүлнэ гээд тооцооллыг нь та хийчихсэн байгаа. Үүнийг л асуугаад байна. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Маркетингийн газрын ахлах мэргэжилтэн асан Б.Серикжан: Би үнийн тооцоолол хийдэг хүн. Ямар компанид ямар хэмжээний үнийн хөнгөлөлт үзүүлэх вэ гэдгийг би шийддэг хүн биш болохоор мэдэхгүй байна. Үнэхээр мэдээлэлгүй байна. Уучлаарай. 

Сонсгол даргалагч Б.Энхбаяр: Би бол асууж дийлэхгүй юм байна. Өөр гишүүн асуух уу?

Түр хорооны гишүүн Б.Жаргалмаа: Гэрээний эх бэлтгэлийг яг хэн хийдэг вэ. Хуулийн хэлтэс нь мэдэхгүй, тооцоолол хийсэн хүн нь мэдэхгүй гэхээр өнөөдөр хэн хариуцаад байна вэ?

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал: Тавантолгой ордын хөрс хуулалтын ажил гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээний үндсэн гэрээнд захиалагч төлбөрийг төгрөгөөр төлөх бөгөөд шаардлагатай тохиолдолд гүйцэтгэгчтэй тохиролцсоны үндсэн дээр тухайн үеийн ханшаар бүтээгдэхүүнээр төлж болно гэж заасан байна лээ. Үүний дагуу уулын ажилтай холбоотой нүүрсээр төлбөр төлөх гэрээнүүд байгуулагдсан байна. Харин аравдугаар сарын 26-нд Бүрэн эрхт төлөөлөгч очсоны дараа нүүрсээр төлөх бүх гэрээг зогсоож, төлөгдөөгүй байсан төлбөрийг мөнгөөр төлсөн. 

Шинжээчийн гаргасан дүгнэлтэд үндэслэн ЭТТ ХК-ийн үнэ тогтоолтод зах зээлээс илт багаар тооцоолол гаргасан болон хөнгөлөлт үзүүлдэг байсан асуудлыг хөндөв. Уг гэрээ боловсруулалтыг хариуцдаг "байсан" ЭТТ ХК-ийн Маркетингийн газрын ахлах мэргэжилтэн асан Б.Серикжанаас асуулт хариултыг асуув.


Нэмэлт 16.50 цаг

2022.07-2023.10 сар хүртэл хугацаанд нийт 1.1 сая тн нүүрч ачуулсан бөгөөд борлуулалтын гэрээний үнийг бусад Гэрээний дундаж үнэтэй харьцуулахад 34.6 сая ам.долларын зөрүү гарсан

Шинжээч: "Эрдэнэс монгол" ХХК-ийн 2022 оны удирдамжийн 2.2-д "Нүүрс худалдах худалдан авах гэрээний нөхцөлийг бусад компаниудтай байгуулсан нүүрс худалдах худалдан авах гэрээний нөхцөлтэй ижил тохиролцож толгой компаниар хянуулах" тухай шийдвэр гаргасан бол Эрдэнэс тавантолгой ХК- ийн ТУЗ-ийн 2022 оны 23 дугаар тогтоолоор " …. стратегийн түншлэгч компаниудтай байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээтэй ижил нөхцөлтэй хэлэлцэн тохиролцож гэрээ байгуулах"-ыг Гүйцэтгэх захирал Б.Ганхуягт зөвшөөрч шийдвэрлэсэн байна.

"Эрдэнэс тавантолгой" ХК, Норинко интернэйшнл Күүперейшн компани болон түүний нэрлэсэн худалдан авагч Глори таун холдинг лимитед компани хооронд 2022.04.22-ны одор Нүүрс худалдах, худалдан авах тухай ЭТТ2022/253 дугаартай гэрээг байгуулсан байна.

Гэрээний төлбөрийг нүүрсээр барагдуулсан тоо хэмжээ ба үнийн дүн

ЭТТ ХК нь 2022.07-2023.10 сар хүртэл хугацаанд нийт 1.1 сая тн нүүрч ачуулсан бөгөөд борлуулалтын гэрээний үнийг бусад Гэрээний дундаж үнэтэй харьцуулахад 34.6 сая ам.долларын зөрүү гарч байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зййлийн 27.1.4 дох хэсэгт " Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон экспортлох эрх бүхий хуулийн этгээд ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах" тухай ашиглалтын тусгай зөвшөөрөлэзэмшигчийн эрх, үүрэгт тусгасан байна.

Т.Доржханд гишүүн: Оффтейк гэрээнүүд ил болсон нь маш сайн. Гэрээнүүд хоорондоо зөрүүтэй байна. Норинко нүүрсээ хямдхан авчихлаа. Зөрүүлээд бүтээн байгуулалт хийгээд байна. Шууд бөгөөд нууц гэрээгээр... Сангийн яамний төрийн нарийн бичиг зарчмыг буруу гэсэн. Тэгвэл зарчим нь, ЭТТ ХК ашигаа хийгээд, татвараа төлж, төсөв бүрдүүлэлцээд ногдол ашгаа ч мөн төвлөрүүлээд, 1072 хувьцааг санхүүжүүлэхээ шийдэх ёстой.

Сонсголын энэ хэсэгт шинжээчид дүгнэлт мэдээллээ хийсэн бөгөөд ил болсон оффтейк гэрээнүүдэд хийсэн дүгнэлтээ танилцуулав.


Нэмэлт 16.30 цаг

Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар шинжээч дүгнэлтээ танилцууллаа.

Шинжээч: УУХУЯ-ны ТНБД-ын 2021 оны A/08 дугаар тушаалаар байгуулагдсан "Газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах" Үнэлгээний хороо тендерийн материалыг 2021 оны 10 дугаар сард хүлээн авсан байна.

