Нэг дороос #4 | Нүүрсний сонсголын эхний шатанд 221 гэрч ирж, өндөрлөлөө

"Нүүрсний хулгай"-н гэх хэргийг Хянан шалгах түр хорооны эхний хэсгийн сонсголын ДӨРӨВ дэх өдрийн /2023.12.06/ мэдээллийг нэг дороос хүргэж байна. Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголоор ЭТТ ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил үйлчилгээ худалдан авалтын хүрээнд 12 асуудлаар шинжээч, гэрч нарын мэдээллийг сонсож байна.
НЭМЭЛТ: 17.00 цаг
Нүүрсний сонсголын эхний шат дууслаа.
Эхний шатанд давхардсан тоогоор 275 гэрч дуудсан. Үүнээс 221 нь иржээ.
Үүгээр үндсэн дөрвөн асуудал, ерөнхий хүрээндээ жижиг Тавантолгойн асуудлыг авч хэлэлцэн, нотлох баримтыг шинжлэн судаллаа.
Нэгт, жижиг Тавантолгойн олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт. Бусад худалдан авалт, ажил үйлчилгээ.
Хоёрт, жижиг Тавантолгойд эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт шалгалт. Тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ.
Гуравт, том буюу "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн үүсгэн байгуулагдсанаас хойших санхүүгийн болон ерөнхий мэдээлэл
Дөрөвт, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2011 оноос 2023 оны аравдугаар сар хүртэлх үйл ажиллагаа, худалдан авалт. Тэр дундаа гэрээт олборлогч компаниуд.
Ийнхүү хоёр дахь шатны сонсгол арванхоёрдугаар сарын 18-22-ны өдрүүдэд болно. Гэрчүүдийг даваа гарагт зарлана гэлээ.
ҮДЭЭС ӨМНӨХ СОНСГОЛ:
Шууд дамжлуулалт:
ДӨРӨВ. Тавантолгойн ордын Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын цооногийн геофизикийн ажлын гүйцэтгэгчийг сонгох "Мон каротаж" ХХК-
НЭМЭЛТ: 13.00 цаг
"Мон каротаж" ХХК нь 2006 онд байгуулагдсан. Эрэл хайгуулын цооногуудад каротажийн судалгаа явуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компани “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хайгуулын цооногийн геофизикийн тендер шалгаруулалтад нийт 9 удаа шалгарч 2,785,550.0 төгрөгийн гэрээ байгуулжээ.

ГУРАВ. Уурхайн үйл ажиллагаанд шаардагдах уулын үндсэн болон туслах техник нийлүүлэх, "Хуа Еэ Интернэшнл" ХХК
НЭМЭЛТ: 12.45 цаг
-Г.Ганболд: Юун ногоон автобус. Их наяд гаруй төгрөгийн дүнтэй юм байна-

УИХ-ын гишүүн Г.Ганболд: Юун ногоон автобус. Их наяд гаруй төгрөгийн дүнтэй зүйл байна. Үйлдвэрлэгдсэн он нь тодорхойгүй, зарим техникийн мотт цаг нь илүү байна. Энэ техникүүдийг хүлээж авсан уу. 913 тэрбумаас гүйцэтгэл гэж хэдэн төгрөг нь шилжсэн бэ. Хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр хэдэн төгрөг өгөх юм бэ.
НЭМЭЛТ: 12.30 цаг
-Өвөр Монголын "Хуа Еэ Интернэшнл" ХХК 913 тэрбумын өртөгтэй 6 багцад шалгарчээ-
"Өвөр Монголын Хуа Еэ Холдинг" нь 100 хувь эзэмшдэг охин компаниуд болох Өвөр Монголын “Хуа Еэ Аж Үйлдвэр” ХХК болон Өвөр Монголын “Хуа Еэ Барилга Машин Механизм” ХХК нар нь түншлэл болж, туслан гүйцэтгэгчээр “Хуа Еэ Интернэйшнл” ХХК оролцжээ. Тус төсөл, арга хэмжээний тендерийн сонгон шалгаруулалтад оролцон шалгарсан.
“Өвөр Монгол Хуа Еэ Аж Үйлдвэр” ХХК нь 2020 онд ХСМG улсын үйлдвэрийн Уул Уурхайн зориулалттай машин механизмыг борлуулах зорилгоор байгуулагдсан.
Хуа Еэ Аж үйлдвэр ХХК нарын түншлэл нь 2022 онд зарласан нийт 14 багц бүхий шалгаруулалтад оролцож, үүнээс 913,515,240,770 төгрөгийн өртөгтэй 6 багцад шалгарсан байна.