Тендер шалгаруулалтад гурван орны дөрвөн компани тендерийн материал ирүүлснээс "NORINCO International Cooperation" компани нь дамжуулах хоолойн хөрөнгө оруулалтын 90 хувьтай тэнцэх зардлыг эргэн төлөлтийг зээлийн хүү шимтгэлгүй, Засгийн газрын баталгаа шаардахгүйгээр барилга угсралтын 3 жилийн хугацаанд Монголоос нүүрс худалдан авах замаар төлөх санал ирүүлжээ.

Газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны шийдвэрээр, техник технологийн хувьд хэрэгжих боломжтой, хамгийн бага үнийн санал ирүүлсэн БНХАУ-ЫН "NORINCO International Cooperation" компанийг сонгон шалгаруулж, Уул уурхай, хүд үйлдвэрлэлийн яамнаас тус компанид гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг 2021 оны арванхоёрдугаар сард хүргүүлжээ.

Засгийн газрын 2022 оны "Газрын тос дамжуулах хоолой барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 94 дугээр тогоолоор тус төсөлд шаардагдах 397.0 сая ам.долларыг бүтээгдэхүүн урьдчилан борлуулах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг УУХУС, Эрдэнэс тавантолгой ХК-ийн ТУЗ-д зөвшөөрсөн байна. "NORINCO International Cooperation" компани нь нийт 388.0 сая ам.долларын үнийн санал ирүүлсэн байна.

Төслийн захиалагч УУХУЯ, төслийн санхүүжүүлэгч ЭТТ XK, төсөл хэрэгжүүлэгч "МГТБҮ" ТӨХХК болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын төрийн өмчит "Норинко интернэйшнл Кооперейшн" компаниудын хооронд 2022.04.18-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

"Эрдэнэс монгол" ХХК-ийн удирдамж, Эрдэнэс тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн 2022 оны 23 дугаар тогтоолоор тус төслийн 388.0 сая ам.долларын санхүүжилтийг нүүрс урьдчилан борлуулах замаар санхүүжүүлэх их хэмжээний хэлцэл хийж, гэрээ байгуулах эрхийг Гүйцэтгэх захирал Б.Ганхуягт олгосон байна.

Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК болон "Норинко интернэйшнл Кооперейшн" компанийн хооронд 2022.04.21-ний өдрийн MR-01/2022 дугаартай Газрын тос дамжуулах хоолойн инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажил гүйцэтгэх (EPC) гэрээ байгуулсан байна. Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК болон ЭТТ ХК-ийн хооронд 2022.04.22-ны өдрийн ЭТТ-2022/252, 09/22 дугаартай Газрын тос дамжуулах хоолойн барилга угсралт, бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн гэрээ байгуулсан.

"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Норинко интернэйшнл Кооперейшн" компанийн хооронд 2022.04.22-ны өдөр Hүүpc худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. ЕРС гэрээнд урьдчилгаа төлбөр гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх буюу 38.8 сая ам.долларын үнийн дүн бүхий нүүрсийг заасан бөгөөд 2022.05-07 дугаар сард 36.8 сая ам.долларын нүүрс нийлүүлэхээр тусгажээ.

Төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 88.0 сая ам.доллар буюу 22.7 хувьтай үргэлжилж байна.

Төслийн бүтээн байгуулалтын ажил хуваарийн дагуу үргэлжилж байгаа бөгөөд захиалагчийн хяналтыг Монгол газрын тос боловсруулах үйлдвэр TӨXXK хэрэгжүүлж байна.

Еренхий гүйцэтгэгч Норинко интернэйшнл Кооперейшн компани төслийн бүтээн байгуулалтын ажилд БНХАУ-ын болон дотоодын нийт 13 компанитай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж ажиллаж байна.

  • Sinopec Petroleum Engineering Corporation-Дамжуулах хоолой ба станцын нарийвчилсан зураг тесел (Инженерчлэл)
  • Beijing Worley Engineering and Technology Co., Ltd.-Front end engineering design буюу техникийн зураг төсөл
  • Shaanxi Construction Engineering Group Corporation-Дамжуулах хоолойн барилга угсралт -4-р хэсэг
  • North China Petroleum Steel Pipe Co., Ltd- Хоолойн үйлдвэрлэл
  • Yanzahou BEC Engeineering Technology Consultaton Co, Ltd- Хоолойн үйлдварлэчийн хяналт шалгалт
  • Эм Пи Ай консалтантс ХХК-Усны худгийн нарийвчилсан зураг төсөл, Халаах өргөх насос станцын барилгын нарийвчилсан зураг төсөл, Төслийн концепци, FEED болон нарийвчилсан зураг Төслийн англи хэл дээрх баримт бичгийг монгол хэлэнд хөрвүүлэх
  • TUV Rheinland- Хоолойн гагнуурын ул эвдрэх сорил
  • Шугам XXK- ЦДАШ-ын нарийвчилсан зураг төсөл (Инженерчлэл)
  • Чандманьбар XXK- Түр кемпийн барилгын ажил (IHPS2,IHPS1,Initial)
  • ПУДО аав XXK- Түр кемпийн барилгын ажил (Main,IHPS4,IHPS3,)
  • Геомастер XXK- Геологийн судалгаа (Инженерчлэл)
  • БЭЮС ХХК- Технологийн зам барих, засвар үйлчилгээ
  • Цагаанзуун XXK-Хүлээн авах станцын ЦДАШ-ын барилга

Хяналт шалгалтын ажлын хүрээнд "Норинко интернэйшнл Кооперейшн" компанийн туслан гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээг авах хүсэлт гаргасан боловч Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-иас талуудын хооронд байгуулсан гэрээний холбогдох заалтыг үндэслэн үнийн дүнг нууцалсан гэрээний хуулбарыг ирүүлсэн болно.

Эрдэнэс тавантолгой ХК болон Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК хооронд байгуулсан төслийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн гэрээнд эргэн төлөлтийг 2027.07 сараас эхлэн 10 жилийн хугацаанд сар бүр 3.23 сая ам.доллараар төлөхөөр гэрээнд тусгасан байна.


Нэмэлт: 16.00 цаг

"ЭТТ ХК-ийн 2016 оноос өмнөх бүх ТУЗ-ийн протокол устсан"

Т.Доржханд гишүүн: ТУЗ-ийн хараат бус гишүүн байсан П.Өлзий наран ирсэн байна. Та мэдээлэл өгөөч. Шударга хүн гэж үнэлдэг.

ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн П.Өлзийнаран: Үйлдвэр баригдахгүй байх, тогтвортой хөгжлийг хангах талын хөрөнгө оруулалтыг яагаад хийдэггүй байсан бэ гэвэл нэгд, улс төрчдийн тоног төхөөрөмж байдаг учраас хоёрт, угаах үйлдвэр баригдвал ЭТТ ХК-ийг хувьчилж авах бодолтой байдаг бизнес бүлэглэлийн төлөвлөгөөнд саад болох учраас гэх мэтээр ЭТТ ХК-ийг хөгжүүлэхгүй байх шалтгаан их байгаа.

Намайг ТУЗ-аас гаргаж байгаад офтек гэрээг хийсэн. ер нь бол нууцад гэрээг нууцаас гаргахыг шаардлага тавьдаг байсан. ТУЗ-ийн хараат бус байсан гишүүдээс бүгдийг нь гэрчээр дуудаж яриулаасай гэж хүсэж байна. 2016 оноос өмнөх ТУЗ-ин бүх протоколыг устгасан байсан. Би үзэх гэсэн боловч байхгүй гээд үзүүлээгүй. ТУЗ-ийн бүх протокол байхгүй болчихсон байсан. 2012 онлд "ТиДиЖиВиСиӨү" компанитай хийсэн нэмэлт гэрээ зэргийг манай шинжээчид бас олж хараасай гэж хүсэж байна.


Үдээс хойших шууд дамжуулалт-1


Нэмэлт 15.40 цаг

С.Баярцогт гэрчээр дуудагдсандаа "эгдүүцэв"

Сангийн сайд асан С.Баярцогт: Намайг яагаад энэ асуудалтай холбогдуулж дуудсаныг ойлгохгүй байна. Сангийн сайд байхад стратегийн ордуудаас орлого төвлөрүүл гэдэг үүргийг УИХ-аас авч байсан. Эдийн засагт үзүүлж байсан нөлөө нь буруу байсан гэж шинжээчид дүгнээд байгаа юм уу? Энэ гэрээг хийхэд Засгийн газар оролцоогүй.  

Энд сууж байгаа гурван сайд бол 2008-2012 оны Засгийн газарт ажиллаж байсан сайд нар байна. Энэ үед Чалкогийн эхний гэрээ 250 сая ам.долларын гурван хувийн хүүтэй байхаар хийгдсэн. 2008, 2009 он бол Монгол Улсын хувьд хамгийн хүнд үе байсан. Оюутолгой болон Тавантолгойн орд дээр хэлэлцээрүүдийг эрчимтэй хийж байсан.

Монгол Улс дэлхийн хамгийн сонирхолтой бизнесийн орчин, хөрөнгө оруулах нөхцөлтэй гаднын хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татсан алтан үе. Ийм учраас маш богино хугацаанд амжилттай гэрээнүүдийг хийж, өндөр өсөлтийг бий болгож чадсан юм. Хоёр том ордыг хөдөлгөснөөр их хэмжээний ажлын байр, дагалдсан дунд болон жижиг үйлдвэрүүд бий болсон. 2012 оноос хойш үеийн асуудлуудыг дараагийн ажил хариуцсан хүмүүстэй нь ярих ёстой. 

Шинжээчийн гаргасан графикийг харахаар 2011, 2012 ондоо өндөр. 2013, 2014 ондоо унаад 2015 оноос хойш дандаа индексжүүлсэн үнэ давж байгаа буюу бодлого буруу явсан нь шууд харагдаж байна. Яригдаад байгаа тэр хулгай чинь тэр хугарлын цэгээс хойш гарч байгаа зүйл.


Нэмэлт: 15.30 цаг

М.Оюунчимэг гишүүн шинжээчдийн дүгнэлтүүдийг үгүйсгэв

Б.Энхбаяр сайд: Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан Б.Оюунчимэг гишүүн тодруулж асууя.

М.Оюунчимэг гишүүн: Оффтейк гэрээний асуудлыг нууцлалын зэрэгт оруулсан байна. Үүний цаана асуудал байгаа гэдэг дээр асуудалтай танилцаж байх үед тийм зүйл ажиглагдсан уу, Шинжээчид ээ? Би энэ дээр Б.Энхбаяр сайдад үг хэлчихье. Гэрч бүхэн хулгайч биш. Баярцогт, Зоригт гэх хоёр хүнээс юм асуусан төлөө хулгайч гэж байгаа бол та тэр нүүрсний хулгайчаа зарлаад гэмт хэрэгт... /яриаг таслав/

Б.Энхбаяр сайд: Наад өмөөрдөг хүмүүсээ боль. Оюунчимэг гишүүн шинжээчийн гаргасан дүгнэлтийг буруутгаж байна. Өчигдөр шинжээчдийг худал юм ярьдагаа боль гэж хэлсэн. Өнөөдөр хоср дахь удаагаа шинжээчдийн дүгнэлтийг үгүйсгэж байна. Тийм учраас би юмаа уншаад ярь, ойлгохгүй байгаа бол асууж, тайлбарлуулаад ярь гэж хэлсэн. Тэрнээс биш огт танилцуулга хийгээгүй мэтээр шинжээчийн үндэслэлийг ойлгохгүйгээр "Худлаа дүгнэлтээ боль гэхээ боль оо" гэж л би хэлээд байна.