ХОЁР. Уул уурхай, нүүрсний дээжийн шинжилгээ "Алс" групп
НЭМЭЛТ: 12.00 цаг
-Б.Энхбаяр: Нүүрсний сонсголд Түр хорооны гишүүн С.Ганбаатар, Т.Доржханд нар суухгүй байна. Суухаараа "Б.Ганхуягийг оруул" гэж улстөрийн акц хийсэн-
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн худалдан авах ажиллагаатай холбоотой бүх гэрээ хэлцэлд гарын үсэг зурж байсан Б.Ганхуяг захирал байхгүй байна. Өмнөх өдрийн сонсголуудаас ажиглахад хэрэгт татагдсан хүмүүс ирээд мэдээлэл өгсөн. Тэгэхээр гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг цахимаар оролцуулах арга байгаа юу. Эзэнгүй хэдхэн газрын мэргэжилтнүүдээс асуугаад нэмэргүй. Гүйцэтгэх удирдлага нь хариулт өгөх ёстой.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Б.Ганхуягийн ар гэрийн төлөөллийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Төрийн ордонд оруулж, хэвлэл мэдээллийн зохион байгуулалттай акц над руу хийсэн. Сонсгол ашиггүй, зогсоох гэсэн сонирхлоо таслан зогсоох хэрэгтэй. Нүүрсчид идэвхтэй зохион байгуулж байгаа гэдгийг хэлье. Ш.Адьшаа гишүүн хоёр дахь сонсгол дээр дуудагдана. Нүүрсний хоёр дахь сонсголд гарч ирэх том нүүрсчид хамтран зохион байгуулсан. Энэ ажлаа одоо зогсоо, нүүрсний сонсголыг таслан зогсоох гэсэн аливаа санаархал оролдлогод автахгүй бөгөөд зогсохгүй.
УИХ-ын гишүүн Г.Ганболд: Б.Энхбаяр гишүүнтэй санал нэг байна. О.Цогтгэрэл, С.Ганбаатар, Т.Доржханд нар сонсголоо идэвхтэй суумаар байна. Орж ирэхээрээ Б.Ганхуягийг асуучхаад гараад явчих юм. Орж ирээд нэмэргүй, би төрийн ажил хийсэн хүн мэдэж байна. Асуух зүйл зөндөө, баримт материал олон байна.
Нүүрсний дээжийн шинжилгээний "Алс групп" ХХК-ийн холбоотой асуудал хамгийн чухал. Хамгийн том нүүрсний хулгай бол ангиллын хулгай гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд долоон сая тонн нүүрсийг эрчим хүчний гээд 10 ам.доллароор зарсан байна. Хятад улс нүүрсийг найм ангилдаг. Гэтэл манай улс эрчим хүчний, исэлдсэн, хагас, бүтэн кокс хэмээн дөрөв ангилж байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК нүүрсээ ангилах тал дээр анхаарал хандуулах болоогүй юу. Нүүрсний ангилал хооронд асар өндөр үнийн зөрүүтэй. Танайх нүүрснийхээ дээжийг хэдэн компаниар шинжлүүлдэг вэ. Эсвэл энэ компаниудын дээжийн шинжилгээний хариуг олон улсын лабораторид шинжлүүлж буй тохиолдол байна уу. Гэрээнд заасны дагуу эрчим хүчний нүүрс зарвал, гарах тутамд дээжээ баталгаажуулаад явах ёстой" хэмээн асуулаа.
НЭМЭЛТ: 11.30 цаг
-ЭТТ ХК-ийн ахлах нягтлан бодогч: Тухайн үед ирүүлсэн материалыг хараад хангалттай гэж үнэлсэн-