Танимаас гэрчүүд /Чанга яригчгүйгээр/: Бүх хүний яриаг цавчаад цавчаад өөрийнхөөрөө шаагаад байх юм боль л доо. Өөрөө танилцчихаад өөр рүү нь юм хэлэхээр бүгдийг нь загнаад хог новш болгоод байна

Сонсголын энэ хэсэгт зөрчилдөөн үүсэж, маргаан дэгдэв.


Нэмэлт 15.00 цаг

Шинжээч: Нүүрс баяжуулах үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөх үйлчилгээний тендер сонгон шалгаруулалтыг 2020 онд зохион байгуулж, шалгарсан "Чайна Металлурикал Инженеринг" компанитай 2020.03.26-ны өдөр "Нүүрс баяжуулах үйлдвэрийн олон улсын шаардлагад нийцсэн ТЭ3Ү боловсруулах уйлчилгээ узуулах гэрээ"-г байгуулсан. Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийг 2021.04.01-нд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэн, баталсан. ТЭЗҮ-ийн дагуу жилд блок тус бур нь 10 сая.тн нуурс баяжуулах хүчин чадалтай, нийт 3 блок буюу жилд 30 сая.тн нүүрс хүлээн авч баяжуулах хүчин чадалтай үйлдвэр барихаар төлөвлөсөн.

"Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн зүгээс уг төслийг хоёр үe шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ба нэгдүгээр үе шатанд 10 сая.тн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулах, хоёрдугаар үе шатанд 20 сая.тн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр барихаар төлөвлөсөн байна. Төслийн нэгдүгээр үе шатанд урьдчилсан байдлаар 335.6 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг төлөвлөсөн. Hүүpc баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын эрх зүйн үндэслэл 2018 онд тавигдсан. Үүнд:

  • УИХ-ын 2018.06.29-ний өдрийн Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай 73 дугаар тогтоолын 1.4-т "нүүрс химийн үйлдвэрийг Тавантолгойн ордыг түшиглэн барих талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай"
  • УИХ-ын 2020.08.28-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор баталсан "Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 3.2.1.6-д "Тавантолгойн Нүүрсний булаг ордын дэд бүтцийг бүрдүүлж, үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажлын хүрээнд нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах"
  • УИХ-ын 2021.12.30-ны одрийн 106 дугаар тогтоолоор баталсан "Шинэ сэргэлтийн бодлого"-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалтын Аж үйлдвэрийн сэргэлтийн 12-д Тавантолгой болон бусад нүүрсний ордыг иж бүрнээр нь ашиглах төсөл
  • Засгийн газрын 2021.04.28-ны өдрийн "Нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын тухай" 113 дугаар тогтоол шалгаруулалтыг 2020 онд зохион байгуулж, шалгарсан "ЧайнаМеталлурикал Инженеринг" компанитай 2020.03.26-ны өдөр "Нүүрс баяжуулах үйлдвэрийн олон улсын шаардлагад нийцсэн ТЭ3Ү боловсруулах үйлчилгээ үзүүлэх гэрээ"-г байгуулсан.

Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийг 2021.04.01-нд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэн, баталсан. ТЭЗҮ-ийн дагуу жилд блок тус бур нь 10 сая.тн нүүрс баяжуулах хүчин чадалтай, нийт 3 блок буюу жилд 30 сая.тн нүүрс хүлээн авч баяжуулах хүчин чадалтай үйлдвэр барихаар төлөвлөсөн.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажлын тендер сонгон шалгаруулах Үнэлгээний хороог 2021.08.11-ний А/243 дугаар тушаалаар байгуулсан. Тендер шалгаруулалтыг нийт 3 удаа зохион байгуулсан ба 2 удаа нээлттай тендер шалгаруулалт, 1 удаа гэрээ шууд байгуулах аргаар зохион байгуулсан. Эхний удаа 2021.09.27-ны өдөр тендерийн нээлт хийхэд "Пауэр Чайна Констракшн Групп болон Бээжин Гуохуа Техноложи Групп"-ийн түншлэл", "Жунгмэй Инженеринг Групп" ХХК, "Синостийл МИКК болон Бээжин Хуаюу Инженеринг"-ийн түншлэл, "Норинко Интернэшнл Кууперэшн" ХХК нар тендер ирүүлсэн. Шаардлагад нийцэж, шалгарсан "Синостийл Экьюпмент энд Инженеринг" XX нь ТЭ3Ү боловсруулсан "Чайна Металлуржикал Инженеринг" ХХК-ийн дийлэнх хувьцааг эзэмшдэг болох нь тогтоогдсон.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5.-т тендерт оролцогч нь бараа ажил үйлчилгээний зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн, эсхүл гэрээний хэрэгжилтийг хянах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр нэр нь дэвшигдсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогчийг еренхий нөхцөл хангаагүй гэж үзнэ гэж заасан. Иймээс ТЭ3Ү боловсруулсан этгээдтэй нэгдмэл сонирхолтой нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн, тухайн тендерээс татгалзсан.

Нээлттэй тендер шалгаруулалтыг 2 дахь удаа 2021.11.15-ны өдөр дахин зарласан. 2021.12.17-ны нээлт хийхэд, "Пауэр Чайна Констракшн Групп болон Бээжин Гуохуа Текноложи Групп"-ийн түншлэл", "Норинко Интернэшнл Кууперэшн" болон "Течгарт Инженеринг"-ийн түншлэл" нар тендер ирүүлсэн. Тендерийн үнэлгээг хийж, "Норинко Интернэшнл Кууперэшн" болон "Течгарт Инженеринг" нарын түншлэл нь шаардлагад нийцсэн тул захиалагч гэрээ байгуулах эрх олгосон. Шалгарсан оролцогч нь тендерийн хүчинтэй байх хугацаанд багтааж гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй.

Хуулийн 29 дугээр зуйлийн 29.3-т зааснаар удаах хамгийн сайн үнэлэгдсэн оролцогчтой гэрээ байгуулах нөхцөл үүсээгүй /дараагийн оролцогч шаардлагад нийцээгүй/, шалгарсан оролцогч гүйцэтгэлийн баталгаа ирүүлээгүй тул уг тендер шалгаруулалт хүчингүй болсон. Хуулийн 20 дугаар зуйлийн 20.7.2 дахь хэсэгт «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэлд заасан хугацаанд гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй эсхүл гэрээ байгуулахаас татгалзсан бол тендерийн баталгааг улсынорлого болгоно гэж заасны дагуу тус түншлэлийн тендерийн баталгааг улсын орлого болгосон.
Хуулийн 34 дугээр зуйлийн 34.1.1-т заасан нөхцөл байдал үүссэн буюу нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулаад 2 удаа амжилтгүй болсон тул гэрээ шууд байгуулах аргаар дараагийн тендер шалгаруулалтыг зохион байгуулсан.

2022.01.31-ний өдөр A/34 дугаар тушаалаар үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг 2022.02.17-ны өдөр тендер зарлан, 2022.03.02-ны өдөр тендерийг хүлээн авч, нээхэд "Бээжин Гуохуа Техноложи Групп" болон "Чайна Рэйлвэй 20-р товчоо" туншлал, "Норинко Интернэшнл Куперэшн" болон "Дади Инженеринг Девелопмент Групп" түншлэл, «Чайна Констракшн 5-р Инженеринг Товчоо" болон "Чайна Кеул Шиан Дизайн Прожект Лимитед" туншлел нар тус тус тендер ирүүлсэн. Ирүүлсэн тендерийг хянан үзэж, хууль болон тендерийн баримт бичиг, ажлын даалгаварт заасан шаардлагыг хангасан гэж үзсэн тул "Норинко Интернэшнл Кууперэшн" болон "Дади Инженеринг Девелопмент Групп" түншлэлийн ирүүлсэн тендерийг шалгаруулж, 2022.03.24-ний өдөр гэрээ байгуулах эрх олгосон. Бусад оролцогч нарт тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг зэрэг хүргүүлсэн.

Сонсголын үдээс хойших энэ үед Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсрах ажлын талаар шинжээч дүгнэлтээ танилцууллаа.


Үдээс өмнөх шууд дамжуулалт


Нэмэлт: 12:00 цаг

"Баяннуурын бүлэглэл Монголын төмөр замыг гацаасан байна"

Б.Энхбаяр сайд: НАБТ талбайн эрх ашиг хөндөгдсөн ямар бүлэглэл нөлөөлсөн гэж үздэг вэ? Бид өчигдөр нилээн тодорхой асуудлууд ярьсан. Таны яриа ч нотлогдсон. Өөрөөр хэлбэл нэр бүхий улстөрчид тухайн үед буюу анх НАБТ-ын талбайг байгуулж, гадаадын иргэдтэй хамарч Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчид, жижиг Тавантолгой зомпанийн ТУЗ-ын гишүүд хамтарч монополи үүсгэж байсан. Эхний сонсголоор тус талбайд газар гадаадын иргэдийн хөрөнгө оруулалттай компаниудад газар олгосон асуудалд Адьшаа гишүүний зөвлөх Мөнхцэцэгийн компани явж байсан. Анх 2011 онд НАБТ-ын талбайд компани байгуулсан гэж байгаа. Тэр эрх ашгийг нь хөндсөн юм уу, тэгээд хонгилдуулчихсан юм уу? Та бодит үнэнийг хэлэх хэрэгтэй байна. Энэ эрх ашиг том бүлэглэл бий болж, 20 км зайд мөнгө хийдэг, төр үүнийг хөндөхөөр иргэдийн санхүүжүүлж акцилж маш их хэмжээний мөнгө угаадаг схемийн асудал яригдаж байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь: Намайг ажилд орох үед Цагаанхадаар дамждаг байсан. Гүний гааль байгуулаад шууд ачдаг болгосон учраас тэр гэрээг нь хүчингүй болгосон. Гэтэл тус компани манайхтай шүүхэд хандсан. ЧД-ийн анхан шатны шүүх дээр шийдвэр нь гарсан. Танайх тендер зарлаж ажил удчихаад цуцалсан байна. Тиймээс тус компанийн талбайг худалдаж ав гэсэн. 17 тэрбум гэдэг чинь тэр шүү дээ. Энэ дүн таван тэрбум гаруй байсан юм. Бид мөнгийг нь өгөхгүй хэсэг гүрийсэн. Гэвч Шүүхийн шийдвэрээс манай дансыг хааж байгаад мөнгийг нь аваад явсан. Манайхыг тухайн үед өдөр бүр шалгалт оруулж, байцаалт авч, бүх тендерт шалгалт оруулдаг байсан. Гэтэл шүүхийн шийдвэр гарсан асуудалд ял өгч хонгилдохын тулд шүүхээр шийдэгдсэн асуудлыг дахиж үнэ нь өндөр байна гэсэн асуудлыг өөрсдийн үнэлгээний компаниар 5.8 тэрбумыг 2.6 тэрбум болгосон байна гээд мөнгө завшигдуулсан хэргээр ял өгсөн. Ийм асуудал болсон.