ЭТТ ХК-ийн ахлах нягтлан бодогч Энхжаргал: 2019 онд би Гүйцэтгэх захирлын тушаалаар үнэлгээний хороонд орж ажилласан. Миний хувьд захиалагч нэгжээс ирүүлсэн техникийн тодорхойлолт, бусад баримт бичгийг үндэслэн хараат бус үнэлгээг хийсэн. Ирүүлсэн материалыг одоо санахгүй байна. Тухайн үед ирүүлсэн материалыг хараад хангалттай гэж үнэлсэн.
УИХ-ын чуулган М.Оюунчимэг: Татварын өртэй байхад тендерт шалгаруулсан талаар асуух гэхээр хариулах албан тушаалтан ирээгүй, хангалтгүй байна. Хараат бус гишүүн байтлаа та дутуу ирүүлсэн материалыг нь хангалтгүй байна гээд л буцаах ёстой биз дээ. Дээрээс даалгавар авсан юм уу, эсвэл ажилдаа ийм хайнга ханддаг юм уу" хэмээлээ.
Үнэлгээний хорооны гишүүн Билгүүн: Дуудагдсан үнэлгээний хорооны гишүүдийн нэрийг харж болох уу. 2018 оны тендер яриад байх шиг байна. Би 2019 оноос үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж эхэлсэн" гэв.
НЭМЭЛТ: 11.00 цаг
-“Алс" групп ЭТТ ХК-ийн тендерт 11 удаа шалгарч, 12.3 тэрбумаар гэрээлжээ-

“Алс" групп нь 2007 онд байгуулагдсан. Тус компани “Эрдэнэс Тавантолгой” ХК-йн тендер шалгаруулалтад нийт 11 удаа шалгарч, 12,318,446,050.0 төгрөгийн гэрээ байгуулсан байна.
Дээрх 11 шалгаруулалтаас зургаа нь зөрчилтэй гэж дүгнэгдсэн тухай шинжээч тайлбарлав.
- Уурхайн нүүрсэнд хагас үйлдвэрлэлийн технологийн туршилт шинжилгээ хийх үйлчилгээ үзүүлэх 500 сая
- Нүүрсний дээжийн техникийн шинжилгээний үйлчилгээ үзүүлэх гэрээ 98,8 сая
- Уурхайн нүүрсний лабораторийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох 900 сая
- Чулуулгийн дээж шинжилгээний ажил 645,5 сая
- Нүүрсний дээж шинжилгээний ажил
- Нүүрсний дээжийн шинжилгээ гэсэн зургаан тендер зөрчилтэй.
2024 оны нэгдүгээр сарын 10-нд байгуулах 364 сая төгрөгийн төсөвт өртөгтэй "чулуулгийн дээж шинжилгээний ажил" гэх тендерт тус компани татварын өртэй байхад "шаардлага хангасан байна" хэмээн шалгаруулсан аж. Татварын тодорхойлолтод өртэй байхад нь "өргүй" хэмээн тодорхойлж тендерт шалгаруулсан байжээ.
НЭГ.Тавантолгой ордын цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөг "Элгэн" ХХК
НЭМЭЛТ: 10.30 цаг
-У.Хүрэлбаатар: Манай компани хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй-