Баяннуурын голчилсон бүлэглэл үнэхээр хүчтэй. Бид Цагаанхадыг Засгийн газрын шийдвэрээр хаалгаж байсан. Үүний дараа үүссэн нөхцөл хүндэрсэн. Би хүний нэр дурдах боломжгүй байгаа тул шинжээчид УБЕГ-аас харсан нь зөв

Т.Доржханд: Я.Батсуурь захирал захирал хонгилдуулсан гээд ярьж байна. Цаад хүнийг нь Иргэний бүртгэлээс авчих гэлээ. Ингэхээр хулгайч явахгүй байна. Ялаа эдэлчихсэн юм байна. Айхгүйгээр нэрлэ л дээ. Уучлаарай, ямар нэгэн байдлаар хариуцлагаа хүлээчихсэн бол хэлэх хэрэгтэй. Манай төмөр замыг гацаасан үндэслэл энд байна. Илүү их мөнгө олдог машинууд байгаа учраас тэр. Уурхайгаас Гашуунсухайт руу зөөдөг байсан бол дунд нь нэг зогсоосон байна. Хятад компаниуд л зохион байгуулчихсан асуудал биш байх. Ард нь Монголын улстөрчид байгаа гэж харж байна. Монголын маш олон улстөрчид өөрсдийн тээвэртэй. Нэг, хоёр машин авчихсан хувийн бизнес эрхлэгчдийг хэлээгүй шүү. 20 км газар 120-оор зөөж байна. Гэтэл нүүрснийх нь үнэ 50-60 доллар. Илүү ашгийг тээвэр олоод байна. Энд том хулгай байгаад байна. Тиймээс Ариунболд захирал аа, чиглэл яг хаанаас ирж байсан бэ? тухайн үед дарамт ирж байсан уу Батсуурь захирлаа аа. Өнөөдөр хүртэл тэр төмөр зам нь мухар, өрөвдөлтэй нүүрсээ машинаар зөөсөн байлгамааргүй байвал та нар хэлчих л дээ.

Сонсголын энэ хэсэгт Цагаанхадны НАБТ талбайд хонгил үүсч, Баяннуурын бүлэглэл Монголын төмөр замын гацаад буй гол шалгаан байж ч болзошгүй тухай хөндөв


Гэрч, ЭТТ ХК-ийн ТУЗ-ын дарга Ч.Сайханбилэг

Нэмэлт: 11:00 цаг

Б.Энхбаяр сайд: 2015 он хүртэл Ганцмод боомтын үнэ 60-100 орчим долларын үнэтэй байсан байна. ЭТТ гэрээний үнэ нь 2015 он хүртэл 50, 30, 40 долларт хэлбэлзэж байжээ. Яагаад ийм үлэмж бага дүнгээр ямар нэгэн аргачлалгүйгээр явж ирсэн бэ?

ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Сайнбилэг: 2013 оны наймдугаар сард ЭТТХК-ийн ТУЗ-ийн дарга болсон. 2013 оны есдүгээр сард ЭТТ ХК-ийн толгой компани болох "Эрдэнэс Монгол" ХК-ийн ТУЗ-ын дарга болсон. Тэр үед уурхайн ажиллагаа хүнд, ТиЖиӨүК компани нь ажлаа хаячихсан, хилээр ганц нэг машин Чалкогийн өрөнд гардаг байсан. Мөнгө орж ирэхгүй бол хөрсөө хуулах зэргээр үйл ажиллагаа явуулж чадахгүй байдалд байсан. Гэрээний үйлчилгээний үнэ гэвэл мэдэхгүй. Харин гэрээт олборлогч, өмч хөрөнгөө үнэ төлбөргүй шилжүүлсэн тухай надад маш их мэдээлэл байгаа. Өмнө нь би өвчтэй байсан учраас ярьж чадаагүй.

Намайг ажилд орох үед "Чалко" компанийн өрийг төлөх асуудал байсан. 2012 онд 300 гаруй сая доллар зээлж аваад хүний хөгжил санд төвлөрүүлэн халамж болгоод тараачихсан. Нүүрсээр төлнө гэдэг байдлаар. Гэрээн дээр Зүүнцанхын нүүрснүүд өрөнд явна гэдэг байсан. Гэвч тэрийг олборлож байгаа ТиЖиӨүК компани нь ажлаа хийдэггүй. Маш дампуу компани байсан. Шинээр ажилд орсон учраас тус компанийг судлахаас өөр аргагүй болсон. Анх маш өндөр үнээр машин, тоног төхөөрөмж худалдан аваад өөрсдөө маш хямдаар олборлож байсан байна лээ. Гэтэл 2013 онд гадны гэрээт олборлогчийг оруулж ирэх шаардлага тавьсныг архивын материалаас үзсэн. Ингэхэд тендэрт нь дөрвөн компани оролцсон байсан. Тэгтэл шаардлага хангахгүй байна гээд аваагүй байсан. Гэтэл хэдхэн хоногийг дараа Австралийн компанид очиж уулзаад "Та нар Германы компанитайгаа консорциумд болоод ороод ирвэл гэрээлье" гэснээр гэрээ байгуулсан байсан. Гэтэл хоёр гурван хоногийн дараа Германы компани гарахаар болсон. 2012 оны гуравдугаар сард манай ЭТТ ХК-ийн өмч хамгаалах комисс хамтарсан консорциумд шилжүүлье гэсэн байдаг. Тэгээд баахан заалт энэ тэр болоод олон сая төгрөгийн тоног төхөөрөмжөө шилжүүлсэн. Харин өндөр үнэтэй тоног төхөөрөмжийг анх авсан үнээс нь буулгахгүйгээр өр төлбөртөө суутгах ав гэх тогтол гаргасан. Ингэснээр хулгайд алдагдсан мөнгө орж ирсэн гэж боддог.

Б.Энхбаяр сайд: Үнийг яаж тогтоодог байсан бэ л гэж асуусан юм аа.

ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь: 2012 онд би томилогдсон. Олборлосон нүүрсийг нэг ч грам дутаахгүйгээр "Чалко"-гийн өрөнд явуулдаг гэрээний хүрээнд жил гаруй явсан. тухайн үед гэрээний үнэ сар бүр 70 доллароор буурч байсан. Хятадын зах зээлийн индексийн дагуу үнэ унавал дагаж унадаг байсан үе. Бид үнэ зохиодоггүй байсан. "Чалко"-гийн үнийг барьдаг байсан. Тэр үнэ нь Хятадын зах зээлийн үнийг өөрсдөө зохиож, хатуу индексжүүлж сар бүр үнээ шинэчилдэг байсан.

ЭТТ ХК Борлуулалтын газрын дарга асан Батбилэг: Индексүүд намайг ажилд ороход гэрээгээр зохицуулагдаад явж байсан. Тогтоолцоод байх юм байгаагүй.

ЭТТ ХК Борлуулалтын албаны дарга Батмэнд: Би 2015 онд ажлаа өгсөн. Тухайн үед орж ирж байгаа машинууд хулгайн машинууд орж ирлээ гэж яригддаг байсан. Үнийн индексээ хараад л явдаг байсан.

Б.Энхбаяр сайд: 2015 онд та ажлаа өгсөн гэлээ. 2013-2015 оны хооронд үнэ тогтоох аргачлалгүй явсан асуудлыг би асуугаад байна. Ганцмодны боомт дээр 60-104 долларын үнэтэй байхад ЭТТ ХК яагаад 32-40 доллароор нүүрс борлуулалтын гэрээ хийж байсан юм бэ? Үнэ үнийг яаж тогтоож байсан юм бэ?

ЭТТ ХК Борлуулалтын албаны дарга Батмэнд: Тэр үед худалдан авагчийн сонирхлоор нь өгдөг байсан. Үнэхээр уналтай үе байсан. Бид өөрсдөө очиж гуйж өгдөг байсан.

Б.Энхбаяр сайд: Өөрсдийнх нь хүссэн үнээр л өгдөг байсан гэж ойлгох уу?

ЭТТ ХК Борлуулалтын албаны дарга Батмэнд: Зах зээл байгаагүй учраас "Чалко"-гийн харьцуулсан үнээр л өгч байсан.

Батсуурь: Гүний гааль байгуулагдаад аман дээрээ зарж байгаа учраас бүх тээвэр ороогүй. Манайхаас авсан улсууд 40-50 доллароор өөрсдөө тэээвэрлээд гааль дээр өчнөөн зардал гаргадаг учраас ийм зөрүү бий.

Г.Ганболд гишүүн: ТУЗ-ийн дарга нар ийм хариуцлагагүй юм ярьж болохгүй. Улс орноо гэх сэтгэл байхгүй. Цагаанхадны цаана огцом өсөж байна. Цагаанхадны цаана 2021 онд 400 доллар хүрээд 500 доллар хүрч байхад манай гэрээний үнэ буугаад байж. Яг өнөөдрийн байдлаар үнэ өсөөд байхад наад үнээ хөдөлгөхгүй байгаа юм. Биржээр арилжаалж байх үед байнга үнэ дагаж өсөх ёстой байдаг. Гэрээний үнэ хэд хоногийн дараа дагаж савлах ёстой байдаг юм бэ?

ЭТТ ХК-ийн  Борлуулалтын хэлтсийн дарга Б.Серкажан Би ЭТТ ХК борлуулалтын албанд 2011 оноос хойш ажиллаж байна. 2021 онд Ганцмод боомтод нүүрсний үнэ 437 ам.доллар хүрч байсан. Тухайн үед ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор нүүрсний үнэ тогтоох аргачлал баталсан. Энэ аргачлалаар улирал тутамд нүүрсний үнэ өөрчлөгддөг байсан. Ингэснээр манай нүүрсний үнэ 101,7 ам.долларт хүрсэн байдаг

Буулгалтын өмнөх хэсэгт шинжээч ЭТТ ХК-ийн нүүрс борлуултын үнийг маш багаар тооцсоноос үүдэн 826.4 сая долларын алдагдсан боломж гарсан талаар ярьсан. Энэ хэсэгт тухайн үеийн удирдлагуудаас асуулт хариулт явуулав.


"ЭТТ ХК-ийн нүүрс борлуулалтын нийт үнийн зөрүү 826.4 сая доллар гарчээ"

Шинжээч: ЭТТ ХК-ийн гэрээний худалдах, худалдан авах гэрээний ерөнхий мэдээллийг хүргэе.

  • 2011-2015 онд “Чалко” гэрээний үнэ тогтоох аргачлал
  • 201-2017 онд ТУЗ-аас баталсан үнэ тогтоох аргачлал
  • 2017-2020 онд Нээлтэй сонгон шалгаруулалт
  • 2020-2022 онд ОУ-ын таван индекс үзүүлэлтийн аргачлал
  • 2023 онос хойш биржээр нүүрсний үнийг тогтоож байсан.

Эдгээр аргачлал хоорондын үнийн зөрүүг тооцоолон гаргасан. Дэлгэрүүлбэл, Нийт нүүрсний борлуулалтын гэрээний сарын дундаж үнийг ЭТТ ХК-ийн тухай бүр мөрдөгдөж байсан үнэ тогтоох аргачлалын үнэтэй харьцуулан нийт үнийн зөрүүг тооцоход ойролцоогоор 826.4 сая доллар гарахаар байна.

Б.Энхбаяр сайд: Ганцмодны үнэтэй харьцуулаагүй. 2011 оноос хойш 826.4 сая долларын алдагдсан боломж байсан гэж шинжээч дүгнэж байна. Энэ зардал нь хаана зөрүү гарч алдагдсаныг ЭТТ уурхайгаас Цагаанхад дахь талбай хоорондын 230 км замд тээврийн зардал тонн тутамд 10-14.2 доллар зардал гардаг бол Цагаанхаднаас Гашуунсухайт боомт хүртэл 20км замд тээврийн зардал 28-121.8 доллар гардаг. нүүрсний хулгайн үнийн зөрүүний гол асуудал Цагаанхаднаас Гашуунсухайт боомт хоорондыг тээврийн зардлыг огцом нэмэгдүүлэх байдлаар үнийн зөрүүнд ажилладаг схем харагдаж байна. Энэ тооцоолол бус борлуулалтын гэрээний тооцооллоор ийм дүн гарлаа.