ЭТТ ХК-нд БЭТ-өөр Ж.Ганбатыг томилогдохын өмнөх өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК нь "Элгэн" ХХК-тай 70 тэрбум төгрөгийн худалдан авалтын гэрээ байгуулж, томилогдсоных нь дараа урьдчилгаа 20 тэрбум төгрөг шилжүүлэхийг оролдсон байдаг. Энэ талаар "Элгэн" ХХК-ийн захирал ам нээлээ.
-УИХ-ын гишүүн Г.Ганболд: Тендерийн мэдээллийн талаар ААН-үүдэд хүсэлт өгсөн юм уу, та яаж мэдээлэл олж авсан юм бэ. Танайх хууль ёсны дагуж ороод шалгарсан гэж үздэг үү. Хэрэв тэгж үзэж байгаа бол дараагийн хүмүүс гарч ирээд хүчингүй болгосныг та юу гэж үздэг вэ. Хүчингүй болгосноор танай компанид ямар хохирол учирсан бэ. Хууль шүүхийн байгууллагад хандсан зүйл байгаа юу.
-"Элгэн" ХХК-ийг үүсгэн байгуулагч У.Хүрэлбаатар: Далд уурхайтай холбоотой нууцын зэрэглэлд авсан тендер шалгаруулалтын урилга буюу хүсэлтийг манай компанид 2022 оны есдүгээр сарын 28-нд ирүүлсэн. "Оролцоно гэвэл сонгон шалгаруулалтын бичиг баримтыг 20 сая төгрөгөөр буцаан авах нөхцөлгүйгээр шилжүүлэх" гэхчлэн шаардсан. Энэ дагуу 20 сая төгрөг өгөөд тендерийн материалаа авсан. Авахдаа "нууцын зэрэглэлд орсон сонгон шалгаруулалт юм байна" гэдгийг ойлгосон. Манайх зөвхөн өрөмдөгч компани. Хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй гэж бодож байна. Сонгон шалгаруулалтын хуудсанд урьдчилгаа төлбөр шаардана, шаардахгүй гэсэн заалт байдаг. Анх 4-5 компани оролцох хүсэлт ирүүлсэн гэж сонссон. Урьдчилгаа төлбөр 10 хоногийн дотор орно гэсэн тул нэхэмжлэх илгээсэн. Гэхдээ шилжүүлэх, эс шилжүүлэхийн ЭТТ ХК өөрсдөө шийддэг. 25-нд өгсөн. 26-нд БЭТ томилогдсон. Бид Засгийн газрын шийдвэрийг мэдэхгүй. Бид хийсээр ирсэн. Үүнээс болоод компанид хохирсон асуудал байхгүй" хэмээлээ.
НЭМЭЛТ: 10.20 цаг
-"Элгэн" ХХК руу урьдчилгаа төлбөрийн баталгаагүйгээр мөнгө шилжүүлэх гэсэн оролдлогыг таслан зогсоосон"-

Элгэн ХХК-ийн асуудлаар гэрчүүдээс асуулт асууж байна.
ЭТТ ХК-ийн Уул уурхайн хэлтсийн дарга асан Анхбаяр: ЭТТ ХК нь уул уурхайн зургаан нэгж газартай. Гэрээнүүд компанийн дотоод журмын дагуу тойрдог. Энд яригдаж байгаа зүйл нэлээн дээр үеийн буюу 2011-2016 оных юм байна. Тендерийн баталгаа, бүрдэл материал дутуу асуудал яригдаж байна. АТГ-т мэдүүлэг өгч байсан. Шинжээчийн асуулт болон мөрдөгчийн асуултьщ зөрж байна. Албаар нэг асуудал гаргаж ирэх гээд үзээд байна гэж бодож байна. АТГ "та нар мэргэшсэн инженергүйгээр шалгаруулсан байна шүү дээ" гэж шалгасан. Тухайн үеийн хурлын протокол, холбогдох тодруулгууд байсныг би АТГ-ын байцаагчид гаргаж өгч байсан. Гэтэл өнөөдөр энэ асуудлаа ярих болов уу гэсэн, дипломны зураг бүдэг байна гэхчлэн сэжүүр хайх маягтай харагдаж байна.
ЭТТ ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу: Өнгөрсөн оны аравдугаар сарын 25-ны өдөр байгуулсан байсан "Элгэн" ХХК-тай холбоотой гэрээн дээр ямар нэгэн төлбөр тооцоо хийгдээгүй. Харин урьдчилгаа төлбөрийн баталгаагүйгээр их хэмжээний мөнгө шилжүүлэх оролдлого хийсэн. Үүнийг таслан зогсоож хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Тагнуулын ерөнхий газраас "төрийн нууцтай холбоотой юу" гэдгийг асууж тодруулсан. Ингэхэд тендерийн хуулийг мөрдөлгүй, сонгон шалгаруулалт зохион байгуулсан байсан" гэлээ.
ЭХЛЭЛ: 10.10 цаг
-"Элгэн" ХХК өрөмдлөгийн тендерт 14 удаа шалгарч, ЭТТ ХК-иас 28,8 тэрбумыг авчээ-
“Элгэн” ХХК 2007 онд үүсгэн байгуулагдсан. Тус компани “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өрөмдлөгийн ажлын тендер шалгаруулалтад нийт 14 удаа шалгарч, 28,819,343,690 төгрөгийн гэрээ байгуулжээ.
Гүйцэтгэлийн баталгааг тендерийн хүчинтэй хугацаа дууссанаас хойш 19 хоногийн дараа буюу 2017.11.07-нд гаргасан. Гүйцэтгэлийн баталгаа гаргаагүй байхад гэрээ байгуулжээ.