Түр хорооны дарга ирцтэй танилцсанаар Нүүрсний хоёрдугаар шатны хоёр дахь өдрийн сонсгол 10.00 цагт эхэллээ.


Өнөөдрийн сонсголд гэрчээр оролцогчид:

Үргэлжлэлийг доорх линкээс харна уу. Мөн уншигч та сонсголын туршид гэрчээр дуудагдах иргэдийн нэрсийг дараачийн линкээс харж болно.


Хоёр долоо долоо хоногийн өмнөх нүүрсний сонснголын нэгдүгээр хэсгийн бүрэн эхээр нь буулгасан хэлбэр:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-19 14:29

Баяннуурын бүлэглэлд чинь л Баттулга,З.Энхболд нтр л голлон ороцдог байхгүй юү даа ! Энэ ноходын дохио зангаагаар гаа ль, цагдаа, тагнуул, хилийн цэрэг нь хөд өлдөг ш дээ ! Энэ бол ердөө энгийн логик.

зочин
зочин
2023-12-19 16:19
Reply to  Зочин

Тийм байсныг нь мэдэж байсан юм бол 7 жил барьж хориод ш�##�гахгүй ацаа хийж байсан МАНгарууд вэ. МАНгар троллуд минь хүн үнэмших юм ярь ард түмэн тэнэг биш шүү. Та нарын тарийг таньсан шүү хүн гүтгэх хуультай байх шүү МАНгар троллуудаа

Зочин
Зочин
2023-12-19 14:37

Бэлтрэг нөхөр л төмөр зам хэрэггүй, машинаар зөөвөл олон байр хадаглагдна гэж бураад амьтны доог тохуу болж байсан ш дээ. Тэгээд өөрийнх нь шууд хамаарл тай Хишиг арвин, Старто нтр нь машинаар одоо хүртэл нүүрс зөөгөөд л байдаг бна шүү !
Аргагүй л бэлтрэгийн санаа юм даа !

Хүрэлсүх
Хүрэлсүх
2023-12-19 15:12

Оюунчимэг доржханд хэлгүй баттүвшин гэнүү жарг�##�маа бидон босоо ганбаа ч гэх шиг та нар яг хэрэг болсон үед га�##�ь хилийн цэргийнхэн орж ирэх үед бүгд зугтсан одоо дарга энхбаяр луугаа дайраад сууж бхийн улс даяар харж бна бид тэнэг биш зүгээр ажлаа хий

Зочин
Зочин
2023-12-19 18:07

Баярцогт, Зоригт 2 ч үнэн мундаг юм байноо. Ярьж хэлэх нь цэгцтэй, үндэслэлтэй, хууль, тогтоол, шийдвэрээ мэддэг мундаг юм байна л гэж харлаа.

Зочин
Зочин
2023-12-20 02:51
Reply to  Зочин

Мундаг гэж ч юу байхав. Хулгайч бүр өөрийн арга барилтай. Серикжан гэхэд мэдэхгүй гээд мэлийгээд байна. Урд зүгээс угшилтай Зориг, Баярцогт нарт болохоор яг хужаа барилаар тэнэг мэдлэггүй манай хэдийг м�##�лах аргаа эртнээс тооцчихсон ам таглах, толгой эргүүлэх юмаа итгэл үнэмшилтэй яриад донжигоноод байгаа биз. Сү мэтийн хашир хулгайч бүр анхнаасаа ахынхаа охин хүргэн хоёрыг бэлтгээд оруулчихсан авгайнхаа дүүг ГЕГ- ын дарга болгоод асуудлыг зохицуулчихсан байхад Адьшаа болохоор том хулгайчуудаа нуухын тулд биднийг ингэж байна гээд гоншигнож байхад Аюурсайха чимээгүй нуугдчихмм

Зочин
Зочин
2023-12-19 20:33
Reply to  Зочин

2 их гарын хулгайч бүр муу юмандаа мэргэшсэн эрлийзүүд

Ахмад настан
Ахмад настан
2023-12-19 21:21

Хогийн хасаг, Монголчуудад дийлдэхгүй юм байна л даа.

Зочин
Зочин
2023-12-19 22:36

Үнэхээр тавилттай жүжиг байна. Сү найруулсан нь шууд д ойлгогдож байна.
Мэргэжилтэн тооцоо хийж танилцуулсан гд байхад тэр хасаг үнэ тогтоосон л гэх юм.

Зочин
Зочин
2023-12-20 02:30

Серикжан бол МАНАН-ы хулгайч нарын хэв шинжит дүр болой.

Zochin
Zochin
2023-12-20 08:02

Muu kazak hudlaa shaahaa bolioroi. S#a ymar olon turd nyyrtei s#a ve. 1 sar suulgachihmaar gar bna

Иргэн монгол
Иргэн монгол
2023-12-20 08:18

Серикжаны ахлах мэргэжилтний эрх хэмжээ ийм хулгайг зохион байгуулж хүч хүрэхгүй . Ашиглагдсан л байна . Энэ хулгайг хийх эхлэлийг Ц.Элбэгдорж тавьж , замыг нь засч орхиод Х.Баттулга бодитоор хэрэгжүүлсэн .Ц Элбэгдоржийн хувийн өмчид хэт шүтэх үзэл нь үзэл зүтгэсэн төр , итгэсэн ард түмнээсээ хулгай хийх ажлын нь найдвартай х�##�хавч л байсан . Х.Баттулга харин нь тэр хулгай хийх ажлыг нь улсын хэмжээнд маш сайн зохион байгуулсан .

Холбоотой мэдээ

Back to top button