ЭХЛЭЛ: 10.00 цаг
-Өнөөдрийн сонсголоор нотлох баримтыг шинжлэн судлах 12 асуудал-
- Тавантолгой ордын цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөг "Элгэн" ХХК
- Уул уурхай, нүүрсний дээжийн шинжилгээ "Алс" групп
- Уурхайн үйл ажиллагаанд шаардагдах уулын үндсэн болон туслах техник нийлүүлэх, "Хуа Еэ Интернэшнл" ХХК
- Тавантолгойн ордын Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын цооногийн геофизикийн ажлын гүйцэтгэгчийг сонгох "Мон каротаж" ХХК
- Уурхайн үйл ажиллагаанд шаардагдах уулын үндсэн болон туслах техник нийлүүлэх, "Майнс ап" ХХК
- Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогч 2019 Багц-Өрөмдлөг тэсэлгээ "Спейшл майнинг" ХХК
- "Моннис-Интернэшнл" ХХК
- Таван Толгой Оператор Түншлэл ХХК /Монгол майнинг энд эксплорэйшн ХХК, Овоот толгой ресурсес ХХК, Эрдэс майнинг оператор ХХК, Платинумланд ХХК/
- “Голден Лайт Групп” ХХК
- “Ханзол” ХХК
- “Түм арвижих” ХХК
- “Анверса” ХХ
Арванхоёрдугаар сарын 4-8-ны өдрийг хүртэл үргэлжлэх нүүрсний сонсголын эхний үе шат:
Нүүрсний сонсголын ЭХНИЙ /2023.12.04/ өдрийн: Нэг дороос #1 | Ж.Бат-Эрдэнэ: ТУЗ, ИТХ, засаг дарга нар инээлдээд суух юм. Ард түмэн тэнэг биш нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
Нүүрсний сонсголын ХОЁР дахь /2023.12.05/ өдрийн: Нэг дороос #2 | Л.Гантөмөр, Р.Амаржаргал, Д.Эрдэнэбат, С.Ламбаа нарын 7 хүний гэр бүл нийлээд нүүрсний гэрээ хийжээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Нүүрсний сонсголын ГУРАВ ДАХЬ /2023.12.06/ өдрийн: Нэг дороос #3 | “Хишиг арвин индустриал" ХХК хөрс хуулалт, нүүрс олборлолтод 8 удаа шалгарч, 1.4 их наядаар гэрээлжээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ша�##� хэрэггүй юм хийх юм. Ер нь хараад байхад ЭТТ -д БЭТ мэт гэж жүжиг тоглож, зүгээр ажлаа хийж байсан баахан хүмүүсийг х�##�ж өөрсдийн хүмүүсийг чихсэн юм байна л даа. Одоо ажиллаж байгаа удирдах хүмүүс нь угаасаа л Монголд 2-3 хан компани л байдаг юм байна гээд байгаагаас харахад худ�##�дан ав�##�т буруу муруу болсон юм �##�га л юм байнаш дээ. Ганц анхаар�##� татаж байгаа асууд�##� нь том том үнийн дүнтэй тендерүүд дээр орж ажилладаг цөөхөн хэдэн бүлэг хүмүүс байдаг юм байна л гэж харагдаж байна. Сэжигтэй л юм байна.
Энхбаярыг дэмжинэ ээ. Зогсож болохгүй шүү. Адьшаагийн арьсыг хуул
Эрдэнэс таван толгой гэдэг төрийн өмчит компанид уул уурхайн үйл ажиллагаа явуулах ямар ч тeхник тоног төхөөрөмж байдаггүй юм байна, байлгахыг ч хүсдэггүй юм байна, бүх ажилы нь нэр тодорхой хэдэн хувийн компани тeндeрээр гүйцэтгэдэг, хамаг мөнгий нь хэдэн их наядаар нь хуу хамж авдаг ийм л дүр зурагтай байна.
Энэ цогтгэрэл гэж хогийн гар до гийн дээрмийн газар барилга барьсан үнэн бхөө
Орош нутгийн 5 толгойг орхиж болохгүй шүү аанай хагартлаа идсэн юу гэнгүүт зүгээр цэг гэхшиг
Монголыг идэж уугаад дууссан юм байна